Нарлаг сайхан зургаан сарын саяханы нэгэн өдөргадаа гудамны сандал дээр хөгшин залуу хоёр зэрэгцээд сууж байлаа. Залуу гар утсаа оролдон хажуудаа хэн байгааг ч анзаарах сөгөөгүй суух бөгөөд өвгөн түүнрүү харж, харж :

-За хүү хэнд санал өгөх гэж байна даа?

-Би санал өгөхгүй ээ. Өгөөд яадаг юм нэг хулгайчийг өөр нэг хулгайчаар л солиношдээ. Одоо бүр 126 хулгайч уралдах юм гээ биз дээ?

-Харин тэгээд яагаав бараг мянга гаруй хүн дотор сайн хүн байгаа шүү дээ.Сонгож чадвал.Та нар ч дээ энэ нүүр ном гэх гоё нэртэй хэрүүлийн ном өдөр бүр уншсаар тэнэгэрчихсэн улс гэлээ. Хүү гайхан өвгөнрүү харснаа: 

-Ардчилсан намд санал өгдөг байсан одоо тэд бүр баларчихлаа. Зоригийгооөөрсдөө нухаад тэгээд худлаа хэрэг илрүүлсэн гэж хаасан болж таараад байгаам биш үү ?

-Ардчилсан намыг дэмждэг бол МАН-ыг дайсан гэх, МАН-ыг дэмждэг бол АН-ыг дайсан гэх бодлоо орхио хө. Өмнө санал өгдөг байсан юм бол харин одоо унах үед нь бүр ч дэмжмээр бусуу? Ардчилсан Намд олон шинэ сайхан залуус ороод ирсэн сонгох эсэх нь та нарын л хэрэг болоод байгааг хардаггүй ээ. АН л гэхэд мөнөөх Х.Баттулгаас эхлээд Мөнхбаясгалан сэтгүүлч, Алтангэрэл өмгөөлөгч... гэх мэт зөндөө сайн хүн байгаа шүү дээ. Залуу үе түрэн гарч ирээд системийн авилгалыг илрүүлж та нарын үе ирж байгаа юм бишүү? 

-Систем мистем маньд ямар пад байнаа. Тэнгэрийн амьтад л зодолдож байхад. Та л тэр хүндээ саналаа өгвөл барж, би дут. Болбол л гадагшаа явах тухай лбодож сууна. 

-Үгүй энэ чинь, гадагшаа яваад тэндээ суухгүйгээс хойш энэ улсаа гадаад шиг болгох тухай бодохгүй байна уу? танай үеийн шахуу залуучууд гарч ирээд л өнгөрсөн гучин жилийн авилгалыг зогсоох гээд байхад. 

-Аан тэр данх уу? Худлаашдээ ахаа, цаана нь нэг том хулгайч л байгаа. 

-Та нар залуу ч байсан тоохгүй, хөгшин ч байсан тоохгүй сонгуульдаа ч оролцохгүй бол тэр их мөнгөтэй мафи л дахиад төрд гарч ирнэ шүү дээ.

-Ямар мөнгөний мафи? Тэр чинь Колумб, Мексикт л байдаг байх. Эскобар гараад ирчихсэн гэх гээд байна уу та? 

-Үгүй чи утсаа ширтээд л байх юм том том бүлэглэл илрээд Эрдэнэт, Таван толгой гэх мэтийг цөмийг хувьдаа авчихсан нь илрээд байгааг уншдаггүй юм уу чи. Хар тамхийг нь л алт, зэс, нүүрс гээд сольчихвол яг л адил зүйл болоод байгааг хардаггүй юм уу?

-Тэр улс төр мөр чинь маньд хамаагүй ээ. Би зүгээр л сайхан амьдрахыг боддог. Та нар л ийм нэг улс төржсөн улс байх юм. Өвөө та монгол хүн биз дээ. Монгол хүнд энэ гадаадын сонгуулийн хууль таарахгүй ээ. Монгол хүн шал өөршдээ. -Үгүй тэгээд залуус та нар л санал өгч төрөө сонгож өөрчлөхгүй бол хөгшин хонины насгүй бидэнд ирээдүй хамаатай юм гэж үү? Та нар ийм байхаар тийм л ирээдүй ирнэ шүү дээ.

-Ямар ирээдүй гэж? 

-Чи саяхан Таван толгойн ноогдол ашиг аваа биз дээ?

-Өмнө нэг “түй” өгсөн одоо хоёр “түй” л өгсөн байна лээ. Авах ёстой л юмшдээ. Өөрсдийнх нь хувааж идсэнтэй харьцуулбал түйшдээ.

