“Тэнэг төр” тэмдгэнд дуртай
Одон, медаль, гавъяа шагналын өнөөгийн тогтолцоог шинэчлэх тухай хуулийн гурван ч төсөл Ерөнхийлөгчийн тамгын газар,УИХ-д боловсрогдож байна.

· Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар иргэдээс санал авч олон нийтээр хэлэлцүүлж эхэлжээ. Ерөнхийлөгчийн боловсруулж байгаа дээрх хуулийн төслийн судалгааны хэсгийхний мэдээлснээр” хэрвээ иргэд одон медалын хуучин системийг ардчилсан төр зах зээлийн эдийн засагтай улс орны өнөөгийн тогтолцоонд нийцэхгүй” гэж үзвэл төр хуучны шагналуудаас татгалзаж эрс өөрчлөлт хийх юм байна.
· УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн боловсруулсан “Төр алдар цол, гавяъа шагнал өгдөг эрхээ мэргэжлийн олон нийтийн байгууллагад шилжүүлэх замаар эрс өөрчлөлт хийх” хувилбар.
Энэ хуулийн төслийн гол онцлог нь гавъяат цол олгох эрхийг иргэний нийгмийн байгууллага буюу иргэдэд шилжүүлж, мэргэжлийн “холбоо”дуудад олгох юм . Онцгой нээлт уран бүтээл туурвисан иргэдэд төрийн шагнал , цэрэг цагдаа зэрэг төрийн тусгай албан хаагч, гадаадын иргэдэд хүндэтгэлийн шагналыг Ерөнхийлөгч олгож байхаар боловсруулсан байна.
· Одоо боловсруулагдаад байгаа одон медалын өнөөгийн системийг өөрчлөх тухай гурав дахь хувилбар бол УИХ-ын гишүүн Ш. Сайхансамбуу нарын боловсруулсан өргөн барихад бэлэн болоод байгаа хувилбар юм. Энэ хуулийн үзэл санаа нь . Одон медалын нэрийг өөрчлөн Чингэс Өгөөдэй, Хувилай хааны нэртэй одон медалиар шагнаж эхлэх юм байна. Ямарч гэсэн Ерөнхийлөгч УИХ, иргэдэд аль аль нь одон медалийн социализмын үеийн тогтолцоог халах цаг болсон гэж үзжээ.
Тэнэг хүн тэмдгэнд дуртай.
Намайг бага байхад манай нутагт Амбаа гэж нэг хэнд ч гэм хийдэггүй айл амьтны гар хөлийн үзүүрт зарагдсан “тэнэг” өвгөн байсансан. Амбаад гэр орон гэж байхгүй бусдад зарагдан гэдсээ тэжээж явна. Амбаа маань элдэв өнгийн тэмдэгний хоббитой. Хөөрхийг тэмдгэнд дуртай болхоор нь айлууд зарж зарчихаад л Амбаагаа одонгоор шагналаа гээд л элдэв зурагтай төмөр зүүгээд өгчихнө. Өвөл ч зун ч ганц хөвөнтөй дээлтэй. Түүнийх нь энгэр байтугай араар нь дүүрэн тэмдэг. Арьс шир цуглуулах, бой ярга хийх, хашаа хороо барих, айл нүүлгэх, ямаа самнах аль адгийн ажил болгонд Амбаа явна. Амбааг зарж зарчихаад л хүн болгон ямар нэг тэмдэг зүүж өгнө. Намын даргаас авахуулаад айлын авгай хүртэл Амбаагийн хөдөлмөрийг үнэлж дурыг нь дагуулаад л элдэв тэмдэг зүүж шагнана. Намайг намын дарга одонгоор шагнасан гээд бөөн хөөр болж хүүхэд бидэнд гайхуулдагсан. Хүүхдүүд зарим нь Амбааг тэнэг юмыг энэ томчууд доромжиллоо гэж их өмөөрдөг боловч зарим нь нэрмэж цаашлуулна. Тэр үед пивоны бөглөө тэр дундаа зурагтай бөглөө их ховор. Бид бөглөө тоглохоос эхлээд мөнгө тоглож, шулж шулуулж томорсон хүмүүс. Зурагтай шармал бөглөөгөө зэс утсаар оосорлоод Амбаад одон медаль болгож шагнана. Амбаагийн энгэрт эвлэл пионерийн гишүүний паалан нь хуурсан тэмдэгнээс авахуулаад, Эрээний тэрэгний үйлдвэрийн ойн тэмдэг, пивоны бөглөө, утасны дамарын бөөрөнхий зурагтай цаасан наалт хүртэл зайгүй ярайдагсан. Амбаа бол тийм ч тэнээд явчихаар усан тэнэг биш. Зарим үг нь их мэргэн цэцэн. Манай ээж Амбаагийн хөвөн нь гоожсон дээлийг нөхөж өгч байхдаа. Өнөө олон одон медальд нь уураа гаргаж, энэ олон төмрийг хая хая түлчих юмсан. Энэ төмөрүүдийг нь нь хаячих юм бол тэнэг нь одон хаячихлаа гэж боож үхнэ биз дээ гээд инээж байдагсан. Амбааг ороод ирхээр ээж одон тэмдэгийг чинь бүгдийг нь галд хийчихсэн шатаад дуусчихсан гэж цаашлуулж билээ. Амбаа өөө өөө гэж нэг их муухай эхэр татан орилсноо, ээ Дүнх худлаа хэлээд л гээд ээжийн нуусан тэмдгүүдээ харж баярлаж байсан нь одооч санаанаас гардаггүй юм. Ээжийг тэнэг хүн тэмдэгэнд дуртай гэж хэлхэд Амбаа: Тэгж ярих юм бол хүн бүр тэмдгэнд дуртай. Сумын дарга ч, Цэдэндаш хурандаа ч бүгдээрээ тэмдгэнд дуртай.