Зөгийн үүр
Батаа нэг л дурамжхан, -Заавал хор цацах хэрэгтэй юм уу гэхэд Цэцэгээ мушилзаж, -Чи чаддаг бол үүрийг нь эвтэйхэн шуудайлаад ойд аваачаад өлгөчих. Юундаа өрөвдсөн юм бэ, намар болохоор угаасаа бүгдээрээ үхчихдэг юм
/өгүүллэг бичих гэж оролдов/
Ай намар гэж. Гэхдээ Улаанбаатар хотод лав шувуудын буцах цуваанаас илүү намрын анхны утааны үнэр хүнийг гэгэлзүүлдэг байхаа. Энэ үнэрийг манай хотынхноос өөр хүмүүс мэдрэхгүй, усны шувууд бол яахав дээ, кинон дээр ч нисч л байдаг, шүлэг найрагт ч буцаж л байдаг. Хүмүүс намрын тухай хангалттай их гунигласан ч яг утааны үнэр ямар нэг мэдрэмж төрүүлдэг талаар, тэр мэдрэмж нь ямар нэг гунигтай эсэхийг, ер нь утаа гэдэг чинь гуниг ч юмуу даа гэдэг талаар тэгтлээ бодож байгаагүй байхаа. Намрын анхны утааны үнэрийг хүн жилдээ ганц л мэдэрнэ, дээрээс нь түрүү намар хамгийн их сонсож явсан дуугаа зэрэг сонсоод орхивол ч. Ай даа намрын гуниг юм.Хадуурах нь. Өнгөрдөг намар Батаа жинхнээсээ ихэд гуниглаж билээ.
Нэг намар, Батаа шууд зөгийн үүрэнд яваад орчихсон юм, яаж гэдгээ мэдэхгүй. Нисч сурах нь эхэндээ их хэцүү байсан ч түүнд таалагдсан. Багадаа өөрийгөө шувуу болж нисч байна гэж төсөөлдөг ч зөгийний талаар зүүдлээ ч үгүй юм байна. Шувуу далавчаа дэвэх нь хүн гараа дэвэхтэй ер нь төстэй л дөө, хүний гарны оронд далавч байсан бол аль хэдийнэ нисчих биз. Харин зөгий? Секундэд хэдэн мянган удаа далавчаа “дэвдэг”. Энэ бол зүйрлэчихэж болохооргүй огт өөр шинэ мэдрэмж, хүнд ийм хурдан хөдөлдөг эрхтэн байхгүй.Дээрээс нь дөрвөн мөчтэй хүн байснаа зургаан хөл хоёр далавчтай. Тэгэхээр зүйрлэл гэдэг арга барилаа таягдан хаясан нь дээр. Тунгалаг хайрсан далавчаа хөдөлгөх аргаа олохгүй мунгинаж байтал ашгүй нэг аятайхан хүүхэн (үнэндээ бол эм зөгий) дөхөж ирээд,
-Анх удаа нисэх гэж байгаа юм уу? гэж асуухад нь Батаа дуугүйхэн толгой дохив.Харин хүүхэн нэлээд гайхсанаа,
-Анх удаа нисэх гэж байгаа юм уу? гэж дахиад асуув. Үгүй энэ чинь толгой дохиод чинь янз үзсэн юм шиг хайшаа янзын... гэж уцаар төрсөнөө гэнэт өөрийгөө зөгийн үүрэнд байгаагаа Батаа саналаа. Нээрээ эд нар чинь толгой дохиж мэдэхгүй шүү дээ,
-Тиймээ хөөрхөнөө гэж Батаа инээмсэглэн хариулав. Хөөрхөн гэдэг үг шууд дотроос нь гарсан үнэн үг юм шүү, өмнө нь шар цоохор шавж шиг л санагддаг байсан, хүүхэлдэйн киног эс тооцвол ийм хөөрхөн эм зөгий харж байгаагүй юм байна. Ухаан нь хүнийх хэвээрэй ч мэдрэмж нь зөгийнийх болсон бололтой. Одоо Батаагийн хувьд эмэгтэй хүний нүцгэн бөгс гэдэг базаад авмаар сэрэл хөдөлгөсөн зүйл биш, харин хатгаад авмаар том бай. Батаа өнөө хүүхний хөвөн нисэхийг анхааралтай ажиглаж байснаа бөгсөнд гялалзах хатгуур дээр өөрийн эрхгүй нүд нь тусав. Ингэхэд миний хатгуур яалаа гээд Батаа хүзүүгээ гилжийлгэн бөгс үрүүгээшагайтал байсангүй. Хатгуургүй бол ямар гээч зөгий байх билээ дээ гэж Батаа хэсэгхэн шаналаад, дороо эргэлдэж байсгаа,
-Хатгуураа яаж гаргадаг юм бэ? гэж асуухад нь хүүхэн гайхаж,
-Ямар хатгуур?
