Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хаан “ад”-д баригдагсдын талаар өгүүлэх нь
Хүмүүн төрөлхийтний хамгийн эртний ном бөгөөд урьд яригдаж байгаагүй хамгийн аугаа түүхийг өгүүлсэн гэх өмнөтгөлтэй Ариун Библид нүглийн тухай ийн сургамжилсаныг уншигч мэргэн авхай та нэгэнтээ олж харсан биз. Хорвоогийн элдэв юмс, үзэгдэл бүхэн ил, далдын чанартай.
“Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн”
Шинэ гэрээ: ИОХАН 2:1
Шинэ гэрээ: ИОХАН 2:1
Хүмүүн төрөлхийтний хамгийн эртний ном бөгөөд урьд яригдаж байгаагүй хамгийн аугаа түүхийг өгүүлсэн гэх өмнөтгөлтэй Ариун Библид нүглийн тухай ийн сургамжилсаныг уншигч мэргэн авхай та нэгэнтээ олж харсан биз. Хорвоогийн элдэв юмс, үзэгдэл бүхэн ил, далдын чанартай. Нүгэл гэж байхад түүнээс авран гэтэлгэгч ерөндөг нь буян болж байх жишээтэй. Гэвч Библийн дээрх номлол Монголчуудын язгуурын шинжид үл тохирно. Гагц “мэдлэгтэй бөгөөтөл язгуураа үл сэтгэх нь мунхаг гахай буюу” хэмээсэн эртний сударт өгүүлсэнчилэн язгуураа сэтгэх мэдрэмжгүй гахайнуудад тааруулсан номлол гэвэл яг тохирно. Үзмэгц яаран бүү дүгнэ гэсэн өвгөдийн үгийг санаж үзсэн увайгүй нэгэн үйлдэлд эртэч дүгнэлт хийе гэж бодсонгүй. Тийн хэдэн сар үйл явцын өрнөл нийгэмд, орчинд хэрхэн нөлөөлөхийг ажин суулаа. Магадгүй өнөөдөр үзэг цаас нийлүүлэх болсон шалтгаан нь тэр нэгэн явдалд дүгнэлт хийх цаг болсон болоод эдгээр үгс надаар дамжин гарч байхыг (зарим нэгний үгийг даган дуурайчихав…)үгүйсгэх аргагүй билээ.
2015.06.29-ний өдөр Улаанбаатар хотын төв талбайд “Мөнх тэнгэрийн хүчин дор нэгдэцгээе” хэмээсэн Эзэн Богд Чингисийн гэгээн дүрийг тодруулсан тухай тэнгэрийн айлтгаварыг ард олонд сонордуулах ёслолын ажиллагаа болоод өнгөрөв. Мөнх тэнгэрийн оньс И.Мөнхсаруул гэгч нууцыг тайлагч эмэгтэйн биеэр нэгэн ер бусын хүч дамжиж, өч төчнөөн хуудас бүхий үгсийн хэлхээг буулгуулжээ. Бичгийн их хүмүүн Инжинашийн “Сударт үгүйг хүний эсрэг битгий хэл” гэсэн үгийг энэ зуурт зэрэгцүүлэн тунгаав. Нууцыг тайлагч эмэгтэйн амаар тунхагласан үгсийг ажихуйд сударт тэмдэглэгдсэн үг үсэг багтаагүй нь сэтгэл гонсойлгох хэдий ч уруудсан сэтгэлийг хормын төдийд хөөргөх шалтгаан И.Мөнхсаруулд буй ажээ. Учир нь тэрээр бусдад итгэн үнэмшүүлэх ур чадварыг гарамгай эзэмшиж. Хэр баргийн аавын охин ийм чадвартай болохыг мөрөөдөөд ч эс хувирч чадна. Үүнийх нь төлөө И.Мөнхсаруулд баяр хүргэх хэрэгтэй болов уу. Г.Батхүү мэтийн түшээд, П.Анужин мэтийн хөтлөгчид (аягүй бол Арвин хатагтай ч тэдний нэг байж мэдэх юм, тэрээр хатан загварын дээл хувцсаар гоёх болсон) өөрсдийгөө Хаан, Хатан сэнтийд залрах өндөр дээд хувь заяатай хэмээн сэтгэж чадах хүртэл нь олны өмнө гаргаж ирнэ гэдэг бол маш том сэтгэхүйн “алуурчин” болохыг нь тодруулж байх шиг. Хөөрхий тэд минь хэрэгт үнэн худал, үйлд зөв буруугийн шалтгаан буй гэдгийг сэхээрэн сэрэх тэр цаг хугацаандаа бодит сүсэгийн өлсгөлөндөө нэрвэгдэн түйтгэрлэгдэх нь. Мунхаг сөргүүд үйлийн үр дүн нүгэлд шилждэг нь орчлонгийн жам ёсны хууль буй за. Бусдаар нүгэл үйлдүүлсэнийхээ төлөө И.Мөнхсаруул Г.Батхүү, П.Анужин нарын тамын үүдэн дэх өмгөөлөгчөөр ажиллах вий гэхээс болгоомжлох юм. Өмгөөллөө өмгөөллөө гээд сүсэг бишрэлийнхээ цангааг тайлах гэж яваа энгийн номхон хэчнээн ардыг нүгэл рүү хамт чирэн орох бол хэмээн төсөөлөхүйеэ шамбалд зорчих Хаан, хатдын минь төлөвлөгөө нуран унажээ.
