ГЕНСЕК
Улс төрд намын генсекүүд голлох үүрэг гүйцэтгэж байна. Үйлдэх эс үйлдэх нь хүртэл улс төрийн үйл явцад нөлөөлж байгаа учраас анхаарал татна.
Улс төрд намын генсекүүд голлох үүрэг гүйцэтгэж байна. Үйлдэх эс үйлдэх нь хүртэл улс төрийн үйл явцад нөлөөлж байгаа учраас анхаарал татна. Хоёр нам засгийн эрхэнд хамтарснаас дарга нар нь төрийн албанд "дайчлагдаж" намын эрх мэдэл генсекүүдийн гарт аяндаа ороод иржээ. Коммунист дэглэмийн үед нам бүхнийг мэдэгч байсан ч "намын дарга" гэдэг албан тушаал байгаагүй юм. Ю.Цэдэнбал агсан олон жил МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга гэсэн "даруухан агаад ардчилсан" албатай байснаа нэлээд хожуу "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэж хувиргаж байв. Өнөөдөр буцаад Ерөнхий нарийн бичгийн даргын үе иржээ.
ТАНКЧИД
Нийгмээс ч, намаасаа ч хамгийн их шүүмжлэлд өртөж буй хүн бол Ардын намын генсек. МАН-ын дарга С.Батболд Ерөнхий сайдын хүнд албанд байгаагаас үл хамаарч "Монгол талаасаа л нэгдүгээр хүн юмдаг" гэдэгчлэн нам талаасаа нэгдүгээр хүн болсон байна. Үүнд намын ажлын туршлага, үзэл санаа, мөн явуулж буй идэвхтэй үйл ажиллагаа нь нөлөөлж байна. Өнөөдөр бол МАН-ын дарга "де юре" С.Батболд авч "де факто" У.Хүрэлсүх. Намын их хурлын өмнөхөн гаргасан МАХН-ын сэтгүүлд С.Батболдын зураг тун ховор, харин намын хамт олны авахуулсан бүх зургийн төвд У.Хүрэлсүх л харагдаад байх юм.
УИХ дахь намынхаа бүлгийн хуралд орж суугаад намын даргаасаа түрүүлж гишүүдээ загнаж байна гэдэг нэг талаас ойворгон мэт авч нөгөө талаас нь үзвэл яалт ч үгүй "намын толгой" учраас тэр. Наад зах нь С.Батболд намын асуудлаар шаардлага тавилаа ч гишүүд нь У.Хүрэлсүхийн хэлсэн мэт хүлээн авах нь юу л бол. Жишээ нь Д.Зоригтыг авч гарах гэж уран нарийн арга бодож байхын оронд Улаанкаагаа өрөөндөө дуудаж ирээд шанаадчихсан бол өөрөөр хэлбэл Хүрэлсүхэдчихсэн бол тэгээд л болчих байсан шүү дээ.
Хангалттай муулж байгаа учраас энэ удаад зөрөөд У.Хүрэлсүхийн үйлдлийн цаад учрыг тайлбарлах гээд үзье. "У.Хүрэлсүх түргэдэж намаа хагалан бутаргав" хэмээн шүүмжилж байгаа МАН-ынхан түүнийг зөвтгөх шалтгааныг олж харахгүй байгаа бол МАН-ын стратегийн бодлого алдагджээ. Чухамдаа У.Хүрэлсүх хамгийн зөв замаар явж байна.
Өнөөдөр яг түүний хэмжээний генсек сүйрч буй МАН-д бий юу? С.Батболд намын XXVI хурлын эхний шөнө хэлж байсанчлан "Хас"-ын Ч.Ганхуягийг тавьчихвал энэ нам яах бол? С.Батболд яг энэ санаанаасаа болж ганцаардаж, У.Хүрэлсүх, М.Энхболд нар нэгджээ. Тэгэхэд эртний өст "Улаан сарнайн" У.Барсболдыг Я.Содбаатараараа сольж, багаа бэхжүүлжээ. Мэргэжлийн хяналтын албыг нь орхиулаад татаж байна гэдэг их бодож хийсэн алхам. Сайдын суудлаас татвар, гааль, мэргэжлийн хяналтын алба үнэтэй болсон цагт шүү. Хуучин МАСЗХ-ныхон С.Батболдын удирдлагаас зугтаж У.Хүрэлсүхэд нийлж байна. У.Хүрэлсүх намдаа бэхжиж эрх мэдэл домог болсон МАСЗХ-ныхны гарт орсон байна. Тэд "пионер" байхаасаа намд зүтгэсэн хүмүүс. Өнөөгийн У.Хүрэлсүхийг тойрон хүрээлэгчдийг цагтаа намд нь "Асаалттай арван танк" гэдэг байсан юм шүү.
