Дөрөвдүгээр бүлэг

1974 оны 8-р сарын сүүлчийн 7хоногийн намар үнэртсэн гунигтай бүрхэг, бороотой тэр өдөр тийм нэг өдөр байсан юм. Тэр өдөр үдийнхойно би Нисэх тосгонд ирэв. Хулан тэр бүсгүй автобусны буудлын баруун хойд хэсэгтбайх, жижигхэн төмөр самбарын дэргэднамайг хүлээгээд зогсож байлаа. Хулан бид хоёр аажуухан алхсаар цэцэрлэгт хашаанд, саглагар том модны доор байх урт модон сандал дээр очиж суув.Тийм ээ 8-рсарын сүүлчийн 7 хоногийн бүрхэг бороотой, бас уйтгартай гунигтай тийм нэг өдөр байсан юм.

Хулан тэр бүсгүйминий мөрийг толгойгоороо дэрлээд, намайг түшээд сууж байв. Биднээс холгүй 5-6 насны болов уу? гэмээр эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд улаан, цагаан, цэнхэр өнгөтэй бөмбөг хөөцөлдөн тоглох бөгөөд Хулан тэр хоёр хүүхдийг чимээгүй ажиглан суух ажээ.

Тийм ээ тэр бүсгүй Хулан надад таалагдана. Тэр намайг автобусны буудал дээр тосдог. Тэр бүсгүй намайг тэндээс үддэг. Түүнд би баярлана.Тэр аливаа юмыгсонсож мэдэрч, бодож ухаарч ойлгох гээд чармайн хичээдэг тэр байдал нь бүүр ихээрнадад таалагдана.Тэр надад хүндэтгэлтэйханддаг нь надад таалагдана. Тэр бүсгүйминий таалалд нийцүүлэх гээд хичээж чармайх нь нададбас таалагдана.

Тэрбээр өөрийнхөө үнэ хүнд, өнгө үзэмж үнэ үнэлэмждээ хэрхэн их анхаарч ханддаг тэр байдал нь бас л надад таалагдана. Надад таалагдах өөр бусад олон сайхан юмсыг дахин би түүнээсолж харах хүслээр бүсгүйг би харлаа...

«Бороо орох болов уу? Үгүй болов уу?» бүсгүйгээс би ингэж асуув. Тэр дув дуугүй намайг ширтэн харна. Цэцэрлэгт талбайн явган хүний замаар захыг нь босгож өмссөн хар өнгийнцувтай, бүрх малгайтай ахимаг наснынэг эр алхана. Тэр биднийгчиглэн алхсаар бидний дэргэд ирэв. Тэр өндөр нуруутай цайвар цагаан царайтай 50 эргэм насны хүн байлаа.

«Өнөөдөр бороотой цаг агаар муу байна гэж зарласан. Одоо удахгүйбороо орох нь» гэжтэр Хуланд хэллээ. Хулан босож зогсоод «Ааваа одоо би удахгүйээ... ингээд гэртээ харилаа» гэж хэлэв.

«Бичамд борооны цув бас шүхэр аваад ирлээ» гэж тэр эр намайг үл анзаарсан байдлаар Хуланд хэлээд, Хуланд цувыг нөмөргөв.

«Битгий норчихоорой доо!»гэж тэр хэлээд «За би явъя даа» гээд тэгээд тэр хүн буцаад алхлаа.

Тэр хүн Хулангийнаав нь байсан. Өндөр нуруу, шаргал цайвар царай, хар өнгийн цув, бор хүрэн өнгөтэй бүрх малгай, тэр дүр төрх дуу хоолойг одоо ч би санаж байна. Тиймээ би санаж байна. Тэр дүр төрх, дуу хоолой тэр чигээрээ миний сэтгэл зүрхэнд үлджээ.

Тэгэхэд би эцэг эхийн ер бусын тэр сайхан сэтгэл зүрх, гүн их хайр халамж чанарыг анх удаагааби тэр хүнээс олж харж мэдэрсэн билээ.

Тийм ээ тэр сайхан хүмүүснадад аль аль нь байхгүй байсан. Би юу ч байхгүй,ядуу дорой хоосон хүн байсан юм. Гэхдээ энэ бол тиймихчухалбиш.Би ингэж бодов. Би хэн байсан. Энэ чухал биш. Би хэн байх вэ? Энэ л чухал! Яагаад гэвэл Есүс тэр мужаан хүн байсан. Тэр хэзээ ч баян байгаагүй. Будда бол хааны хүү байсан. Тэгэхдээ тэр түүнээс татгалзаж чадсан. Тэрбээр эцэг эх, эхнэр хүүхдээн орхиод, энэтхэг даяархэрэн хэсэж Бурханы ном сургаалийг айлтгаж номлож, хэлж ярьж сургаж явдаг байсан.

