2004 оноос хойш Зуны Олимпын тайлбар өнжөөгүй энэ удаа тайлбарлаагүй үзсэн олон юм харж авлаа. Өөрөө тайлбарлахаар бусад төрлүүдээ үзэж чаддаггүй байсан бол энэ удаа хангалттай үзэж чадав.

Онцлох тайлбарлагч

Сагсны Амбук буюу Баярбатыг онцлоё. Өөрөө дээд лигийн тоглогч байсан, одоо дасгалжуулж байгаа учраас талбай, тоглогч, тоглолтоо сайн мэдэрч байна лээ. Евро Лиг, Олон улсын сагсны мэдлэг ч тун давгүй байж, сонирхолтой харьцуулалт оруулж ирж байсан. Тайлбарлагч хүнд өөрийн характер үг хэллэг чухал байдаг шиг, хувь хүний онцлог нь гоё үг оруулж ирж чадахаар харагдаж байв. Ер нь тэгээд дотроосоо ундардаг юм дөө. Тоглогч, дасгалжуулагчийн байр суурийг сайн мэдэрч ярьж байсан. Яваандаа сайн аналист, тайлбарлагч болохоор харагдсан. Ер нь анализ талдаа монголдоо топ болж магадгүй. Юу ярих нь уу гэж чихээ нааж, зурагтын дуугаа чангалах тохиолдол ч байв. Олимпоор нэг дагнасан төрөлдөө хамгийн сайн байсан гэж болохоор байлаа.

Олон талт тайлбарлагч

Сонинбаяр бүх төрлийн спорт тайлбарлаж чадах потенциалтай гэдгээ хангалттай харууллаа. Гол нь ярианы баялаг, чадвар, мэдлэг, судлах арга зүй, эмоци гээд үндсэн чадварууд нь жигд сайн. Дээр нь хий багатай. Яг ийм чадвар Тэнгэр ТВ-ийн Ундрал, НТВ-ийн Оюу-Од нарт байдаг. Нээлт, хаалтын тайлбарыг сайн авч явсан. Ямар ч том тэмцээнд, ямарч спортоор тайлбарлагчаар ажиллахад үндсэн тайлбарлагчаар аваад явчихна гэсэн үг.

Залуу тайлбрлагч

Өнгөрсөн зуны Олимпоор дэбютээ хийсэн залуу тайлбарлагч Пүрэвдорж олон төрлийн спорт тайлбарлаж чадахаа энэ удаа харууллаа. Ер нь унших, судлах дуртай сэтгүүлч мэргэжлээр төгссөн болохоор давуу тал байна. Өвөл, зуны ямарч олимп болон бусад тэмцээн дээр тайлбарлагчаар ажиллахад аваад явчих хүүхэд.

Эмэгтэй тайлбарлагчид

Энэ орон зай манайд хов хоосон. Мэдлэгтэй бол дунд нь оролд god болох боломжтой. Сагсны Алтанзаяа, воллейболын Оюунтуяа, гимнастикийн Тэргэл нарийг онцлоё. Бүгд тамирчид. Алтанзаяа сагсны шигшээг ахлаж Инчоны Азийн Наадамд орж байсан том тоглогч. Оюунтуяа воллейболоос зодог тайлаад дасгалжуулагч хийж буй. Тэргэл сагсчин, спортын бараг бүхий л тэмцээн хөтлөж байна. Энэ хэдийг салбартаа үлдэж цаашдаа салбараа ч, өөрсдийгөө ч хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Өөр олон охидуудад үлгэр жишээ болно.

Судлах болон хөгжих чадвар

Спортоо судлах тал дээр Түвшинжаргал хамгийн ирээдүйтэй харагдлаа. Хүн тэгээд тайлбарлаж байхдаа юу уншдаг, судалдаг, бэлддэг нь харагддаг даа. Цаашид юм дуулгаж магадгүй харагдсан. Сонио, Түвшээ хоёрт яваандаа характер л дутагдаж магад.

Мэдлэгтэй нь

Ойди буюу Отгонбаатар ах мэдэхгүй спорт ч алга, мэдэхгүй юм ч алга. Бүх юмны зах зухаас мэддэг Таван цагираг уншиж өссөн школ шууд харагдаж байна. Баатарзориг, Билгүүн, Ундрал, Батцэнгэл, Шижирээ, Нанжид, Расти хэд бол яг ийм бүтээгдэхүүнүүд. Юу ч ярьсан мэднэ. 1999 оны чөлөөтийн 58 кг-ийн манай Пүрэвбаатарын өрсөлдөгчид гээд хэлвэл Али Рэза Дабир, Харун Доан, Мохаммэд Талай гээд цааш нь ярьж чадах хүмүүс. Энэ хэдтэй суугаад ярьвал спортын асар их мэдлэг өөртөө авна даа. Бүгд өөрийн онцлог мэдлэг нь нарийссан төрөлтэй.

Сайн тайлбар болон сэтгэлд хүрээгүй

Хамгийн сайн тайлбар воллейбол, газрын теннис дээр харагдлаа. Өлзийбадрах дотоод, гадаадын олон тэмцээн тайлбарласан туршлага дээр Сонинбаяр, бас нэг залуу байлаа. Нэрийг нь мэддэггүй. Дээр нь өмнөх Олимпоор дэбютээ хийсэн эмэгтэй тайлбарлагч, тоглогч, дасгалжуулагч Оюунтуяа гээд холимог сайн баг воллейбол дээр бүрдсэн. Эмоц их гардаг төрөл эмоц, гоё шинэ үг хэллэг нэмвэл зүгээр харагдсан. Тамирчид ямар эмоцтой байгааг талбай дээр хангалттай харуулдаг спорт учраас тайлбарлагчид хөтлөгдөөд аваад явж болно.

Хөнгөн атлетик, усанд сэлэлтийн тайлбар сэтгэлд хүрсэнгүй. Уг нь их үзэгчтэй төрлүүд. Сайн тайлбарлавал үзэгчийг жинхэнэ уяж чаддаг.

Шижирбат

Шижирээг тайлбарлахыг сонсохоор тайлбарлагч хүн бол “тамирчин” юм байна гэдэг бодол яах аргагүй төрлөө. Өөрөө барилдаж, дунд нь орж, зөвлөж, дасгалжуулж, баярлаж, гуних гээд бүх юм дунд нь явж байна. Үзэгч биднийг хөглөөд барилдааныхаа дунд оруулчих нь гайхалтай. Би ч бараг барилдах нь ээ, босоод ирчихсэн ч байх шиг