Сэтгэл ариусгаж, амьдрал ивээн, үйлс тэтгэх
Тарни-шившлэг, мөргөл-уншлага, залбирал-бясалгал


Тарни (санскрит: дхарани, мантра, төвд: сүн, аг) гэдэг нь “тогтоон барих” гэсэн үг. Галт шилний тусламжтайгаар нарны гэрлээс гал асаах адил оюун санааны сарнимал эрчим хүчийг тарнийн зэмсгээр нэгэн чигт хурааж, билгүүн галыг бадрааснаар сөрөг эрчмийн талсжлыг хайлуулан бие, сэтгэлийн ариуслыг хүртдэг. 

Тарни бясалгалыг хэдийд ч, хаана ч үйлдэж болно. Хамгийн түгээмэл агаад дөхөм аргыг дурдвал: Бясалгах үедээ тухайн тарнийг эрхшээгч Бурханыг өмнийн агаарт залран буйгаар ургуулан бясалгаж, магтаал залбирал өргөнө. Энэхүү орон зайг номын агаар гэж санана. Номын агаар гэдэг нь гадаад, дотоод зааг арилсан үнэмлэхүй орон зай юм. Тэр утгаараа Бурхан бидний сүнслэг мөн чанараас тусдаа биш. Дотоод бурхан чанараа нээж амжаагүй бидэнд туслахын тулд гэрлэн биеэр тодорч байна гэж ухаарах учиртай. 

Зүрхэн тарнийг унших тоолон Бурханы зүрхнээс рашаан гэрлийн урсгал асгаран бууж, өөрийг тань ариусгаж буйг мэдэр. Зүрхэн тарнийг нэг эрхи (108) болон түүнээс дээш бие, сэтгэлийн хайланг мэдэртлээ унших хэрэгтэй. Тарни унших аязын удаан түргэн, чанга, намууныг дотоод айзамдаа тааруулж үйлдээрэй. Тарни уншилгын эцэст Бурхан сахиус гэрэл болон хайлж, хөмсгөн завсар буюу билгийн нүдээр нэвтэрч, бие сэтгэлд шингэлээ гэж бясалга. Улмаар гэгээн гэрэл - хоосон чанарын агаарт бодлоос ангижран уус. Энэ бол аниргүйн тарни буюу үнэмлэхүй бясалгал юм. 

Бясалгалаа өндөрлөх үед өөрт хурсан эерэг эрчим, буян бүхнээ хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд ерөөн зориулаарай.

Бясалгал завсарласан үедээ ч энэхүү ариун дурдлыг марталгүй, хаа ч явсан, юу ч хийсэн Бурханы адистидийг түгээж байна гэж санах учиртай. Эрчим хүч дундарсан үедээ эргэж бясалгалаар сэлбээрэй. Өдөрт хичнээн ч удаа ийнхүү бясалгаж болно. Ялангуяа шинэ өдрийг угтах өглөө хийгээд нэгэн өдрийг үдэх орой бүр бие, сэтгэлээ ариусгах нь чухал.

Энэхүү цоморлигт тарни уншилгыг уламжлалт монгол дуудлагаар буулгав. Магтаал, залбирлын орчуулгыг хавсаргасан тул та аль ч хэлээр уншиж болно. Тарнийг буруу хазгай дуудах вий гэж санаа зоволтгүй. Гол нь таны чин сүсэг, гэгээн тэмүүлэлд харгалзаж тарнийн хүч биелнэ. 



ИТГЭЛИЙН ТАРНИ

Үнэнийг таньж гэгээрсэн бүхэн Бурхан. Үнэний ухаарал хийгээд ухаарлыг төрүүлэгч бүхэн Ном. Ухаарал, гэгээрлийн замаар замнаж, хутагтын замд орсон бүхэн Хувраг эрдэнэ юм. Гэгээрлийн замч багш бол гурван эрдэнийн хураангуй. Итгэлийн дуудлага залбирлаар гурван эрдэнийн авралд багтана.

Намо гүрү виэ
Намо буддаяа
Намо дармаяа
Намо сангаяа

Багшдаа итгэмү.
Бурханд итгэмү.
Номд итгэмү.
Номын садан (хуврагийн чуулган)-д итгэмү.



ИТГЭЛ, БОДЬ СЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ

Тарни бясалгалын өмнө оюун санаагаа итгэл, бодь сэтгэлээр цэнэглэх учиртай. Хамаг амьтны тусын тулд гэгээрэх сэтгэлийг үүсгэсэн агшинд адгийн муу заяатан ч бай Бурханы хүү буюу бодьсадва хэмээх алдрыг хүртэж, хотол ертөнцийн сүр жавхлан болно гэж судар шастирт өгүүлжээ. 

Сан-жай чой-дан цог-жи чог-нам ла
Жан-чүв бар-дү даг-ни жав-су чи
Даг-ги жин-сог гэ-ва дэ-даг гий
До-ла пан-чир сан-жай дүв-бар шог

Бурхан, ном хийгээд хутагтын чуулганд
Бодь хутгийг олтлоо би бээр залбирму.
Өглөг тэргүүтэн ариун буяныг үйлдсэнээр
Хамаг амьтны тусын тулд гэгээрэх болтугай!