-Харин би хэлээд байна шүү дээ. Тэр том том хулгай хийдэг улсыг л дахиад УИХ д оруулахгүй байх та нарт л хэрэгтэй. Таван толгойгоо Хятадад өгөх гэж байсан биз дээ саяхан. 

-Таван толгой яасан гэнээ?

-Яахав дээ бүгдийг л Хятадад үнэгүй өгөх гэж байсан шүү дээ тэд нар. Тэгвэл тэр хувь хишгийг монголчууд биш Хятадууд тэр чиний хэлээд буй түйг чинь хүртэх байсан гэдгийг чи ойлгохгүй байна уу?

-Тэгээд тэр хулгайчидын хөрөнгийг хураасан юм уу?

-Нэг цохилтоор хийх ажил биш шүү дээ. Сайн хүмүүсээ л сонгож олуулаа болж болж байж хулгайчуудыг шахна. Анх тэр хулгайчуудыг Х.Баттулга ерөнхийлөгч л шоронд хийгээд эхэлсэн ч үндсэн хуулиа өөрчлөөд төрөөс холдуулсан биз дээ? Харин ч ирж яваа цаг болохоор одоо ид хүчээ авч байгааг харахгүй байна гэж үү? АН сөнөөгүй ээ харин ч цэвэршиж байхад даа. Миний дүү АНамдаа саналаа өг гэхдээ сайн хараад л зөв хүнд өг. 

-Нокиа гар утасны хувьцааг анх бий болсон тосгонд тараагаад тэд бүгд саятан болсон гэж дуулсан л юм байна. 

-Харин одоо та нарын л үе ирж байна. Чи миний насанд хүрэхэд бүх юм өөр болно гэхдээ чи сонгуулиа өгөхгүй бол улам дордоно шүү дээ. Бидний үе дуусаж чам шиг утас ширтсэн залуу үеийг тэдний тролууд мунхуурлж байхад бүгдээрээ сонгуульд оролцохгүй бол юу болохыг чи нэг төсөөлөөд үзээрэй. Би яахав самуун үгт гайхал харин саваагүй нялххүүхдүүд та нарыг л бодох юм даа гээд өнөөх өвгөн босож явах гэснээ эргэж хараад:

-Энэ цагийн нялхас, харанхуй буданд төөрсөн эрвээхэй мэт. Мунхгуудын орон нь нүхний дотор зурсан зул мэт. Гүн чанарт авьяасгүй нь усыг уул өөд гуу татсан мэт. Мэдэхгүй бие нь мэдэмхий, омог нь огторгуйгаас урьд огторгуй болоод төрсөн мэт загнах гэдэг… одоо ч хэвээр юм байна даа гэв. 

-Мөнөөх хүү гайхан та юу хэлчихэв хэн тэгж хэлсэн юм бэ? гэв. 

- Өдөр бүр нүүр ном гэх хэрүүлийг уншсаар байгаад бүр нисванист баригджээ та нар. Ном уншиж байгаач дээ. Тэнд ийм хэрүүл бичдэггүй юм шүү дээ. Дулдуйтын Данзан Равжаагийн “Саваагүй нялх хүүхэд, самуун үгт гайхал хоёрын яриа шиг л юм боллоо доо за явах минь чамд юу ч хэлээд нэмэр үгүй юм шив… гэхэд хүү сортос хийгээд асууруун: 

-Равжаа гэж би сонсоон тэр хүн тэгээд бидний тухай тэр цагт ярьсан болж байна уу? 

-За чи тэгвэл сонс би уншаад өгөе гээд өврөө уудлан жижиг ном гаргаж ирээд.

Эрт дээр цагт Ноён хутагт Равжаа ингэж хэлсэн юм гээд доорхийг уншив гэнээ. 

“Саваагүй нялх хүүхэд, самуун үгт хээрийн гайхал хоёрын хэлэлцсэнээр үлгэрлэв хэмээсэн нь: Хэзээ нэгэн цагт цогцын ууланд самадийн байшин барьсан буй санж гэнэ. Тэр хоёр түүнд хүрч суугаад наадсан үгс. 

