Ядаж дуурайж сурах сан
Монголчууд шинээр зохиох нь бүү хэл дуурайх чадваргүйгээ сүүлийн 25 жил даян дэлхийд үзүүлэв. Бороо орж, нар төөнөж, ногоо ургаж, гол урсана. Мал ногоо идэж, ус ууна. Үүнд монгол хүний оролцоо бараг байсангүй.
Монголчууд шинээр зохиох нь бүү хэл дуурайх чадваргүйгээ сүүлийн 25 жил даян дэлхийд үзүүлэв. Бороо орж, нар төөнөж, ногоо ургаж, гол урсана. Мал ногоо идэж, ус ууна. Үүнд монгол хүний оролцоо бараг байсангүй. Харин монгол хүнд зайлшгүй гүйцэтгэх нэг ажил гарсан. Тэр ажил нь хутгаа бариад хот руугаа орох. Тархиа ажиллуулах шаардлагагүй залхуурч эвшээгээд амар жимэр аж төрж явтал ХХ-ХХI зуунд хүн төрөлхтөний хөгжлийг дагахгүй бол бусдын хоол болох эрсдэл нүүрлэв. Европын хүн ам нүүдлийн царцаа шиг үржиж, нутагтаа багтахаа болиод, шинэ газар орон булаан эзлээгүй бол монголчууд таван хушуу малынхаа захад байгальд хөнөөл учруулалгүй мөнхрөх байсан. Гадны гайг бид яалтай ч билээ.
Гэхдээ монголчууд азтай улс. Хүн төрөлхтөн хэрэгцээний бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд сурчихаж. Онох алдахыг олон зуун жил хослуулсан нь мэдээж. Юутай ч монголчууд асар арвин бэлэн туршлага дээр буучихав. Маньд шинээр сэтгэх гэж тархиа гашилгах түвэг гарсангүй. Сайн дуурайвал үсрэнгүй хөгжил шууд нутагших азхүү шовойв. Нээлт хийх гэж мунгинаж, үрлэг зарлага гаргаснаас дуурайсан нь хялбар. Хот байгуулах, зам гүүр барих, ургацаа нэмэх, эрчимжсэн мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр эрхлэх бэлэн жор янз янзаараа байж байдаг. Дуурайж чадвал бүх юмны стандарт бичээстэй нь баршгүй бэлэн хоол. Төрийн тогтолцоо, олон ургальч үзэл, зах зээл, ардчилсан засаглал, шилэн данс, бонд, зээл зэрэг нь олон зууны шалгарлаар хамгийн дөмөг хувилбараа тунгаагаад ХХI зууны хоцрогдсон ард түмний өмнө ил тавьжээ. Амьдралаа өөд татах, улсаа хөгжүүлэх янз бүрийн бэлэн жор лангуун дээрх бараа шиг алаглаж байна. Овсгоотой хөршүүд барууны технологиос будаа идээд азийн бар болцгоов.
Харамсалтай нь энэ бүх стандарт, бэлэн жорыг дуурайх бидний оюун ухаан хүрэлгүй даян дэлхийн шившиг болох нь тэр. Дуурайх нь бүү хэл, ямар туршлага Монголд таарахыг сонгож чадахгүй хорин хэдэн жил хэрэлдэв. Хоосон хэрэлдсэн бол бас арай танагтай үлдэх байлаа. Хоосон хэрэлдсэнгүй. Шийдвэр гаргагчдын дүнхүү маргаанд олон жилээ алдав гэж үнэт цаг хугацаандаа харамсаж суутал тэдний цэцэрхсэн хэрүүл цаг хугацаанаас гадна мөнгө дэмий урсгаж байдаг гэнэ. Эрх баригчид Тавантолгой төслөөр эх оронч цээжээ дэлдэхдээ олон жил дэмий үрээд зогссонгүй цаана нь 700-800 сая ам. долларын өр ард түмэнд үүрүүлжээ. Улстөрчид үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолдоо ихээхэн зовоод, үглэн хайлаад эхэлбэл төсвөөс хусдаг.
