Бусдыгаа хүлээн зөвшөөрөх
Бусдыгаа хүлээн зөвшөөрөх.. энэ чанарыг сурчихвал чиний стрээс ч буурна, нийгэм ч арай нэг эрүүл саруул болох юмдаа /ялангуяа ХҮН дэмжигч нар/. Т.Дүүрэн ахын хэлсэн нэг үг байдаг юм, “Монголчууд шийдэл олох гэж биш өөрийгөө илэрхийлэх гэж хэрэлддэг” гэж. Бодууштай шүү.
Хүүк яагаад ийм өндөр санал авав? Олон шалтгаан дурдаж болох ч хамгийн гол ганц л шалтгаан байгаа нь ердөө АН муугийнх юм.
Дарханы зам гамшиг байсаар атал Дарханыхан яагаад МАН-г сонгоод байдаг юм бэ? Дарханыхан тэнэгтээ биш Дарханы АН гамшиг байна л гэсэн үг.
Сүүлийн 30 жилийн ихэнх үед нь МАН засаглаад Монгол улсыг ийм болголоо гэж АН гомдоллох бол шал утгагүй, логикгүй зүйл. Энэ бас л АН өөрсдөө муугийнх. Кола их зарагдаад байна гээд Пэпси нь гомдоллоод байгаа л гэсэн үг биздээ. Ман Ютд олон яллаа гээд Чэлси гомдоллоод байна л гэсэн үг.
Одоо АН эргэж сэргэхгүй л бол дараагийн сонгуулиуд яг ийм маягаар л явна. ХҮН томортлоо өдий, томорлоо гэхэд дахиад л АН шиг хэрэлдээд эхэлж ч мэднэ.
Ер нь МАН яагаад ингээд сонгуульд ялаад байдаг юм бэ? Яг цаасанд жагсаагаад гаргавал мөнгө санхүү, хүн хүчний хувьд МАН, АН хоёр тийм ч айхтар зөрүүтэй биш. Харин МАН-д байдаг, АН-д байдаггүй нэг л зүйл нь ердөө “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” чанар юм. Сонгуульд угаасаа эв нэгдэлтэй нам нь л ялна, эв нэгдэлтэй байна гэдэг нь бусдыгаа хүлээн зөвшөөрөхийн л нэр. 40-тэй Ерөнхий сайд, 40-тэй генсэкээ МАН-ын хөгшчүүл нь хүлээн зөвшөөрч байна. 32-ын ба 33-ын хоёр бүлэг нь нэгнээ хүлээн зөвшөөрч байна. Гаднаа хэрүүлгүй харагдана гэдэг нь дотроо хэрүүлээ хийчихээд л, бусдыгаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа хэрэг л юм.
Харин АН-д бусдыгаа хүлээн зөвшөөрөх чанар алга. Санаагаар болдог бол залуус нь гарч ирээд Эрдэнэ, Элбэгээ, Жэнко нарынхаа зургийг шүүрдэж, поошиг нүдэж нтр акц хийх ёстой юм. Даанч Элбэгээгийн залуус Жэнкогийн залуусыгаа үзэхгүй, Алтанхуягийн залуус аль алийг нь үзэхгүй. Хэдэн залуус нь өөрсдийнхөө дагадаг хөгшчүүлийнхээ үгээс гарахгүй, хэдэн хөгшчүүл нь угаасаа “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” тухай бодохыг ч хүсдэггүй.
Таалагдахгүй байсан ч “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” гэдэг маш том чанар шүү, нам гэлтгүй бүтэн нийгмийн хувьд ч хамаатай. 820 мянган хүн чиний таалагддаггүй хүнийг сонгосон байж болно, мөнгөөр байна уу, халамжинд угжуулсан байна уу, үнэхээр комунист тэнэг байна уу хамаагүй тэд сонгосон л байна. Гэхдээ ямартай ч 820 мянган хүний дунд гадаад хэлтэй, боловсролтой өчнөөн мянган залуус, өчнөөн мянган доктор профессор, олон зуун IT инжэнэрүүд, чамаас ухаантай боловсролтой өчнөөн мянган хүн байж л таараа.
Бусдыгаа хүлээн зөвшөөрөх.. энэ чанарыг сурчихвал чиний стрээс ч буурна, нийгэм ч арай нэг эрүүл саруул болох юмдаа /ялангуяа ХҮН дэмжигч нар/. Т.Дүүрэн ахын хэлсэн нэг үг байдаг юм, “Монголчууд шийдэл олох гэж биш өөрийгөө илэрхийлэх гэж хэрэлддэг” гэж. Бодууштай шүү.