БОШГЫГ ХАЛАХ ЗАЛУУЧУУД
Тэд юуны өмнө "улс төрийн эрийн цээнд хүргэсэн" залуучуудын байгууллагаа бэхжүүлж, тэднийг коммунист сургалтаар бэлдэж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын дайчин залуу халаа, найдвартай ар талыг "боловсролгүй түрэмгий коммунистууд"-аар бэхжүүлж байна. Энэ "жагсаалын бэлтгэл" МАН сонгуульд ялагдсаны дараа маш хэрэгтэй хүчин зүйл болно доо. Сүхбаатарын талбайд улс төрийн сургалт явуулж байна шүү дээ. Ёжилж байгаа юм биш.
У.Хүрэлсүх намаа сахилгажуулах нь цаашид нам оршин тогтнох үндэс гэж үзжээ. С.Батболд "боловсролтой, хэлтэй, балет үздэг" сэхээтнүүдээр гишүүдээ сэлбэх гэж чармайж байхад У.Хүрэлсүх урдаас салаавч үзүүлж, Ленинийхээр "Сэхээтнүүд бол баас" л гэв. Тэр Ч.Ганхуягаа дэд сайд болгоно л биз, өөрийнх нь хэрэг. Намаас л хол байлга.
Харин яаж сахилгажуулах вэ? Сахилгажуулахын тулд үй олон жижиг гаруудыг шанаадах бус нөлөө бүхий этгээдүүдийг элэгдэх ёстой. Шалтаг гараад иржээ. Намын даргад ил захидал бичсэн, сахилга батгүй дөрвөн гишүүнд сануулга өгөв. "Зайлцгаа та нар". Нөгөөдүүл нь Н.Энхбаярын салан тусгаарлалтад дөрөөлж, намын ажилтны бус дипломатч араншинтай С.Батболдыг шахаж нөлөөгөө бэхжүүлэх гэсэн ч бут ниргүүлэв. "Залуусаа босгоно" гэж зүгээр ч нэг хэлээгүйгээ баталж Сүхбаатарын талбайд хэдэн мянган залуу цуглуулж сүрдүүлэв. Нөгөөдүүл нь "гөлөг" болов. Өмнө нь давраад өөрийн намын сайдыг унагах гэж оролддог байсан Ц.Батбаяр ч сүрд нь дарагдаад нам жим.
"Үхсэн элэнцгийн чинь ард түмний төлөөлөгч, та нарын намын кадрууд, за". Нөгөөдүүл нь толгой дохихоос яахав. МАН-д сахилга бат тогтож эхэлжээ. У.Хүрэлсүхийн дэмжин тэтгэж буй айдасгүй, амбицтай, эрч хүчтэй шинэ залуус яг 1921 оны бошгыг халагчдын үүргийг гүйцэтгэнэ. Тэд намын толгойд бугшсан "феодалуудыг" шахан зайлуулж, намаа цэвэрлэх болно.
Гэхдээ одоо нэг л гай байгаа нь С.Батболд. Эрхбиш дарга гэдгээ батлахын тулд У.Хүрэлсүхийг өөрийг нь сахилгажуулахыг хичээж, "сэхээтний өмхий хор найруулга" явуулах оролдлого хийснээрээ суудал дороо нүхээ ухаж байгаа юм гэнэ. Явуулга эхэлж У.Хүрэлсүхийг "эрүүл мэндийн байдлаар" хүндэтгэлтэй зайлуулах цуурхал дэгдээсэн ч явсангүй ээ. Хэн нь хэнийгээ сахилгажуулах бол? Цааших дүгнэлтүүд үүнийг тодруулахад чиглэнэ.
ЦЭВЭРЛЭГЭЭ
У.Хүрэлсүхийн догшролын шалтгааныг, уг үндсийг хөөж үзвэл намыг шинэчлэх зорилттой шууд холбоотой. МАХН-ын 25 дугаар их хурлыг хийх болсон шалтгаан нь намыг шинэчлэх хөдөлгөөнүүдийн дэвшүүлсэн "намын шинэчлэлийг эхлэх, боловсон хүчний бодлогыг өөрчлөх, намын нэр хүндийг унагаж буй гишүүдтэй хариуцлага тооцох" байв. Энэ их хурлаас намын удирдлага шинэчлэгдсэн боловч С.Баяр намын удирдах дээд байгууллага, ялангуяа УИХ-д нэр дэвшигчдийг шинэчилж чадаагүй юм.