Хүүхэд асууруун:

-Чамайг шинжилж бодоход Хятад, Тангад, Монгол гурван улсын авир ёс ямар хэлбэртэй байна? хэмээсэнд

Гайхал өгүүлрүүн:

-Хятад хүн, луус адгуусны язгууртай тул ногоо идэштэй, урин ихтэй, ичгүүр үл мэдэх, олон бодлоготой, хомголзох хонжих буй. Тангад хүн, рагша язгуур тул гурил идэштэй, тачаангуй ихтэй, самбаа хурдан, бодлын гол атаа, хар санаатай. Монгол, мангас язгууртай тул мах идэштэй, омог ихтэй, үгэнд дуртай, оюун бодол батгүй бөгөөд тэрсэлдэн дайрахыг хичээнэ хэмээсэнд 

Хүүхэд асууруун:

-Монгол хүн сэтгэл батгүй бол аашлах нь ямар янзтай вэ? хэмээсэнд Гайхал өгүүлрүүн:

- Адтай адил олонх нь омгоо шатах цагт үүл мэт овойно. Даруй шантрах цагт хив мэт зөөлөрнө. Хяналгүй нь суман могой харвах мэт. Аргадвал, тэр даруй нялхас мэт баярлана. Харамлах цагт нэг цэнг ч хичээн боож хадгална. Алдахдаа, дээрэмд дайрагдсан мэт алдаад, гайгүй хямд маймаа болов хэмээн чалчилцана. Хүндлэлийг үл мэдэх нь сармагчин мэт. Явдал задгайтай нь батгана мэт. Сэрэмжгүй нь хав мэт. Аашлах нь олон зантай албин мэт. Амь зуухад муу нь хонь мэт. Ур хавгүй нь тэмээ мэт. Тэнэг нь гахай мэт. Энэ насны аж зуулт төхөөрөх нь баасны хорхой мэт. Баатар зүрхгүй нь үргэсэн ооно мэт. Саваагүй нь хадны дууриа мэт. Мартамхай нь тарвага түүсэн хар гөрөөс мэт. Эв нь өндөг мэт хэврэг. Хэрүүлч нь цаасан бууны дуу мэт яйралдах. Сайжрах нь төмөр соронзон гүр мэт эвлэг. Анхандаа бэрээ мэт цохилох. Завсартаа тугалган жад мэт шантрах. Эцэст номхон морь мэт зарагдах.

Гаслах нь тэмээ буйлах мэт үргэлж. Санаа амархан нь ширгэх шахсан нуурын мэлхий мэт. Дарвихдаа, дарь хүхэр мэт авалцах. Ганцаардахдаа борхос мэт: Сүжиг ихтэй. Сэжиглэх нь хямд. Туурвих үйл нь их. Буцан тусах нь олон. Бяраа мэдэхгүй хаан шүү загнах. Үг асуувал, инээсэн хүн ус үмхсэн мэт асгах. Хавар цагийн нямбачин, уншихаас унтах нь их. Зун цагийн багачууд, сажлахаас давхих нь ширүүн. Намар цагийн баяд, мөргөлд явахаас будаа гурилд явагчид нь олон. Өвөл цагийн өвгөд, даарахаас уцаархах нь илүү. Жаргахдаа учиргүй ярина. Золгохдоо ухаангүй хөөрөх. Гуйранч болбол дайсны боолд зарагдах. Баяжих цагт лам бурханд бардах. Өтлөхийг мэдэлгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдох. Үхэхийг мэдэлгүй яваад, егүүтгэх цагтаа балрах. Хуралд дуртай нь цөөн. Хулгайд дуртай нь олон.

Үйлдсэн явдал нь жаалхан. Назгайрч залхуурах нь их. Өгөхдөө тэнэг. Авахдаа мэргэн. Хайрлах нь бага халдах нь их. Санаа нь юм бүрийг чадах. Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй. Үнэмших нь үнэгэнд ч хууртах. Гэнэдэхдээ бааст гараар хэрэм цохиод үмхэнэ гэдэг хэмээсэнд: 

Хүүхэд өгүүлрүүн:

-Хүн болгон адил боловч монгол болгон адил болов уу? Үлгэр үгэнд онолгүй болбол таван зуун төрөлдөө бич болсон худал уу? Шалиглахуй дотор, гайхуулж шалигласан сонин уу? Хэлэх үгийг дайрч хэлсэн сайхан уу? хэмээвэл:

Гайхал өгүүлрүүн:

-Адилгүйг өгүүлэлдвэл, ганц хүн ч адилгүй. Адилыг өгүүлбэл, сүүдэр бие хоёрын хэлбэр ч адил, хэмээгээд бусдыг өгүүлэхийн завсар, Хүүхэд яаран асууруун:

