Сэтгэлгээний пирамид
Маш сонирхолтой нийтлэл уншив. Хүн амын насны пирамид шиг сэтгэлгээний зургаан давхар пирамидыг хэсэг судлаачид урлажээ.
Маш сонирхолтой нийтлэл уншив. Хүн амын насны пирамид шиг сэтгэлгээний зургаан давхар пирамидыг хэсэг судлаачид урлажээ.
"Хар масс" гэдэг шиг энэхүү пирамидын суурь нь өөрийн гэсэн бодолгүй, ажил, амьдралын жанжин шугамгүй, нийгэм байтугай хувь хүний үнэ цэнээ олоогүй, хаашаа л бол хаашаа хамхуул шиг салхины аясаар хийсч явдаг хүмүүс ажээ. Судлаач хэлэхдээ энэ бүлэг ихэнх өсвөр насныхан ордог гэсэн байна. Уушлаарай GenZ нар минь ээ кккк.
Дараагийн үед нь өөртөө хааяа эргэлздэг хүмүүсийг оруулжээ. Энэ нь ажил, амьдралын утга учраа гальт гадарладаг, өөрийн сул талаа мэдэрдэг, өмнө нь байгаа проблемээ хараад хүлээн зөвшөөрч чадсан бүлэг хүмүүс юм байна. Энэ шатнаас эхлээд хүмүүс бага багаар сэтгэл хөдлөлөө дарж суран, хэр барагийн яриа, постонд ноён нуруугаа хугалан авталгүй, "гальт" рационал болж, булчингаас гадна ухаан, ядаж хурган явуургүй заль ч болтугай хааяа хэрэгтэй юм байна гэдгээ мэдэж эхэлдэг ажээ. Гэхдээ асуудлын утга учрыг бүрэн ойлгох болоогүй гарууд шүү гэж байна энэ пирамидын доороосоо хоёр дахь шатныхан минь ээ.
Доороосоо гурав дахь арай ахисан бүлгийн хүмүүс нь мэдэхгүйгээ мэддэг хүмүүс бололтой юм. Энэ хэрээр хүмүүс аливаа асуудлын суурь утга шалтгаан, концепцийг ойлгохыг хичээн, зөрүүтэй, худал, баталгаагүй мэдээллийн эх сурвалжийг ялгаж салгахтайгаа болдог ингэнэ ээ. Энэ шатны хүмүүс зарим нэг жижиг сажиг шүүмжлэлийг ярзалзаад байлгүй хүлээн авч сурдаг юм байна аа бас. Шүүмжлэнгүүт л хар яр гээд байдаг хүмүүс, өөртэй нь үзэл бодол нийлээгүй бол сошиал дээрээ блок хийгээд, бусдыг юу юугүй төлбөртүүд, ботууд гэж дуудан нэр хоч өгдөг хүмүүс энэ шатны доодын доод шат юм шиг байна шүү.
Сэтгэлгээний пирамидын дээрээсээ гурав дахь оргилын хүмүүс амьдрал үзсэн, газар буусан, хөөснөөсөө хагарсан сэтгэгчид гэнэ. Энэ түвшний хүмүүс асуудлаа мэдэхээс гадна уг асуудлыг задлан шинжилж, улмаар шийдэл гаргах чадвартай, эрсдэлтэй үйлдлэл хийх зоригтой аж. Гэхдээ хамгийн чухал нь энэ шатны хүмүүс өөрийн эгогоо удирдаж чадахгүй нийгмийн новш болчих гээд байдаг түгээмэл араншинтай гэнэ ээ. Иймээс вакуумд орохгүйн тулд оюуны фитнес, сэцэн мэргэн, ёс суртахуун, хүн хоорондын харилцааны йог байнга хийж байх ёстойг сануулсан байна.
Зааа сэтгэлгээний пирамидын дээрээсээ хоёр дахь шатны хүмүүс яах аргагүй нийгмийнхээ ахисан шатны сэтгэгчид гэнэ. Энэ шатны хүмүүсийн сэтгэлгээ нь академик түвшнээс халиад амьдралын зуршил болсон байдаг аж. Мөн эгогоо гальт удирдаж сурсан хүмүүс нь энэ шат руу ордог гэж байна жүүү. Бусдын шүүмжлэлийг хүлээн авч алдаагаа засч чаддаг хүмүүс юм байна бас. Хамгийн гол шинэ санаа, санаачилга гаргадаг, ёс суртахуунтай, нинжин сэтгэлтэй, зоригтой хүн болж гэмээнэ хэдүүлээ арай гэж энэ шат руу орж, нийгмийн амьтан гэж тооцогдох юм байна. Эцэст нь хэлэхэд юу юугүй юм болгонд омогшиж аархаад, аньсага, нүдэнд нь нулимс хурдаг бол энэ шат руу хэзээ ч та орж чадахгүй ингэнэ ээ. Сэтгэл хөдлөл юугаан удирдаж сурах ёстой байх нь.
Пирамидын орой дээр суудаг хэдхэн хүмүүсийг мастер сэтгэгчид гэж нэрлэнэ. Товчхондоо эд бол супер сэтгэгчид буюу мэдээллийн урсгал, боловсруулалт, шийдвэр гаргалтын процесийг зураад удирддаг хүмүүс гэсэн үг. Мөн өөрсдийн шүүмжлэлт сэтгэлгээг байнга хөгжүүлдэг улсууд. Хамгийн чухал нь өөрийн эгогоо 100% удирдаж чаддаг нөхдүүд ажгуу. Энэ бүлгийн хүмүүс дээд зэргийн практик мэдлэгтэйгээс гадна сул талаа байнга хөгжүүлж, логик ба зөрчилдөөнд сэтгэлгээгээ тасралтгүй судалж байдаг гэнэ. Энэ хүмүүс бусдад гэхээсээ илүү өөртэй илүү их цаг зарцуулж, үнэлж, өөрийнхөө үйлдэл бодлыг цэгцэлдэг гэнэ.
Хүн болгон мастер сэтгэгч болж чаддаггүй ингэнэ ээ хамгийн харамсалтай нь. Юманд бас байгалийн өгөгдөл гэж байдаг юм шиг байна.
Элдэв долоон контент, янзан бүрийн мэдээ, мэдээллийн үерт пологтон суугаа та бид шүүмжлэлт сэтгэлгээгээ зайлшгүй хөгжүүлэх ёстой. Эс бөгөөс худал мэдээлэлд автан буруу шийдвэр гаргах асар том эрсдэлд дунд та бидэн хорвоогийн бор хоногийг арай гэж өнгөрөөгөөд удаж байнам. Хатуухан хэлэхэд сошиалаас мэдээлэл аваад бидний өнөөдөр гаргаж буй шийдвэр өөрсдийн болон бусдын үхэл ба амьдралыг шийддэг болсон шүү.
Ингэхэд та энэ пирамидын аль шатанд нь байна вэ? Би лав доороосоо хоёр дахь дээр л арай ядан бөнжигнөж байх шиг байна.
Гэснээс би бас хувьдаа Монголын мастер сэтгэгчдийн нэрс гаргах гээд хайгаад байгаа. Таны хувьд тийм хүмүүс байдаг бол бодлоо бичиж үлдээгээрэй!
Baigali.
Уншигч
Лха
Зочин
Чинбат
Болд
Болд
Болд
Болд
Дундаж түвшин рүү мацагц хахаха
Дундаж түвшин рүү мацагц хахаха
Nomad
Бат
Чулуун
Иргэн
Зочин