Эдийн засгийн алуурчид
Энэ 2014 онд 17 сая гаруй төл хүлээн авч Монгол Улсын мал урьд хэзээ ч бүртгэгдэж байгаагүй тоо болох 59,2 саяд хүрлээ. Малын тооллого одоо болох байх, идэш, намрын нядалгаа гээд цөөрөх боловч юутай 40 саяас дээш толгой тоологдоно. Малын анхны тооллого 1923 онд болоход 22 сая байсан.
Нийтлэлч БААБАР
МАЛ, ХИЛ, ХЭЛТЭЙГЭЭ БАЙХАД МОНГОЛ АЛЗАХГҮЙ
Энэ 2014 онд 17 сая гаруй төл хүлээн авч Монгол Улсын мал урьд хэзээ ч бүртгэгдэж байгаагүй тоо болох 59,2 саяд хүрлээ. Малын тооллого одоо болох байх, идэш, намрын нядалгаа гээд цөөрөх боловч юутай 40 саяас дээш толгой тоологдоно. Малын анхны тооллого 1923 онд болоход 22 сая байсан. Үүнээс таван жилийн өмнө Оросын тагнуул Майский 9 сая гэсэн нэг тоо хэлсэн нь 70-80 жилийн турш МАХН-ын урдаа барьж бахархдаг статистик байлаа. Өнгөрсөн зун хүртэл Нямдорж “Танай муу 9 сая малыг чинь манай нам олон дахин өсгөж өгсөн” гээд л захын панзчин шиг хээхэлзээд байсан. Яаж ч бодоод 1918 онд 9 сая малтай байгаагүй. Монголч эрдэмтэн Поппегийн хэлснээр Майский Хүрээнд ирээд монгол түшмэдэд хахууль өгч байгаад баахан статистик худалдаж авчээ. Цаадуул нь хахуулийг нь авах мөртөө худлаа тоо өгч хулхидсан байгаа юм.
Нийтлэлч БАТБАЯР
ЭРХ ЗҮЙТ ТӨР ИНГЭЭД ДУУСВАЛ...
Бүх хүнийг
сэжиглэж үзэх юм бол гэмгүй хүн байгаа юм уу?
Ойрын он жилүүдэд
шүү...
“Монгол тулгатны
100 эрхэм”-ийн хөтлөгч Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн
Амины үнэтэй
оршил
АТГ-ын хардлагаар ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож суухдаа амиа алдсан Д.Амарсайханг Улсын дээд шүүх буруугүй гэж үзлээ. Талийгаач өнөө хүртэл тэссэн бол шүүх ямар шийдвэр гаргахыг зарим албан тушаалтан шийдэх байсан биз, харин амь нэхэгдээд ирэхээр хариуцах хүн олдохгүй л дээ. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Твиттэртээ NRI LLC компаниас хоёр сая ам. доллар шилжүүлсэн Голомт банкны мөнгөний баримт тавиад “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх-авлигын хэмжээ” гэдэг тайлбар өгчээ. NRI LLC бол 2012 оны нэгдүгээр сард Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа АТГ-т шалгуулан хоригдож байсан Т.Ганболдын хувийн компани. Дээрх мөнгийг 2012 оны арваннэгдүгээр сарын 16-нд шилжүүлсэн бөгөөд Т.Ганболд хоригдож байгаад батлан даалтаар гарснаас хойших явдал. АТГ-т шалгагдсан энэ хоёр хүнээр дүгнэвэл нэг нь амиа хоёр сая ам. доллараар аваад үлдсэн болж таарах нь.
Нийтлэлч БАЯРХҮҮ
ЖИРИНОВСКИЙН СУПЕР ПАРАДОКС
Украин дахь хэрэг явдал өрнөх тусам Владимир Вольфович Жириновский гэх орос улстөрчөөс янз янзын авир гарч ирээд байх шиг. Түүний улс төрийн хөргийг бичих сонирхолтой нийтлэлчдэд бол бэлэн хоол л урсаад байна гэсэн үг. Украины талаарх Оросын байр суурийг хамгийн сонирхолтой хэлбэрээр илэрхийлээд байгаа нөхрөөс ер нь хэлж таашгүй юу ч гарч ирж мэдэхээр байна. Кремлийн албан бус суртал нэвтрүүлэгч гэхэд ахдана, гэхдээ Оросын Төрийн Думын (Улсын Дум) албан ёсны нөлөө бүхий нэг фракцын лидер гэхлээр яалт ч үгүй ОХУ-ын байр суурь юм шиг.
