Өдрийн тэмдэглэл
Хүүхдийн цэцэрлэгээр орлоо. Уйлж гашгачсан, эцэг эхийнхээ энгэр заамнаас зуурч бахирсан чавхнууд. Гүэ тэр эхээс нь салгаад шубны үйлдвэр лүү чулуудах гэж байгаам шиг сүртэй гэдэг нь гэж бүх төрлийн амьтан алж иджуудаг хүний хувьд бодов арьяавал гэж.
Хүүхдийн цэцэрлэгээр орлоо. Уйлж гашгачсан, эцэг эхийнхээ энгэр заамнаас зуурч бахирсан чавхнууд. Гүэ тэр эхээс нь салгаад шубны үйлдвэр лүү чулуудах гэж байгаам шиг сүртэй гэдэг нь гэж бүх төрлийн амьтан алж иджуудаг хүний хувьд бодов арьяавал гэж.
Түгжрээ аймар болжээ. Бид ч тал нь нутаг нуга, наадам цэнгэл гээд зам хоосордог зуны сар хагасын жаргалдаа их ташуурч. Толгой сэгсрээд л, сигнаалдаад л сүржин гэдэг нь монгол жолооч нар. Бодуул “чи миний урдуур орчлоошдээ ийн ийн”, “би түрүүлж орноо пздмн” л гэлцээд байгаа бололтой. Одоо ингээ л дараагийн долоон сар хүртэл цонхоороо салаавчаа гаргаа л явна даа.
Замын цагдаагийн торгууль нэмэгдэж базарваань, аа гэхдээ зөв. Торгохгүй бол, бүр яс маханд нь хүртэл торгохгүй л бол манайхан дэг журам сурна гэж байх биш. Замын метр тутам камер тавиад оцойтол нь торгоод байвал. Тэрүүгээр эргэ гээд зураад өгцөн байхад тэр муу Дорж заавал наагуур нь эргэж байдаг ер нь хэн юм бэ. Одоо гонжийгоод түгжирч яджаахад замын хажуугаар гүйцээд дайраад байдаг орк жолооч нарыг 400 мянган төгрөгөөр торгох заалт оруулмаар байна. Торгууль гэснээс эмэгтэй цагдаатай сээтэгнэвэл торгодог болсон байна лээ шүү. Гэхдээ одоо тэгээд эмэгтэй цагдаатай сээтэгнээгүй ч хэн байхав.
Ажил дээрээ ирлээ. Тэр парламентын суваг дээр тавихаар гарчаагаа юманд нь еөөр үнэмшиж өхгүй байна. Дан танихгүй улсууд болохоор нэг “Идэвхитэй амьдралын клуб”-ын тухай ч юмуу сурвалжлага шиг санагдаад. Жавхлан, Эрдэнэ мэрдэнэ гараад ирэхээр л эрхбиш нэг үнэмшиж байна. Парламентийн нүүр царайнууд юмуу хаашаа юм.
Гэснээс сайд нарын хар ухаан задраад сүйд хийжийнэ тээ. Нэг л юм хийхгүй бол болохгүй оргиод байгаа байх. Хууль зүйн сайд нь яамандаа цэцэрлэг байгуулж, тэрнийхээ ханыг улаан гараараа шохойдоод л. Тариалан хариуцсан сайд нь лус аргадуулж ламдаж бариад нтр. Яамандаа лам ажилд авах гэж байгаа байж магадгүй. Гү тэгээд заавал хийдгүйм гэхэд нэг юм хэлээд суужаах ёстой гэж бодсон уу, “манай хөгшчүүд талийгаачийнхаа тэтгэврээс сэжиглээд, тэрийг чинь авахгүй гэсэн” гэж шаалаа. Ёстой сайхан шаав даа. Тэгээд байна гэж хэлсэн туслахаа гуруун удаа цаазалбал таарна Чойжоо сайд.
Ай тэгээд дулаахан, тогтуун хэрнээ бүрхэгдүү ийм л өдөр сайхан байдагсан. Намрын сайхан өдрүүд холдож өвөл ирж байна даа. Монголын өвөл романтик. Зам нь толийж, утаа нь хөшиглөөд ирэхээр сэтгэл нэг л хөөрнө. Урлагийнхан бол андахгүй дээ. Байшингууд нь утаан дунд дүнхийгээд Титаник хөлөг биеэрээ зогсож байгаам шиг л сүртэй. Бүр юу юугүй Жээк Орооз хоёр гүйгээд гараад ирэх ч юм шиг санагдах...
МГЛ уншигч
Зочин
Зочин
Зочин
Hvn
Ганаа
Ганаа
Ганаа
chamaac bycad ni dajgyi l um
Wataen
Wataen
bayasdari
Зочин
Zochin
Зочин
Зочин