-Яагаав чинийх шиг, ийм хатгуур гээд Батаа хүүхний бөгс үрүү итгэл муутайхан заав.
-Эр зөгий хатгуургүй байдаг. Эсвэл чи эмэгчин юмуу?...
Аа золиг доо. Эм амьтан болоод ирчихсэн, энэ хүүхэн гэж хараад байгаа нь арай эр юм биш биздээ. Зөгийнүүд чинь эрийг эм, эмийг эр гэж дууддаг балай амьтад юм биш биздээ гэж Батаа бодолхийлсэнээ,
-Чи эмэгчин үү? гэж асуув.
-Тэгэлгүй яах юм. Харин чи эр юм уу? Эм юм уу?
-Эр л юм шиг байна. Эр зөгий хатгуургүй байдаг юм уу?
-Тийм ээ...
Эр эмийн талаар Батаа нэлээд эргэлзэж байснаа жинхэнэ логиктой асуулт бодож олсон нь,
-Ингэхэд эм нь өндөглөдөг юм уу? Эр нь өндөглөдөг юм уу?
-Мэдээж эм. Хатан зөгий гэхэд Батаа “ашгүй минь” гэж жаахан уужрав. Ямартай ч эр амьтан хэвээрэй л юм байна. Харин эр зөгий хатгуургүй байдаг гэж биологийн хичээл дээр заалгаж байснаа мартсан бололтой юм.
-Би чамд яаж нисэхийг зааж өгөх үү? гэж өнөө хүүхэн сээтэгнэх маягтай асуухад Батаа инээмсэглэн толгой дохив. Зөгий байх нь таалагдаж байна, ямар ч амьтан эр эм хоорондоо татагдах нь ижилхэн аж. Хүүхэн Батааг зургаан хөлөөрөө зөөлөн гэгч нь өргөөд, дээш алгуур хөөрсөнөө,
-Чамайг хэн гэдэг юм?
-Батаа.
-Намайг... гээд хэлж амжаагүй байхад нь өөр нэг эм зөгий Батаагийн шинэхэн танилыг хатгаад алчихав. Тэгсэнээ Батааг газар унахаас өмнө шүүрэн авлаа.
-Чи нисч чаддаггүй юм уу?,
-Сурах гээд л байна.
-Чамайг хэн гэдэг юм?
-Батаа. Харин чамайг?
-Намайг... гэтэл дахиад л өөр нэг эм зөгий ирээд өнөөхийг нь хатгаж орхив. Бас л Батааг газарт унахаас нь өмнө шүүрч дээш хөөрлөө. Энэ мэтээр нэг нь Батааг авч нисэнгүүт нөгөө нь ирж хатгасаар... Эмэгчин зөгийнүүд Батааг булаалдаад байна уу даа. Хэд дэх нь ч юм бүү мэд, лав Батаа нэгний савраас нөгөөгийн савар дамжин хөөрч нисэхдээ далавчаа бараг л дэвж сурав. Нэгэнт нисч сурсаных эр амьтаны бардам зан нь хөдөлж,
-Та нар яах гээд байгаа юм бэ гээд өөрийг нь зуурах нэгэн эмэгчний савраас мултрав. Өнөөх эмэгчин нь Батааг сээтэгнэсэн нүдээр ширтэж,
-Чи надад их таалагдаж байна гэхэд Батаа ч хүүхнийг(эм зөгийг) сая нэг тогтож ажиглав. Нээрээ өмнөх хүүхнүүдээс хавьгүй дээр юм гээч. Үе мөч нь үсэрхэг чанга, хатгуур нь хурц, далавч нь ямар ч сэмэрсэн зүйлгүй, бас ямар нэг эрч хүч түүнээс ялгарах шиг. Магад нэгэн даавар байх, Батаа түүнд татагдаж байгаагаа ч мэдрэв. Зөгийний эм нь туранхай булчинлаг, эр нь бондгор зөөлөн ажээ. Батаа хүүхнээс (эм зөгийнөөс) яриа өдөж,
-Чамайг хэн гэдэг вэ?
-Цэцэгээ.