ДӨРВӨН ЦАГЛАШГҮЙ

Сэм-жан там-жад дэ-ва-дан дэ-ви жү-дан дан-бар жүр-жиг.
Сэм-жан там-жад ду-нал-дан ду-нал-жи жү-дан врал-бар жүр-жиг.
Сэм-жан там-жад ду-нал мэд-ви дэ-ва-дан ми-врал-бар жүр-жиг.
Сэм-жан там-жад нэ-рин чаг-дан ни-дан врал-би дан-нём-ла най-вар жүр-жиг.

Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай!
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай!
Хамаг амьтан зовлонгүй амар амгалангаас үл хагацах болтугай!
Хамаг амьтан ойр, хол, тачаах, уурлахаас ангид тэгш чанарт орших болтугай!



БОДЬСАДЫН САХИЛ ХҮРТЭХ

Гон-чог сум-ла даг-жав чи
Диг-ба там-жад со-сар шаг
До-ви гэ-ла жэ-ей ран
Сан-жай жан-чүв ид-жи сүн

Сан-жай чой-дан цог-чог ла
Жан-чүв бар-дү даг-жав чи
Ран-шан дон-ни рав-дүв чир
Жан-чүв сэм-ни жид-бар жи

Жан-чүв чог-ги сэм-ни жид-жи най
Сэм-жан там-жид даг-ги дон-дү нир
Жан-чүв жод-чог и-он жод-вар жи
До-ла пан-чир сан-жай дүв-бар шог.

Гурван эрдэнийн авралд итгэж,
Хилэнц бүхнээ наманчилъя
Амьтан бүхний буянд баясч,
Ариун сэтгэлийг өвөрлөе

Бурхан, ном, эрхэм чуулганд
Гэгээрэх хүртлээ залбиръя
Өөрөө гэгээрч, бусдыг аврах
Үлэмж сэтгэлийг үүсгэе

Бодь хутагт зорьсон сэтгэлээр
Хамаг амьтныг зочноо болгоё.
Бодьсадын гайхамшигт замналаар
Хамаг амьтны төлөө гэгээрье.



МАНДАЛ ӨРГӨХ

Хязгааргүй огторгуйд оршигч гурван мянган их мянган ертөнцийг Сүмбэр уул бүхий эрдэнийн мандал, энхжингийн оронд хувиргаж, багш буюу бурханд өргөл болгон бясалгах нь гадаад мандал. Нисванист сэтгэлийн тусгал болсон үзэгдэл бүхнийг номын агаарт уусгах нь дотоод мандал. Мандал өргөсний хүчээр гүрү багш, бурхадын адис ивээл өөрт шингэнэ.

Са-ши бой-жи жүг-шин мэ-дог дам
Ри-рав лин-ши ни-да жан- ба ди
Сан-жай шин-дү миг-дэ пүл-ба ей
До-гүн нам-даг шин-ла жод-бар шог.

Алтан дэлхийг хүжсээр сүрчин, цэцгээр бүрхэж,
Сүмбэр уул, дөрвөн тивийг наран, сарнаар чимж,
Бурханы орон дор ургуулан бясалгаж өргөснөөр
Амьтан бүхэн арилсан орноо цэнгэх болтугай!

Дотоод мандал:

Даг-ги чаг-дан мон-сум жэ-ви юл
Да-нэн бар-сум лүй-дан лон-жод ча
Пан-ба мэд-вар бүл-жи лэг-шэ най
Дүг-сүм ран-сар дол-бар жин-жи лов.

Хорсол, тачаал, мунхгийн тусгал болсон
Дайсан, садан, завсрын бодгаль, эдлэл бүхнийг
Харамсалгүйгээр өргөе, таалан болгоосноор
Гурван хор аяндаа алдрахыг адислан соёрх!

Ядам гүрү радна мандала гам ниръяа даяами.

Мандал бэлгэдэх дохио (чагжаа):



ДОЛООН ГИШҮҮТ ЗАЛБИРАЛ

Го-сүм гүй-ви го-най чан-цал-ло
Ой-шам ид-брүл чод-брин ма-лүй бүл
Тог-мэд най-саг диг-дүн там-жад шаг
Жэ-паг гэ-ва нам-ла жэ-ей ран
Хор-ва ма-дон бар-дү лэг-шүг най
До-ла чой-жи хор-ло гор-ва дан
Даг-шан гэ-нам жан-чүв чэн-бор оо.

Бие, хэл, сэтгэл гурваараа бишрэн мөргөж,
Биет болоод оюун санааны үүлэн тахилыг өргөе.
Эхлэлгүй цагаас хураасан нүгэл бүхнээ наманчилж,
Эгэл хийгээд хутагтын буян бүхэнд баясъя.
Орчлон хэзээд хоосортол өлмий бат заларч,
Олон амьтны тусд номын хүрдээ эргүүлнэ үү.
Өөрийн болоод бусдын буяны үндэс бүгдийг
Үлэмж төгс гэгээрэлд зорин ерөөмү, би