Р.Болд: АЛЬ Ч УЛСАД ТЕГ-ЫН ДАРГА улс төрөөс ангид байх боломжгүй
-ТЕГ-Т ШИНЭ БАЙР ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-
ТЕГ-ын дарга Р.БОЛДТОЙ ярилцлаа. Тэрээр өмнө нь АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байгаад энэ албанд томилогдсон юм.
-Ерөнхий сайд С.Баярын анхны томилгоо нь ТЕГ-ын даргынх байлаа. Энэ нь улс төрийн томилгоо юу. Эсвэл хэвлэлээр гараад байгаа шиг С.Баяр та хоёрын нөхөрлөлтэй холбоотой байна уу?
-Тагнуулын байгууллага бол үндэсний аюулгүй байдлыг тагнах аргаар хангах чиг үүрэгтэй үндсэн байгууллага. Ийм байгууллагын сэтгэлгээний цар хүрээ, үйл ажиллагааны далайц өргөн байх ёстой. Манай улсын дотоод нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг мэдэрч, гүйцдэггүй юм гэхэд хөл нийлүүлж алхах хэрэгтэй байна. Нөгөө талаар аль ч улсын тагнуулын байгууллага "жижигхэн Гадаад хэргийн яам" байдаг юм шүү дээ. Эдгээр хүчин зүйлийг тооцож Ерөнхий сайд надад итгэл хүлээлгэсэн, Ерөнхийлөгч ч дэмжсэн. Түүнээс биш энд нөхөрлөл ямар ч падгүй. Ер нь тагнуулын байгууллага байнгын хардлага, сэжиг лэлд байдаг хувь заяатай юм шүү дээ. Иймд итгэлцлийн харилцаа туйлын чухал.
-Сонгуулийн дараа эсвэл засаг солигдох бүрт дарга нь өөрчлөгддөг сүрхий улстөржсөн байгууллагуудын нэг нь ТЕГ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бүрэн нийлэхгүй. Яагаад гэвэл тагнуулын байгууллага өөрөө улстөрждөггүй юм. Харин улстөрчид л энэ байгууллагыг улстөр-жүүлээд байдаг юм.
-ТЕГ-ыг ингэж улстөржүүлдэг улс орон манайхаас өөр байна уу?
-Тагнуулын байгууллагаа улс төрийн дотоодын зорилгодоо ашиглах гэсэн оролдлого гадаад улс орнуудад олонтаа л гарч байдаг юм. Яагаад гэвэл тагнуулын байгууллага бол мэдээлэл цуглуулагч байгууллага учраас улстөрчид тэрхүү мэдээллийг л сонирхдог юм. Мэдээлэл янз бүр шүү дээ, үндэстэй, үндэслэлгүй, нотлогдсон, гүтгэсэн, хэтрүүлсэн, дутуу үнэлсэн, нягтлан шалгах шаардлагатай, тодруулаагүй гэх мэт. Тагнуулын байгууллага бол зөвхөн нотлогдсон, үнэн бодит мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх үүрэгтэй. Учир нь, уг мэдээллийн цаана үндэсний ашиг сонирхол, хоёр улсын харилцааны эмзэг асуудал, эцэст нь хүний эрх ашиг, хувь заяа байдаг. Иймд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Энд л тагнуулын байгууллагын удирдлага, ажилтны ёс зүйн бэлтгэл, хатуужил гарч ирнэ. Хэрэв ёс зүйгүй бол улстөржилтөд автаад явчихна, ёс зүйтэй бол байгууллагаа улстөржилтөөс сэрэмжилж чадна.
-ТЕГ хэдийгээр Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг агентлаг ч дарга нь улс төрийн албан тушаалтан биш, мэргэжлийн хүн байх ёстой биз дээ?
-Жишээ татаж хэлэхэд дипломат албаны хуульд оруулсан өөрчлөлтөөр Элчин сайдын албан тушаал улс төрийнх биш харин дипломат тусгай албан тушаал болсон. АНУ-д Элчин сайдаар ажилласан туршлагадаа үндэслэн хэлэхэд манай улсын хувьд АНУ, ОХУ, БНХАУ-д суух Элчин сайд нарыг бодлогоор улс төрийн албан тушаалтан байлгамаар байгаа юм. Үүний цаана их учир бий. Үүн шиг ТЕГ-ын дарга мэргэжлийн хүн байх нь зүйн хэрэг боловч ямар ч улсад ийм байгууллагын дарга улс төрөөс ангид байх боломж байдаггүй. Хамгийн гол нь сая ярьсан шиг ёс зүйн хувьд өөртөө , тавих шаардлага л чухал даа.