Өнөөдөр УИХ, Засгийн газарт намынхаа нэр хүндийг унагасан, авлига хээл хахуулийг хөгжүүлсэн, нийгмийн завхралыг бий болгосон гэгдэх хүмүүс олонх болон суусаар байна. Намын 26 дугаар их хурал намын нэрийг өөрчлөөд зогсохгүй, нам дотор томоохон цэвэрлэгээ эхлүүлэх учиртай байв. Цэвэрлэгээг У.Хүрэлсүх гардан хийх үүрэгтэй.
Шахагдаж буй гишүүд нь МАХН уруу сэм гүйлдэнэ. МАН-ын олон гишүүд "тэдэнгүй нам-нам биш" гэж байгаа бол У.Хүрэлсүх тэдэнгүй намтай байхыг хүсч байгаа юм. МАХН-ын нэрийг сүрхий булаацалдахаа больчихвол бүх хэрэг бүтнэ. АН-ынхан МАХН хагарч "Бид ялав" хэмээн тэмдгээ бэлтгэж, МАН дахь хурц зөрчил нь хордлогоо тайлж, чацга харвасны дайны юм болж байгааг анзаарахгүй байна.
Үнэндээ У.Хүрэлсүх Н.Энхбаярт хамгийн их тусыг хүргэж байгаа мэт харагдаж байгаа биз. Тэр л Н.Энхбаяр уруу хүмүүсийг жийж байна. Бүр явахгүй гээд байхад яв гэж хөөж байна. Нэр нүүрээ барсан наадуул нь МАН-д ямар ч ирээдүйгүй. Лав л МАН-аас дэвшихгүй. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх нар МАХН-ыг эсэргүүцэхийн оронд жорлон болгох нь зөв гэж үзжээ. Намын дотоод цэвэрлэгээ хийнэ, хуучин нэр хүндгүй этгээдүүдийг МАХН руу хөөнө. 2012 онд тэднийг зайлуулсан, намаа шинэчилсэн гавьяагаар цэвэр ариун намтай сонгуульд орно. Шинэ үеийн, мөнгөтэй, зоримог, залуу нэр дэвшигчдээр сэлгээ хийнэ гэж тооцож байна.
Харин АН нөгөө л хэдэн эл дол болсон хэдтэйгээ сонгуульд орох нь тодорхой. Энэ тооцоо гэхдээ ганцхан У.Хүрэлсүхийнх биш. "Хамтарсан" хэмээх хөгийн Засгийн газартай С.Батболдыг зууралдуулж орхиод намаа нөлөөндөө авч үлдсэн С.Баярын нүүдэл.
Түүнээс бус У.Хүрэлсүх хэдий танхай, зоримгоороо алдартай авч намын ажилд олон жил нухлуулсан хүний хувьд нүүдлээ намын удирдлагын олонхийн дэмжлэг авахуйцаар тооцож хийх ухаанаар дутахгүй. Тэр хүч дутуу үед ийм юм хийхгүй л дээ. Жишээ нь Д.Тэрбишдагва элсний 13-ын албан бус зохицуулагч байсан тэр С.Баярын эсрэг хамгийн шаргуу тэмцсэн хүн. Ц.Батбаярыг С.Баяр хотын даргаас хуссаны хариуд Н.Энхбаяртай хэт ойртсон. Ц.Даваасүрэн бол хэн ч биш Н.Энхбаярын хэлдэг нөгөө юу яагч, Э.Мөнх-Очир яалаа. У.Хүрэлсүхийн залуусыг зодож байсан хүн. Яагаад ч юм тэд хэлцсэн юм шиг захиа занаа болж эцэстээ "Лхүмбийн хэрэгт" орооцолджээ.
2012 он гэхэд намын шинэчлэл хол ахисан байх ёстой, харин С.Баярт У.Хүрэлсүх шиг хурдтай ажиллах боломж байгаагүй юм, тэр намд лидер мөн ч гэсэн намаа арван хуруу шигээ мэдэхгүй, тэр стратегиа л бодож суух нь зөв, харин тулаанд зөвхөн У.Хүрэлсүх л зохино.
