”Прекариатууд” хэмээх лүмпэнгээс ч аюултай шинэ давхарга
Миний бие орчуулагч Гамбино буюу Н.Ганбаттай хамтраад “Улаан номын хөмрөг” гэсэн цуврал орчуулга голдуу номнууд гаргаж эхлээд байгаа билээ. Тэрээр саяхан утастаад нэг ном авч ирж орчуулах санал тавилаа. Өнөөх номыг нь дөрөв хоног толгой дээш таталтгүй уншаад бүр мэл гайхлаа.
Нөлөө бүхий улстөрчид болон “эх орончид”-н телевизийн ярилцлагын рейтингийг харьцуулж та бүхэндээ харуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн C1 телевизэд энэ сарын 09 -ны өдөр өгсөн "Цензургүй яриа" ярилцлага 7.4 хувьтай, УИХ-ын дарга З.Энхболдын МҮОНТ-д энэ сарын 09-ны өдөр өгсөн "Де Факто" ярилцлага 4.3 хувьтай, МУГЖ С.Жавхлангийн TV9 телевизэд энэ сарын 12-ны өдөр өгсөн "Ярилцъя л даа" ярилцлагын үзэлт буюу рейтингийг 11.9 хувьтайг харьцуулсан судалгааг харуулж байна.
Энэхүү судалгааны эх сурвалж нь "Максима Медиа" бөгөөд таны харж байгаа рейтинг нь нэвтрүүлгийн зочдоос шууд болон шууд бус олон хүчин зүйлээс хамаарч байгааг анхаарна уу.
IKON сайтаас
Монгол Улсын Ерөнхийлөгчийн C1 телевизэд энэ сарын 09 -ны өдөр өгсөн "Цензургүй яриа" ярилцлага 7.4 хувьтай, УИХ-ын дарга З.Энхболдын МҮОНТ-д энэ сарын 09-ны өдөр өгсөн "Де Факто" ярилцлага 4.3 хувьтай, МУГЖ С.Жавхлангийн TV9 телевизэд энэ сарын 12-ны өдөр өгсөн "Ярилцъя л даа" ярилцлагын үзэлт буюу рейтингийг 11.9 хувьтайг харьцуулсан судалгааг харуулж байна.
Энэхүү судалгааны эх сурвалж нь "Максима Медиа" бөгөөд таны харж байгаа рейтинг нь нэвтрүүлгийн зочдоос шууд болон шууд бус олон хүчин зүйлээс хамаарч байгааг анхаарна уу.
IKON сайтаас
Миний бие орчуулагч Гамбино буюу Н.Ганбаттай хамтраад “Улаан номын хөмрөг” гэсэн цуврал орчуулга голдуу номнууд гаргаж эхлээд байгаа билээ. Тэрээр саяхан утастаад нэг ном авч ирж орчуулах санал тавилаа. Өнөөх номыг нь дөрөв хоног толгой дээш таталтгүй уншаад бүр мэл гайхлаа.
Английн эдийн засагч Лондоны их сургуулийн профессор Гай Стэндингын бичсэн “Прекариат шинэ аюултай анги” хэмээх тэр номонд өгүүлж байгаа тэр шинэ давхаргад манай улс бараг л бүхлээрээ хамаарагдах ажээ.
Улс төр эдийн засгийн тухай бодохдоо бид дэлхийн хэмжээнд хүн амын тоогоор хэдүүлээ билээ? Ямар үйл явц дэлхийд болж байгааг заавал анхаарах ёстой ажээ. Бид бол дэлхийн энгээр харвал нэг жижиг сум, бүр багийн хэмжээний орон шүү дээ. 1990 оны үйл явц ч ялаагүй дэлхий нийтийн л хандлага байлаа. Даяарчлал гэгч үзэгдэл албан ёсоор 1980 оноос эхлэлтэй бөгөөд тэр цагаас хойших 35 жилд бүр цоо шинэ лүмпэнгээс доор шахуу давхарга бий болжээ. Тэр анги маш найдваргүй бөгөөд мөнгө төлсөн хэнд ч үйлчилчхэд бэлэн ажээ.
Ингэхэд Прекариат гэж юу юм бэ?
