Эдийн засгийн эрх чөлөө мандтугай
-Иргэд эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байгаа, үүнийгээ өнөө маргаашийн идэх, уухад зарцуулагдаад дуусах хэдэн төгрөгөөс илүү утга агуулгатайгаар үнэлж байгаагаа улстөрчдөд мэдрүүлэх шиг боллоо-
Сүүлийн хорин жилд монголчууд хувь хүний болон улс төрийн, хуулиар олгогдсон олон хүлээн зөвшөөрөгдсөн гээд өмнөх нийгэмд хаалттай байсан олон эрхийг эдлэх болсон. Харин олонх нийтээрээ огт хүрч амжаагүй байгаа ганц эрх нь эдийн засгийн эрх чөлөө юм. Уг нь эдийн засгийн эрх чөлөө нь хүнд байж болох хэрэгцээнүүдийн хамгийн наад захын хэрэгцээнд тооцогддог. Харин хүний хэрэгцээг шат шатаар нь ахиулан харуулсан Маслоугийн гурвалжин хэмээх загвараар бол дээрх хэрэгцээнүүдийн хамгийн дээд хэсэгт “бусдад үйлчлэх” хэрэгцээ багтдаг байна. Ийм хэрэгцээтэйгээ “учирсан” цөөн хүмүүсийг улс төрийн хүрээнээс олж болох бөгөөд тэд өөрийн эрхгүй доод хүмүүстээ тусалж, тэднийг баярлуулахыг хүсдэг аж. Тийм ч учраас улс төрд орж, эрх мэдэлд хүрэхийг чухалчилж, нийт үндэстнийхээ амьдралыг өөрчлөх чухал шийдвэрүүдийг гаргаж эхэлдэг байна. Хүнд байж болох хэрэгцээнүүдийн хамгийн эцсийнх болох бусдад үйлчлэх хэрэгцээгээ хангахаар “заяагдсан” хэсэг бүлэг өнгөрсөн сонгуулиар их хэмжээний мөнгийг иргэдэд зүгээр өгөхөөр амласан.
Гэхдээ ард түмэн ч гэсэн өөрсдийн наад захын хэрэгцээ болох санхүүгийн тогтвортой байдал буюу эдийн засгийн эрх чөлөөг хүсч байна. Харин иргэдийн энэхүү хэрэгцээг өөрсдийн хэрэгцээтэй яаж уялдуулах нь өнөөдрийн улстөрчдийн бодлогын ялгаа, өрсөлдөөнийг тодорхойлох гол асуулт.
Гэвч манай улс төрийн гол хоёр нам хоёулаа өнгөрсөн сонгуулиар иргэдэд бэлэн мөнгө амласан юм. Азаар ч гэх үү, бараг “гайгаар” ч гэх үү амласан мөнгөө өгөхөөс өөр аргагүй эх үүсвэрээ тэд нээчихлээ. Олон жил гацаж, түгжигдсэн Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах асуудал цэгцэрч, орлогынх нь түрүүч ч Засгийн газрын халаасанд ороод ирсэн нь олсноо хуваахын “зовлонг” авчраад байгаа нь энэ. Өмнө нь “алаагүй баавгайн арьсыг хувааж”, хэрэлдэж, хэлэлцэж суухад харин ч өнөөдрийнхөөс хялбар байж.
Мөнөөх бусдад үйлчлэх хэрэгцээ нь “тулгамдсан” хэсгийнхэн маань (улстөрчид) юу, юугүй бэлэн мөнгөө тараахаар зэхэж, байгаа боломжийнхоо хэрээр иргэн бүртээ тавь, тавин мянган төгрөг өгөхөөр адгасан ч энэ нь олон нийтийн дэмжлэг авсангүй. Иргэд эдийн засгийн эрхээ эдлэхийг хүсч байгаа ч үүнийгээ өнөө маргаашийн идэх, уухад зарцуулагдаад дуусах хэдэн төгрөгөөс илүү утга агуулгатайгаар үнэлж байгааг сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явц улстөрчдөд мэдрүүлэх шиг боллоо. Мэдэрсэн учраас 140 тэрбум төгрөгийг тавь, тавин мянгаар нь тараагаад хог шиг цацчих санаанаасаа эрх баригчид маань энэ удаад буцлаа.
Гэвч юу ч өгөхгүй байвал худлаа хэлсэн болж нэр хүнд нь унана.