Жон Толкины дэлхийн хоёрдугаар дайны үед зохиосон “Бөгжний эзэн” алдарт туульсын романаас сэдэвлэгдсэн киног бид андахгүй ээ. Тус киноны нэгдүгээр анги буюу “Бөгжний нөхөрлөл” хэмээгч тэргүүн бүлэгт харанхуйн эзэн Сауроны өөрийн гараар бүтээсэн бөгж одойчуудын гарт томъёоны эрхээр хүргэгдэж, нэг л мэдэхнээ Хоббитууд хүн төрөлхтөнийг аврах үйлсэд оролцох болдог. Үйл явдал өрнөсөөр одойчуудын араас Сауроны барлагууд мөшгиж эхэлнэ. Сауроны барлагууд чухам хэн байв? гэхийн тайлал кинонд өгүүлэгддэг. Нэгэн цагт бүгд аугаа их хаад явсан тэдэнд Саурон эрх дархын билэгдэл бөгжийг өгсөнөөр тэд нэг нэгээрээ харанхуйд уусч, хар санаат эзний барлаг болсон гэдэг. Хачирхалтай нь Жон Толкины энэхүү уран сэтгэмж, зөгнөл дайны жилүүдэд ийнхүү бичигдсэн гэдгийг дахин тодотгомоор байна. Тухайн жилүүдэд дэлхий бүхэлдээ самуун, увайгүй үйлдлийн орогнол болон хувирсаны цаад шалтгааныг бурханы номын зүгээс тайлахдаа Асури тэнгэр дээд ариун бурхадын хүчинд атаархсандаа нэгэн цагт мөн дээдийн ертөнцөд эзэн суух шунаг сэтгэлдээ хөтлөгдсөн байдаг гэлцдэг. Тэрээр өөрийн эрх мэдлийн хүч, царааг нэмэгдүүлэхийн тулд орчлонгийн цөвүүн цагийн үүдийг нээж, түйтгэр тотгорын хорлолыг өдөөсөн ч гэлцэнэ. Уг тайлал “Бөгжний эзэн” киноны үйл явдлын цаана өгүүлэгдэх харанхуйд уусан нэгдэхийн сэжим ердөө л эрх мэдэлд ховсдуулсан шунаг сэтгэлээс шалтгаантай юм гэдгийг л харуулаад буй хэрэг. Саяхан Засгийн газрын ордонд УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй зөрөөд өнгөрөх төдийд
Үнэний мөр чинь цагаан байг ээ гэж
Үлгэрийн ертөнцийг амилуулсан юм
Үгүүлэшгүй үрсдээ хишиг буяныг дээдэл гэж
Хүний ертөнцөд хүн болгон дахин илгээсэн юм гэх түүний тухай тэнгэрийн айлтгаварыг саналаа. Түүнд ямар үнэн бий вэ? түүний үгүүлэшгүй үрс гэж хэн бэ? Ер нь явсаар үгүүлэшгүй гэж юу юм бэ? Угаас орчлон хэмээгч нь тэр чигтээ арга билгээс бүтнэ. Арга билгийн амьсгал дор хүн амьтан төрж үүсдэг нь байгаль эхийн өөрийнх нь зохилдлогоо. Арга билиг нь хоёрдмолын нэгдмэл байдал. Гэвч хоёрдмол үгүй бол дайсагнал бас үүсэхгүй нь үнэн. Хоёрдмол нэгдмэл оршиж байгаа цагт улс амьтан өвөр зууртаа эсрэгцэх шалтгаан үүсэхгүй юм. Түүн дотор үнэн ямагт цагаан мөртэй байдаг. Шамбалд хэн нэгэн хар санаа өвөрлөх аргагүй бүх зүйл нэвт гэрэлтэж байдаг учраас тэнд амар амгалан ноёлж буй гэх номын айлтгалтай олонтаа таарчээ. Тиймээс эгэл жирийн бидэнд үлгэрийн мэт санагдах. Харин үгүүлэшгүйн тухайтад үгийн мөн чанарыг таниулах язгуур тайлбартай нэгээхэн ч тааралдсангүй. Үгүйрэх, хоосрохын утгатай дүйх болов уу гээд мугуйдлан ойлговоос Г.Батхүүгийн үнэн хамаг Монголын үрсийг үгүйрэх, мөхөөхийн төлөө бизнесээр элбэг баян билээ л. Гэтэл Эзэн Богдын сургаал цаг ямагт үр ач дэлгэрч, ертөнцийн үндэс болгохуйд түшсэн байдаг шүү дээ. Луунаас могой төрөхгүй, мориноос гөлөх төрөхгүйтэй адилаар Г.