Тэридэж уух юм хүмүүсээс гуйдаг байсан. Неру, Ньютон, Моцарт тэд нар агуу их хүмүүс. Тэд тийм л байсан. Тийм учраас баян ядуу, бяр тэнхээ энэ хамаагүй.Тийм учраасгоо үзэмж, үндэс угсаа энэ бас хамаагүй. Өөрөөрхэлбэл би хэн байсан энэерөөсөө хамаагүй. Би хэн байх ёстой билээ? Энэ л тун их чухал билээ.Яагаад гэвэл.

Бурхан бээр хүмүүн биднээсзөвхөн ганцхан үүнийгл харж хүлээдэг бус уу? Тийм учраасчин зүрхний үнэнч хайр сэтгэл. Чин сэтгэлийн халуун зөөлхөн инээмсэглэл. Би түүнд дуртай. Би сайн сайханд хайртай билээ. Би ингэж бодов.

Автобусны буудал гудамж, цэцэрлэгт талбай хоосон нэгч хүн үл үзэгдэнэ. Бороо орж эхэллээ. Хайрга асгажзасаж янзалсан явган хүний нарийнхан замууд, цэцэрлэгт талбайн тэр зам дээр борооны ус тогтжээ.Хулан тэр бүсгүй хүнгүй хоосон цэцэрлэг, түүний нарийнхан зам дээр орох борооны дусал усыг тоолох адил ширтэн сууна. Тэр чимээгүй суух ажээ.

Тэгээд тэр над руухаржхэлэв.

«Дэлгэрээ!» гэж тэр зөөлхөн хэлэв.

«Саяхан манай энд их сонин юмболсон» гэв. «Манай хажуугийн орцны эмээ олон жил өвдөөд... тэр эмээ хэвтэрт байсан.Ямар ч эмч үзмэрч мэргэд тус болоогүй юм. Гэтэл тэр эмээ саяхан гэнэт өөрөө лзүгээр болчихсон. Одоо бүүр зүгээрээ. Дэлгүүр хоршооорж идэх уух юмаа өөрөө цуглуулаад явдаг болсон шүү дээ» гэв.

«Тиймээ Хулаан! сонин юмбайна. Гэхдээ сонин ховор хачин юмс өөрөө л бий

болдог бус уу?» гэж би түүнд хэлэв.

«Ойлгомжгүй байгаа тэр эд зүйлс чамд ямар санагддаг вэ?» гэж бүсгүй надаас асуулаа. «Нададгайхалтай сонин санагддаг юм. Тэгэхдээ өөрсдөө тэд гайхамшигтайзүйлс байдаг шүү дээ. Тэр зах хязгааргүйуудам бас уужим их байдаг.Гэсэн хэдий ч тэр мөнх бус. Тэр бол яг л солонго гэсэн үг» гэж би түүндхариулав.

«Аль ямар Солонгоо байдаг билээ?» гээд Хулан инээлээ. Тэгээд тэр бүсгүй «Заяахав. Тэгээд чи цааш нь ярь л даа. Чи заримдаа их сонин юм ярьдаг шүү дээ» гээд тэр басдахиад инээлээ.

«Үгүй дээ Хулан минь! Тэр бол яг л тэнгэрийн солонгын долоон өнгө гэсэн үг. Тэрбүх дэлхийг тойрч солонгордог. Тэр энэ дэлхийн зах хязгаараас мандаж гарч ирээд, яажгарч ирсэн яг түүн шигээ солонгорон уусаж, дуусан алга болдог бус уу?» хэмээн би өөрөө өөртөө итгэлгүй аяархан хэллээ.

«Тэрсолонго бас байнгал өөрчлөгдөж байдаг. Хааяабас өөр хоорондоо холилдож нийлээд, ялгагдаж танихын арга үгүй болдог. Учир гэвэл ийм л юм л даа» гэж хэлээд би дуугүй болов.

Хулан «Тэгээд? Цааш нь ярь л даа. Би сонсмоор байна шүү дээ» гэв. Би бага зэрэг тайвширлаа. Зориг оров. Тэгээд цааш нь би үргэлжлүүлэн ярьж гарлаа.

«Тэгэхээр хүмүүсийн амьдрал, хүсэл мөрөөдөл хайр дурлал гэдэг бол ердөө л энэ гэсэн үг. Яг л солонго. Үнэн гэвэл орчлонд цорын ганцхан байдаг. Тэр бол бид бүгдийн зүрх. Тэр зүрх хэзээ ч солонгорч өөрчлөгддөггүй юм. Тэр ямар байсан, яг тэр чигээрээ үнэн үг хэлсээр... үнэнч хэвээрээ, тэрчигээрээ чи бидний төлөө зүтгэсээр явсаар, энэ ертөнцөөс бидэнтэй хамтдаа явж оддог.