Хүн төрөлхтөн баялгийн хараалтай тулгараагүй үед Африкийн зарим орон энэ гамшигт өртөж анхдагч болов. Үзээгүй гамшигт харууд гэнэджээ. Баялгийн хараалаас сургамж авсан Булангийн орнууд баяжиж хөгжлөө. Норвег ашигт малтмалаа зараад “хөгжлийн сан” нээж мөнгөжив. Тэд хойч үедээ өр тавьсангүй. Бид баялгаа зараад өрөнд уналаа. Эрдэс баялгаа экспортолж олсон мөнгөө манай УИХ-ын гишүүд 4-5 дахин сонгогдохын тулд сонгууль бүрийг угтуулан цацаад дуусгав. Хөрөнгө оруулагчдыг татаж хөгжсөн туршлага бэлэн байхад бид дуурайлгүй хөөгөөд хохирлоо. Хөгжих, хоосрох салаа зам нүдэнд харагдсаар атал дампуурвал хохь. Сайныг дагах мэдлэг хомсотвол эрдэмтдийн гавал аврах учиртай. Юм бүтээсэн ч, эс бүтээсэн ч тогтмол цалинтай 1000 эрдэмтэн хоёр нийгэм дамнуулан тэжээж буй. Сар бүр цалингаасаа гадна 500 мянган төгрөгийн тэтгэмжтэй 64 академичтай ч 50-60 сая мал өвчин эмгэгээрээ дэлхийд зартай, тариа цавуулаггүй, өнөө тавьсан замаа маргааш нөхнө. Дуурайж чадвал олзны ам нээх бэлэн туршлага хамар дор байж л байгаа.
Буддаг бид яаж дуурайлаа. Тэр агуу амьдрах ухаан манайд ид шид, арга чарга, мэргэ төлөг гэх мэт бурхны дүртэй луйвар болсон. Хүн төрөлхтөний суут ухаан, гарамгай авъяасаар бүтсэн өнгөтэй өөдтэй болгоныг хэрэв монголчууд дуурайвал ёс мэт гутаадаг гэвэл Та уурлах уу? Ардчилал, зах зээлийг дуурайтал авилга, хээл хахууль, луйвар хулгай ил задгай ноёлж, баян хоосны ялгааг эргэж уулзахгүй болтол хоёр туйл тийш тэлэв. Муу ёрын ардчилал, муу ёрын зах зээл гэхээс өөрсдөө буруутай гэж хэлдэг монгол хүн ховор.
Ийм атлаа онгироо өвчин бидний хаанаас бадардаг байна аа? Оросууд барууныханд гоочлуулж гутарсандаа монголчуудад сайрхаж кайф авдаг. 150 сая Орос Монголоос мунадаг юм чинь дээрэлхэх үндэстэй. Ер нь монголчуудаас дор хүмүүс дэлхийд байна уу? Байвал тэдэнд дээрэлхэж, орос ахынхаа стандартаар хариугаа авъя. Цаатан мань шиг гэргүй урцтай. Тайгын хэдхэн цаатнаас өөр монголчуудаас бүдүүлэг ахуйтай яс үндэстэн дэлхийд алга. Гэвч хоёулхнаа ертөнцөд адилхан атлаа нэг нь нөгөөдөө сайрхах шившигтэй. Илүүгүй бол сайрхах буруу. Цаатнууд гурав дөрвөн урт сургаагны оройг холбож боогоод овоохой босгодог. Нүүхдээ овоохой босгосон сургаагаа нутаг дээрээ орхиод соргог тайгад төвхнөхдөө өөр сургааг хэрэглэдэг. Цаагаа унаад хөвч сарьдаг бэдрэн нүүдэг тул гэр бараа ачих нөхцөлгүй. Цаатны урцад монгол гэрийнх шиг унь, хана, тооно, хаалга үгүй. Туурга, дээвэр гэх эсгий бүрээс цаатны овоохойд байхгүй. Тэд цааныхаа арьсыг урцтаа дутуу хагас нөмөргөсөн болдог. Царам, цаа буга хоёроо дагах тэдэнд минь тохилог эдлэл хэрэглэх боломж гарсангүй. Цаатайгаа бэлчээд, цаатайгаа хамт царманд хонохоос өөр сонголт заяасангүй. Дээрэлхүүлмээр хүмүүс бидэнд цаатнаас ондоо алга шив. Адилхан дорой байж сайрхалгүй даруухан сажлах, дээд тэнгэрээс заяатай, дэлхийг эзэлсэн түүхтэй гэж сагсуурснаас соёлтой.
