Аваргынхаа төлөө саналаа өгий
Монгол бөх сайхан. Гэдэс гүзээгээ унжуулсан, төмсөн дээр шүдэнзний мот хатгасан мэт хөл гартай, өмд цамцаараа энийгээ нуухчээн аяддаг одоогийн монгол залуусын жишиг болсон дүрийг өөд нь татаж гадныханы дунд жуулчидийн дунд монголчуудын нэрийг авч яваа залуус бол бөхчин хүмүүс.
Монгол бөх сайхан. Гэдэс гүзээгээ унжуулсан, төмсөн дээр шүдэнзний мот хатгасан мэт хөл гартай, өмд цамцаараа энийгээ нуухчээн аяддаг одоогийн монгол залуусын жишиг болсон дүрийг өөд нь татаж гадныханы дунд жуулчидийн дунд монголчуудын нэрийг авч яваа залуус бол бөхчин хүмүүс. Тэд бол жинхэнэ дуун дээр гардаг шиг Юндэн Гөөгөө мэт даналзсан алхаатай эрчүүд бол бөхчин хүмүүс. Гарьд магнай дээр ээ дээ энэ бөхчүүд гэдэг чинь гээд нэг хүүхэн шүүрс алддаггүй юу. Тэр ёстой үнэн. Бөхчүүдээ хараад дайн байлдаан болуул биднийг хамгаалах ханагар баатрууд байдын байна, нүүдэл суудал болхоод ачаад нуруун дээрээ тээх хүчтэнүүд байдын байна, байгалийн гамшиг болход аврах аралтай чацтай эрчүүд бөхчүүд маань юм байна хэмээн харж суудаг. Олимпод, сумод манай улсын нэрийг бөхчүүд л хамгийн өндөрт өргөж байна. Манай бөхчүүд бол дэвжээн дээрээ үнэхээр хүчтэй. Тэднийгээ наадам цагаан сараар нэг харж шүүрс алдаж суухад сайхан байдаг.
Бөх хүн шиг нэр хүндтэй хүн хаана байна. Юун рок попийхон. Наадамд нэг түрүүлээл муусайн байр машиныг бол хэдэн арваар нь олж байна. Гэтэл рок попыхон яаж байна. Нэг сд зараад шалдан нүцгэн зургаа авхуулаад ч өөдтэй юмтай болохгүй ундаа жүүсхэний ирклааманд тоглоод л явж байна. Гэтэл бөхчүүд бол жинхэнэ оддын амьдарлаар амьдардаг. Наадамд барилдаад допинг илэрлээ гэхэд ханиадны эм байсымаа гээл дахиад барилдана. Ард түмэн ч хөөрхий аргагүй манай бөхчүүд нэг эм уугаал биз гэж өршөөдөг. Өөр хэнийг ч байсан тас муулаад байхаар тамын тогооны гэгдээд байдаг улс хүртэл яахав дээ гээл уужуухан байдаг. Бөхчүүд энд тэнд хүн зодлоо агсан согтуу тавьлаа, хутга шөвгөндөө туллаа л гэдэг. Яадын бэ сайхан эрчүүд нэг уугаал биз гэх нь арчаагүй бүдүүлэг амьтад гэхээс хамаагүй олон шүү. Ёстой нэг бөхчүүдийгээ бол шүтсэн шиг шүтдэг ард түмэн шүү дээ.
Бөхчүүдээ шүтэхдээ заавал том цолтой гэхгүй. Бөх л бол бөх. Сайхан бөх явжээнаа гэхээс энэ муу цолгүй бөх, бага цолтой бөх гэж хэн ч тоохгүй царайлахгүй. Тэхэд дуучид улс төрчдийг бол аа нэг муу намын хэнээтэн, шинэ хамтлагын гар гээд бүүр доош нь чихэж харьцах шахна. Гэтэл сум бүрт байдаг сумын заан бол лав л турж үххийн аюулгүй. Дуртай айлдаа ороод хоол хийлгэж идээд унтаад хүндлүүлээд хоноод байж болно. Зааныг ирлээ хонолоо гээд уурлах нь битгий хэл бүгд удаасай гэх нь холгүй хөл алдаж хүүхэд шуухадаа томоотой бай зааны ая тух алдуулна гэж аашлахыг нь яаана.
Ийм л сайхан бөхчүүдийгээ бага шиг оролдож, хүндэлснээрээ хүндлээд явхын оронд элдэв сонгуульд өрсөлдүүлж, янз бүрийн бүжиг бүжиглүүлж, цус мусаар нь талцуулж хүн амьтаныхаа талд нь үзэн ядагдуулж явах ямар хэрэг байнаа. Хамгийн олон түрүүлж хамгийн өндөр нэр хүндэд хүрсэн бөх нь ерөнхийлөгчид нэр дэвшээд тэрийгээ элдвээр хэлээд шал завкарсан сонгууль болжээн. Үнэхээр ийм сайхан аваргаа ерөнхийлөгч болгож хүүхэд нохойн доог болгож, хэвлэл мэдээллээр элдэвээр хэлүүлж байхыг хүсдэг монгол хүн байхуу. Аварга нь аваргаараа, улс төрч нь улс төрчөөрөө, цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд гэдэг билүү. Бөгсөндөө бөөртэй байдымуу. Толгой холбох гээд ингэчвүү. За за хангай шиг ханагар сайхан аваргаа улс төрд гаргаад боловсролтой, боловсролгүй англи хэл мэдэдгүй, эдийн засаг мэдэхгүй баларжээнаа, гадаадыханы дэргэд сая яаваа, иймхэн юм мэдэхгүй ерөнхийлөгч байдаг гэнээ, ийм асуудалд ингэж хариу үйлдэл хийдэг гэнээ, олон улсын харилцаанд дипломат алдаа гаргалаа арай чдээ гэж хэлүүлээд сууж байхыг хүсдэг бөх сонирхогч байхуу. За үүн дээрээс нэмбэл аврага ерөнхийлөгч болоод ийм юм идээд уучлаа гэж элдэв долоон шидээр хараалгуулж бичүүлж эхлэнэ. Энэ бүгдэд хайран сайхан аврага минь гэж халаглахгүй сууна гэж үү. Бөхөд л хайртай бол, монголд л хайртай бол сайхан аваргаа улс төрчөөр биш аваргаар нь хайрлаж аварч үлдэхийн төлөө сонголт хийх нь ихэнх байгаа гэдэгт итгэлтэй байна.
Сонгуулийн үеэр сонгуулийн бус юм бичих нь нүгэл. Эсвэл мэдрэмжгүйн шинж. Эсвэл сонгуулийн үеэр сонгуулийн л юм бичдэг би улс төрийн цагаан солиойтой. Аль нь ч байсан би сонгуулийн үеэр сонгуулийн тухай л бичих хүн. Одоо яахав дээ.