Ямар ч гэсэн тамхины хууль гарчихлаа. За одоо хэрэгжүүлээд байж дээ. Хамгийн түрүүнд тамхи татаад хог хаяад хууль зөрчөөд байгаа нөхдүүдийг хэн маань 50 мянган төгрөгөөр торгох вэ. Хууль зөрчсөн бүхнийг үнэхээр зад торгоод баймаар байна. Өчигдөр Төрийн ордонд болсон сэтгүүлчдийн 100 жилийн ойн баярын хурал ганц, хоёр цагийн дараа л цуглагсад шингэрээд байлаа.
Ямар ч гэсэн тамхины хууль гарчихлаа. За одоо хэрэгжүүлээд байж дээ. Хамгийн түрүүнд тамхи татаад хог хаяад хууль зөрчөөд байгаа нөхдүүдийг хэн маань 50 мянган төгрөгөөр торгох вэ. Хууль зөрчсөн бүхнийг үнэхээр зад торгоод баймаар байна. Өчигдөр Төрийн ордонд болсон сэтгүүлчдийн 100 жилийн ойн баярын хурал ганц, хоёр цагийн дараа л цуглагсад шингэрээд байлаа. Уг нь тамхичид байшин хашааны булан тохой, тамхины зовлон нэгтэй нөхдийнхөө өрөө тасалгаа, нойл, мойл хаа л бол хаа гялс амжуулчихаад эргээд хуралдаа ордог. Ордны бүх нойлын өрөөнүүд тамхи татахыг хоригложээ. Тамхи татдаг гишүүд дарга нарын өрөөнд ч наалт мэдрэгч наажээ. Ядаж Ордны гаднах хойд цэцэрлэгт хүртэл хорьжээ. Ордны комендант цагдаа нар муухай харна. Энд тамхи татахгүй гар хэмээн хөөнө. Сэтгүүлчдийн хурал шингэрээд явчихсан нь өнөө тамхичингууд нь Ордны арын цэцэрлэгээс хөөгдөөд гарчээ. Тамхи татахын тулд хурлаас гараад буцаж ороогүй гурван нөхөртэйгөө автобусны буудал дээр таарлаа. Багшаасаа нууж тамхи татах гэж байгаа хүүхэд шиг ийш, тийшээ гөлөн гөлөн харж нуусан тамхиа сорно. Баярын өдөр байна зуун грамм шоглох гэж том ресторанд орлоо. Архи бол төрөл бүрээрээ байна. Ямар ч тусгай өрөөнд тамхи татуулахгүй гэнэ. Тамхи татахгүй бол архи уугаад яах вэ гэж санал нийлэв. Рестораны зөөгч бүсгүйг тамхи татах өрөө гаргаж өгсөнгүй гэж баахан загинав. Бүгдээрээ дэлбэртлээ уурлав. Дэлгүүрээс ганц шил юм аваад Улсын их дэлгүүрийн ард байдаг нэгнийдээ очихоор санал нийлэв. Тамхины хууль гаргасан муусайн Их хурлын гишүүн эмсийг, ийм эмсийг толгой дээрээ гаргаж хэрэгжихгүй хууль батлуулсан эрэгтэй гишүүдийг үхтэл нь хараацгаалаа. Би тамхинаас гарах оролдлого хийж байгаа учраас гэрийн эзэгтэйтэй нийлээд хууль хэрэгжүүлэх юм болов. Гурван нөхрөө тус бүр 50 мянгаар торгож тамхийг нь татуулах зөвшөөрөл олгов. Харин нөхөд маань торгуулийн мөнгөө унжилгүй өгсөн. Би торгуулиас олсон мөнгөнөөсөө хувь авалгүй тамхины утаанд тогтмол нэрвэгддэг тэдний хүүхдүүдэд тусламж үзүүллээ. Тамхи татдаг нөхдөө торгох санал сэдсэн би дараагийн тав дахь өдөр манайд торгуулийнхаа мөнгөтэй очоорой гэлээ. Тэд маань баяртай байна. Би гэртээ аль болохоор олон нөхдөө цуглуулан тамхи татуулаад үйлдэл дээр нь барьж торгоод өгнөө. Ажил дээр ч ялгаагүй уулзах гэж ирсэн хүнээ тамхи татуулаад л торгох хүн дуудна. Торгуулийнхаа орлогыг хувааж авна гэж бидний яриа эхэлснээ энд тэнд явахдаа энэ муу тамхинаас болж торгуулсан шоглуулснаа баахан ярилаа. Нэг маань Сингапурын нисэх буудлын нойлын өрөөнд “Улаан шонхор” гэсэн тамхиныхаа хайрцгийг хаяад гардуулчихаж дээ. Нэг муу цэвэрлэгч авгай тамхины хайрцгийг нь хямсаагаар хавччихсан ирээд орилсоор байгаад 150 ам.