Батхүү үр ачаа үгүйрүүлэх заяатай төрсөн адын хорлолтой нэгэн бол тэр чигтээ л насыг барна. Тэгээд ч эрх мэдлийн шунахай сэтгэл нь түүнийг адад барьж өгчээ гэвэл илүү бодит дүгнэлт болох юм. 1995-аад оны үед Италиас Намхайноров Ренбүчи монголд ирж, сар гаруй хугацаагаар саатсан гэдэг. Тэрээр ингэж саатаад буцахдаа Монголыг зорих бусад номын нөхөддөө нэгэн үгийг дайсан нь буй. Намхайноров Ренбүчи “Монгол хаан адад баригдсан байна” гэж. Тиймээс өөртэй нь ижил ном буяны ажлаар Монголыг зорих Төвдийн лам нартаа тусгайлан зориулж “Жалдон”-ийн сахиус тарнийг амилуулсан юм гэнэлээ. УИХ-ын гишүүн Г.Батхүүг зөвшөөн ойлговол “ХААН АД” гээч юманд ороогдсон өрөвдөлтэй нэгэн төрөл юмсанжээ. Эмс нь хатан адад баригджээ гэмээр юм уу даа. Өнгөрөгч зуны үйл явцад оролцсон эрхмүүдийг зөвтгөх шалтгаан ер харагдахгүйд эмгэнэлтэй санагдаад байгаа юм. Нэгдүгээрт тэнд нийтээрээ нэгдсэн нэгдмэл байдал үүссэнгүй, хоёрт тэнгэрийн айлтгаварыг дуулгах оньс тайлагч эмэгтэйг урин залахад олны танил хөтлөгчид хэрэгтэй болсон юм бол яагаад заавал П. Анужин дангаараа байв. Яагаад Төрийнхөө их баяр наадмын өнгөт хоолой болсон МҮОНРТВ-ийн нэвтрүүлэгч Отгон гуай байж болсонгүйв. Эсвэл Ичинхорлоо, Чимэгээ нараас байж болох л байсан. Гарцаагүй тэр өөрөө даган биширдэг гэдгээ олны өмнө баталчихсан нь тухайн үйл явдлыг зөвтгөх шалтгааныг бүдгэрүүлээд байгаа хэрэг. Үндэсгүй мод лугаа адил үндэсгүй дэвэлзэх энэ их Хаан, хатдын төлөөх мөрөөдлүүд хэр хэмжээний гунигт эрсдлийг бидэнд дагуулж ирэх бол гэхээс дотор харанхуйлаад байдаг боллоо. Үйлийн үрийн зургаан орчлонгийн нэг нь Асурийн амьтад байдаг гэж Бурхан багш айлджээ. Асурийн амьтад цаг ямагт тачаадан тэмцэж, атаацан алалцах хязгааргүйн дунд төрж үхэгсдийг хэлнэ. Бас л эртний судар бичигт “Уудам зөөлнөөр заан сургаж, ёсгүй бөгөөтөл үл хариуцах нь өмнө газрын чийрэг буюу…” хэмээжээ. Хэдий аргадан чиглүүлж хэллээ ч яс язгуураа, ёсоо дээдлээгүй нэгний өмнөөс энэ мунхагшлыг Монгол улс хариуцан буй нь үхэнхий бус улсын үндэс нь чийргийн нэгээхэн илрэл байлгүй. “ХААН АД”-д чөдөрлөгдсөн төрийн түшээдийн там дахь өмгөөлөгчөөр сонгогдсон И. Мөнхсаруул түүний дарь эхүүдэд талархал илэрхийлье. Бусдад энэ хүнд ачааг үүрүүлэлгүй өөрт үүрч явааг тань бодолцож. Ганц Их Эзэн Богд Чингис хаан л ийм адад үл автан, адын хорлол руу чирэхийг санаархагч бөө нарыг нэг шөнийн дотор нугасласнаар маргаашийн гэрэл гэгээ амар амгалан эхэлсэн гэдэг. Үүнийг түүхчид илүүтэй тайлбарлавал зохилтой буюу. Харин өнөө цагт адыг тахин шүтэгчдийн нугасыг хэн дарж, улс амгалан болох вэ? гэдэг асуулт эзэн биегүй байсаар л байна.
“Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, түүний тушаалыг дагагтүн. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Бурхан сайн муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно”
Шинэ гэрээ: НОМЛОГЧИЙН ҮГС 13-14
Библийн энэ хэсэг харин таалагдлаа.
Библийн энэ хэсэг харин таалагдлаа.
Э. ДӨЛГӨӨН
Мөрөн
Зочин
т энэг гэхэд багадмаар юм.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
dunkee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
сэжиг гоожлоо
Зочин
төгс
Төгс
Зочин
Ганболд
Зочин
Зочин
улаан цагаандаа
Зочин
Зочин
нбс
Auggdoug
Зочин
Юу гэнээ?
tsogie
Зочин
Уншигч