-Таны хувьд энэ чигийн мэргэжлийн хүн үү. Өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан уу?
-Би ТЕГ-ын дэд даргаар арван хэдэн жилийн өмнө ажиллаж байсан.
-Та Элчин сайдын ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн үү. Одоо эргээд бодоход Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа юу хийж амжуулав?
-Саяхан АНУ-д суух Элчин сайдын ажлаа хүлээлгэн өгч, суугаа орныхоо албан тушаалтнуудтай үдэлтийн уулзалтууд хийгээд ирсэн. Ажилласан таван жилийн ажлын дүндээ сэтгэл хангалуун байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ-д хоёр ч удаа айлчлах, АНУ-ын Ерөнхийлөгч, Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга, Засгийн газрын гишүүдийг Монголд айлчлуулах ажлыг амжууллаа. АНУ-ын Конгрессын гишүүдтэй ойртон ажилласнаар Конгресст Монголыг дэмжих бүлгийг
зохион байгуулсан. Одоо Конгрессын 16 гишүүн элсээд байгаа. АНУ-ын зарим муж, хотыг Монголтой холбох чиглэлээр ажиллаж Эрдэнэт-Аляск, Монтана-Хөвсгөлийн хооронд ах дүүгийн харилцаа тогтсон. Үндсэндээ хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, хамгийн гол нь АНУ өөрөө Монголын гуравдагч хөрш гэдгээ апбан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Энэ бол Монгол Улсын оршин тогтнох ирээдүйн баталгааг бүрдүүлэхэд хийсэн чухал алхам юм даа.
-Магадгүй сонгууль бүрээр ТЕГ-ын даргыг өөрчилнө гэвэл энэ Засгийн газартай адил ажиллах богино хугацаа танд байна. Ажлаа юунаас эхэлж, юунд илүү анхаарлаа хандуулж байна вэ?
-Тагнуулын байгууллагын бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг боломжоороо бага боловч сайжруулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч байна. Хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, XXI зуун, мэдээллийн эринд ажиллаж байгааг хамт олондоо сануулж хөл нийлүүлэн алхах зарим арга хэмжээ авах, хууль тогтоомжид нийцээгүй өмнөх зарим арга хэмжээг залруулах гээд л ажиллаж байна. Засгийн газрын үйл ажил-лагааны мөрийн хөтөлбөрттагнуулын салбарын чиглэлээр тусгасан ажлын дүнг гаргах хугацаа ч ойртож байна. Мөн Засгийн газрын дэвшүүлсэн таван төгөлдөршлийн хүрээнд тус байгууллагын хийх ажилд анхаарлаа хандуулж байна.
-УИХ-аас ТЕГ-ыг нүүлгэн шилжүүлж суурин дээр нь Парламентын ордон барихаар болж байхшиг байна. Даргын хувьд та энэ талаар юу хэлэх вэ?
-Яг ч ийм шийдвэр гараагүй, манай байгууллага буурин дээрээ байна. Харин манай байгууллагын барилгыг 1932 онд барьсан, хуучирсан, ажиллах нөхцөл хангахгүй, ялангуяа байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хийх техникийн шинэчлэлтийн шаардлагыг хангахгүй болсон. Мэргэжлийн хяналтын газраас ч байгууллагын барилга ажлын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гаргасан. Даргын хувьд шинэ газар шинэ барилга барих нь зүйтэй гэсэн бодолтой байгаа. Энэ нь байгууллагын ажлын үр дүнг дээшлүүлэх, урам зоригийг сэргээх, нууцлалтыг хангах гээд олон талын ач холбогдолтой. Тэгээд ч үндэсний ашиг сонирхлоо дээдлэе гэвэл энэ асуудлыг даруй шийдэх ёстой.
-Нэг зүйлийг зориуд асууя. Гадаадын зарим улсын энэ чигийн байгууллага нь тухайн улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид, тендерт оролцогчдын талаар үнэн бодит мэдээллийг төрдөө цуглуулж өгөх үүрэгтэй. Ингэснээр тухайн улсад орж ирж байгаа херенгө оруулалтын мафиудаас болгоомжилдог гэсэн. Манай ТЕГ-т ийм чиг үүрэг бий юу. Жишээ нь, одоо уул уурхайн чиглэлээр томоохон орд дээр орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын талаар мэдээлэл танайд байдаг уу?