-Хүүе, хүүе чи буруу өгүүлэв. Нэг хүн нэг бөгөөтөл хэрхэн адилгүй болж болох? хэмээвэл, 

Гайхал өгүүлрүүн: 

“Адилгүй болоход хүрвэл, нэг хүний бие ч адилгүй, хэл ч адилгүй, сэтгэл ч адилгүй, гурван үүдэн адил болж болохгүй хэмээсэнд,”

“Хүүхэд өгүүлрүүн:

- Чи өгүүлэгтүн хэмээсэнд:

Гайхал өгүүлрүүн:

-Нэг насны нэг бие бөгөөтөл балчир, идэр, хөгшин гурвын хэмжээ адил уу? Нэг хүний өгүүлэх дуун бөгөөтөл уйлах, инээх, магтах, муулах, үнэн худал өгүүлэх цөм адил уу? Нэг хүний сэтгэл бөгөөтөл баярлах, гомдох, онох эндүүрэх, баатарших, мятрах бүхэн адил уу? Тийм дор дороо гурван үүдэн цөм адил уу? Тэдний дотроос аль нэгийг нэг хүн бус гэх үү чи? Хэмээсэнд Хүүхэд гайхаж бодоод, өгүүлрүүн:

-Чиний зөв, зөв. Харин одоо бодвол, тэр нэг гэгч аль вэ? Олон бие үү? Хэл үү? Сэтгэл үү? Цугаараа мөн болбол нэг хүн ч олон хүн мэт. Нэг нь нэг хүн мөн, бусад нь биш бол тэр нэг хүн ч мөн аль вэ? Нялхын бие үү? Хөгшний сэтгэл үү? Залуугийн үгс үү? Чи хэлж өг хэмээсэнд

Гайхал өгүүлрүүн:

Саваагүй нялх хүүхэд дуугүй суу!

(Тэр үгсийн утгаас нялхас цочно).

Энэ цагийн нялхас, харанхуй буданд төөрсөн эрвээхэй мэт. Мунхгуудын орон нь нүхний дотор зурсан зул мэт. Гүн чанарт авьяасгүй нь усыг уул өөд гуу татсан мэт. Мэдэхгүй бие нь мэдэмхий, омог нь огторгуйгаас урьд огторгуй болоод төрсөн мэт загнах. Үйлийн үрийг эс итгэсэн тул амьд боловч үхдэл мэт, өтөлж, мэдрэлтэй байвч залуу мэт цаг насад хөөрхий мэт хэмээсэнд, 

Хүүхэд өгүүлрүүн:

-Үйлийн үрийг эс санавал амьд боловч үхдэл мэт зүрхэнгүй болсон учир юу вэ? хэмээсэнд

Гайхал өгүүлрүүн:

- Үйлийн үрийг эс санавал мэргэн боловч шатаж үхнэ. Хаан боловч жаргал нь хор болоод согтож үхнэ. Гуйранч боловч сэтгэл нь үүрэг болоод дарагдаж үхнэ. Нялх боловч нас нь илбэ болоод хууртаж үхнэ. Хөгшин боловч дадсан нь их болоод хууртаж үхнэ. Амьд явавч эцсийн хэрэг нь бүтсэнгүй тул шувууны чандруу мэт болзоогүй тэнэж үхнэ. Гэтэл Газар хол, орой болоод, самбар барагджээ.

Муу шавь нар минь үүнийг ажиглаарай.

-Учиргүй байтал аюул болдог урин асанж. Уяхан санааг хөшүүн болгодог урин асанж. Улгүй дайсныг эсэргүүцүүлэгч урин асанж. Уужим ухааныг цухалдуулдаг урин асанж. Амраг садныг алж болдог урин асанж. Амь биеэ сүйтгэж орхидог урин асанж. Алс буяныг доройтуулдаг урин асанж. Ус мэт уян сэтгэлийг бариасай. Уургүй уудам бат суугаасай. Уул мэт хүлцэнгүй төгсөөсэй бид. Бие, хэл, сэтгэл гурваа хадгалаасай бид хэмээв гэсэн байдаг юм даа “ гээд өвгөн босож явлаа. 

Саваагүй нялх хүүхэд энэ олон хачин үгсийн учрыг ухах гэж гайхан сууж хоцров. Аль ч цагт хүмүүн гэгч адил ажээ …гэхдээ яахав цагийн жамаар залуус нь ирж буй цаг учир юм өөрчлөгдөх буй за… хэмээн өвгөн бодсоор нуруугаа үүрэн явж оджээ. 


2024 оны 6 сарын 4