Цааг царамнаас буулгавал уснаас гаргасан загас адил үхнэ. Харамсмаар хөөрхий амьдралтай цөөхөн хүн цаагаа царманд нь хаячихаад буугаад ирдэггүй нь сонин. Тэднийг хотын орон сууцанд амьдарч чадахгүй гэдэг юу л бол. Жуулчдын амьд үзмэр болж насыг барах гутамшигтай баймаар. Бид хэдий нүүдэлчин ч гэлээ ингэж амьдарч тэвчихгүй. Монголчуудын нэг сая нь мал аж ахуйгаа хөгжүүлээд, хоёр сая нь азийн баруудын загвараар уралдах тэнхээтэй. Гуравхан сая хүнд нутаг дэвсгэр, ашигт малтмал, мал сүрэг дэндүү заяажээ. Бурхны энэ хишиг дээр сэтгэх чадамж дажгүй. Бидэнд хурд дутаж байна. Язганатал хөдөлмөрлөж, даруй хөгжье. Хор шар байна уу? Хорыг чинь хусъя. Шарыг чинь малтъя. Хүчээ нэгтгээч. Оюунаа шавхаач. Америк, герман, япон технологиос суралцах нээлттэй. Технологийн гайхамшгаас нь хүртээд, хөрөнгө оруулалтаар нь бэлжээд, өндийхийг хичээхгүй цус сорогчоор нь цоллохоо урьтал болгох, эх орончид минь, монгол хаадын жудаг биш шүү. Цоо шинэ технологи зохиох цаг алдана. Харин сайн дуурайж сурвал цаг хожно. 10 гаруй их наяд ам. долларын баялаг газар шороонд оршиж буй нь үлгэр бус авдран дахь хогшил. Энэ их эрднэсээ сонгодог технологи, менежменттэй холбох эзэд нь сайд болгохгүй л бол Төр Засгаа самрах шийдсэн түйвээгчид болчих юм. Ер нь сонгох нам, сонгох лидер байна уу? Дэлхийн гайхамшгийг дуурайгаад хөгжих маань яасан бэ? Дуурайж буй нь энэ гээд ардчиллын үнэт зүйлсийг устгалаа. Ардчиллыг АН-аас аврах эрүүл хүчин алга уу?
Эрх баригчид “хийхгүй” гэж огт хэлэхгүй. Нэг юм хийхээр эхэлснээ түүнийгээ дуусгалгүй хаячихаад, өөр бүр илүүг сүндэрлүүлэхээр боллоо гэж самууруулна. Самууруулалт бол юу ч бүтээдэггүй хүмүүсийн бааш. Нүүрс, газрын тосны асар их нөөцтэй атлаа жил болгон 2 тэрбум ам. долларын шатахуун, эрчим хүч импортолдог. Монголыг өндийлгөхгүй байгаа гол ачаа энэ. Энэ дарамтаас алхам алхмаар салъя гэхгүй, хахуульд шунаж, гадны нөлөөг хэвээр хадгалахын тулд далдуур зүтгэдэг эрх баригчдыг зайлуулаагүй цагт өөдлөх тухай бодолтгүй. Эгийн голын УЦС Байгал нуурын экологийг сүйрүүлнэ гэж 1998, 2005 онуудад тэмцсэн хүмүүс нүүрээ нуултгүй ил болсон. Сэлэнгэд Эгийн, Орхонд Шүрэнгийн УЦС баривал Байгал нуурын эко системд муугаар нөлөөлнө гэж ОХУ эсэргүүцэл тавьсан учир ЮНЕСКО-гийн Өвийн хорооны 39-р чуулганаар хэлэлцэж, Өвийн хорооны гишүүн улсууд дээрх хоёр УЦС Байгал нуурт нөлөөлөхгүй нь нотлогдсон учир хөгжиж буй Монголыг дэмжих хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. ДЦС V-ыг барих газар олдохгүй арав гаруй жил гацсан. Дахин сонгогдох тасалбарын үнэ болгож цацсан 21 мянга, нэг саяын гэх мэт бүх халамжийн өөдсөөр V-ыг барьж өлхөн хүрэх байв. Барья гэсэнгүй. Эрчим хүч импортлох сонирхол дийлсээр ирлээ. “Нефть нэрэх үйлдвэр” гэсэн амны уншлага бол олны шаардлагыг самууруулах тарни. Дарханд барина гэж хэдэн жил хуураад дараа нь зүүн бүсэд нефтийн ордуудыг түшиж жижиг оврын үйлдвэрүүд босгоно гэж байгаа биз. Огт худлаа. Тэгж зориглох эх оронч хоёр намд төрөөгүй. Хулчгар удам айдасгүй зуунд ч тасардаггүй аж.
