Миний мэдэхгүй З.Энхболд
Энэ дэлхийн гангийн үйлдвэрлэлийн мэдээлэл байна... гээд улаанаар тэмдэглээд 2014 оны байдлаар дэлхийн хэмжээнд 1670.1 сая тонн ган үйлдвэрлэснээс 822.70 сая тонн буюу талыг Хятад үйлдвэрлэсэн,тэгээд дараа нь европын холбоо бүхэлдээ 169 сая тонныг үйлдвэрлэсэн байна
НОМЫН IV БҮЛЭГ
Энэ дэлхийн гангийн үйлдвэрлэлийн мэдээлэл байна... гээд улаанаар тэмдэглээд 2014 оны байдлаар дэлхийн хэмжээнд 1670.1 сая тонн ган үйлдвэрлэснээс 822.70 сая тонн буюу талыг Хятад үйлдвэрлэсэн,тэгээд дараа нь европын холбоо бүхэлдээ 169 сая тонныг үйлдвэрлэсэн байна. Гангийн үйлдвэрийн тухай яагаад ярьж байна гэхээр энэ бол Таван толгойн нүүрсээр хийх гол бүтээгдэхүүн буюу гангийн үйлдвэртэй орон л коксжих нүүрсийг авна гэдэг утгаар эхлээд энэ тухай ярьж байгаа юм.
-Ган гаргахад төмрийн хүдэр тавин хувь, коксжих нүүрс тавин хувь л ордог юм билээ шүү дээ.
-Тийм, би одоо байршлыг нь зураадахъя. Харж байгаа биз Таван толгой энд байна. Тэгэхээр дэлхийн гангийн тавин хувийг үйлдвэрлэдэг Хятадын гангийн үйлдвэрүүдтэй хамгийн ойрхон оршдог том давуу талтай байгаа юм. Энэ ногооноор зурсан хэсгүүд Хятадын гол гол гангийн үйлдвэрүүдийн байрлал. Ихэнх нь далайн эрэг дагуу байрладаг.
-Бээжингийн утаа ч гэсэн энэ үйлдвэрүүдийн утаа гэж бичээд байгаа биз дээ? Тэнд ямар гэр хороолол байх биш...
-Тийм. Яагаад энэ хавиар гангийн үйлдвэрүүд байна гэхээр хоёрдугаар дайны дараа Оросын тусламжтай энэ олон үйлдвэрүүд баригдсан байдаг. Мөн дараа нь Австралиас төмрийн хүдэр, нүүрс зөөхийн тулд энэ доогуурх үйлдвэрүүд баригдсан
-Тэгээд манай Тавантолгойг Хятадууд ингэж их сонирхоод байгаа хэрэг юм байна. Энэ хамгийн ойр байгаа нэг үйлдвэр өнөөх Өвөр Монголд байх Бугатын үйлдвэр мөн үү ?
-Яг тийм. Хятадууд яг ингэж газрын зураг харж байгаад хамгийн ойр нь Бугат гэдгийг хараад Хятадын төрийн өмчит Шинхуа ийш нь Гашуун сухайт хүртэл төмөр зам татсан байгаа юм. Баттулга та нар нэвтрүүлгээр үзүүлсэн дээ...
...Гэхдээ тэр олон төмөр замын асуудал бол дараагийн асуудал. Уг нь харахад шууд холбочихвол өртөг багатай. Гэхдээ бид хойш нь Замын-Үүдээр гардаг гол замтайгаа Сайншанд хүртэл төмөр замаа холбоод тэндээсээ гаргавал бусад үйлдвэрүүдтэй ойр бас Тэнжин боомт руу шууд гараад далайгаар Өмнөд Солонгос, Япон руу...гээд цаашаа гаргаж болох болохоор энэ замыг эхлээд барих шийдвэрийг 2010 онд УИХ –аар баталлаа шүү дээ.
-За тэгсэн ...Х.Баттулга сайд байхдаа төмөр замын хэрчим тараагаад байдаг?
-Монгол улсын бодлого бол бид танайтай хамгийн ойр нүүрсний уурхайтай ч ганц гангийн үйлдвэрт нүүрсээ өгөхгүй ээ. Энэ гангийн гол гол том үйлдвэрүүд байгаа хэсэг рүү гаргаад бүгдээрэнд нь өгье өө. Ганцхан Шинхуагаар дамжуулж өгөхгүй ээ. Яагаад гэвэл Шинхуа дэлхийн үнээс хоёр дахин хямд авдаг байхгүй юу. Энд нэг асуудал байгаа нь энэ Шинхуагийн төмөр зам гээд байгаа улсын мэдлийн биш хувийн компанийн тавьсан хувийн компанийн мэдлийн төмөр зам юм. Энэ төмөр замаар зөөвөл тэд нар хэзээ ч бусад тийш нь явуулахгүй монополь болчихноо гэсэн үг.
-Ганц Бугатын түүхий эдийн бааз болох юм байна.
-Тэгээд бид Сайншанд хүртэлх төмөр замыг эхлээд барина гэдэг бодлогыг УИХурал гаргаж баталсан. Сайншандад хүрчих юм бол зүүн хойд Хятадын Хэбэй мужийн үйдлвэрүүдэд нүүрсээ өгч болно. Түрүүн өөрөө хэлсэн Бээжингийн утаа чинь энэ Хэбэй мужийн утаа юм л даа. Хэбэй мужийн бараг 300 сая тонныг нь үйлдвэрлэдэг хүчин чадалтай гол үйлдвэрүүд тэнд байгаа юм. Бээжин, Хэбэй хоёр Төв аймаг, Улаанбаатар хоёр шиг л хоорондоо ойрхон юм билээ.
-Социализмын үед Ким Ир Сентэй бас энэ талаар Содном дарга бас нэг урьж авчраад ярилцсан байдаг юм билээ?
-Тийм. Тэр үед Хятадтай харилцаа муутай болоод л Хойд Солонгост санал тавьж байсан байдаг. Одоо бол энэ том асуудал хөдөлчихлөө шүү дээ. Чи өөрийгөө Таван толгойн захирал гээд төсөөл дөө. Ганц монополь замаар ганц үйлдвэрт нүүрсээ өгөх үү, энэ олон бараг бүх хятадын гангийн талыг шахуу үйлдвэрлэж байгаа энэ олон үйлдвэртэй харьцах уу гэвэл ойлгомжтой хариулт гарнаа даа.
Бас нэг шалтгаан бол энэ манай Замын-Ү үдээр гараад явдаг зам улсын төмөр зам. Тэгэхээр тариф адилхан бас хямд.Сайншандад угаагаад улсын төмөр замаар зөөхөөр ердийн бараа болоод хязгаарлалтгүй явнаа гэсэн үг.
-Бас өөрийнхөө нутгаар тээвэрлэхээр ашиг нь манайд үлдэх юм байна .
-Харин тийм, бас Сайншандад угаахаар бас ашиг нь манайд шингэнэ. Шинхуагаар зуучлуулахгүй болохоор бидэнд цэвэр ашиг унана. Энэ бас нэг өөр зураг байна. Бараг адилхан ч жижиг үйлдвэрээ хасчихсан байгаа биз. За ногооноор таван толгойгоос Сайншанд хүргээд тэгээд гол замаа дагаад хаа хүрэхийг тэмдэглэхээр ийм төрх харагдана.
Цаашаа Япон, Солонгос,Тайвань за тэгээд далайгаар Австрали хүртэл зарж болноо гэсэн үг.
-Тэгэхээр Шинхуад л бараг үнэгүй өгөх гэрээг Ч.Сайханбилэг хийчихээд Улсын Их Хурлаар оруулахгүй шийдэх шахлаа шүү дээ. Ерөнхийлөгч ч тийм байр суурь илэрхийлсэн байдаг?
-Харин тийм М.Энхсайханы хийсэн ажил, бас ерөнхийлөгч тэр талд байгаагаа ил хэлчихсэн ингээд Ч.Сайханбилэг зүтгүүлснийг УИХурал зогсоосон юм. Энэ мега төсөл хөдлөхгүй бол гамшиг болох юм яриад л хэвлэлээр шуугиулаад байсан юу ч болоогүй л биз дээ.
