Н. Энхбаяр ерөнхийлөгчийг би зарим хүний дүрслэх гээд байгаа шиг тийм аймаар муухүн, аймшгийн мангас болчихсон гэж итгэдэггүй. Түүхэн энэ цаг үеийн давалгаан дээргарч ирэхдээ жирийн л дундаж чадвартай хүний хувьд алдаж оносон зүйлс байсанбизээ. Гэхдээ 1995 оноос хойш улстөрийн том байр сууринд сууж таарсан болохооралдаанууд нь үнэхээр том байсан байх. Эхлээд 1998-1999 оны казиногийн хэргийн үедсаяын хээл хахуулийн асуудалд ороогдож байсан санагдана. Магадгүй 2000-2004 оны хооронд Ерөнхий сайд байхдаа нилээн хахууль авлига авчихсан, тийм системийгөөрөө ч мэдэлгүй бий болгочихсон, бас их өрийн асуудал шийдэх үедээ 25 ч юм уу 50 ч юм уу тэрбум төгрөгийг орос, чехүүдтэй хуваагаад цохьчихсон байх гэж сэтгүүлчид, сөрөг хүчнийхэн нь сэжиглээд байдаг. Одоо харин бүр илүү аймшгийг төрүүлжганцаар төрийн ихэнх функцийг атгах нь гэж хардах боллоо. 20-30

 

            1. Буланд шахагдаж шархадсан бодон хамгийн аюултай ан гэж хашир анчидярьдаг. Учир нь шархадсандаа өшрөөд мөрөн дээрээ  эргэж хэвтээд анчинаахөнөөхөөр улайран хөөдөг гэх. Яг л ийм зовлон Энхбаярт учраад байгаа юм болов уу. Уул нь жоохон юм (өөрийнх нь бодлоор жоохон л юм) хусах нь хусчихсан гэхдээтүүнээс илүү ихийг улс орондоо хийгээд (бас л өөрийнх нь бодлоор) бас дээр нь хийхгээд байхад агнах гээд байдаг. Тэгэх юм бол харин ч ерөнхийлөгчийн засагтайболгоод, хугацаагий нь 7 жилээр сунгаад, 2-3 дахин сонгогдоод тэр хооронд мэдээжхэрэг Монгол Улсын эдийн засаг өсөөд хөгжчихсөн байхад энэ муусайнууд яадгийм, бүгд мартагдана гэж бодоод байх шиг.

Бас ч заримдаа ер нь цаашид нэг их хувьдаа юм хусалгүй шиг дандаа л ард түмнээбоддог больё ч гэж бодох гэж оролдож үзээд ч байх шиг. Ялангуяа Ерөнхийлөгчболсныхоо яг дараахан бол үнэхээр тэгж бодох гэж оролдох шиг болсон: одоо л нэгзөв амьдарья гэж. Гэвч нөгөө шархдуулаад хөөгөөд байгаа анчид: сэтгүүлчид, сөрөгхүчнийхэн нь оролдоод буланд шахаад зогсохгүй болохоор нь арга буюу бүр оролдохч аргагүй илүү хүчирхэг больё гэж шийдээд байх шиг. Бүр илүү нөлөө тогтооё, хөрөнгөтэй больё, хэвлэл мэдээллийг худалдаж авая, намуудыг өөртөө үнэнч болгожөөрчилөе, улс орны бүх ашигт малтмалыг яаж ашиглахыг заая, 2021 онд  Монгол Улсямар болохыг шийдэе, ард түмэнд “хүн байхын учрыг нь” хэлье ч гэдэг юм уу ер ньулс орны бүх улс төр, эдийн засаг, оюуны эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэж зүтгэхболлоо.

            Тийм  учраас шархадсан бодонд өөрөө агнуулчихгүй амьд үлдэхийн тулд нэгбол буланд шахаж үйлий нь үзэж бүр илүү элдэв ааш гаргуулахгүй байх нэг болүнэхээр гэм буруутай нь үнэн л юм бол буулгаж авах гарц байх шиг. Тэгэхгүй бол гайболж хэлээд яриад төлөвлөөд байгаа нь биелчихвэл түүнийг буланд шахаж байсанхүмүүс бүгд Монголоос дүрвэн гарахгүй л бол нэг бол буруугаа хүлээж түүнийгдолоож амьдрах эсвэл бүр устаж алга болох л зам үлдэх байх шүү.