Нүүрсээ Хятадад экспортлох тусгаар тогтнолд аюултай гэж хөршөө ил задгай өдөөн хатгадаг. Хөрөнгөжих гол экспорт ашигт малтмал. Импортлогч орон тун цөөхөн. Япон, Солонгос, Тайвани, Сингапур хүрэхэд далайд гарцгүй бид хүчин мөхөс. Аз таарч газрын баялгийг мангас адил хэрэглэгч зах зээл бидэнтэй хаяа хатгажээ. Гэтэл нүүрсний экспортоор өрсөлдөгч оросуудын барьцаанд орсон хоёр гурван этгээд ядуу буурай улсаа 8 жил хохироож буйг урвалт гэхгүй өөр юу гэх вэ. Монголчууд нүүрсээр амьдрахгүй, малаараа амьдрах заяатай гэнэ. Үнэн. Гэхдээ хослуулахгүй гэж зөрүүдэлсэн ард нэг ч гараагүй.
Тээврийн өртгийг тал хувь хямдруулах Ухаа худаг-Гашуун сухайтын уурхайн төмөр замыг гацаасан танк их буу гэх сүрдүүлэг явахаа больсон. Японы хөрөнгө оруулалтаар зүүн хойшоо 1300 км төмөр зам тавьж, хоёр тийшээ төмөр замын гарцтай болно гэдэг бол самууруулж буй заль. Хоёр тийш байнга тээвэрлэх ачаа нь бүрхэг 1300 км төмөр замд япончууд тийм их хөрөнгө гаргахаа нилээд судлах байлгүй. Бас Тувагийн хилээс Эрдэнэт хүртэл 750 км мухар төмөр зам тавьж, Арц суурь, Овоот гэх хязгаараас хүрэн нүүрс Орос Хятадын нутгаар тээвэрлэж, далайд гаргах үлгэр зохиож. Галт тэрэг тийм олон зуун км замаар буцахдаа зах зээлгүй Хөвсгөлийн бөглүү хязгаарт юу тээвэрлэж очих вэ. 500 км-ээс урт төмөр зам хоёр талдаа 20 сая тн ачаатай байж зардлаа нөхдөг дэлхийн туршлага байдаг. Ачаа нь эрсдэлтэй 750 км төмөр замд зарах мөнгөөрөө нүүрсний тээврийн өртгийг тал хувь бууруулах 267 км төмөр замаа тавивал ашигтайг дугаар хорооны хөгшид ч тод харж байна.
90 оноос итгэж, дэмжиж явсан хэдэн хөөрхөн ардчилагч жаалын маань ард нуугдсан эх оронч үзэлгүй ганзагачид яваандаа Төр Засаг эзэрхийлэхийг зүүдэлсэнгүй. Гэхдээ гайгүй ээ, ардчиллын сорыг ариусган нутагшуулж, эх орноо хөгжүүлж чадах хөвгүүд охид өсөж өндийсөөр байнам.
2015-10-02
Баатар
Sarnai
Баярлалаа
МУИргэн
ner
Hh
Hh
нямдорж
Enkhe
Lapsha
Lapsha
сахал
Зочин
Хэн ...бурхан, хайр гэж их ярьдаг вэ?
ББ гэж хэн бэ?
Ганаа
Zochin
Zochin
ББ баагий енеех Хайр майр энэ тэр гээд л?!
Британника
Судлаач Ганаагын н/-н комментоос (Sonin.mn)
Зочин
Зочин
Зочин
Га
Га
mmm
mmm
Зочин
Зочин
sansar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Судлаач Ганаагын н/-н комментоос (Sonin.mn)
Зочин
Зочин
Зочин
hun
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bayaraa
bayaraa
зочин
Зочин
Зочин
Зочин
Гана
Харьцуулбал
Гэр орныг минь тэд шатаачихлаа!!
galt
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
МОНГОЛ ЭХ ОРНЫ МААНЬ ХОЙЧ ИРЭЭДҮЙГ БҮҮ АЛЦГАА!!
Зочин
Зочин
Юм хий
зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
Зочин
ИЛЖИГНИЙ ЧИХЭНД АЛТ Ч ХИЙСЭН СЭГСЭРНЭ ДЭЭ!!!
ИЛЖИГНИЙ ЧИХЭНД АЛТ Ч ХИЙСЭН СЭГСЭРНЭ ДЭЭ!!!
ulzii
tugs