Зуун жил өндөр үнээр зарах хаалгаа хаагаад шууд Хятадын нэг компанийн түүхий эдийн бааз болгох, гэхдээ бүр 60 жилээр өгөх гэрээ байсан юм шүү дээ!
Орос бас нэг далан сая тонн ган үйлдвэрлэдэг түүнийхээ түүхий эдийг Украйнаас авдаг байсан хаагдсан байгаа. Одоо Монголоос авъя гэж байгаа.
Сайншанд хүрчихвэл шууд төмөр замаар хойшоо ч, урагшаа ч явчихна шүү дээ. Сайншанд бол Тавантолгой үхэх үү сэхэх үү цаашлаад Монгол сэргэх үгүй юу тухай асуудал юм. Шинхуагийн бодлого бол энэ Сайншандын төмөр замыг бариулахгүй байх гол санаатай. Тэгээд сонголтгүй өөрсдийнхөө ганц төмөр замаар Бугатын гангийн үйлдвэрлүү л зөөх ийм л бодлоготой гэсэн үг.
-Тэгээд таг зогсоочихоод байгаа хэрэг байх нь манайхнаар гар хийгээд?
-Ер нь бол тийм гэхдээ би энэ тухай одоо ярихаасаа гол ашиг монголын эрх ашиг л ярих ёстой хүн. Яагаад гэвэл би УИХ ын дарга болохоор дотоод асуудлаа ярихаас илүү монголын эрх ашгийг л эхлэн ярих ёстой хүн. Ард түмний ашгийн тухайд.
-Анх Эрдэнэтийг ч барихад эхлээд л төмөр замаа барьж баталгаажуулсан байдаг байхаа?
-Яг тийм. Бид чинь өмнө нь тэрбум доллар ярьдаг ганцхан компанитай байлаа шүү дээ . Эрдэнэтийг барихаас эхлээд л төмөр замаар эхлээд холбосон. Гэтэл одоо бид Оюу толгой, Таван толгой гээд хоёулаа тэрбум доллараар яригдах ашигтай хоёр том компанитай болчихсон мөртлөө одоо болтол төмөр замаар холбоогүй тууж явна. Тэгэхээр энэ хоёр үйлдвэрийн бүх хангамж урдаас орж ирээд байгаа хэрэг шүү дээ. Сайншанд руу холбох нь энэ хоёр том үйлдвэрийн хангамжийг Монголоос хангах бас нэг давхар ашиг байгаа юм.
-Төмөр замаа уг нь бүр 2010 онд баталсан ч яагаад огт хөдлөөгүй юм бэ?
-Энэ бол Шинхуагийн цэвэр лобби...Одоо бөөн хэл ам болоод байгаа Гашуун сухайтын төмөр зам бол зөвхөн Шинхуад л ашигтай. Яахав хурдан мөнгө олно л гэдэг юм, гэхдээ манайд ашиг тун бага. Бас нэг зүйл гэвэл Өмнөговьд ус байхгүй болохоор угааж чадахгүй байгаа юм. Сайншандад ирэхээр устай болчихно.
-Бүр нэр нь хүртэл Сайн “Шанд” юм билээ шүү дээ. Ухаа худаг ч гэсэн ухаж байж л нүүрс гардаг харин өнөөх үлдсэн дөрвөн толгой ил шахуу уурхай гэдэг юм билээ? Сая Японы ерөнхий сайд Шинзо Абэ ирээд энэ Сайншанд хүртлэх замыг санхүүжүүлнэ гэж гарын үсэг зурчихаад явбаа?