Тийм учраас би сэтгэлд биш. Би хүсэл бодолд биш. Би мөрөөдөлд биш. Би цорын ганцхан зүрхэндээ итгэхийг хичээдэг» гэв.

Хулантэр бүсгүй миний яриаг таслав. Түүнд Солонгоо таалагдсангүй.

«Өршөөгөөрэй» гэж тэр тайван хэлэв.

«Чиний зөв санагдаж байна.Хэрвээ бид ганцхан зүрхэндээ итгэж чаддагсан бол, зүрх болоод сэтгэлээ нийлүүлээд нэг болгоод бодож хэлж, хүсэж мөрөөдөж чаддагсан бол бид нар бүгдээрээ яг л Бурхан шиг байсан байх л даа. Гэвч тиймюм хэзээ ч болохгүй шүү дээ» гэлээ. Тэгээд Хулан цагаа хараад хэлэв. «Дэлгэрээ чи маргааш өдрийн галт тэргээрявна. Одоо их орой болжээ. Одоо 10 цаг болж байна. Эндээс хот руу явдаг сүүлчийнавтобус 10:30 цагт хөдлөнө шүү дээ» гэж тэр надад сануулан хэлэв. Харанхуйд миний царайбас миний нүдийг олж харахыг хичээн, над руу ширтэн харах түүнийнүдийг би олж үзэв. Наймдугаар сарын сүүлийн гунигтай харанхуй шөнө байсан. Тйимээ намар үнэртсэн бүрхэг харанхуй шөнө байсан юм. Хар үүлээр битүүхучигдсан тэнгэрт сар гарч, орчлон дэлхийгарай ядан гэрэлтүүлнэ.

Хулан тэр бүсгүй намайг сугадаад,миний мөрөнд мөрөө нийлүүлээд шүхэрээ дээр өргөн алхах бөгөөд бид хоёр цэцэрлэгт талбайн хайрга асгаж зассан нарийнхан явган хүний замаар алхаж, хот явдаг автобусны буудал дээр ирж зогсов. Бүрэнхий...үгүй ээ бүүр харанхуй болсон байсан. Гэсэн хэдий ч бороо орохоо аль хэдүйнээзогссон байлаа.

Бүсгүй шүхрээ дээр өргөн зогссоор...

«Бороо орохоо зогссонбайна шүү дээ. Одоо бидэнд шүхэр дэлгэх хэрэгтэй гэж үү?» гэж би түүнээс асуув. Тэгээд би инээсэн. «Таныг норгочихгүйн тулд шүхэр бидэнд хэрэгтэй» гээд тэр бас инээмсэглэв. Инээмсэглэл. Тэр хүчтэй. Тэгэхдээ тэр дундаас түүний тэр нэг инээмсэглэл, тэр бол бүхнээсилүү их хүчтэй байсан юм. Хүсэл сэтгэл, хайр энэрлээрхүн тэгэж түүн шиг үнэн инээмсэглэж чадна гэж үү? Би ингэж бодов.

«Танай энд нисэх тосгон тэр чигээрээ унтжээ» гэж би түүнд хэлэв. Тэгэж хэлээд би түүний царайг харлаа. Харанхуйд миний нүдийг олж харахыг хичээсэн, тэр бүсгүйн гунигтай хар нүдийг би дахин олж үзэв. Бүсгүй тэр намайг ширтэнэ. Бүсгүй тэр намрынбороотой бүрхэг шөнийн хүйтэн агаарт даарч атийн зогсоно.

«Сайн яваад ирээрэй» гэж бүсгүй надад шивнэн хэлэв. Би урьд нь гав ганцаараа ямар байлаа? Би яг тэр чигээрээ үлдэх болно. Ийн бодоод минийдотор дахин муухайрав. Би өөрөө ч өөрийгөө ойлгож чадахаа больчихсон юм шиг надад бодогдоно. Тэгээд би дотор сэтгэлээ бүсгүйгээс нууж өнгөрөөхийг хичээв. Гэсэн хэдий ч би тэвчээр алдав. 

«Хулан минь! Чи надад ямар их сайхан харагдах билээ?» гэж би түүнд хэллээ.