Нийтлэлч ГАНЧИМЭГ
АРД ТҮМЭН ДАН ДЭЭЛТЭЙ ДААРЧ ЯВАХАД ТЭД ДАВХАР ДЭЭЛТЭЙ ХАЛХАЛЗАЖ БАЙНА
...Юм их хачин хувьсаж өөрчлөгдөх юм. Байрь суурь гэх ойлголтыг хатуу ойлголт гэж үзэх бүтэн бололцоогүй ч сүүлийн үед энэ зүйл хаа хаанаа шингэн ундаа лугаа адил урсаж уусаж, хувирч өөрчлөгдөх нь үзэгдлийн хэмжээнд очжээ. Цахим мэдээлийн чөлөөт орон зай дахь хуйларсан их урсгалыг ажихуй дээрх сонин үзэгдлийн гайхшрам дүр төрхийг та төвөггүй олж харна. Манай твиттерчид жишээ нь давхар дээлээр бол олон сар амьсгалсан даа. Бүгд л амаараа тайлж шидээд байсан. Гэтэл сүүлийн хэдэн өдрийн дотор төрөл арилжам өөрчлөгдсөн нь сонин. Хэдийгээр энэ зах хязгааргүй талбарыг найдвартай эх сурвалж гэж үзэх онолын бололцоогүй ч би хувьдаа нийгмийн нэг хэсгийн байрь суурь, үзэл санааны илрэл гэж хардаг. Монголчуудын сэтгэл зүйн өвөрмөц онцлог сэлт бүгд тэнд буй. Тэр бүр юу юуны туханд хүрэлгүй дагаж хуйлардаггүй, бодож дуугардаг, төвшин дуу хоолой ховордож, гулгаж тэшсэн, ийш тийш үсчиж самарсан, ойворгон дүр төрх элбэгшсэн нь харамсалтай л харагддаг. Энэ илрэл л сүүлийн өдрүүдэд шилний хагархай шиг л хурцаар гялалзаж байна.
Нийтлэлч ГАМП
МИНИЙ МУУ ЦАЛИН
Гаамп
нь муу цалингаа их л муухайгаар зүүдэллээ
Гамшигтай
ийм зүүд хэдэн жил ажиллахдаа зүүдэлсэнгүй
Ажлаасаа
хоцроод хасуулж байна гэнээ
Миний
муу цалин
Архи
уусан гээд торгуулсан байна гэнээ
Миний
муу цалин
Төрсөн
өдөрт гээд суутгуулж байна гэнээ
Миний
муу цалин
Тэмдэглэлт
баяр гээд хураалгасан байна гэнээ
Миний
муу цалин
Цөөхөн
болж гэнээ миний муу цалин
Хавь
ойроор нэг доог тохуу
Хэд
ч байсан яахвээ
Буух
чинь чухал байна шүү цалин минь чи
Гаамп
нь цалингаа их л санах юм даа
Архи
пиав хоёрыг андууран байж саналаа
Ам
тамхи хоёроо зөрүүлэн байж саналаа
Алгаа
миний муу цалин
Нийтлэлч ЖАРГАЛСАЙХАН
УЛАЙРСАН ТАТВАРЫНХАН
Татвар яагаад заавал байх ёстой гэж? Яагаад гэвэл хүний амьдрах, эрх чөлөөтэй, эд хөрөнгөтэй байх гэсэн гурван үндсэн эрхийг хамгаалах зорилгоор цэрэг, цагдаа зохион байгуулж ажиллуулах анхдагч үүрэгтэй төр засгийн зардлыг иргэд хамтарч гаргах болсон юм. Нийгмийн хөгжлийн явцад төр засгийн дэд үүрэг болж бүх нийтэд боловсрол олгох, эрүүл мэндийг нь хамгаалах зэрэг ажил нэмэгджээ. Монгол Улсын ажиллах хүчний нөөц нэг сая хүн байдгаас 18 хувь нь төр засаг, цагдаа, сургууль, эмнэлгийн байгууллагад ажиллаж байна.
Төрийн үйлчилгээний салбарын энэхүү 180 мянган хүний цалин хөлс, ажиллах байр, унаа зэрэг бүх зардлыг харин материаллаг баялгийг бүтээж буй бусдаас нь татвар хураан авч бүрдүүлдэг. Татвар төлөгчид гэдэгт гадаадад байгаа 100 мянга, ажилгүй 100 мянга, нинжа болон зах дээр хувиараа наймаа эрхлэгчид зэрэг албан бус салбарын 220 мянган хүнийг хасаад, үлдсэн 400 мянган хүнийг багтаадаг. Энэ бол нэг татвар төлөгч 7,5 хүний өмнөөс төрийн үйлчилгээний төлбөрийг өгч буй хэрэг.