доллараар торгуулж голоо харлуулснаа ярив. Би ч гэсэн Шведийн нэг цэцэрлэгт баагиулж байгаад баригдав. Намайг торгох гээд байна. Би хэл мэдэхгүй гээд л гүрийгээд байлаа. Төдхөн гудамжны цэвэрлэгчид гараад ирлээ. Нэг цагдаа маягийн хүн ч нэмэгдэн ирлээ. Тамхи татаж болохгүй 150 ам.доллараар торгоно гээд байна. Хэл мэдэхгүйгээрээ дуусна гэж бодсон би нөгөөдүүлээ тамхиар дайлж гарлаа. Бүгдтэй нь тамхилаад асааж өгөхийг оролдов. Тамхи татаж болохгүй газар гэдгийг нь ойлгоо л байсан даа. Тэгэж байснаа нэг нь намайг дагуулаад явлаа. Ойролцоо модны сүүдэрт мах шардаг болтой зуухны дэргэд маш том тогооны чинээ тамхины сав байна. Тэнд нь очоод тойрч суугаад тамхиа татдаг газар нь юмсанжээ. Бас манай нэг нөхөр маань Японд зочид буудалд орохдоо тамхи зөвшөөрдөг өрөө өгөөрэй гэж санаа амар хэд хоносноо ярьцгаав. Хамгийн гол нь энэ хуулийг хэн хэрэгжүүлж, торгох вэ гэдэгт байна. Гадаадад бол манайхаар хог цэвэрлэдэг нөхдүүдэд бүрэн эрхийг нь өгчихдөг юм билээ. Манайд бол шар хантаазтангуудад 50 мянган төгрөгөөр торгох эрхийг нь олгох хэрэгтэй. Тэдний амьдрал ч дээшлээд явчихнаа даа. Торгуулийнхаа мөнгийг дийлэхгүй хэвтэж тамхи татдаг улс олон бий. Мөнгөгүй бол хог цэвэрлүүл. Хог цэвэрлүүлж албадан хөдөлмөр хийлгэж болно. Албан газарт бол үйлчлэгч цэвэрлэгчдэд торгох эрхийг нь олгох ёстой юм. Энд асар их мөнгө эргэлдэнэ. Нэг хэсэг ядарсан хүмүүсийн амьдрал дээшлээд л ирнэ дээ. Айл гэрт бол гэрийн эзэгтэй болон насанд хүрсэн хүүхэд нь 50 мянгаар торгож нэхэмжлэл өгч байг. Нийгэмд хог тарьдаг нэгэн хэсэг байхад тэдний хогийг цэвэрлэж амьдардаг ядарсан хэсэг байдаг юм. Архи ууж, тамхи татаж зугаацдаг задарсан хэсгийнх нь амьдралыг дээшлүүлэхэд уг хуулийн хүчийг ашиглах талаар асуудал дэвшүүлж үүнийг бичээрэй хэмээн ”тамхичин” сэтгүүлч нөхөд минь надад зөвлөсөн юм шүү. Торгох эрхийг нь хог шороотой ноцолддог шар хантаазтангуудын бүлэгт өгөхөөр хуулийн зохицуулалт хийвэл. . .
заяийн шавийн мөнгөн цоолтуур
Zuv zuv
sanaa
hun
aaa
Зочин
Тамхичин
Тамхичин
Зочин
Зочин
no
shal utgagui yum
Зочин
Гэгээ
AAAA
Зочин
tergel
hi
ner
Зочин
s
мал
доржоо
Зочин
уншигч
Би
mn
энхнээ
энхээ
Umhii unet durtai BATBAYART
Batbayart
Зочин
Д.Ганхуяг
Д.Ганхуяг
Зочин
Зочин
zochin
батбаяр
Үзэгчийн үгээр
Zochin
Ганбат Дархан
батбаяр
çî÷èí
Зочин
Devshil mun
сайхан санаа байна
Зочин
шар хантантаазчин
Зочин
зочин
odoo harin
Зочин
Зочин
Зочин
Зочин