“ДАРААЛСАН ШУМБАЛТ”
Томоохон хөрөнгийн зах зээлүүдийн үнэ цэнэ өнгөрсөн долоо хоногт огцом унаж дэлхий даяараа сандрав
Томоохон хөрөнгийн зах зээлүүдийн үнэ цэнэ өнгөрсөн долоо хоногт огцом унаж дэлхий даяараа сандрав. Гурван жилийн өмнөх санхүүгийн хямрал давтагдах магадлал өндөр боллоо гэж хэвлэл мэдээллийн сувгууд цацлаа. Дэлхийг түгшээсэн санхүүгийн сэгсрэлт Монголд яаж нөлөөлөх вэ?
Хөрөнгө оруулагчид буюу хувь хүмүүс, тэтгэврийн болон бусадсан, Засгийн газрууд АНУ ахиад хямрал руу гулсан орж, Европынхон өрөө төлж чадахгүй болж магадгүй гэж бол гоомжлон үнэт цаасаа, түүний дотор хамгийн найдвартай гэж тооцогдож ирсэн АНУ-ын Засгийн газрын урт, дунд, богино хугацааны өрийн бичиг буюу бондыг их хэм жээгээр зарж эхэлсэн бөгөөд үр дүнд нь хөрөнгийн зах зээлийн нийт үнэ цэнэ 3 тэрбум доллараар багасав. Наймдугаар сарын 8-ны даваа гаригт Азийн хөрөнгийн зах зээл унаж, Японы Никкей индекс дөрвөн хувь буюу саяхны газар хөдөлсөн өдрийн уналтыг давтав.
АНУ-ын зээлийн зэрэглэлийг түүхэндээ анх удаа хамгийн өндөр буюу “ААА” гаас “АА+” болгосон нь (Засгийн газруудын өрөө төлөх чадварыг зэрэглэдэг “Standard and Poor’s” компанийн хэмжээс) дэл хийн хамгийн том эдийн засагтай Засгийн газар өр төлбөрөө өмнөх шигээ ямар ч асуудалгүй төлж чадахгүй байх магадлалтай гэдгийг техникийн хувьд зарлаж орхив. АНУ-ын Засгийн газрын нийт өр 14 триллион доллар буюу ДНБ-тэй тэнцэж, Итали улс тай адил болсон нь зах зээлд нөлөөлөн, АНУ-ын Засгийн газрын томоохон зээл дүүлэгч болох Хятадын Засгийн газар (нийт 1.1 триллион үнэт цаас аваад байгаа) “дуртай цагтаа мөнгө зээлж байдаг сайхан цаг өнгөрснийг” АНУ-ын Засгийн газарт сануулав.
Хятад, Орос хоёр АНУ-ын долларыг олон улсын нөөц мөнгөөр байлгахыг эсэргүүцдэг бөгөөд “нэг улсын мөнгө олон улсын мөнгө болчихоод байгаа учир түүнд олон улсын хяналт шалгалт” хийх шаардлагатайг Хятад дахин мэдэгдлээ. Грекийн өрийн шахалтыг багасгахын тулд дахин тусламж үзүүлж байгаа энэ өдрүүдэд Засгийн газрын өрийн хямрал Итали, Испани зэрэг Европын томоохон эдийн засагтай орнуудыг ха марч, бусдын тусламжгүй өөрийгөө санхүүжүүлж чадах эсэх нь эргэлзээ түгшүүр төрүүлсэн учир хөрөнгийн зах зээлийн уналтад нөлөөлөв. Дэлхийн санхүүгийн сүүлчийн хямрал нэг жилийн дараа манай эдийн засагт тусаж 2009 онд Монголын ДНБ анх удаа буурсан. Харин энэ өдрүүдийн уналт эдийн засгийн хямралыг дагуулж, эдийн засагчдын хэлдгээр “double dip буюу дараалсан шумбалт” болбол манай эдийн засагт өмнөхийн адил цохилт үзүүлэх болно.
Гэхдээ олон эдийн засагчид энэ удаа “дараалсан шумбалт” болохгүй, харин санхүүгийн зах зээл эрүүлжихэд шаардлагатай байсан алхмууд хийгдэх болно гэж үзэж байна. Санхүүгийн зах зээлд тоглогч хэн бо ловч хариуцлагатай байх ёстой. Хувийн сектор, түүний дотор банк санхүүгийн байгууллагуудад юу хийж болохгүйг гурван жилийн өмнөх хямрал хатуу сануулсан бол энэ удаагийн сэгсрэлт дэлхийн том, жижиг олон Засгийн газруудад өр төлбөрийн хэмжээгээ эдийн засагтаа тохируулж байхыг сануулж байна.
Хэрэв санхүүгийн зах зээлийн энэ удаагийн уналт өнгөрсөн хямралыг давтахгүй бол дэлхийн эдийн засагт чухал нөлөө бүхий Засгийн газруудын санхүүгийн сахилга батыг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж “зах зээл өөрөө ухаалаг” гэдгийг урдын адил харуулах болно.
Монголын ганцхан төсөл ДНБ-ээс том гэж өөрсдийгөө хэт хөөргөж, төсвийн зардал, Засгийн газрын өрийг хэт хурдан нэмж байгаа Монголын төр засгийн зар дал улам өсөж, гадаад өр маань удалгүй АНУ-ын адил ДНБтэйгээ тэнцэх гэж байгааг монголчууд анхаарах цаг болжээ.
Манай Засгийн газарт гадаад өрийг хязгаарлах ямар нэг хэмжээс байхгүй, Засгийн газрын зээлээ төлөх чадварыг нь хэн ч зэрэглэдэггүй учир бусад оронд эдүгээ болж буй “хатгалгаа” манайд бол ямар ч эмчилгээгүй болж, дампуурал болно гэдгийг төр засаг анхаарах , иргэний нийгэм үүнийг сануулах бас нэг өдрүүд тохиож байна.

Зочин
Зочин
Зочин
******** COMPUTERSHOP mn ***USA aas irsen core i3,
jervis
Зочин
hooe
Болдоо
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
+++++++----******************COMPUTERSHOP mn *****
sar
sony
Зочин
brayan
Baabar
Дуу
хм
хм
Зочин
Зочин
Зочин
мик
dfg
erdene
сурагч
Зочин
Зочин
Зочин
bi
Зочин
forexchin
Зочин
delgermaa
Статистик
Oyunii hurungu oruulagch
Maastricht
Maastricht
Maastricht
sonirhogch
Maastricht
Maastricht
manlai