-Тийм. Шинэ нисэхийг барьж байгаатай адилхан нөхцөлөөр энэ гол төмөр замд зээл өгөх юм. Энэ хавар ажил эхэлнэ. Бас Хятадын “Эгзим” банк Шинхуагүйгээр зээл өгөх болсон байгаа. Сайншандад бас алсдаа гангийн үйлдвэр барина. Манайд үйлдвэрлэсэн ган хичнээн хямд байх тусмаа л дэлхийд гарах юм шүү дээ. Бид далайд гарцгүй болохоор тэр. Дарханд төмрийн хүдэр, Таван толгойд косжих нүүрс байна.Түүхийгээр нь зарахаар дөч тавин доллар бол ган болгоод зарвал хамгийн багаар 200 болноо гэсэн үг. Тэгээд манайд ажиллах хүч гэх мэтээр ашиг шингэнэ. Тээвэр бол адилхан үнэтэй шүү дээ, хямд юм байна уу үнэтэй байна уу хамаагүй килограммаар л явчихна. Арматурын үнээр би яриад байна л даа. Барилга зогсоод 1000 байсан үнэ хоёр зуу болтлоо уначихсан. Бусад металууд 500 орчмоор зарагддаг хэвээрээ байгаа.
Үнэтэй юм хийгээд л байвал тээврийн зардал буугаад л байна гэсэн үг. Эхлээд ширэм, тэгээд төмөр, тэгээд ган бүүр титан гэх мэтээр чанараа өсгөж болно. Чанар үнэ өсөх тусам ашиг өснө, тээврийн зардал буурна гэсэн үг.
-Гэхдээ энэ олон ган үйлдвэрлэдэг орнуудад ган гаргахад татвар өндөртэй байдаг уу?
-Яг тийм, эхний хэдэд Хятад, Европын холбоо, Япон, АНУ, Энэтхэг, Орос, Герман...эд нар гаднаас ган оруулахад өндөр татвартай тул хямдаар хийх эсвэл чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэрэгтэй болно. Бид одоо японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулчихсан болохоор япон руу ган оруулж болно, Европын холбоо 8000 бүтээгдэхүүн татваргүй оруулна гэсэн, тэр дотор ган байна уу үгүй юу? Орос Хятад хоёр бол манай ганг авахгүй. Яагаад гэвэл өөрсдөө үйлдвэрлэдэг болохоор авахгүй л дээ.
-Бид уг нь Хүннүгийн үеэс л төмөр үйлдвэрлэдэг байсан байдаг?
-Хэрэв тэр үед бид төмөр хийдэггүй байсан бол дэлхийн талыг эзлэхгүй шүү дээ. Англи жижиг орон ч уурын хувьсгал гээд хамгийн их ган үйлдвэрлэдэг, технологийн хувьсгал хийгээд л тийм олон улс орныг колончилсон хүчирхэг технологи бүхий орон болсон байдаг.
-Ард түмэнд тараасан 1072 хувьцааны талаар жоохон тодруулаач энэ яриагаар бараг яагаад Таван толгойг зогсоосон ойлгогдох байх?
-Таван толгойг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр тараасан данстай болчихсон байгаа. Гэхдээ одоо яагаад тэр хувьцааг зарж болохгүй байна гэвэл нэгд төмөр зам Сайншанд гэх мэт ашиглалтанд ороогүй. Хоёрт алт гэхэд л үнэ нь дэлхийн зах зээл дээр гучин хувиар буурчихлаа. Төмрийн хүдэр бүр хоёр зуугаар буурсан ийм хямралын үе. Энэ үед хувьцаагаа зарвал маш хямд зарж таарна. Тэгэхээр хувьцаа зарах эрхийг нээхгүй байгаа юм. Зардал гарахгүй шүү дээ. Байж л байг. Дэлхийн гангийн үйлдвэрт гол түүхий эд болсон энэ уурхайн хувьцааг өнөөх Сайншандын төмөр зам, Гашуун сухайтын төмөр замаа тавиад, угаадаг болоод ирэхээр зарахад өөр үнэтэй болноо доо тэр цагт л эрхийг нээх юм. Энэ том төсөл нэг засгийн газрийн дөрвөн жилд хийх ажил биш. Нэг сайн зүйл бол гангийн үнэ унаснаас болоод рельсийн үнэ хямд болсон шатахууны үнэ ч хямдарч байна. Энэ хавар УИХурлаар төмөр замын зээлийн гэрээг батлаад тэгээд л ажилдаа орно доо...
гэснээр бид хоёрын яриа өндөрлөв.