Хувь хүний маарктинг
Бүлтэрдэг л гар явлаа, би. Бүлт бүлт, ханз ханз үсрээл, буруу зөв ялгалгүй.
Одоо бол өөр болсоон. Арай ханатай, азаартхааргүй наадаг болж. Тухайлбал охинтой танилцаад юм ярьж байснааа ингэж байшд "За харьж сайхан шүршүүрт орий". Нөгөө охин шууд намайг байртай гэж ойлгожийшд. Гэр хорооллын баагий гэж төсөөлөх ч үгүй. Би машин байтугай амьдралдаа ганц удаа дүүгийнхээ дугуйг унаж байгаад онхолдож эвдэж хаячаад дахиж техникэнд гараа хүрэхээ болий гэж боддог хүн.
Тэгсэн нэг машины түлхүүр олвоо. Одоо яажийна? Түлхүүрээ ил бариал явна. Манай гудамжны үзүүрийн дэлгүүрийн эгч эднүүс бол үнэн ангайцан, өвөө эмээ нар хоорондоо шивнэлдээл. Энэ хулгай хийцийн байхдаа гэж байгаа болтой, аан? Худалдагч эгч дээр очоол 4 ширхэг янжуур зээлчих гэнгүүт шууд өгж бариал, аан? Амьдрал хуга дээшлээд иржээшд. Болоогүйээ, эзэнгүй машины дохиоллын юм хуман дээр нь дарж барьж хэлбэртэжийшд. Тэгээл гараад гэрлүүгээ гүйцэн. Бүгд саравчилж хараал хаана машин нь байгаан бол гээл.
Одоо нэг гэм нь өглөө орой нууцаар гэрлүүгээ оркуу бол хүмүүс явган явжаагааг харчуул ониго болийшд. Тэгээд одоо байнга түлхүүрээ ил барьж явдаг болцон. Охидууд бас л сүртэй харжийшд, энэ залуу малуу гээл, аан? Хааяа бүүр хүн амьтан харжаахад нэг гайгүй машинд ойртож тохойлдож жоол зогсдиймуу гэж бодхын. Нөгөөх нь яваад, эсүүл дохиолол нь дугараад хүн цожоож унагаад нүдний булай болдымуу. Иймэрхүү маягаар хэлбэртэж болжийшдээ бас. Ер нь юу ч ярьсан муулаал "аа наадхыг чинь мэднэ, наадах чинь муу тэрний оронд тийм байдышд, тэр зүгээр" гээл яриад байхад юм мэддэг, хэрэглээ өндөртэй лаг гар гэж бодийшдээ. Тэр юмных нь сайн муу хамаа юу байсын. Тухайлбал нэг хүн ингэлээ "будвайсар их гоё пиав юмаа" гэнгүүт би хариулна, "Мяааа мяаа ууж үзсэн, амт нь сонин юм билээ, тэрний оронд боргио ууж бай, биенд сайн натураал шүү дээ" гээл аваад хаячина. Тэгэнгүүд би натурал гэж гадаад үг мэддэг бүдвайзэр ууж үзсэн том гар болчийшд. Хувь хүний маарктингаа гэж.
Нээрээ маргааш ялалтын баяр. Тэмдгэлдиймуу. Оросууд ялсан нь баяр шүү. Германууд ялсан бол бас л баяр. Тэнцчүүл юун баяр манатай болкуу юу. Тэмдэглэх юм байхгүй. Тэгээл энэ улсууд сүүлд нь баярлах гээл аль нэг нь дайнд дандаа ялдын байшд. Мань 2 байлдаад тэнцсээн гээл ямар ч баяргүй сууж байвал ёстой хохь ньшдээ! Мэдрэл муутайм шиг тэгээд баяргүй сууж л байна биз дээ, тээ?
indepentend
jason