Атомын бөмбөг бүтээх санааг анх америкчууд гаргаагүй л дээ. Германий эрдэмтэд анх атомын зэвсэг бүтээх санааг гаргасан юм. Дараа нь нацистын Германаас түрүүлж атомынбөмбөг бүтээх ажилд АНУ болон Британи улс идэвхийлэн оролцож “Манхэттен” төслийг эхлүүлсэн юм. 

1930-аад оны сүүлчээр атомын бөмбөг бүтээх боломж буй болов. Гучаад онуудад Нобелийн шагналтан цөмийн физмкчидГейзенберг, Шредингер, Дирак, Чедвик, Андерсен, Ферми, Лоуренс нар бүгд атомын бөмбөг бүтээхэд оролцсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх үед 2000-3000 цөмийн физикчид энэ сэдвээрсудалгаа хийж байв. Англи, Америк, Герман, Дани, Япон, Зөвлөлтийнэрдэмтэд хамтран судалгаа хийж ажилладаг байв.

Абрам Йоффе, Петр Капица, Юлий Харитон, Кирилл Синельников болон унгарынфизикчидБританий эрдэмтэнЭрнест Резерфордын лабораториор дамжиж туршлага хуримтлуулж эдгээрээс 9 эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэн байлаа. 

Гэвч дэлхийн хоёрдугаар дайн тэдний хамтын ажиллагааг тасалдуулсан юм. Эрдэмтэд удалгүй эсрэг тэсрэг талын аль нэгэнд хамаардаг болжээ. Америкийн атомын бөмбөгийг бүтээгчид болохРоберт Оппенгеймер, Энрико Ферми , Сэмюэл Гудсмит нар дайны өмнө германий цөмийн төслийн удирдагч Вернер Гейзенбергтэй найрсаг нөхөрсөг харилцаатай байв. Гейзенберг бол нацистуудад дургүй хүн байв. Харин тэр өөрийгөө германий эх оронч хүн хэмээн үздэг байв.

Герман улс атомын бөмбөг бүтээхэд юү саад болов

1935-1940 онуудад Герман улс атомын бөмбөг бүтээх маш их боломжтой байв. 1789 онд германий химич Мартин Клапрот ураныг нээж байв.Герман улс дээд зэргийн чадвартай эрдэмтэд, инженерүүдтэй байв, өндөр технологитай байв, үйлдвэрлэлийн үлэмж их чадамжтай, түүхий эд урантай байв.Германчууд түүхий эд ураныг Чехословак, Норвегаас авч байв. Гэвч Герман улс маш том алдаа гаргав. Адольф Гитлер засгийн эрхэнд гараад германий еврей гаралтай цөмийн шилдэг эрдэмтэдийгих сургууль болон том том лабораториудаас хөөн гаргав, үлдсэнийг нь буудан хөнөөв.

Германий алдартай эрдэмтэн Отто Ган, Лиза Мейтнер нарыг германий иргэншлээс хасаж гадаад руу хөөн гаргав. Эрдэмтэн Вильгельм Таубег гестапо барьж тэр бээр шоронд нас барав.Лео Силард ,Макс Борн, Жеймс Франк нар зугатааж АНУ руу дүрвэв.Италийн эрдэмтэнЭнрико Ферми, данийн эрдэмтэн Нильс Бор нар АНУ-д дүрвэж очив.Германаас дүрвэж Зөвлөлт улс руу эрдэмтэн Фриц Ланге дүрвэж зөвлөлтийн атомын бөмбөгийг бүтээгч болов. 

1939 ондГерманий армийн удирдлага цөмийн бөмбөг үйлдвэрлэх ажилд их хэмжээний зардал гаргахаа зогсоож танк, нисэх онгоц олноор үйлдвэрлэх зорилт тавив. 1945 оны 5-р сард Герман улс цөмийн тогоотой болж уран- 235-г баяжуулах технологитой болж , цөмийн зэвсэгзөөх техник хэрэгслэлтэй болсон байлаа. 

1945 онд Зөвлөлтийн арми германий нутгийг эзэлсний дараа тэндээс германий цөмийн лаборатори, зэвсэг, уран баяжуулах технологи, пуужин олзолж авав. Зөвлөлтийн тал германаас үлэмж хэмжээний ураны нөөц хураан авав.