“Прекариатад нийтлэг 3 шинж байдаг. 1-т үйлдвэрлэлийн харилцаанд тэдэнд тогтвортой ажил, ажлын байр гэж байдаггүй... би өөрийнхөө номонд тусгасан 7 янзын баталгааны аль нь ч байдаггүй. Тэдэнд тогтсон мэргэжил хэмээгч хамгийн чухал зүйл байдаггүй. Өнөөдөр тэд ажилтай байхад маргааш огт өөр ажил хийж байх жишээтэй. Мэдрэмж, хаанаас хаашаа явж байгаа, ер нь зорилго гэдэг юм прекариатуудад байдаггүйгээрээ онцлогтой. Үйлдвэрлэлийн харилцаан дахь өөр нэг онцлог гэвэл Прекариатууд нь ажлын байран дээрээ амьдралынхаа ихэнх цагийг цалин хөлсгүй ч хамаагүй өнгөрүүлдэгт оршино. Энэ бол хөдөлмөр эрхлэлт биш харин өөрөө өөрийгөө эрхлүүлж байгаа хэлбэр нь, боловсрол олж байгаа байдал, ажлын ачааллаас болж хүнд сурталтай нэгдэж байгаа явц бөгөөд энэ тухай бичигдээгүй хууль хаа сайгүй үйлчилж байдаг.
Прекариатуудын өөрийн гэсэн онцлогтойгоор тархсан байна. Tэдний ихэнх нь хийсэн ажлынхаа хөлсийг бэлэн мөнгөөр авахыг эрмэлздэг нийтлэг сонирхолтой. Прекариат нь тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн тэтгэмжийн талаар улсад ердөө ханддаггүй бас найддаггүй. Тиймээс тэд эдийн засаг талаасаа маш өргөн хэмжээгээр хохирогчид болдог.
3-рт тэд төр засагтай маш өвөрмөц хэлбэрээр холбогддог. Тэдэнд бусад иргэдэд байдаг шиг иргэний, нийгмийн, улс төрийн, соёлын болон эдийн засгийн эрх гэж байдаггүй болохыг би ажигласан.
Ийм байдлаар тэд үндсэн гурван шинж чанар болох эрх, амьдралын баталгаа, мэргэжил эзэмших боломжоо алддаг байна. Үүнээс болоод миний “Дөрвөн А” номонд дурдсанчлан тодорхойгүй байдлаас үүссэн түгшүүр -(anxiety); хэчнээн ихийг хийсэн ч хиймээр байсан ч гадуурхагддаг - (alienation); өөрсдийн нөхцөлөөс гарч чадахгүй ёс суртахууны хоосролд Дюркгеймын тайлбарласнаас автах (anomie); эцэст нь дээрх гурван зүйлээс бол уур хилэндээ (anger) байнга автдаг байна...”
Дээр өгүүлсэн зүйл бол зохиогчын нэгэн сонинд өгсөн ярилцлагын хэсэг билээ.
Одоо номыг нь уншаад ойлгосноо сийрүүлэх гэж үзье.
Прекариат гэдгийг даяаршлын хөгжлийн явцад бутран гарсан анги гэж ойлговол зохино. Гэхдээ энд ямар ч бүлгийн хүн багтах аж. 1980-аад онд глобал хэмжээний капиталист зах зээлийн системийг бий болгохын тулд хөдөлмөрийн зах зээлийг дэлхий дахинд нээж, дэлхий даяар хөрөнгө болон ажиллах хүчний хөдөлгөөн өрнөсөн гэж үзэж болно. Энэ явцад ОУВС, Дэлхийн банк зэрэг бүх институцүүд эдийн засгийн механизмуудыг арилжааны хэлбэрт оруулсан.
Аж үйлдвэрийн салбар бараг зогссон манайд ч төдийгүй Швед, Франц, Герман, Англи Америк зэрэг аж үйлдвэр өндөр хөгжсөн улсуудад цалин хөлс, нийгмийн халамжийн багцын дарамтууд үүсэхийн хажуугаар бараг ганцхан шөнийн дотор хүн ам олонтой Энэтхэг, Хятад хожим нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд зах зээлд шилжин орохтой зэрэгцэн хөдөлмөрлөх хүчний илүүдлийг тогтоох боломжгүй болсон. Манайд ганцхан төдийгүй дэлхий даяар Хятадууд зах зээлд түрж орж иржээ.
1989 онд Итали улсад байх Флоренцын ойролцоо Прато хэмээх хотод бараг 100 хувь Италичууд амьдарч эртнээс (бараг зуун жилийн) уламжлалтай оёдлын болон бүс даавууны аж ахуй эрхэлж байжээ.
Тэнд амьдардаг 180 мянган хүн тэр аж ахуйтай холбоотой байлаа. Гэтэл тэр жил тэнд 38 Хятад ажилчид иржээ.Тэд 3 сарын жуулчны визээр Франкфуртээр дамжин орж ирсэн хүмүүс бөгөөд хурууг нь хараад л ажилд авч орхисон байна. Тэд маш сайн ажиллаж байсны дээр Италичуудаас хамаагүй бага хөлсөөр ажиллаж байсан тул нэмж авсаар сүүлдээ Хятад боссууд ч орж ирж 2008 он гэхэд 4200 Хятад оёдлын фирм бүртгэгдэж 45мянган Хятад ажилчинтай болсон төдийгүй тэдний оёсон даашинз өдөрт нэг сая ширхэг гардаг бөгөөд бараг дэлхийн хүн амд 20 жилд хангалттай их юм хийж орхижээ.