«Дахиад чи надтай хамт жаахан байгаач дээ. Би чамаас гуйж байна шүү дээ» гэж би түүнээс хүсэв. Тэгэж хэлээд би түүний тэвэрлээ. Би нүдээ аниад, би түүний гар,хүзүү, хацар нүүрийг үнслээ. «За одоо явдаа. Маргааш чи их хол явна шүү дээ» гэж бүсгүй нададзөөлхөн хэлэв. Тэгээд тэр бас намайг болгоомжтойгоор тэвэрлээ. Тэгээд тэр бүсгүй «Би чамд сайхан харагдах гээд дандаа л хичээдэг юм. Бид хоёр бие биенээсээ юу ч нуудаггүй шүү дээ. Чамайг надад захидал бичвэл би их баярлана даа. Захидал бичихийгхүсвэл бичиж байгаарай» гэж хэлээд тэгээд цааш нь үргэжлүүлээд тэр хэлэв. «Би чамд их дасажээ. Ийм богинохон хугацаанд. Би өөрөө гайхаад байдаг юм» гээд тэр намайг дахин тэвэрлээ. Яг энэ мөчид хот явдаг автобусны хаалга онгойв. Би хаалгаар орлоо. Бүсгүй тэрбээр «Баяртай! Сайн яваарай» гээд нададгараа сунгав. Би түүнийгарыг зөөлхөн хайрлан атгав. Автобус хөдөллөө. Би автобусны цонхоор гараа гаргаадбүсгүй рүү даллан

«Баяртай! Хулан минь! Сайн сууж байгаарай»гээд хашгирлаа. Бүсгүй хот явдаг автобусны буудал дээр зогссоор. ... Бүсгүй гав ганцаараа гараадаллан зогссоор л. ...

Тэндээс явах хүсэл надад үл төрнө. Гэртээ харих хүсэл надад үл төрнө. Тэгээд бас бүү мэд. Сургуульдаа буцаж явах хүсэл нададбас үл төрнө.

Битэр хол газарт хүний газарт сургуульд суралцах учир юусан билээ? Би 2-3 минут бодлогоширон зогсов. Тэгээд тэрүүхэнбогинохон энэ хугацаанд Хулан тэр бүсгүй,миний амьдралд ямар их чухал хүн болж эхлэсэнийг би олж мэдрэв. Би бүсгүйн амьдардаг тэр байшингавтобусны цонхооролж харав. Тэгээд би чимээгүйхэн санаа алдаад, цонхон талын суудалд очиж суулаа. Гадаа харанхуй болжээ. Бороо шаагин орж эхлэв. Би ямар ч гэрэл гэгээ үгүй, юу ч үл харагдах, харанхуй хоосон ертөнцийггадагш цонхоор ширтэнэ. Миний хажууд билет шалгагч бүсгүйзогсоно. «Уучлаарай!» гэж тэр надад хэлэв. Тэр тэгээд эргээд буцаад яваад өгөв. Би автобусны цонхоор юу ч үгүй харанхуй хоосон ертөнцийг ширтэн харсаар... Тас харанхуй хоосон орчлон... Бас намрын хүйтэн борооцутган ордог орчлон...Тэгээд би өнгөрсөн бүхий ламьдарлаа дахин нэг эргэн санахыг хичээлээ. Тиймээ би энэ орчлонд 21 жил амьдарчээ. Би харах боловч үзэхгүй. Би сонсох боловчиг санахгүй.Би өөрийгөө бас өрөөл бусдыг ойлгох хүсэлгүй явж иржээ. Орчлон ертөнц гэдэг тийм их баян,сүрлэг уудам их ийгээд утга учиртай хийгдсэн.

Тэгээд би өөрөө ч бас адилхан ийм л билээ гэдгийг, би анзаарч бодох сөхөөгүй амьдарч иржээ. Би ингэж бодов.

Гэхдээ би бол энэ их ертөнцийн зөвхөн ганцхан нэг л хүн билээ.Өчүүхэн нэг л хувь хүн. Толгой эргэм төгсөшгүй их, хэлбэрхэмжээ гэж үгүй энэ ертөнцийн өчүүхэн нэг л эд эс нь би билээ. Энэ болтөгсөшгүй. Түүнд эхлэл эцэс төгсгөл үгүйбилээ. Тэр бүгдийг ухаарч мэдэж ойлгоно гэдэг төгсөшгүй. Тийм учраастөгсөшгүй хэмээх бас өөрөө төгсөшгүй их ажээ. Хэм хэмжээ цаг хугацаа,бодит ба бодит бус юмсын ялгаа гэвэл нь ердөө л энэ бус гэж үү?

Тиймээ! Амьдрал гэдэг тэр өөрөө агуу их ажээ. Тийм учраас түүнийг хайрла. Хүнийг хайрла. Амьдралыг хайрла.

Чинүнэн сэтгэл зүрхээрээ хайрлаж чаддаг бай. Тийм хайрын эзэн нь үгүй болсон чиг, хайрласан хайр нь үлдэнэ. Тэр хайр орчлонгоос тэнгэрт, оршихуйгаас сүнслэг чанарт, ердийн нэг юмнаас ер бусын тэр их хэмжээс рүү очдог. Тийм учраас тэр хайрын сураг чимээ нь тэнгэрт газарт, тэнгис далайн гүнд ч сонсогддог бус уу?

Би ингэж бодов.

Тиймээ. Амьдрал гэдэг тэр агуу их ажээ. ...


БАДАМХАНД МУЗЕЙ