1949 онд Зөвлөлт улс атомын бөмбөгийг амжилттай туршив. Сталин атомын бөмбөг бүтээсэн эрдэмтдийг Зөвлөлт Холбоот улсын улсын баатар цолоор шагнав. Тэдний дунд германий иргэн Николаус Риль байв. Зөвлөлтийн атомын бөмбөг бүтээхэд Нобелийн шагналтан Густав Герц, Манфред Арденне, Петер Тиссен нар идэвтэй оролцож байв.

АНУ яагаад атомын зэвсэг бүтээв

АНУ-д атомын бөмбөг бүтээх төсөл 1939 онд агуу физикч Альберт Эйнштейн АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтад хувийн захидал илгээсэн өдрөөс эхэлдэг. Эйнштейн Ерөнхийлөгч Рузвельтад бичихдээ: “Удахгүй дэлхийд хамгийн их хөнөөлтэй хүчирхэг атомын зэвсэг бүтээгдэх болно. Энэ боломжийг германчууд ашиглаж болзошгүй. Ганц ийм бөмбөгөөр бүхэл бүтэн том хотын усан боомтыг хүн амтай нь устгаж чадна” гэжээ. 

Эхлээд Рузвельт энэ захидалд онцын ач холбогдол өгөөгүй аж. Энэ төсөлд АНУ багахан зардал гаргах болжээ. Гэвч Британий ерөнхий сайд Черчилль Рузвелтад шийдвэрдэх нөлөө үзүүлжээ. Учир нь Черчилль 1940 онд германаас дүрвэж ирсэн цөмийн физикч эрдэмтэн Отто Фриц, Рудольф Пайрсон нарын мэдээлэлийг Рузвельтат өгчээ. Тэдний мэдээлснээр “Атомын бөмбөг жижигхэн хэмжээтэй, маш том хөнөөх чадвартай, 5 кг ураныг дэлбэлэхэд олон тонн динамит дэлбэлсэнтэй тэнцэх хөнөөх чадвартай. Хэрэв германчууд атомын бөмбөг хэрэглэвэл Британий олон сая иргэд хөнөөгдөхболно” гэжээ.

Ингээд 1943 онд АНУ,Британи хоёр хамтран маш нууц байдалд атомын бөмбөг бүтээхээр шургуу ажиллаж эхлэв. Манхаттен төслийн тэргүүнээр генерал Осли Гровсыг томилов. Шинжлэх ухааны удирдагчаар Роберт Оппонгеймерийг томилов. 

Энэ төсөл дээр 120 000 хүн гардан ажиллав.600 000 хүн тусалж ажиллав. Ураны түүхий эдийг Бельги улсаас худалдан авав. Атомын бөмбөг бүтээхэд Уран-235 хэрэгтэй байлаа. АНУ атомын бөмбөг бүтээх энэхүү төсөлд 20.0 тэрбум ам доллар зарцуулав. АНУ атомын бөмбөг бүтээхэд зориулж тусгай үйлдвэр байгуулав.Уран болон плутоний хэмээх түүхий эдийг атомын бөмбөг бүтээхэд ашиглав. 

1945 оны 7-р сарын 16- ны өдөр АНУ-ын Нью- Мексико мужийн туршилтын талбай дээр анхны плутоний бөмбөг дэлбэлж туршлаа. Бөмбөг дэлбэрэхэд маш хурц гэрэл гарч дэлбэрэлтийн төвд нарны гадаргууны хэмээс 10 000 дахин өндөр халуун хэм үүслээ. Тэнгэр улаан хар өнгөтэй болж,хэдэн мянган тонн элс тэнгэр цацагдаж элс хайлж шил болж байлаа. Дэлбэлсэн газраас 500 км –ийн зайд газар хөдөлж мэдрэгдэв.

Гарри Трумэн энэ атомын бөмбөгийгЯпоны эсрэг хэрэглэхээр шийдвэрлэв. Энэ бөмбөгийг тэр үед эрдэмтэд маш их хөнөөлтэй гэдгийг л мэдэж байсан боловч маш удаан хугацаагаар радиацын хордолт болно гэдгийг хэн ч мэдэхгүй байлаа. Америкчууд Японы хамгийн их цэргийн үйлдвэр байрласан японыхоёр хотыг бөмбөгдөхөөр шийдэв.

1945 оны 8-р сарын 6- ны өдөр Хиросима хотод, мөн сарын 9- ний өдөр Нагасаки хотод атомын бөмбөг хаяж хоромхон зуур хоёр зуун мянган хүн үнс болж хот нурам болов. 