Сүүлдээ Берлискони үүнийг анхаарч тэднийг яг л 1930 аад он шиг нацианал-фашист зангаар хөөж гаргах гэсэн бөгөөд бүр сүүлдээ Хятадын мафи оролцож бяцхан дайн дэгдэхэд хүрчээ.
Энэ жишээ бол нэг жижиг хотод болсон явдал хэдий ч өнөөх даяарчлалын хар сүүдэртэй тал байлаа.
Шинэ капитализмын нийгмийн давхарга
Шинэ капитализмын үед нийгмийн хамгийн дээр олигарх, элитүүдээс бүрдсэн баячуудын анги байна. Энэ супер иргэдийн бүлэг дэлхийн бүх улсад байдаг. Тэд улс төр, нийгмийн бүх салбарыг удирдах утасны үзүүрээс атгаад сууж байдаг гэхэд болно. Үүний доор «салариат (цалинтнууд)» (англ. salary — цалин) — буюу урт хугацаанд эрхлэх ажилтай, шагнал урамшуулал, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг бүлэг байдаг бөгөөд харамсалтай нь энэ бүлгийн эзлэх хувь хэмжээ тогтмол буурч байна.
Манайд бол төрийн албан хаагчид болон зарим нэг томоохон компанийн ажилчид дээрх хэсэгт багтана.
Үүний доор хуучин пролетариуд нэрлэж болно. Манайд ч ялгаагүй энэ давхарга өдөр өдрөөр багасаж байгаа. Харин энэ дархаргад голдуу эрчүүд багтдаг аж. Бид зөвлөлтийн систем болон баруун европын нийгмийн чиг хандлагатай улс орнууд пролетари ангийн шаардлагаар бий болсон гэдгийг мартаж болохгүй. Энэ давхарга бас л хөрөнгө үйлдвэрлэлийн шаардлагаар тогтмол хорогдож байдаг талтай. Манайд бол аж үйлдвэржилт зогссон болохоор бараг устсан анги билээ. Гадагшаа гарч ажил эрхэлж байгаа нь яг дээр дурдсан Италийн жишээ бөгөөд манайхаас Солонгост гарч ажиллаж байгаа ажилчид бол доор өгүүлэх хэсэгт хамаарна.
Пролетарийн доор прекариат (англ. precarious — баталгаагүй, эрсдэлтэй) анги бий болон өсөн нэмэгдэж байна. Харин түүний доор ядуурал, люмпенчлэгдсэн хүмүүс буюу нийгэмтэй огт харилцаагүй-гудамжинд амьдарч тэндээ бүх насаа өнгөрөөдөг бүлэг байна. Энэ доод бүлэгт өнөөх Улаан чулуутад хог түүж амьдарч байгаа эсвэл гудамжаар лааз түүж яваа манай хэсэг хамаарагдана.
Ийм баталгаагүй ажилтай ямарч нийгмийн халамжгүй хэсгүүдийн уур хилэн нь жагсаал, цуглаан, суулт зэргээр илэрдгээс гадна фэйсбүүк твитер зэрэгт маш хүчтэй харагддаг. АНУд үүсээд байгаа Occupy wall street гэх мэт бидний мэдэх хөдөлгөөнөөр илэрдэг бөгөөд доорх гурван бүлэгт багтсан прекариатууд нь үүгээрээ маш аюултай, халтай ажээ. Тэднийг бас Freeterүүд гэж бас нэрлэх бөгөөд энэ нь мэдээж твитер гэсэн үгнээс үүдэлтэй. Одоо ч манайд бухимдал дүүрэн байгаа хүмүүс твитер, фэйсбүүкээр уураа гаргаад байгаа бөгөөд тийм хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг ч үүнтэй холбоотой ажээ.
Хуучин пролетари хэмээх эхний бүлэг – эцэг эхэд нь байсан зүйлсээ алдсанд хорссон бүлэг. Тэд нео-фашистууд, хэт баруунтан, үндэсний удирдагчид, популистууд, үндсэрхэг үзэлтнүүдийн үгийг дагадаг. Тэдний айдас дээр улс төрчид тоглолт хийн цагаачид, цөөнх, эмэгтэйчүүд зэрэг хоёрдугаар бүлгийн ямар ч эрхгүй, эмзэг бүлгийн прекариат нар руу турхирдаг. Гуравдугаар бүлгийн прекариатад боловсролтой залуусыг оруулна. Тэд их дээд сургуульд орсныгоо амьдралын баталгаатай, албан тушаал, эрх мэдэлтэй боллоо гэж ойлгодог ч эцэст нь ямар ч хонжворгүй сугалаа авч аливаа ажилтанд хүрье гэсэн ч тэр нь дийлэхийн аргагүй үнэ цэнэтэй болохыг мэдэж, түүндээ хоролхож, шаралхаж “улс төржиж” эхэлдэг байна.Дээр эхлэхдээ дурдсан үзэгчдийн тоо үүнийг нотлоно.