-Сайхан нэртэй юмаа
-Харин би нэрэндээ дургүй ээ гэхэд нь Батаа жаахан гайхав. Зөгийний хувьд цэцэгс бол амь амьдрал, хамгийн нандин зүйл атал яагаад нэрэндээ дургүй байгааг нь сонин. Зөгийнүүд цэцэг гэмтээхгүй тоосыг нь хүртдэг, харин хүмүүс зүгээр л таслаад баглаж боогоод нэгэндээ бэлэглэдэг, тэр баглаа нь хүртэл удаан тэсэхгүй дээ. Тэгэхээр хүмүүс үнэндээ цэцгэнд тийм ч их хайртай биш байх нь, зүгээр нэг романтизм гэж боддог, тэгсэн мөртлөө Цэцэгээ гэж нэр их түгээмэл. Эсрэгээрээ зөгийний хувьд амь амьдрал нь ч гэсэн роматизм бол биш. Хүмүүс доллар, төгрөг эсвэл эдийн засаг, ардчилал гэдэг үгсийг романтизм гэж хардаггүй. Тэрэн шиг л, зөгийнүүд Цэцэгээ гэдэг нэрэнд тэгтлээ таатай биш аж. Тэдний хувьд ямар нэр гоё юм бол? Лав Оюун, Номин, Туул, Алтан, Билгүүн гэдэг нэр утгагүй. Магадгүй “Бат-соно”, “Хэдгэнэчимэг” гэж нэр гоё санагдана. Бас Нараа эсвэл Гэрэлээ. Ямар ч амьтаны хувьд нар болоод гэрэл амьдрал тэтгэгч шүү дээ. Эсвэл бүр Заяа, зөгийнүүд жинхэнэ заяа төөрөгт итгэдэг амьтад байх. Энэ мэтийг бодолхийлж байснаа Батаа асуулаа,
-Тэгээд ямар нэр хамгийн сайхан юм бэ? гэхэд Цэцэгээ,
-Үнэр.
-Айн?? Яагаад?
-Үнэр бол давтагдашгүй...
Цэцэгээ, Батаа хоёр жаал дотносов. Ямартай ч Батаад тэгж санагдлаа.Тэд нэгнийхээ дэргэд байхдаа хамаг шар үс нь босч, тэмтрүүлүүд нь салгалж чичирнэ. Зөгийнүүд цэцгэнд тийм ч их дуртай биш нь улам бүр илэрч, цэцгийн дэлбээн дунд хөвөн нисэх юм болов уу гэж санасан харин ч үгүй, сархинагийн ёроолд тээглэдэж гацсан хэсэгхэн бөөн хялгас дээр Батаа Цэцэгээ хоёрын романтизм үргэлжлэх аж. Магад хулганы хөеө хийсээд хүрээд ирсэн ч байж болно, эсвэл зүгээр л ойрхон лагерийн нэг байшингаас хийсээд ирсэн хог. Салхи арай жаахан хүчтэй бол хийсээд явчихаар, арай ядан тогтох тэр хялгас зөвхөн Батаа Цэцэгээ нарыг дааж, зөөлөн зөөлөн ганхана. Батаа түрүүнээс хойш бодож явсан юмаа зориглон ам нээж асуув,
-Хоёулаа эвцэлд ороё гэхэд Цэцэгээ нэлээд гайхаж,
-Ганцхан хатан зөгий эвцэлд ордог.
-Хатан зөгий чинь намайг тоох болов уу? гэж Батаа маазран асуув.
-Тоолгүй яах юм. Гэхдээ... гээд Цэцэгээ дуугаа хураалаа. Батаа түүний юу гэх гээд байгаад 30 мянган боссон үснээс нь хараад л гадарлав. Тэр өөрийг нь хатан зөгийтэй эвцэлдэнэ гэхэд яавч дуртай биш байна.
-Чи намайг хатан зөгийтэй хардаад байна уу?
-Хардах гэж юу гэсэн үг юм?
-Юу ч биш гээд Батаа мушилзав.
Нээрээ ч зөгийнүүд үүрэндээ 20 мянгуулаа амьдардаг. Бүр бүгдээрээ шалдан шүү. Тэгээд хэн дуртай нь хэн дуртайтайгаа эвцэлдэх учир хардалт гэдэг үг эдний үгийн санд байхгүй нь ойлгомжтой. Хүний ертөнцийн зарим ухамсарыг энд таягдан хаяж болох нь харин аятайхан юм байна. Гэхдээ тэр яагаад царай нь хувирсан юм бол? Батаа:
-Би хатан зөгийтэй эвцэлд ороход чи уурлахгүй юм байна тийм үү?
-Тиймээ.
-Чи гомдох уу?
-Гомдох гэж юу гэсэн үг юм?
Батаа дахиад л мушилзав. Нээрээ ч зөгийнд гомдох, тунирхах, хардах гэсэн нарийн мэдрэмжүүд яаж байх билээ. Үг хэлж байгаа нь их юм. Батаа:
-Гэхдээ чи намайг эвцэлд ороход дургүй байна тийм үү?
-Тиймээ.