           

2. Өөр бас бидний сайн ойлгож ухамсарлахгүй байгаа нэг зүйл байнаа. Фройдийнонолоор бол хувь хүнийг хоёр л гол хүчин зүйл хөдөлгөж амьдруулж байдаг гэдэг. Нэг нь секс либидо нөгөө бүр илүү хүчтэй драйв болох: эрх мэдэл. Power, властьгэдгийг эрх мэдэл гэх үү засаглах дур гэх үү би сайн мэдэхгүй байна.

1995 онд Соёлын сайд болгосноос хойш намын дарга, УИХ гишүүн, Ерөнхий Сайд, УИХдарга, Ерөнхийлөгч гээд шувтан Монгол Төрийн дээд суудлаар дамжин өдийхүрчихсэн хүний сэтгэлгээнд гарсан өөрчлөлтийг эгэл ард бид сайн ойлгож мэдрэхгүйбайх шиг. Гадны сайд, сенатор, ерөнхий сайд, хаад хатад, Далай лам, CNN, BBC world, урлаг спортын одууд, банкируудтай л ордон харш, хүлээн авалт дээр хамт 12 жиламьдарч, зөвхөн улс орны юм уу тив дэлхийн хэмжээний том юм яриад сурчихсанзалуухан хүнийг буцаад эгэл жирийн ардын амьдралаар амьдарч, жирийн хүнтэйжижиг сажиг зүйл ярилцаж, ордон харшаас гар гэх нь байж болшгүй зүйл шаардах мэтсанагдаж тэгснээс тэмцэж, бүгдийг нь атгаж байгаад дуусая гэж боддог ч болчихсонюм бил үү бид яаж мэдэх вэ. Лав тийм байх шүү. Гадаад дотоодын засгийн эрх барьжбайсан томчуудаас өөрөө буугаад хүний амьдралаар амьдарч чадсан нь Ч.Батмөнхдаргаас өөр байдаг юм уу? Нэг бол засгийн эрхэнд байсаар дуусна, эсвэл нэг их сонинамьтан болчихдог шүү дээ. Тэрийг нь эгэл ард бид ойлгож өгдөггүй.

            Ийм л хоёр зовлон энэ хүнийг зовоож хэрэв жоохон буруу тийшээ явбал бүхэрхийг гартаа авч ганц өөрийн зоргоор шийдэж байх тийм зам руу донтож байж болохюм гэж санагдах боллоо.

           

3. Гэхдээ л залуу хүн үүнийгээ эртхэн ойлгож зөв шийдэлүүд гаргахгүй бол Пеночет, Ярузельский нар шиг амьдралын сүүлийн 10 жилээ өглөө болгон шүүхийн үүдэн дээриргэний хөдөлгөөнүүдийн идэвхтэнүүдэд хараалгаж, өндөгөөр шидүүлж өнгөрөөхболох бий вий дээ. Пеночетийн үр хүүхдийг ч гэсэн мангасын хүүхдүүд эцгийнхээхулгайлсан хөрөнгийг щвейцарын банкнаас гаргаж өг гэж загнаад хэцүүхэн амьдардаггэж сонссон. Цолмон арай илүү ухаантай, тэгээд ч эх хүн байна даа энэ бүхний учрыголоход нь одоо нэг зөв туслах биз гэж найдна.

            Их л олон объектыг: хуучин хэвлэх үйлдвэр, ТВ9, Ленин клубын хажуудбаригдаж байгаа барилга, гадаад дотоодод байгаа үл хөдлөх хөрөнгө зэргийг түүнийхгэх юм. Дандаа л төрд ажиллаж улсаас цалин авч байсан хүмүүс хахууль аваагүй л болхудлаа байх гэж би мунхаглах юм. Одоо л зөв шийдвэр гаргаад уусан идсэн байдаг болтэрийгээ гаргаад өгчихвөл Н.Энхбаяр нэг ч их тийм яадгаа алдчихсан муу хүн гэж би ллав итгэхгүй байна. Хүмүүс ч түүнийг өршөөж, эхнэрийн хамт ямар нэг соёлын өвийгхамгаалах сан ажиллуулаад амьдарахад юу нь болохгүй байв гэж.

            Харин монголчууд бид цаашаа явж, хөгжиж, хүн шиг амьдарч эхлэх ёстой.

2007 оны 4 дүгээр сар 22