Харин би арай илүү тэмдэгэнд дуртай. Тэнэг гэх юм бол хүн бүр тэнэг харин би арай илүү тэнэг гэж билээ. Үнэхээр хүн болгон тэмдгэнд дуртай юм билээ. Социализм ард иргэдээ одон тэмдэгээр шагнасаар байгаад бүгдийг нь Амбаа шиг болгоод авсан юм шигээ. Өнгөрсөн жил Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяраар Улсын баатарын алтан таван хошуу одонгоос эхлээд баахан одон медаль тараав. Надад ч алтан гадас одон оногдлоо. “Алтангадас одонгоо” зүүгээд харанхуй хүзүүний ороолт хоёроороо одонгоо халхлан гэртээ орж ирлээ. Олуулаа одон авсандаа баярласан юм уу. Ардчилсан хувьсгалын гэрч юм бодсон юм уу их л баяртай гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд польтогоо тайлж одонгоо гаргахдаа ичив. Харин хүүхдүүд маань намайг шоолж билээ. Аав одоо нүдний булай арай ч дээ. Наадахаа авч хая гэхэд нь би хойч үеийн Амбаа болсноо ойлогсон. Ардчилсан намынхан дотор одон медалын бөөн хэрүүл. Тэр шагнуулхад энэ шагнуулсангүй. Тэрний одон томдчихож. Тэгэж яривал тэр хүн гавъяат болох ёстой. Энэ хүн гавъяат болох ёсгүй. Хэзээ тэр ардчилсан хувьсгалд оролцсон юм гэх зэргээр дүүрэг, сумуудад 20 жилийн ойн одон медаль шагнал шагнаснаасаа эс юм болоод бөөн хэрүүл. Хөдөө байдаг манай ангийнханы зарим нь намайг одонгоор шагнуулсанд үнэн сэтгэлээсээ баярлаж байна. “Амьд явсан хүн Алтан гадас авна” гэж энэ дээ хөө. Төрийн сүлд өршөөж байна гээд сумандаа алтан гадсаар шагнагдсан ес дэх хүн боллоо гэж тэмдэглэн хониор мялааж билээ. 1990 оны хувьсгалд тэр оролцоогүй байж одон зүүлээ. Би Төв аймагт 1990 оны ардчилсан хувьсгалд оролцсон партизан, чи гэрчилнэ, намайг тодорхойлж Элбэгдоржоос одон авч өг гээд нэг л баахан гомдол агсан согтуу болоод байх. Одоо ч үргэлжилсээр. Энэ жилийн улсын наадмаар одон авах өргөдөл Ардчилсан холбоо, ардчилсан нам, Ерөнхийлөгчийн тамгын газрыг даржээ. Зайлуул муу тэнэг Амбаагаа шоололтгүй бид чинь бүгдээрээ Амбаа болчихож . Амбаа болчихож ч биш коммунист дэглэмийн шагналын тогтолцоо Монголчуудыг Амбаа шиг болгочихож. Тэнэг хүн тэмдгэнд дуртай байж болно. Тэмдгээр шагнах “тэнэг” үйлдлээсээ төр татгалзаж чадахгүй бол Амбаа шиг болсон ард түмэн хэзээч татгалзахгүй. Ардчилсан нийгэм шинэ цагийн залуус өөр болж байна. Мань мэт нь хойч үедээ Амбаа шиг харагдаж байна. Хойч үе маань шагналын өвчин туссан бидний үеийхнийг бус өнөөгийн төр засгийн өндөрлөгүүдийг шоолж байна. “Тэнэг төр тэмдгэнд дуртай” гэж шүүмжилж байна. Төр одон медалиар шагнахаа болилоо гээд юугаар хохирох гээд байна. Одоо дэлхийд социалист ЗХУ-ын үеийн шагналын системийг хэвээр хэрэглэж байгаа улс орон гэвэл хойд Солонгос Монгол хоёр л үлдэх шив дээ. Төр элдэв төрлийн шагналаасаа татгалзлаа гээд ард түмэн босохгүй, газар хөдлөхгүй,тэнгэр ниргэхгүй, банк дампуурахгүй юм байна .

Хөөрхий
лүд
лүд
лүд
Гэрэл
пурэв
Зочин
Амбаа
boogii
ундрам
Наран
Наран
Наран
Зочин
Ø.ÁÒÑÕÍ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
noman
Заяа
Зочин
Зочин
Зочин
Зочин
zorigoo
Zochin
baji
зочин 5
зочин 5
зочин 5
зочин 5
одон
Setgegdel
zochin
óíøèã÷
Зочин
Зочин
Зочин
Даашка ахад
Odon
Дашрэнцэнд
Odon
Зочин
Зочин
temdeg
od
huuhed
Зочин
Зочин
irgen
jИргэн
Баяр