Прекариатууд хохирогч болохоос гадна нийгмийн сайн сайхан байдлыг урьдчилан тодорхойлж, түүнийхээ төлөө тэмцэл өрнүүлдгээрээ бахархах зүйлтэй байдаг гэдгийг бас цохин тэмдэглэмээр байна. Тэднийг улс төрөөс ангид гэж үзэж огт болохгүй харин ч эсрэгээрээ. Гэхдээ гэм нь тэд улс төрийн намууд тэдний хөтөлбөрөөс өөрсдөд нь хамаатай зүйлсийг олж хардаггүй онцлогтой. Тэр хүмүүс түр гэрээгээр ажилладаг. Бас ажлын байраа ээлжийн амралт, эмчийн магадалгаа зэрэг гэрээнд тусгаагүй шалтгаанаар түр орхих болдог. Бас тодорхой шалтгаангүй, нөхөн төлбөргүй ажлаас нь халдаг. Ийм хүмүүс манайд дүүрэн байгаа .Тэднийг прекариат гэж үзэх үү? гэсэн асуулт гарах нь мэдээж.
Энэ утгаар авч үзвэл манай орон бараг л тэр аяараа тийм хүмүүс болжээ. Тэдний урьд нь тавьсан өр шир, төлбөр, азгүй тохиолдол, өөрийнх нь болон үр хүүхдүүдийнх нь өвчин гэх мэт сэтгэл санааг нь зовоох зүйлс бишгүй байдаг. Тийм болохоор дээрх хүмүүсийг прекариат гэж нэрлэхэд эргэлзэх зүйлгүй.
Гадаадад ч бай дотооддоо ч бай гэрээгээр түр ажиллаж байгаа хүмүүст “чамд мөнгө төлөхгүй” гэхэд л ямар ч хууль эрх зүйн харилцаа үүсэхгүй, шүүхэд хандсан ч нөхөн төлбөр олгогдохгүй.
Үүнээс л нөгөө сүүдрийн эдийн засаг гэдэг чинь үүсээд байгаа юм. Прекариат нийгмийн эрхээ эдлэхгүй хирнээ ажиллаад байгаа нь тэднийг иргэний нийгэмд харьяалагдаж байгаа мэт харагдуулах боловч тэд өөрсдөө бас ажил олгогчид нь хууль зөрчөөд байна гэдгээ ойлгодог.Ийм зүйлс сонгуулийн үеэр маш хүчтэй идэвхждэг бөгөөд тэгээд сонгуулийн үр дүнд бас нэг популист гарч ирдэг аж.
Ийм байдал маш чимээгүй газар авдаг бөгөөд энэ номыг уншсаны дараа бид бүгдээрээ ийм давхаргад орчхоод байгаа юм биш үү гэж бодсоны улмаас өчүүхэн тархиараа ойлгосон зүйлээ буулгахад ийм байна. Энэ номонд маш олон зүйлийг дурдсан болохоор анхны мэдэгдэхүүн олгох гэж хичээлээ.
Эцэст өгүүлэхэд дээрх номыг бүтэн уншихыг санал болгохын зэрэгцээ би бас үргэлжлүүлэн бичихээ амлая. Энэ тухай маш олон нийтлэл Англи, Орос хэлээр гарсаар байгаа бөгөөд К.Маркс Ф.Энгельс нарын үгийг маш их ишэлсэн харагдах юм билээ.
1990 оноос бид “албан бус” эдийн засгийн харилцаанд орж эхэлсэн билээ.
Харин одоо харахад ажилчин анги ч үгүй, дундаж давхарга ч үгүй, тэр ч бүү хэл “албан бус” салбарын ч бус олон түмэнтэй болжээ. Тэхээр энэ анги давхаргыг юу гэж нэрлэх вэ?
Найдваргүй, эрсдэлтэй анги буюу энэ нийтлэлээр хэлэхийг хүссэн Прекариат анги юм. Энэ ангид үүнийг тэрлэгч би ч багтана! Хэн хүнгүй бүр доошоо гулгаж хогийн цэгт очихгүй гэх баталгаа ч байхгүй!