-Яагаад?
-Чи гуниглана.
-Эвцэлд орох нь тийм гунигтай хэрэг үү?
-Аанхаа.
-Хир их гуниглах уу? гэхэд Цэцэгээ нэлээд гайхаж,
-Гуниглахад их бага гэж байдаг гэж үү?
Батааг ёстой гайхшрууллаа. Хардалт, гомдолтын талаар мэдэхгүй хэрнээ гуниг хэмээх бүр нарийн мэдрэмжийн талаар мэдэж л байдаг, янзын амьтад юмаа энэ зөгийнүүд. Ер нь мэдэх гэдэг үгийг мэддэг ч юм болов уу дөө хөөрхийс. Батаа дахиад л асуулаа,
-Намайг хатан зөгийтэй эвцэлд орвол чи гуниглах уу?
-Би юу гэж гуниглах билээ дээ.
-Чи хатан зөгийнөөс айдаг уу?
-Нүгэл гэм.
-Нүгэл гэнээ...
Батаагийн толгой нь бүр эргэчихлээ, эмэгчин зөгийг ойлгох нь эмэгчин хүнийг ойлгохоос ч төвөгтэй бололтой. Гэхдээ түүнд элдвийг эргэцүүлэх гэхээсээ Цэцэгээд татагдаж буй даавар нь илүү хүчтэй байсан юм. Цэцэгээгийн үсэрхэг зургаан хөл, үзүүрүүд нь нэгэн хэвлийд нийлж тахиралдсан шавжны анатоми, хар шар судал, хамгийн хөөрхөн хэдэн нүд, аюултай ч гэсэн зөвхөн надад лав аюулгүй гялалзсан хатгуур... Хэрвээ хүний дүртэйгээ байгаад, микроскопоор энэ бүгдийг харсан бол бараг дотор арзасхийх биз. Гэхдээ дотор арзасхийх, сэрэл тачаал хөдлөх хоёрт ганц нэгхэн төстэй тал бий шүү... Батаа тачаадаж ядсандаа Цэцэгээ үрүү ухасхийж, араас нь мордох гэхэд Цэцэгээ харин ер халгаасангүй,
-Би чамайг гунигтай байлгамааргүй байна.
-Тэнэг хүүхэн... Гээд Батаа Цэцэгээг орхин нисч одов. Энэ үүрэнд эр зөгий хэдхэн зуу байгаа, харин эм нь хэдэн мянга. Лав Цэцэгээ мэтэд нь хорогдох юмгүй дэг. Батааг эмэгчин зөгийнүүд ээрч хоргоосон ч яг эвцэлдэх гэхээр татгалзана. Ямар гээчийн тэнэглэл вэ, ямартай ч тэр хатан зөгийг л олоё байз. Батаа ниссээр, арай гэж хатан зөгий бололтой, харваас андашгүй гэрэл цацруулсан нэг амьтантай тааралдав. Хараад байхад бас ч гэж дур булаам. Хүний хэл үрүү хөрвүүлбэл силиконтой юм шиг том гээчийн хөхтэй, гэхдээ бүр дөрвөн хөхтэй шүү, үсээ задгайлсан, бөөрөнхий зузаан уруул, давхраатай алаг нүд, нарийн хөмсөг,ямар ч будаггүй царайд нь улаа бутарч, бага зэрэг хөлөрч үс нь норсон, умдагныхаа үсийг толийтол нь хуссан,өөгүй тэгшхэн 90-60-90 биеийн харьцаатай, 190 сантиметр өндөртэй модел хүүхэн байна гээд төсөөл. Хэн ч түүнийг хараад сэрэл нь хөдөлнө. Гэхдээ тийм өндөр хүүхнээс жаахан сүрдэнэ, дөрвөн хөхтэй учир бас ч экстрэм юм шиг. Харин Батаагийн нүдэнд яг л хатан зөгий харагдаж байгаа, биеэр арай урт, арай эрх ямбатай. Хатан зөгий Батааг уриалгахан угтаж авав.
-Чи эвцэлд ормоор байна уу?
-Тийм ээ.
-Маргааш хүрээд ир...
-Би тэсэхгүй нь ээ...
-Тэгвэл цэцгийн шүүс уу.