Энэ нь Оюутолгой болон цаашид эргэлтэд оруулах стратегийн ордуудаас олох орлогоо хэрхэн зөв хуваарилах вэ гэсэн асуултыг хариултгүй үлдээж байгаа юм.
Иргэдийг баримтжуулж, бүртгэлжүүлэх явцдаа 50 мянган төгрөг олгоно гэж байсан эхний хувилбарыг нь Их хурал юутай ч санаачлагчид нь буцаачихлаа.
Удаад нь нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалгүй хэсгийнхнийг даатгалжуулахад уул уурхайн орлогоос зарцуулах тухай хувилбар яригдаж буй. Мэдээж хувьцаа хэлбэрээр өмчилж, түүнээсээ ногдол ашиг хүртэж байх хувилбар бас бий. Үүнтэй зэрэгцээд үл хөдлөх өмч худалдан авахдаа өөрийнхөө хувийг ашиглах боломжийн талаар ч УИХ-ын танхимд ярилцаж байна. Энэ мэтээр толгой эргэмээр их хувилбарыг бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшнийхэн маань ярилцаж байна.
Бодож бодож эцэст нь өмнө ярьж байсан “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-ийг нийлүүлээд, “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхээр болжээ. Үүндээ дээр өгүүлсэн гурав, дөрөв, тав, зургаан санаагаа бүгдийг нь чихэж багтаасан байна. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйг бодож л дээ. Товчхондоо бол өнөөдөр улстөрчид, намуудын ярьж байгаагаар уул уурхайгаас олох орлогоороо бид ямар нэг хэлбэрээр төрөөс нөгөө л халамжаа авах юм байна.
Парламентад ганц нэг суудалтай жижиг намын нөхөд жижиг, дунд үйлдвэр, ажлын байр энэ тэр асуудлыг хөндөж байгаа ч үүнийг нь бодлого тодорхойлогч том намынхан “улс төр хийхээ боль” хэмээн зандарч байна. “Жижиг” намын том гишүүд, том намын “жижиг” гишүүд ч парламентаас гарч буй бодлогод нөлөөлж чадахгүй болсон байна. УИХ-аар гарах шийдвэр урьтаад намуудын удирдах төвшинд шийдэгдчихээд байх болсон нь анзаарагдаж буй. Парламентын танхимд хэн, юу ярьснаар биш улс төрийн голлох хоёр нам хэрхэн шийдсэнээс хамаараад уул уурхайн орлого хүн амд хуваарилагдана. Харин тэдний хуваарилалт ч улс орны ирээдүйд биш, ирэх сонгуулийн сурталчилгаанд зориулагдаж байна.
Тухайн орны иргэд орлогынхоо хэдэн хувийг хүнсэндээ зарцуулж байгаагаар улс орны хөгжлийг хэмждэг. Энэ хувь хэмжээ бага байх тусмаа улсын хөгжил өндөр байна гэсэн үг. АНУ-д өнөөдөр иргэд нь орлогынхоо 10 хувийг хүнсэндээ зарцуулдаг бол хөгжингүй орнууд энэ хэмжээг 20 хувиас хэтрүүлэхгүй барихыг чухалчилдаг. Харин манайд өрх гэр нийт орлогынхоо 42 хувийг хүнсэндээ зарцуулж байна. Энэ нь монгол хүн их иддэг гэсэн үг огт биш, орлого нь бага байгааг илтгэх үзүүлэлт юм.
Орд газраа эргэлтэд оруулах, эсэхээ улстөрчид мэддэг юм байж гэхэд түүнээс хүртэх хувиа арай илүү өгөөжтэй хэлбэрээр ашиглахыг иргэд хүсч байгаа юм сан. Эдийн засгийн эрх чөлөө гэдгийг иргэд та нарын мартаж чадахгүй байгаа тав арван төгрөгөөс арай гүнзгий агуулгатайгаар төсөөлж байна, улстөрчид өө. Харин та нар хаа явна аа...
СВИДЕТЕЛЬСТВО О том, КАК Я ПОЛУЧИЛ СУММУ КРЕДИТА ОТ НАДЕЖНОЙ И НАДЕЖНОЙ КРЕДИТНОЙ КОМПАНИИ НА ПРОШЛОМ НЕДЕЛЮ. Электронная почта для немедленного ответа drbenjaminfinance@gmail.com Всем привет, меня зовут г-жа Кэролин Гловски, я из Европы, я здесь, чтобы
turiin tomchuul