-Тагнуулын байгууллагын нэг чиг үүрэг бол эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахаас сэрэмжлэх явдал. Хөрөнгө оруулагчдын гарал үүслийг шаардлагатай бол тодруулах, өгч байгаа мэдээллийнх нь бодитой эсэхийг нягтлах явдал мэдээж тохиолдоно. Ялангуяа худал мэдээлэл өгч тендерт ялах, эх үүсвэр нь тодорхойгүй их мөнгө хөрөнгө оруулахаар амлах явдал байнашүүдээ..
-Ер нь Монголд ОХУ, Солонгос, Хятадын мафиуд орж ирсэн гэж хэвлэлээр гарах юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Зохион байгуулалттай жижиг бүлэглэл байгааг үгүйсгэхгүй.
-Манайд алан хядлага, мөнгө угаах томоохон хэргүүд гарлаа гэхэд түүнээс урьдчилан сэргийлэх боломж бололцоо, мэргэжлийн ур чадвар манай ТЕГ-т бий юу?
-Ийм л боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн ур чадвартай ажилтнуудыг бэлтгэхээр ажиллаж байна шүү дээ. Саяын өөрийн чинь асуусан гэмт хэргүүд бүгд Монголын хувьд харьцангуй шинэ үзэгдэл. Түүнээс сэрэмжлэх арга хэмжээ авах нь бидний хувьд шинэ зорилт юм.
-Ер нь тагнуул, тагнуулч гэдэг үг орчин цагийн нийгэмтэйгээ зохицохгүй, хүйтэн хөндий сонсогдоод байх юм. Энэ бай-гууллагын үйл ажиллагааг хуучин нийгмээрээ тесөөлөөд байгаа болоод тэр юм болов уу. Ардчилсан нийгэмд тагнуулын байгууллагын чиг үүрэг ямар байдаг вэ. Танайх тийм байжчадаж байна уу. Хүчний гэхээсээ илүү иргэний шинж нь давамгайлсан байх ёстой биш үү?
-Нийгэм нь ямар байгаагаасаа хамаараад "тагнуул" гэдэг нэр томьёог өөрчлөх аргагүй л дээ. Хүссэн, хүсээгүй дасах л хэрэгтэй. Харин хүйтэн хөндий сонсогддог нь манай байгууллагын онцлог үйл ажиллагааг ойлгодоггүй, нөгөө талаар ойлгуулах талаар бид хангалттай, нээлттэй биш ажиллаж байгаатай холбоотой байх аа. Хүчний гэдэг нэр томьёог би хэрэглэдэггүй. Хүчний байгууллага гэдэг маань ердөө зэвсэгт хүчнийг л хэлдэг юм шүү дээ. Тагнуулын байгууллагыг хүчний гэвэл буруу, тагнуулын байгууллага гэдэг бол хууль тогтоомжид зааснаар манай улсын үндэсний аюулгүй байдлыгтагнуулын аргаар хангах чиг үүрэгтэй л байгууллага. Энэ бол мэдээллийн, оюуны, иргэний зүй нь улс орны хөгжлөөс нэг алхам өмнө байж алсыг мэдрэх чиг үүрэгтэй байгууллага.
-Зөвхөн удирдлагын хүрээнд биш, тагнуулын байгууллага дотроо хэр олон мэргэжлийн бус хүмүүстэй болсон байна вэ?
-Тагнуулын байгууллагын ажилтнууд ер нь янз бүрийн мэргэжил, мэргэшлийн тал бүрийн боловсролтой хүмүүс байдаг юм шүү дээ. Түүнээс биш тагнуулч гэдэг мэргэжил байхгүй, хаанаас ч хайгаад олохгүй. Харин тагнуулын байгууллагад ажиллахаар мэргэшсэн, дадлагажсан, бэлтгэгдсэн хүмүүс хэр олон байна гэвэл өөр хэрэг. Байгууллагын бие бүрэлдэхүүний 60 хувь нь залуужсан байна. Энэ утгаараа байгууллагын ирээдүй бол өөдрөг байна.
Зочин
Зочин
zochin