Батаагийн дэргэдүүр өөр нэг бадриун эр зөгий мөрлөн зөрж өнгөрөөд, Хатан зөгий дээр очив. Хатан зөгий ч өнөөх эр зөгийг инээмсэглэн өөрлүүгээ татаж ардаа гаргалаа...Батаагийн түрүүнээс хойш тачаадсан хүслийг энэ муу өмнөөс нь эдэлж, биеэс нь нэгэн бүхэл зүйл урагшлан тэлэх мэт, үүр сархинаг тэр чигээрээ доргих шиг, тэдний үйлдлийг мянга мянган зөгий харж л байгаа гэж бодохоор атаархмаар ч юм шиг. Гэнэт хатан зөгий дур тавьж буй бололтой, өнөөх эр зөгийг хатгуураараа хэд хэд хүчтэй хатгаж орхив, бас түүний гэдэс доторхи хамаг юмыг сороод авчих шиг санагдлаа. Хөөрхий эр зөгий гулдайн уналаа. Батаа:
-Тэр яачихав аа гэхэд хатан зөгий,
-Тэр гуниглаж байна гээд инээмсэглэв.
-Юу? Тэр үхчихлээ шдээ.
-Үхнэ гэж юу гэсэн үг юм бэ?
-Байхгүй болохыг хэлнэ.
-Тэр байж л байна ш дээ.. гээд хатан зөгий үхсэн эр зөгийн хүүрийг заав.
-Гэхдээ энэ чинь амьгүй.
-Тэр зүгээр л гунигтай байна... гээд хатан зөгий нисэн одов.
Ааа золиг доо. Дахиад л дөнгүүлчихлээ. Зөгийнүүд үхнэ гэж мэддэггүй юм байна, тэд үхэхийг гуниглах гэж нэрлэдэг юм байна. Юу ч хийхгүй, юу ч ярихгүй, хэнтэй ч харьцахгүй, хоолоо ч идэхгүй, зүгээр л хэвтэж байна. Хүмүүс ч заримдаа гуниглахдаа ийм болдог. Үнэхээр их гуньж гутарсан үед хүн үхчихмээр санагддаг, амьдрал ба үхэлд төө хирийн л зай үлддэг . Тэгэхээр гуниглал бол нэг талаасаа үхэл юм байна, зөгийний үхэл бол гуниг. Гуниглахаас айгаагүй эр зөгийнүүд хатан зөгийтэй эвцэлдэж, гуниглахаас айсан бусад нь хөгжилдөж амьдардаг байх нь ээ дээ. Хүмүүс гуниглах дургүй ч үхэл шиг тэгтлээ их айдаггүй, заримдаа гуниглах нь бүр онгод хөглөдөг ч гэлцэнэ, түүн шиг л зөгийнүүд гунигаас айдаггүй юм байна. Батаа 0.01 милиграм тархиндаа энэ мэтхэнийг ургуулан бодож амжив. Төдөлгүй Цэцэгээ ч Батааг олоод ирлээ.
-Чи хэзээ эвцэлд орох юм? гэхэд Батаа,
-Өнөөдөр лав биш.
-Ашгүй дээ... гээд Цэцэгээ инээмсэглэж Батааг дагуулан үүрнээс гарч нислээ.
Цэцэгээ Батаад цэцгийн шүүс хурааж дайлав. Батаа ч өлссөн байснаа сая ухаарч амаа олохгүй чихнэ. Цэцгийн шүүсээр ходоод нь дүүрэхэд түрүүний тачаадаад байсан хүсэл нь бүр алга болж орхив. Зөгийний анатоми үнэхээр таалагдаж байна шүү. Чи гар хангалга ч хийх шаардлагагүй, зүгээр цадталаа идэхэд л ямар ч дур хүсэл чинь тайлагдаж тавирна. Батаа ер нь түрүүнээс хойш тачаадсан биш, ердөө л өлсөөд байсан хэрэг гэж үү? Ийм л учраас тэр олон зуун эр зөгийнөөс хэдхэн нь л хатан зөгий дээр очиж эвцэлддэг байх нь.
Батаад цэцэгсийн сайхан өнгө их л романтик санагдаж байхад Цэцэгээд харин эсрэгээрээ. Зөгийнүүд цэцгийг зүгээр л ажлын байр гэж боддог. Тэр ч бүү хэл заримдаа цэцэгнүүд өөрсдийг нь монжоод байгаа юм шиг санагддаг гэнэ. Цэцэгс ямар ч хөдөлмөр зарцуулалгүй зүгээр л хэвтэж байдаг, зөгийнүүд тэдэн дээр очиж тоос, шүүсийг нь цуглуулж, бас өөр цэцгэнд тоосыг нь хүртээж амьдрал бэлэглэдэг гэнэ. Зөгий байхгүй бол цэцэг байхгүй л гэнэ. Дээрээс нь зовж зовж авчирсан цэцгийн тоосноос ихэнхи нь бал хийхэд таарахгүй хаягддаг учраас цэцэгс хамгийн найдваргүй, хүний хэлээр бол “хулхины нөхөд” ажээ. Цэцэгээ болон бусад эмэгчин зөгий ингэж л боддог юм байна. Батаа өөрөө цэцгийн тоосноос авч, шүүснээс нь сорох гэтэл нэг л эвийг нь олдоггүй. Түүний тэмтрүүл, хөл, хэл нь цэцгийн тоос хүртэхэд хэтэрхий бүдүүдээд байсанд Батаа жаахан бухимдаж өөр цэцэг дээр очиё гэхэд Цэцэгээ шоолж инээлээ.