МОНГОЛЫН КОММУНИСТ НАМ
С.Баяр сүрхий стратегич тул бүх юмны ард байдаг гэх гээгүй. Явагдаж буй хувилбар нь Орос хувилбар. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг "Зюгановдаж" байна. Б.Ельцин өвчний улмаас угсаа залгамжлагчаар В.Путиныг тодруулсан. В.Путин Дум дахь гол улс төрийн хүчнүүдийг нэгтгэсэн ба хуучин коммунист намыг тусгаарлаж, орос маягийн ардчиллаа тогтоосон. Бас барууны хүчний сулхан холбоо, В.Жириновскийн ЛАН ханьсаж үлджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах "сөрөг хүчин".
Н.Энхбаяр яг Г.Зюганов шиг өнгөрсөн бүхний буруу лайхайг өөртөө үүрсэн амьтан болох учиртай. Гэхдээ ганцхан Н.Энхбаярыг салгах хангалтгүй тул нам доторх "элснийхнийг" тэр чигээр нь цэвэрлэх шаардлагатай. Дээрээс нь тэр хэдэн хөгшин коммунистуудтай арилбал таарна. В.Жириновский халз мэтгэлцээний үеэр хэлж байсан юм, "Зюганов аа, сонгуулиас сонгуульд санал чинь буураад байгаа биз, гишүүд чинь удахгүй үхээд дуусна даа..." МАХН яг ийм богино настай коммунист нам болно.
Ардын намын сайтыг үзээрэй, "ах дүү" намын тоонд ОКН байхгүй, харин "Нэгдсэн Орос" нам бий. 2012 онд МАНАН дахиж бэхжвэл Монгол яг Орос маягийн дэглэмтэй болж, олигархиудаа Ганц худаг руу илгээж эхэлнэ. Учир нь В.Путин дэлхийд үнэ нь өсөж байсан нефть, хийн компаниудыг хүчээр буцаан авсан. Харин Монголд олигополь компаниуд гадны хөрөнгө оруулагчдын дэргэд юу ч биш. Оросууд хуучин КГБ-чин Путинд дуртай байсан юм, яагаад гэвэл ард түмэн коммунизмын үед бүтээсэн бүхнийг завшигчдыг үзэн яддаг байлаа, бид авахгүй байсан ч болно, төр минь аваг.
Монголд Путин лугаа шийдэмгий зоримог хүн нь У.Хүрэлсүх. Гэхдээ тэр пуужинд суугаад ниснэ гэсэн үг биш л дээ. Түр л хэрэгтэй. Энэ аюулыг мэдэж байгаа учраас У.Хүрэлсүх намдаа бэхжиж байна. Намаасаа ховхорчихгүй л бол тэр хүчтэй хэвээр байна. Одоохондоо нам хүчтэй хэвээр байна. Улс төрийн баггүй Путинд Ельциний дэмжлэг байсан, харин Баярт Ельцин байгаагүй юм, дээр нь Хүрэлсүх биш өөрөө Путин болох ёстой. Цаашид нам гэгч тоглоомын байгууллага, олигархиудын түр штаб болох учиртай юм.
Өнөөгийн У.Хүрэлсүх, С.Батболдын тэмцэл нь улс төрийнхөн хүчтэй байх уу, санхүүгийнхэн хүчтэй байх уу гэдгийг шийдэх тулаан. Нам талаасаа С.Батболд тун бүрхэг байна. Ингэхээр нам-засаг хоёр тэмцэлдээд эхэлнэ. С.Батболд намаа бүтэн авч үлдэхийн төлөө, харин У.Хүрэлсүх цэвэрлэхийн төлөө үзэлцэнэ. С.Батболд хэлмэгдлийн төлөө бүрхэгдүүхэн уучлал гуйв, хэрэв тэгээгүй бол Н.Энхбаяр түрүүлээд уучлал гуйчихвал балрах байв. Ийм нөхцөлд Н.Энхбаяр ахиад маневрлана.
С.Батболд намаа бүтэн байлгахыг хичээнэ, харин У.Хүрэлсүх цэвэрлэгээ хийж өмнөх үеэ хөөхийг хичээнэ, гэхдээ ахмадуудаа алдмааргүй байна, харин С.Баяр бүх хуучин нойтноосоо салахыг хүснэ, Н.Энхбаярт ахмад дунд аль аль нь хэрэгтэй байна. Ийм гурвалжин дөрвөлжин юм болж байна. С.Баяр, Н.Энхбаярт алдах юм алга, У.Хүрэлсүх намдаа бат суусан, хөөрхий С.Батболд л хийсэх нь. Одоо С.Батболдын эсрэг цуурхал дэгдэх ээлж. "С.Батболд сүүлийн үед огцрохдоо бэлтгэж засгийн ажлаа бус бизнесээ л боддог болж гэнэ" дээ.
ГАЦАА
Уг нь Н.Энхбаяр хаан байх үедээ МАХН АН-ыг нэгтгэж Ардчилсан хөгжлийн нам байгуулах тоглолтдоо бэлтгэж "Улс төрийн намын тухай" хуулийг өөрчилсөн юм. Гэвч түүний бүх өөрчлөлт Ерөнхийлөгч Н.Багабандийн хоригоор дамжин ҮХЦ-ээр бут ниргүүлсэн билээ.
МАХН-ыг устгаад нэрийг нь дахин 24 жил хэрэглэхгүй байх Н.Энхбаярын санааг хуулиас бүрэн дүүрэн баллуурдсандаа Н.Багабанди Ерөнхийлөгч насаараа тун баяртай явах байсан, гэвч өнөөгийн нөхцөл үүсээгүй бол шүү дээ.
Тухайн үед Н.Энхбаярын талынхны боловсруулсан төслөөс "6.3. Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно" гэсэн байсныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон юм. Н.Энхбаярын талынхан гэдэг нь "62-ын бүлэг" юм.
Хэдийгээр тэгэхэд Цэц Н.Энхбаярын мэдэлд байсан авч МАХН-ынхан намдаа хайртай учраас Н.Энхбаяраар намаа баллуулахыг хүсээгүй шалтгаанаар энэ заалтыг хүчингүй болгосон. Тиймээс Н.Энхбаяр МАХН-ын их хурлыг хийгээд өөрөө намын дарга болсон юм. Хэрэв тэр намын дарга болбол МАН-аас олон хүн ирнэ гэж хүлээж байна. Харин цаадуул нь нэрээ авахыг нь хүлээж байна.
С.Баяр Н.Энхбаяртай уулзахдаа "Та намынхаа нэрийг авч болно шүү дээ" гэсэн. Гэтэл өгөхгүй гацаад удахаар угийн тэвчээргүй Н.Энхбаярын тэвчээр алдарч С.Баяр руу дайрч эхэллээ. Гэтэл асуудал С.Баярт биш У.Хүрэлсүхэд байгаа. Түүний мугуйд нөхөд намын нэрийг өгөхгүй гэснээрээ урсгалаараа явах байсан Ардын нам доторх цэвэрлэгээг гацааж өөрсдөдөө лай хурааж, С.Батболдод тус болж байна. Тэгсэн атлаа цэвэрлэгээ хийх гэж дайраад байх. Энэ эргэсэн гацаа нь Ардын намд асуудал үүсгээд байгааг анзаарахгүй байгаа нь сонин. Уг нь бодлого нэг чигтэй л явах ёстой биз дээ.
Чиглэл нь Н.Энхбаярт намын нэрийг өгөхөд л баахан хуучин коммунистууд нь зайлаад өгнө. Тэгвэл шинэ үеийнхэнд нэр дэвших боломж гарч ирнэ. Н.Энхбаяр Ардын намтай хэрүүл хийхээ болино. Асуудал шийдэгдлээ. Гэтэл одоо бүх зүйл урвуугаар эргэх нь. Н.Энхбаяр намын байрыг шатаасан ялтнаар С.Баярыг тодруулснаараа намаасаа олон хүн татаж чадна гэж тооцжээ. Үүний үр дүнд У.Хүрэлсүх С.Баяр нарын холбоо тасарч, М.Энхболд эргэлзэж эхэлнэ. Харин С.Батболд алдааны хүндийг У.Хүрэлсүхэд үүрүүлж, өөрөө бэхжихээр зүтгэнэ. Энэ бол ноцтой хагарал агаад юунд хүрэхийг ёстой таашгүй болжээ. Уг нь золио нь У.Хүрэлсүх биш С.Батболд болчихоод байсан юм.
Одоо үймж самуурсан Ардын намынхан С.Баярыг яаралтай ирүүлэхээс өөр аргагүй болж байна. Дөнгөж тэнхэрч байгаа С.Баяр ахиад тамирдуулсан зохицуулалт хийх болно. Тэр ахиад л ингэж хэлнэ. "Хэн энэ намыг ийм болгочихсон юм бэ? Нөхөд өө?". Тэр "хэнийг" олбол үтэр түргэн зайлуулна.