Зөвлөлт Холбоот улс атомын зэвсэг бүтээв

1930-аад онд Зөвлөлт улсад хэд хэдэн цөмийн том судалгааны төв ажиллаж байлаа. 1942 оны 9-р сард Зөвлөлтөдцөмийн төсөл хэрэгжүүлж эхлэв. 1943 оны 1 дүгээр сард цөмийн зэвсэг бүтээх тушаал гарч удирдагчаар нь Курчатов томилогдов. Дайны дараа Зөвлөлт улс цөмийн бөмбөг бүтээхэлд зориулж маш их хөрөнгө гаргав. Цөмийн зэвсэг бүтээх ажлыг Дотоодыг хамгаалахын дарга Лаврентий Берия удирдаж байв. Тэр энэ ажилд олон мянган хоригдлуудыг ашиглаж байв. 

1946-1947 онуудад Зөвлөлтөд хамтралжуулалтын балгаар болон дайны сүйрлээс болж хэдэн зуун мянган хүн өлбөрч үхэж байлаа. Сталин ямар ч үнээр хамаагүй , ямар ч их зардал гарсан ч хамаагүй Зөвлөлт улсыг атомын бөмбөгтэй болохыг хүсч байлаа. Энэ ажилд АНУ-д цөмийн хөтөлбөр дээр ажиллаж байсан германий коммунист Клаус гэдэг эрдэмтэн цөмийн зэвсгийн маш нууц мэдээллийг зөвлөлтийн талд дамжуулан өгчЗөвлөлт улсыгатомын бөмбөгтэй болох боломжтой болгож байлаа. 

Тэр үед зөвлөлтийн нутагт уран байхгүй байлаа, олон мянган инженер Германд олзлогдсон байлаа, эсхүл Сталины тушаалаар алуулсан байлаа.Зөвлөлт улс 1943 онд АНУ-д 10 кг уран, 100 кг ураны оксидөгөх хүсэлт гаргаж байжээ. Энэ хүсэлтийг нь АНУ биелүүлсэн аж.Тэр үед АНУ-датомын бөмбөг зөөх хүчин чадалтай нисэх хүчин байлаа. Зөвлөлтөд ийм нисэх хүчин байсангүй. Учир иймд Зөвлөлт улс АНУ-аас түр хугацаагаар аваад байсан америкийн бөмбөгдөгч “В-29” нисэх онгоцыг нь АНУ-д буцааж өгөөгүй байна. Зөвлөлт улс америкийн энэ онгоцыг яг хуулбарлан бүтээж “Ту-4” хэмээхнэр өгчээ.Зөвлөлтөд “Озерск Челябинск-40”, дараа нь “Челябинск -65” зэрэг цэргийн нууц хотууд үүсчээ. 1946онд зөвлөлтийн анхны атомын реактор ажиллаж хэлэв. Саров хотод цөмийн зэвсэг үйлдвэрлэж эхлэв.

1949 оны 8-р сарын 29- ний өдөр Семипалатинскийн туршилтын талбайд зөвлөлтийн анхны цөмийн бөмбөгийн туршилт болов.Энэ атомынбөмбөг бол АНУ-ын Хиросимад хаясан бөмбөгний хуулбар байлаа.Хожим нь Зөвлөлт улсын эрдэмтэн Игорь Тамм болон Андрей Сахаров нарын оролцсон эрдэмтдийн бүлэг устөрөгчийн бөмбөгний төсөл дээр ажиллаж байв.Удалгүй солонгосын дайн 1950 онд эхэлж хүн төрөлхтөн Хүйтэн дайны эрин үед шилжжээ. Хүйтэн дайн 1990 он хүртэл 40 жил үргэлжилсэн юм.

Монгол улс ураны нөөцөө ашиглаж чадсангүй

Дэлхийн хүйтэн дайнд азийн бөглүү хоцрогдсон улс Монгол хүртэл татагдан орж байлаа. Тэр үед монголын дайсан бол Америк, Япон, Хятад, Өмнөд Солонгос гэдэг байлаа. Зөвлөлтийн хагас сая хүнтэй арми жараад оноос 1990 он хүртэл Монголд байрлаж байв. Зөвлөлтийн Монголд байрласан арми цөмийн зэвсэг байрлуулсан байсан хэмээн зарим хэвлэлээр бичигдэж байв. Зөвлөлтийнхөн наяад онд Монголын Мардайд уран илрүүлж ураныг их хэмжээгээр олборлож зөөвөрлөж байсныг монголыг тэр үед удирддаг байсан МАХН-ын Улс төрийн Товчоо огт мэдээгүй байсан гэдэг. Хожим монголчууд сүүлд ардчиллын эхний жилд зөвлөлтийнхөн Монголоос уран олборлодог байсныг мэддэг болсон гэдэг. 