-Чи түрүүн хатгуургүй гэдгээ гайхаад байсан гэсэн. Одоо бас цэцгийн тоос хүртэж чадахгүйдээ уурлаад байдаг. Арай өндөглөчих юм биш биздээ? гэж Цэцэгээ хэлэхэд Батаа ерөөсөө ойлгосонгүй, хий дэмий л тэмтрүүлээрээ цэцгийн голоос зуурна. “Эрэгчин зөгий тоос шүүс цуглуулж чадахгүй ш дээ” гэж Цэцэгээ Батаад бүр үнэн голоосоо хэлэв. Нээрээ ч байгаль эх юмыг хамгийн хэмнэлттэйгээр бүтээдэг л дээ, зөвхөн эвцэлд орох үүрэгтэй эрэгчинд хоолоо олж идэх функц суулгах нь дэмий “зардал”. Батаагийн ажлын газрын захирал нь дургүй хүрмээр нэг авгай байдаг юм, дэд захирал, хүний нөөцийн дарга нар нь ч бас хэдэн ярвагар авгай. Эрчүүд нь гэж юу ч чаддаггүй хэдэн хоолны сав, энэ зөгийн үүр тиймэрхүү юм гээч. Эсвэл Батаа зүгээр л адилхан талыг нь илүү тусгаж аваад байна уу.
Цэцэгээ Батааг дагуулан өөр нэгэн гоёмсог цэцгийн дэргэд ирэхэд арваад эмэгчин зөгий хоёр эрэгчин зөгийг үүрнээсээ тууж яваа харагдав? Батаа тэднийг гайхан, бас айдастай нүдээр харлаа. Хөөрхий эрэгчин зөгийнүүдийн зарим нь хатгуулж, газар дээрээ чадхийнэ. Зарим нь айсандаа өөр тийш нисч одно. Батаа нэлээд гайхаж,
-Эднийг яагаад хөөж байгаа юм? гэхэд Цэцэгээ
-Эвцэлд орохоос татгалзсан юм.
-Би эвцэлд орохгүй бол чи намайг хөөх үү?
-Аанхаа.
-Намайг өрөвдөхгүй гэж үү?
-Чамтай байх сайхан байна. Гэхдээ чи нэг л өдөр заавал эвцэлд орох ёстой.
-Гэхдээ тэр хатан зөгий чинь намайг айлгачихлаа.
-Яагаад чамайг айлгана гэж. Тэр аюултай биш гэж Цэцэгээ үнэн сэтгэлээсээ, бүр ноцтойгоор хариулав. Ай хөөрхий, эмэгчин зөгийнүүд гэж ямар гээчин хүн чанаргүй амьтад ... угаасаа хүн биш юм чинь хүн чанар гэж юу ч байх билээ дээ. Ядаж эрэгчин зөгийнүүд нь ямар ч арчаагүй амьтад юм дээ. Гэхдээ байгаль эхийн зөв л дөө, эрэгчин зөгийнүүд өөрсдөө хоолоо олоод идчихдэг байсан бол аль дээр үүрнээсээ нисээд явчихсан байх, эвцэлд орох амьтан үлдэхгүй үүр эзгүйрнэ. Намар орой болохоор эвцэлд ороогүй амьд үлдсэн бүх эрэгчингүүдийг хөөж явуулдаг гэж Цэцэгээ хэлэв. Хоолоо ч олж идэж чадахгүй хөөрхий эрэгчин зөгийнүүд хаа нэгтээ “гуниглаж” хэвтээ дээ. Намар гэдэг аргагүй гуниг дүүрэн улирал юмаа даа... гэж эргэцүүлсэнээ Батаа,
-Чи ингэхэдюунаас айдаг юм?
-Үүрэнд байгаа хэрэгцээгүй амьтдаас. Өөр үүрний зөгийнүүдээс. Хаяа бас цочсондоо айдаг.
-Үхлээс... Аан бишээ гуниглахаас айдаггүй юм уу?
-Юу гэж айх юм.
-Чи ч бас нэг өдөр гуниглалд автана гэдгээ мэдэх үү?
-Тиймээ. Гэхдээ айхгүй.
-Эсвэл гуниглах сайхан юм уу?
