Машин дотор арав хоносон ялаа өнөөдөр гарлаа. Бид ширтэлцээд сууж байна...
Ялалтын тактик буюу дайны тэмдэглэл
Дайны тэмдэглэл:
1. Эхний өдөр. Түүнийг анх миний газар нутаг руу нэвтрэхэд л нүцгэн гарын урлагаар дайтаж эхэлсэн. Ёстой дэмий арга бсан. Ялаа нь сонсжаагаа ч юм байхгүй. Гараараа дэмий түлхэнэ. Ононо ч гэж байхгүй. Хүн харахад ялаагаа л баяртай, баяртай гээд бгаа хүн шиг. Тэр муу нуугдаж байгаад үе үе довтолгоонд орно, тэр тоолонд нь ингэж мэдрэлтсээр эхний гурав хоногийг дэмий хүчээ тарамдан өнгөрөөсөн юм.
2. Дөрөв дэх өдрөөс нь эхэлж би арга барилаа өөрчиллөө. Түцнээс сонин авав. Их буу шүү дээ. Харин ялаа ухаалаг байж тэр өдөр нуувчнаасаа гараагүй. Миний газраас зайлан одсон юм болов уу гэж баярласныг яана. Гэвч нэг л жирийн минутад тэр шингэх нартай уралдан цойлон нисч, дүнгэнэж гарсан даа. Харин би их буугаа хойд талын суудал дээр тавьсан байлаа. Би арагшаа ухасхийсэн, сонингоо шүүрсэн, ялаа ч нам нуугдсан. Айхтар амьтаан тэр.
Гэвч миний тэвчээр агуу байсан. Би сонингоо бариад, you took my heart away дуу сонсонгоо хүлээв. Тэр ч бас намайг хүлээж байгааг мэдэж байлаа. Тийнхүү хоёр биенээ хүлээж суухад толгойд орохгүй юм гэж алга. Ю.Гагаринаас эхлээд хамрын цацлага, монгол хэлний багш, ор дэр, аяга шаазан... нэг мэдсэн нам унтчихаж. Цочиж сэрээ л сонингоо далайгаад орилоход ялаа миний хамар дээрээс бас муухай цочиж нисээд сураг алдрав.
3. Дөрөвдэх өдрийн орой. Салам байлдлаа! Ялааны тал нарийн буланд хярах, голын толины ардуур гэтэх төдийгүй суудлын доогуур шивээлэн сууж байв. Толгойд түүнийг гол хүчнээс нь салгаж цохих арга эрэлхийлэх ёстой гэсэн бодол эргэлдэнэ. Өнөөдөр би түүнийг нэг удаа дийлсэн. Түүнийг салам цохин цонхоор гаргаж чадсан. Гэвч миний цонхоо хаах, тэр сэхээ орон буцаж орох хоёрын хурд даанч харьцангуй байлаа. Би хөлсөө гаргаад, хэлээ цухуйлгаад хамаг хурдаараа цонх хааж байхад тэр найман удаа орж гарав. Орж гарах тоолондоо над руу ямар зэвүүн хардаг гээч.
4. Зургаа дахь өдөр. Миний тэвчээр барагдаж байгааг мэдэж байв. Тамир тэнхээ ч дуусч байлаа. Ялаа надаар даажигнаж, спектрийн гэрэл ашиглан баруун талд нисч байхдаа зүүн талд сүүдрээ тусгана. Аэродинамикийн урсгалыг ашиглан ард нисч явахдаа урд дүнгэнэж гайхшруулна. Тиймээ, энэ ялаатай энгийн аргаар үзэж болохгүй нь тодорхой боллоо. Хаашаа ярих вэ, утас шөрмөс байна уу таминь.
4. Долоо дахь өдөр. Цаашаа тэсэхгүйгээ ойлгосон би дэлгүүр орж ялааны хор худалдаж авлаа. Гартаа хор атгасан би удаашруулсан хөлдөлгөөнөөр алхан машин руугаа ойртлоо. Толгойгоо аажуухан хөдөлгөж бохио үлээв (харин тэр бохь мангар хурдан хагарсан). Ялаа армагеддон үзэж байгаам шиг над руу ширтэн цонхон дээр сууж байв. Би гашуунаар инээмсэглэн толгой дохиод хаалганы бариулаас атгалаа. Цаашаа удаашруулсан кадраар хөдөлж каакрах шаардлагагүйгээ би тэгэхэд ойлгосон юм.
