Б.Пүрэв: Үүргээ муу, эрхээ буруу ойлгодог улстөрчид цагдааг үймүүлэх нь дэндлээ
-Та сүүлийн үед нэлээд чимээгүй боллоо, ямар ажил эрхэлж байна вэ, дурсамжийн номоо бичиж байна уу. Улстөрөөс хөндийрөхөөр шийдсэн хэрэг үү?

-2001 оноос хойш дохиолол хамгаалалтын “Бамбай” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Дурсамжийн ном бичих бодолгүй байгаа. Улстөр, бид хоёр одоо бие биедээ нэг их хэрэгцээгүй байна даа.
-Гэхдээ үйл явдлыг харж ажиглаж байгаа байх. Өнөөдрийн УИХ, Засгийн газар тойрсон гацаа, хямралыг юу гэж харж байна вэ. Эрх баригчдын дампуурал, Үндсэн хуулийн хямрал гэж янз бүрээр хэлж байгаа?
-Үндсэн хуульд засч сайжруулмаар юм бий. Харин хямрах хэмжээний дутагдал, цоорхой байхгүй. Үндсэн хуулийн заалтыг дагаж биелүүлэх хүмүүжил, сонирхолгүй зарим хүн төрийн дээд байгууллагад шургалж ороод, төрийн албыг хашихын оронд амин хувийн сонирхлоо амжиж гүйцэлдүүлэх, өмнөх булхайгаа цухуйлгахгүй гэж улайрч байгаагийн л гай.
-Таныг Ерөнхийлөгчийн зөвлөх, Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж байх үеийн Монголын улстөрийн амьдрал, нийгмийн бухимдал бас иймэрхүү байсан санагдана. Түүх давтагдаж байгаа нь тэр үү, эсвэл тэр үеийнхээс өөр шалтгаан байна уу?
-Ер нь ерөнхий шинж, бүлэглэл, агуулгаараа адилхан байна. Гэхдээ энэ удаагийн хямрал ороцлогч нам, бүлэглэл, хүнийхээ хүрээгээр өргөн юм, Шалтгаан нь гүнзгий, үр дагавар нь ужиг байна. Энэ хямралыг 2008 оны сонгуулиар давж гарах, арилгах магадлал бага талдаа л харагдаж байна.
-Та 2004 оны сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа гэнэт өгсөн. Олон түмэн бол таныг шахалтанд орсон л гэдэг?
-Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж төрийн албанаас чөлөө гуйсан юм аа. Н.Багабанди Ерөнхийлөгч ултай хүн болохоороо энэ үйл явдлыг “Та миний хүсэлтээр зөвлөх болж, өөрийнхөө хүсэлтээр явж байна шүү” гэж хэлж билээ.
-Гэхдээ л шахалт байсан биз дээ?
-Б.Пүрэвийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр цаашид ажиллуулахгүй гэсэн МАХН-ын удирдлагын байр суурь ил тод байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын ид үеэр Н.Багабанди Ерөнхийлөгчийг хөдөө, орон нутагт явсан хойгуур өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байсан, тухайн үед Хууль зүйн яаманд ажиллаж байсан хүнийг миний оронд томилуулахаар МАХН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар авчирч байсан удаатай. Улстөрийн бодлогын тодорхой асуудлаар санал нийлэхгүй хүнийг улстөрийн албанд ажиллуулахгүй гэж зүтгэдэг нь буруу юм огт биш. Харин намын гишүүнээс түдгэлзсэн төрийн тэргүүний зөвлөхийг МАХН-ын удирдах зөвлөл халж, томилж болно гэж үздэг улс төрч, хуульч зарим хүн төрийн өндөр албыг залгуулна гэж бодохоор Монголын төр хямралгүй ч яахав дээ. МАХН-ын тэр үеийн удирдах зөвлөл намайг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс өөрчлөх гэж зүтгэсэн нь үнээн. Харин төрийн албанаас зайлуулах ёстой гэдэг дээр санал нийлээгүй юм шүү. Тиймээс 2000 онд УИХ-ын гишүүнд нэр дэвшихийг зөвшөөрч байсан, дараа нь 2001 онд гадаадад ажиллах санал ч хэлж байсан.