Нийтлэлч МӨНХБАЯСГАЛАН
103 ЖИЛИЙН ДАРААХ УРВАЛТ
Тусгаар тогтносон улсыг эзэлж авахад төмөр зам, банк, шуудан холбоог эхэлж авдаг гэж сонсов. Бодлоо. Манай улсын шинээр барих төмөр замыг БНХАУ-ын төмөр замын сүлжээний нэгээхэн хэсэг болгон холбох 1 435 мм нарийн царигтай байх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д өргөн барилаа. Ингэснээр тусгаар Монгол Улсын төмөр замын сүлжээ Хятадын төмөр замын нэгээхэн хэсэг болох учиртай билээ. Энэ бол урд хөршийн маань 103 жилийн өмнөөс баримталж буй бодлого юм. Олноо өргөгдсөний 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараа Хятадын талаас нарийн царигтай төмөр замын сүлжээг манай улс руу тавихаар Богд хаанд тулгасан байдаг. Хятадын анхны Ерөнхийлөгч Сүн Ятсэн 1912 онд Үндэстнийг хөгжүүлэх стратеги хэмээх алдарт номоо бичиж Хятадыг аугаа их гүрэн болгон хөгжүүлэх төмөр замын бодлогыг бий болгожээ. “Би Хятад улсыг дэлхийн хэмжээнд аваачих цогц бодлогыг боловсрууллаа. Бас хүн амын нягтаршлыг тэлэх бодлогыг давхар хийлээ” хэмээн тухайн номондоо цохон тэмдэглэсэн байдаг аж. Энэхүү төмөр замын бодлогодоо Монгол Улсын хил рүү Булган, Бургастай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Замын-Үүд, Бичигт, Нөмрөг (одоогийн нэршлээр ) гэх долоон чиглэлээр нарийн царигтай төмөр зам тавихыг санаархжээ.
Нийтлэлч ЦЭНДДОО
ТҮГЖИЛ БАРИЛДЛАГАТ ӨДӨР
-фельетон-
Бүх юм Ч.Лодойдамбын Тунгалаг тамир зохиолын баатар Түгжил малын хулгайч болохоор шийдэж, зааварлагч багш, профессор Төмөрт шавь орсон сюжетээс эхэлнэ. Түгжил Говь Алтай аймагт дадлагын ажлаар явж байхдаа багшаа гэнэт хутгалан хичээлийн хэрэгслэлээ завшдаг.
Манайхан Тунгалаг тамир-ыг ид уншиж байх үед “араас хутгалах” гэсэн өрнөдийн хэллэг, “Энэ чинь чи байсан юм уу, Брут минь” гэдэг афоризмтойгоо орж ирж ирэв. Юлий Цезарийг хамгийн итгэлт хүн болох Марк Брут нь араас нь хутгалан алжээ. Юлий маань “Et tu, Brute?” хэмээн латинаар дуу алдаад үхсэн юм байна.
Цезарь ч амь тавьж байж ёолохын оронд афоризм хэлдэг, Брут ч ганц дүрээд зүйл дуусгах мөртлөө тархины цусан хангамж хариуцсан судсыг хөндөлгүй орхиж, хохирогчид цэцэрхэж амжих зай үлдээдэг, аль аль нь сүрхий улс ажгуу.
Харин цахиур Төмөр мань Түгжилийг таньсан боловч “Et tu, Tuglil” гэхийн оронд “Хэдэн муу адсаганаас болж хүн алах нь шив дээ” гэх маягийн юм хэлжээ.
Төмөр хутгалуулахдаа олигтой афоризм латинаар хэлээгүй, дээр нь үхээгүй, нарийн яривал Түгжил араас нь биш хажуу сүвээ рүү нь дүрсэн зэргээс үл хамааран монголчууд өөрийн “Брут”-ийг Түгжил, “араас хугалах”-ыг “Түгжилдэх” хэмээн нэрийджээ. Энэ нь ч дээр юм. Хэн нэгнийг “Брут Дорж, Брут Должин” гэхчлэн хэлэхэд олон түмэн бакалавр Дорж, магистар Должин гэдгээс ялгахгүй, зэрэг цол юм байх гээд харин ч хүндлээд явчихаж мэднэ.
Өнөө намрын дунд сарын 17-ний балжинням, дашням давхцсан өдрүүдийн араас манай улс төрийн амьдралд Түгжил давхарласан өдрүүд залгав. Нэг өдөр байсан бол яахав, хэдэн хэдэн өдөр, бүр долоо хоногоор давхцав. Залхсан хүмүүс “нэг Түгжилдвэл долоо түгжилдэнэ” гэж энэ л байх гэлцэн толгой сэгсэрч байна.
NEPKO publishing
Baljir
балдан
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin