Улаан шугам татаж гонжоом угаахын учир
Иргэн N бизнес хийхээр шийджээ. Дэлхийн хамгийн алдартай гоо сайхны пүүсүүдийн үнэртэн сүрчиг, тосыг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ.
Үүнийг авилга гэх үү, рэкэт гэх үү, улаан луйвар гэх үү? Ийм үзэгдэл өнөөдөр Монгол даяар хавтгайрсан жирийн явдал. Ямар ч тохиолдолд байцаагч хэрэгт орохгүй, хууль журам нь иймэрхүү юм. Иймэрхүү гэдэг нь журам дэндүү тодорхой бус, яаж ч тайлбарлагдахаар. Мань байцаагчаас гадна ижил үүрэг хүлээсэн хотын, дүүргийн, яамны байцаагч нар мөн ижил ёслолыг дээрхи үнэртэн борлуулагч, ресторанд давхардуулан гүйцэтгэнэ. Муу хүмүүс хорвоогор дүүрэн боловч тэдний нийгэм дахь муу үйлдлүүд нь гол төлөв хүнээсээ бус механизмаасаа болдог. Муу механизм муу хүнд бололцоо олгодог, сайн хүнийг баглачихдаг. Ингэхээр дээрхи байцаагч хичнээн угийн муу хүн байгаад ч гол буруу нь түүнд биш механизмд байна. Авилгын хорооны дарга саяхан ард түмэндээ хандан авилгын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ. Тэр ч байтугай ийм үүрэгтэй болохыг нь ард түмэнд сануулав. Үнэндээ иргэнд ийм үүрэг ч байхгүй, авилгыг хөхиүлсэн механизмтай байхад иргэд тэмцээд ч утга учраар бага. Иргэн татвар төлөх үүрэгтэй, энэ бол нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага нь. Социалист нийгмийн иргэдэд л өөрөө ч мэдээгүй байхад тоо томшгүй үүрэг ноогдуулдаг байсан, ингэснээр нэг л мэдэхэд хэн хүнгүй үүргээ биелүүлээгүй ялд унадаг байв. Ийм юмаар нээнтэглэж болдгоороо социализм илүү сахилга баттай мэт сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Чөлөөт нийгэмд энэ нь хэрэгжүүлье гээд ч огт бололцоогүй зүйл.
Нийгмийн 25 хувь нь хэрэгт орохуйц хууль хийж болдоггүй. Хичнээн зөв зүйтэй байгаад ч. Энэ бол үндсэн зарчмын нэг. Эрх зүй бол улс төр, шинжлэх ухаан, философийн зэрэгцээ урлаг юм. Авилгачдыг шийтгэх тухай хууль гарахад манай нийгмийн гишүүдийн 25 байтугай хувь нь шууд шоронгийн хадаас болно. Бид ингэтлээ авилгад идэгдсэн. Бид ийм хуультай болсноор Төрийнхөө тэргүүнийг аягүй бол цаазаар авах хэрэг гарна. Олон иргэд авилга авч байгаагаа мэдэлгүй ийм хэрэгт лав холбогдчихсон байгаа. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар багш, эмч нар хамгийн авилгач гэнэ. Хүмүүс нүдэнд ил харагдсанаа хэлж байгаа юм. Гэтэл шокалад авсан эмч, үнэртэй ус бэлгэлүүлсэн багш хэрэгт орох юм гэж бодоогүй.
Авилгатай шийдвэртэй тэмцэх гэж байгаа бол юун түрүүн энэ гэмт хэргийг тал талаас тунгаан маш зөв тодорхойлох хэрэгтэй. Дараа нь улаан шугам татаж үүнээс хойш түүнээс цааш энэ тодорхойлолтод багтах нүгэл хийсэн этгээдийг ингэж шийтгэж цээрлүүлнэ гэдгээ зарлах хэрэгтэй. Ингэхээр өмнөхийг нь авилга гэж эс тооцох, эсбөгөөс өршөөх зайлшгүй шаардлага гарч байна. Аа гуай, ээгуай, ийгуай... урьд идсэн уусныг чинь мартая, гударснаа шингээж үзээрэй, хөрөнгөө бүртгүүлж татварыг нь төлөөрэй, харин дахиж ингэх юм бол даан ч өршөөлгүй шүү.
Хулгайлсных нь аз, чадаагүйнх нь хохь болох уу? Магадгүй. Гэхдээ аль нэг газраас улаан шугам татахгүй л бол авилгачдын хор холбогдол улам их болж нийт нийгмээ залгих гээд байна. 1995 онд Ерөнхий сайд Жасрай Засгийн газрын нэрийн өмнөөс Буян компанид зээлийн баталгаа гаргаж өгчээ. 18 сая доллар. Хожим энэ хэрэг илэрч шуугиан болоход Жасрай гуай эргэж бухан хуурамч баталгаа өөрснөө хийсэн шахам юм ярив. Ингэхээр нь Буян пүүсийн эзэн “Жасрай гуай, та надаас хэдэн гонжоом авлаа?” гэж сонингоор асуун амыг нь таглаж байв. Өнөөдөр гонжоом өгвөл замын цагдаа ч гомдоно. Голоод гомдоно, би ямар гуйлгачин юм уу гэж агсрана. Сая доллар зарим төрлийн хахуульд багаддаг болчихоод байна. Өөрөөр хэлбэл авилгын ханш дэндүү аймаар өсчээ. Энэ хэрээрээ нийгэмд учруулах хор хохирол нь улам аюултай болоод байна гэсэн үг. Улаан шугам татахаас өөр ямар ч гарц үгүй.
2007 оны 6 дугаар сар 29
Noyon
b
b
Unshaarai
Зочин
Зочин
хэн ч байсан яадаг юм
HUDLAA LDAA
HUDLAA LDAA
унш
унш
унш
унш
унш
унш
унш
унш
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин