Ёооё толгой толгой. Өчигдрийн уусан Чингис архи өвтгөөд байгаан. Ам цангаад Хатантуул цэвэр ус баахан залгилаа. Ингэж байгаад гарч Хаан бууз иддийм билүү.
Ноён пицца байсан ч яахуу... ай тэнгэр язгуурт идэш ууш минь гэж!


Дарга хүн ажил хийхэд ширээ, сандал, компьютер гурав хангалттай. Хүнтэй уулзахад дөрвөн сандал, нэг ширээ байхад болно. Гарын үсэг зурвал нэг үзэг хэрэг болохым даа. За яахуу нэг аяга өгчий. Ер нь жинхэнэ Чингис хаанд юу юу байсийм болоо. Харин орчин цагийн манай Чингис хаадад төгөлдөр хуур, тулга, хивс, хээ угалз болсон кирээсэл, диван, арын өрөө, амралтын өрөө, уулзалтын болон бусад өрөөнүүд, шилэн, чулуун болон бусад хийцүүд, душ, бассейн, том том баримал, баавгай чононы чихмэл, өөрийнх нь зурмал хөрөг, хажууд нь эртний монгол хаадын хөрөг, тайчдаг шон, хурдан морины жүчээ... ер нь монгол даргын өрөөнд ажлаас бусад бүх юмыг хийх боломжтой байдаг. Тэр чигээр нь зарвал нэг арал нтр худалдаад авчихаар баян. Ингэдэгийн шалтгаан нь энгийн.

Монгол даргын гол кайф нь ажил бүтээж, амжуулж, шийдэх биш зүгээр дарга шиг дарга байх л явдал. Би тэднийг өрөөндөө орооод эргэн тойрноо нэг хараад арьсан сандал дээрээ дон Корлеон шиг суугаад нүдээ аниж кайф авдаг болуу гэж төсөөлж байна. Тэгээд үүднээсээ хэн нэгнийг дуудаж загнана. Нөхдийг арын өрөөндөө хүлээж авна. Охидыг бүүр арын өрөөндөө...

Монгол хүн дарга болсон нэгэндээ амжилт хүсэхийн оронд баяр хүргэнэ. Нөгөө маанаг нь ч дарга болсноо ичихгүй тэмдэглэж баярлана. Тэгээд хүмүүстэй хаан болсон юм шиг харьцаж эхэлнэ. Доодох хүмүүс нь ч долоож эхэлнэ хөөрхий амьтад, зүүдэнд нь нэг нэг жижигхэн титэм харагдаастай цүнх баригчид....

Монгол хүн дарга болоод заа ямар ямар ажил хийх билээ гэхээсээ түрүүлж өрөөгөө яаж засуулах талаар найз нөхөд, мэнэжэрүүдтэйгээ зөвлөнө. Ямар гоё дизайн гэхээсээ яаж засвал хааны өргөөг санагдуулах вэ гэж л тархиа чилээдэг болуу. Тэгээд ч ер нь бүхэл бүтэн төрийн том дарга болчоод байхад юун тэр муу хуучин нөхрийн суусан сандал, амьсгалсан агаарыг дахиж хэрэглэх! Хусагдсан нөхрийн сандал дээр суувал хусагдана гэдэг мухар сүсэг их хүчтэй. Тэр сандал дээр мөнх суухын хүсэл мөн ч адтай яа. Язгууртан болгоод өгчих юмсан хөөрхийсийг. Энүүний шалтгаан ч энгийн.



Монгол хүнийг ноён зантай гэдэг. Хөөрхий тэгээд зан нь л ноён. Амьдарчаагаа нь даанч зарц шиг. Өрөөгөө тансаг сайхан болгох, хэдэн зуун метр квадрат байлгах, ажил хийхээс бусад бүх зүйлийг цуглуулах зэрэг нь зарц боолын л комплекс. Энэ ч комплексдоо баригдсан хүмүүс жаахан л мөнгөтэй болох, эсвэл албан тушаалд оччихоороо тэрийгээ гаднаа гайхуулах, дотроо өөрийнхөө дарга байгааг мэдэрч кайф авах гэснээсээ болоод ийм тэнэг бурангуй байдал газар авчихаад байна. Их Монгол гүрний бутралын шалтгаан ч энэ. Нэг нэг юм хариуцуулаад суулгачихаар дорхноо буруу сэхэл аваад тэндээ хаан болох хүслээс үүдэлтэй. Хамтраад, захирч захирагдаад урт удаан үргэлжүүлий гэхээсээ тохойн чинээ ч атугай газартаа л хамгийн том нь байхыг хүснэ. Энэ л гаж үзэгдэл одоо ахиж нүүрлээд төрд түр л зарагдаж байгаагаа мартаад нэг довны хаан шиг өөрийгөө сэтгээд байгаам. Ноён, хатан, хаан, роял нэртэй компаниудыг сонирхоод үзвэл ихэнхийг нь төрийн ажил хийдэг хүмүүс байгуулсан байх нь бий. Гү одоо өөрийгөө ноён, хаан гэж бодоод бүр өвдцөн байдаг байх даа.

Энэ нь сүүлдээ нэг хувь хүнээсээ хэтрээд намууд руу орцон. Тэр муу талбай ямар ч нэртэй байсан яах вээ дээ. Лав нэг ширхэг ч иргэн нэрийг нь солиод аль гэж хүсэлт гаргаагүй байх. Зүгээр тэр нэг нам нь ялалтаа, эрх мэдлээ гайхуулж байгаан. Дундад зууны Монгол яг шүү бүр.