Зөвлөлтийн геологчид тэр үед монголын Мардайн ураны нөөц 3.0 сая тонн хэмээн үзэж байжээ. Уран бол их үнэтэй түүхий эд. Ураныг атомын бөмбөг хийх, атомын цахилгаан станц ажиллуулахад ашигладаг. Америкчууд ураныг европын Бельги улсаас худалдан авдаг байсан. Бельги улс өөрийн колони африкийн Конго улсаас ураныг олборлож авдаг байсан. 

Монгол улсад өөрийн баялаг уранаа олборлож гадаадад зах зээлийн үнээр гаргаж валют олох боломж байсан. Монголд хамгийн аюулгүй атомын цахилгаан станц байгуулах боломж сүүлийн 30 жилд байсан.Хөрш зэргэлдээ Казахстан улс уранаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан, одоо удахгүй 2025 он гэхэд анхны атомын цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. Харин Монголд Франц зэрэг гадаадын орны компаниуд хөрөнгө оруулж ураныг нь олборлож атомын цахилгаан станц байгуулж өгье гэсэн санал тавьсан боловч одоо болтол шийдээгүй өнгөрчээ. Монголд атомын цахилгаан станц барьсан бол эрчим хүчний дутагдлаа арилгаж чадах байлаа. Монголд өнөөдөр ураны дэлхийн нөөцийн 10.0 хувь байна. Өнөөдөр дэлхийн зах дээр нэг фунт /453 грамм/уран 51 ам доллар, шатахууны уран 1 кг нь 1250 ам доллар, баяжуулсан уран 1 кг нь 21 000 ам долларын үнэтэйбайна. Энэ их нөөц боломжийг монголчууд бид даанч ашиглаж чадсангүй дээ. 

Харин монголын хувьд 1992 онд өөрийн газар нутгаа цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж 2000 онд цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль баталсан нь маш зөв алхам болж олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх үлгэр дууриалал болж чадсан. Монголын эргэн тойронд цөмийг зэвсэгтэй Орос, Казахстан, Хятад гэсэн 3 улс байж байна.ГэтэлОрос улс 1991 ондКазахстан, Украйнаас цөмийн зэвсгийг нь хурааж аваад “бид та нарын аюулгүй байдлыг хамгаална” гэсэн амлалт өгсөн. ГэвчОрос улс өнөөдөр Украинд өгсөн амлалт үүргээсээ буцаж цөмийн зэвсгээ хураалгасан Украин улсын эсрэг дайн дэгдээж “Та нар эсэргүүцвэл цөмийн зэвсэг хэрэглэнэ шүү” хэмээн Украинд заналхийлсээр байна. Хойд Солонгос өнөөдөр цөмийн зэвсгээр хөрш Өмнөд Солонгос, Японыг заналхийлсээр байна.

Орчин үеийн дэлхийн цөмийн зэвсгийн нөөц

Эдүгээ орчин үед 2022 оны байдлаар дэлхийн 9 орны цөмийн зэвсгийн нөөц 12. 7 мянган цөмийн хошуу байна. Дэлхийн цөмийн зэвсгийн 90.0 хувь нь Оросын Холбооны улс болон АНУхоёрт ногдож байна. Эдүгээ Орос 5977, АНУ 5428, Хятад 350, Франц 290, Британи 225, Пакистан 165, Энэтхэг 160, Израил 90, Хойд Солонгос 20 цөмийн хошуу байна.

Дэлхийн хүйтэн дайны ид үедбуюу 1986 онд дэлхийд 70 000 цөмийн хошуу байсан бол эдүгээ 13 000 шахам цөмийн хошуу цэргийн нөөцөнд байна. 

Дэлхий эдүгээ өөрийгөө 100 дахин хөнөөх дарьтай торхон дээр оршиж байна гэсэн үг. 

Атомын бөмбөгөөр ард түмнээ айлгахаа больцгоо, их гүрнүүд минь

Амар амгалан, хөгжил дэвшлээр амьдарцгаа, хүмүүс минь. 


2023.08.18