Д.Бадраа агсны гэргий Э.Уламбаяр: Тэр маань ямар сайхан хань, ямар сайн аав байсныг бодох бүрт зүрх урагддаг
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсны аав Ё.Дашдорж, ээж М.Мөрөнгуа, ах Д.Зоригт, хань Э.Уламбаяр нарын хэвлэлд анх удаа өгсөн
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсны аав Ё.Дашдорж, ээж М.Мөрөнгуа, ах Д.Зоригт, хань Э.Уламбаяр нарын хэвлэлд анх удаа өгсөн, гэр бүлээрээ сууж байгаад нулимсаараа ярьсныг уншигч танд хүргэж байна. Энэ ярилцлагыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд авч, “Зууны мэдээ” сонинд нийтлүүлж байлаа. Одоо “Зууны шуудан” сониноор танд дахин хүргэж буй нь уншигчдын хүсэлт юм.
Зарим хүмүүс тэр дундаа улстөрчид энэ парламентад 1996-2000 оны УИХ-ын түүх давтагдаж байна л гэдэг. Түүнийгээ “Элсний 13”-уудаар жишээлдэг. Хэрэв ингэж адилтгаж болно гэвэл энэ хоёр парламентын хоёуланд төрийн өндөр албан тушаалтыг, хоёуланг нь хутгалж амь насыг нь хөнөөсөн хар үйл явдал давтагджээ. С.Зориг агсныг хөнөөсөн алуурчны эрэлд зарцуулж буй есөн жил бол урт хугацаа. Гэтэл Д.Бадраа агсны амийг хөнөөсөн гэмт хэрэгтэн нь бэлэн ийм хэргийг эцэслэн шийдэхгүй яваа 1.5 жил гэдэг дээрх есөн жилтэй бараг тэнцмээр ч юм шиг. Энэхүү ярилцлагыг дахин нийтлүүлэх уншигчдын хүсэлтийг Д.Бадраа агсны гэр бүлд уламжилсан. Зөвшөөрөл авсны дээр өнгөрсөн арванхоёрдугаар сард авсан тэрхүү эх дээрээ ямар ч цэг, таслал нэмэхгүйгээр хүргэж байна.
Тухайн үед хэрэг гараад зургаан сар болсныг удааширлаа хэмээн талийгаачийн гэр бүлийнхэн цөхөрч байв. Гэтэл энэ ярилцлагыг өгснөөс хойш дахиад бүтэн жил болох гэж байхад Ц.Түмэнгэрэлийг шүүх ажиллагаа эцсийн байдлааар дуусаагүй л байгааг энд зориуд дуулгая.
-Талийгаачийн төрсөн өдөр удахгүй болох юм байна. Тэр төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг байсан тухай ярих уу?
Гэргий Э.УЛАМБАЯР:
-Талийгаач маань 1974 оны арванхоёрдугаар сарын 23-нд төрсөн. Энэ жил 32 нас хүрэх байлаа. Төрсөн өдрөө гэр бүлийнхээ дунд л тэмдэглэдэг. Бид хоёр хамт ажиллаж байсан болохоор найз нөхдийнхөө хүрээнд л тэмдэглэдэг байсан.
-Тэр ямар баярт илүү дуртай байсан бэ?
-Хань минь нэг их баяр тэмдэглээд байдаггүй. Баяр болгоныг тэмдэглээд байх ч дургүй хүн байсан. Гэр бүлийн баяр, дотнын найз нөхдийнхөө төрсөн өдрийг тэмдэглэхэд л оролцдог байсан.