Тиймээ, би ухасхийн хаалгаа онгойлгоо л ялаа руу галлаж эхэлсэн. Аймар юм болсон. Ялаа ч шалба нороо л, тэгсэн хэрнээ тэнхээ алдахгүй урагш зүтгэн дүүлсээр, би араас нь мөшгиж цацсаар...
5. Үүр хаяарч байхад би нүдээ нээв. Бактерологийн зэвсгэндээ би өөрөө хорджээ. Толгой ангалзана гэж тоймгүй. Нэлээн шартаж. Нэг ялаа байна хөөрхий. Урдуур жирэлзээд гүйж байснаа, алчуур норгоод духан дээр минь тавьж байна. Тэгэлгүй яахав, бид нэг дэлхийтэй шүү дээ. Түүнтэй нэлээн ярьлаа. Сайн сэтгэлтэй юмаа. Хажууд суугаад, гараас атгаад, үе үе алчуурыг минь норгоод суух чинь яасан ч сайхан юм. Энэ газар ирээд удаж байгаа гэнэ. Удахгүй эхнэр авах, үр хүүхэд гаргана ч гэнэ. Сайхан нас тогтсон ялаатай гангар гунгар хийж суугаад шараа тайлаад харьлаа.
6. Долоо дахь өдөр. Би нэг ялаатай тэмцэж байгаагаа хэлэхэд таатай байна. Төдийгөөс өдий хүртэл би тэрэнтэй олон аргаар тэмцсэн. Нэг мэдсэн чинь нийлээд энэ машиныг эзлий гэцэн суужээснаа ч санаж байна. Яаж биеэ татаж авсын. Би маш олон ном уншиж, интернэтээр хайсны эцэст эртний монголчуудын бүсэлж өлсгөх аргыг хэрэглэхээр шийдсэн. Ингээд бүх үртсээ соруулж, наалдсан ундаа, хорхог, боодогны шөлийг угааж арилгав. Ялааг юугаар ч тэжээхгүй гэсэндээ би унгахаа ч болив. Одоо чи муу өлсөөд явахгүй хаачихав дээ. Гэвч тэр Энкуяр даргыг таньдийм биш бгаа, өлсөх урлаг хамгийн лаг нь шдээ! Хэн ч дийлкү шдээ!
7. Өнөөдрийн 10:00 цаг. Түүнийг хоолноос нь таслаад 72 цаг болж байна. Би машиндаа орж зүрхлэхгүй нь. Тэр ниссэн хэвээрээ байвал бууж өгөөд хэлэлцээр хийхэд бэлэн байна. Хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол машинаа орхиод явы яршиг!
8. Өнөөдрийн 11:35 минут. Ажлын хажууд. Хэлэлцээрт бэлдэж тархиа ажиллуулахад цэвэр агаар шаардлагатай байлаа. Би цонхоо онгойлгов. Хүчилтөрөгч намайг сэргээж байна. Хэлэлцээрийн үг үсгүүд толгой руу урсана. Харин нүдний өмнүүр мөнөөх ялаа хэлэлцээрийн үгтэй зөрөөд нисч байна. Тиймээ, тэр гадагшаа гарахаар нисч байлаа.
9. Өнөөдрийн 11:39 минут. Ялаа гадаа. Би дотор. Өөд өөдөөсөө удтал ширтэлцэв. Би өмнө нь тийм дулаахан инээмсэглэж байснаа санахгүй байна. Ялаа ч бас над руу инээнэ. Би түүн рүү “хэлэлцээрээ хийе л дээ” гэж харлаа. Ялаа над руу дуугүй инээмсэглэнэ. “Та орж ирэхгүй юмуу” гэж би түүнд харцаараа хэлэв. Миний гар ямар ч итгэлгүйгээр цонх хаадаг кноп руу явж байлаа...
10. 11:41 минут. Бид хоёрын дунд цонх байна. Аанай л ширтэлцсэн хэвээр. Би ингээд хаазлаад яваад өгүүл тэр үлдэнэ. Цонхоо онгойлговол тэр орж ирнэ.
Ингэхэд ялаагүй машин ямар байдийм болоо. Би дасч чадах болов уу... нэг л итгэлгүй... зүрх тиймээ гэхэд тархи бод л гэнэ мэдэх юм алга даа...
Зочин
artgaa yanaa
Зочин
Zuraach
Байнгын уншигч
zochin
Зочин
Зочин
Зочин
Unshigch
Зочин