-Үгүй ээ, гуниглах дургүй. Зүгээр л дургүй, гэхдээ тийм ч айддаггүй.
Батаа хэсэгхэн бодолхийлэв. Үхлээс айдаггүй, зүгээр л үхэх дургүй. Ер нь эд нар айх, айдас гэж яг юуг хэлээд байна. Батаа одоо нэлээд хашир болжээ, бас буруу зөрүү үг хэлчихвэл хатгуулж ч мэдэх нь байна.
-Гадаа хүчтэй аадар бороо орохоос айх уу?
-Айна.Бас өвлийн хүйтнээс айдаг. Шуурганаас айдаг. Заримдаа том амьтадаас айдаг.
-Тэгвэл аянга цахилаад энэ модыг чинь үнс болгочихоос айх уу?
-Айхгүй ээ.
-Яагаад?
-Аюултай биш.
-Үүр чинь нурна, та нар бүгдээрээ үх... бишээ та нар бүгдээрээ гуниглана.
- Тэглээ гээд аянганаас айх хэрэггүй.
-Яагаад?
-Айгаад нэмэргүй...
Тийм л дээ, зөгийнүүд борооноос айсандаа үүрээ чигжиж, салхинаас айсандаа бэхэлдэг юм байна. Бас бусад амьтнаас айсандаа хатгадаг. Батаа Цэцэгээ хоёр цагийг тун чиг зугаатай өнгөрүүлж байсантай маргах хэрэггүй, нэгэндээ дассаныг ч хэлэх үү, Батаа хатан зөгийтэй эвцэлд ороход Цэцэгээ тийм ч дуртай биш мөртлөө төрөлх зөн нь нэг л өдөр Батааг хөөгөөд явуулчихад бэлэн. Байгаль эх цаанаасаа Батааг энэ үүрэнд хувьсгал хийж, ардчилал тогтоолгох гэж авчирсан юм болов уу? Зөгийний эрхийн талаар тунхаг гаргаж, дуртай эмэгчин нь эвцэлд орох, гол нь эвцэлд орлоо гээд эрэгчин зөгийг заавал хөнөөх шаардлагагүй гэх мэтийн хувьсгал өрнүүлбэл яах бол? Би чинь муу ч үгүй хүн, ядаж л урьд насандаа хүн байсан. Нэг хүний амь магадгүй 10 мянган зөгийн амьтай тэнцэнэ, тэгэхээр Батааг үхэхэд сүнс нь арван мянган зөгийнд шингэж таараа. Хмммм
...Ер нь энэ муусайн зөгийний төлөө би юундаа санааширч суух юм бэ? гэж Батаа гэнэт уур нь хүрлээ. Тиймээ, зөгийнүүдийг чөтгөр аваг. Тэднийг хайрлах биш, тэднийг ашиглах хэрэгтэй.Тиймээ зөгийнүүдийг чөтгөр аваг. Харин яаж ганц удаа зөвөөр ашиглачихдаг юм билээ дэээ...
Гэнэт Батаагийн толгойд аль дээрээс хойш ад үзээд байгаа ажлынхаа дарга авгайг нэг сайн дөнгөх гэсэн бодол орж ирлээ. Ер нь анх зөгий болчихсон цагаас эхлээд л тэр муу авгайг нэг сайн хатгах юмсан гэж хамгийн түрүүнд хүссэн юмдаг, гэхдээ өөрөө хатгуургүй гэдгээ мэдээд жаахан гутарсан. Тэгээд ч ганцхан муу зөгий хатгаад дарга авгай тоох ч үгүй. Харин энэ удаа тэр нэлээд олон зөгийг өөрийнхөө үгэнд итгүүлэх түлхүүрийг олжээ. Ингээд Батаа нэлээд хэдэн эмэгчин зөгий цуглуулаад,
-Би та нарт маш аюултай нэг хүний тухай ярьж өгөе. Намайг зөгий болохоос өмнө миний дарга байсан юм?
-Дарга гэж хатан зөгийтэй адилхан уу?
-Үгүй үгүй, өөр үүрнээс ирсэн зөгийтэй адилхан. Тэр эхлээд манай үүрэнд хор цацсан, одоо танай үүрэнд хор цацах санаатай хүн...
Хүн хатгасан зөгий ихэнхидээ өөрөө үхдэг гэж Батаа номноос уншсан, гэлээ гээд угаас эдэнд үхэл гэдэг гуниглахын төдий. Өөрийнх нь дарга авгай зөгийнүүдэд ямар их аюултай болохыг Батаа нэлээд хэдэн зөгийнд, бүр хатан зөгийнд ч ухуулав.Тиймээс дарга авгайг бөөнөөрөө очиж хатгана.Угаас зөгийнд худал ярих гэдэг функц суугаагүй учир эргэлзэх юмгүй Батааг дагаж дарга авгайн лагерийн байшингийн дэргэд нисч ирлээ. Ер нь эндээ үүрлэсэн нь дээр.Чаддаг юм бол Цэцэгээ өөрөө шинэ хатан зөгий болно биз...
Батаагийн дарга авгайн уруул ам нь хавдаж, хэд хэдэн газраа мөстэй жин тавьж дусал хийлгэж сууна. Даргаа нэг чадчих юмсан гэж дотроо бодоод л явдагсан уг нь, хөөрхий муу зөгийнүүдэд баярлалаа гэж хэлмээр ч юм шиг, уг нь цөөхүүлээ биш олуулаа бөөндөө дарга авгай уруу дайрсан бол бүр сайхан байхгүй юу.
-Яг наад модон дээр чинь, аанхаа наана чинь харагдаж байгаа биздээ...
-Аан за харчихлаа Цэцэгээ эгч гэж Батаа долигонов.
Дарга авгайн лагерийн байшингийн дэргэдэх модон дээр зөгий үүрлэчихжээ. Уг нь зөгий гэрт орвол баяждаг гэж үг байдагсан, нээрээ ч зунжингаа эдний гэрт зөгийнүүд шавж, дарга авгай ч жаал мөнгө олох нь олсоон.Гэхдээ байн байн гэрт нь зөгий нисч ороод байх нь сүүлдээ тээртэй санагдаж, урт тармуур бариад зөгийн үүрийг буулгах гэж дарга авгай оролдоод өөрөө жаал хатгуулж л дээ. Батаа харин үүрлэсэн зөгийг зайлуулах даалгавар авч, нүүрэндээ маск зүүж байгаад зах дээрээс хамгийн хүчтэй, найдвартай гэж худалдагч хэлсэн шавжны хорыг зөгийн үүрлүү чиглүүлээд цацах гэж байлаа. Өрөвчхөн сэтгэл үү, эсвэл зүгээр айсных уу, Батаа нэг л дурамжхан,
-Заавал хор цацах хэрэгтэй юм уу гэхэд Цэцэгээ мушилзаж,
-Чи чаддаг бол үүрийг нь эвтэйхэн шуудайлаад ойд аваачаад өлгөчих. Юундаа өрөвдсөн юм бэ, намар болохоор угаасаа бүгдээрээ үхчихдэг юм.
Хорны өвөрмөц эхүүн үнэр, баллоноос гарах исгэрсэн чимээ, мансуурсан зөгийнүүдийн эргэлдэн дүнгэнэх нь өрөвдмөөр гэх нь хайшаа юм, лав сайхан мэдрэмж бишээ. Энэ эхүүн үнэр лав дараа үнэртэхэд таатай намрын дурсамж төрүүлэхгүй. Хөөрхий зөгийнүүд дарга авгайгаас айсандаа л хатгасан байх, харин Батааг хор цацахад айгаагүй, тэд айгаад нэмэргүй юмнаас айдаггүй, тиймээс зовоогүй. Ер нь энэ зөгийнүүд яагаад энд үүрлэчихсэн, энэ мод яагаад энд ургаж буй нь тийм ч утга учиртай хэрэг биш. Мод ургахад ямар ч утга учир хэрэггүй, мод зүгээр л ургадаг. Харин мод тайрах нь жинхэнэ утга учиртай хэрэг, жишээ нь мод тайрч ширээ сандал хийнэ, гал түлж дулаацна...
Хэдэн мянга ч арай хүрэхгүй байх, гэхдээ лав хэдэн зуун зөгий бол байнаа. Үхсэн зөгийн, зөгийнүүдийн өөрсдийн нь хэлдгээр бол гунигтай зөгийнүүдийг шүүрдэж, үүрийг нь модноос салгаж хогны гялгар уутанд хийж байхдаа энэ нь эр болов уу, тэр нь эм болов уу, аль нь хатан зөгий юм бол гэж Батаа жаал ажиглав. Ялгагдах юм юу ч л алга шиг. Хөөрхий зөгийнүүд. Гэхдээ эцсийн эцэст тэр зөгийнүүд тийм ч сайхан амьтад биш гэдгийг Батаа үүрэнд нь ороод мэдэж авсан шүү дээ. Зөгийнүүдийн хувьд үхэл гэдэг гуниг төдий. Гэхдээ л тэр жил Батаа нэг их гуниглаж билээ... Өөртэй нь хамт хэдэн сая зөгий гуниглаж байгаа бол гэхээр.. Эсвэл зүгээр Улаанбаатар хотын намрын анхны утааны үнэр лагерт үнэртсэн байх...