Нэгэн монолог
Хаая хн хн хн. Сайхан амарчээнүү, би чигсн сайхан амарчиж. Тэхдээ өлсжийн. Өлсөж үхэх нээ зус. Гатцан өвс чигсн идхийнсан.
Би ямар гэм хийсийм бэ хүмүүсээ? Ямар үйлийнх нь үр юм бэ энэ? Юүүгнүү тэгээд, “аа соёлонгийн хөлс хиамартай байдийн” гэнүү. Гү би өөрөө үххкээдий шдээ наана чинь!
Хүмүүс таанрыг баясгах гэж мөрөөрөө эхээс төрсөн олон хүлэг морь амь тавихыг харлаа даг. Бахардаад унангуут нь цээж рүү нь хар тэнхээгээрээ өшиглөхий нь харахад нүд хальтрам. Давхиж очоод өөрийх нь амбаар луу хийстэл тийрмээр санагддаг байхгүй юу. Даанч болкуу л дээ, дараа нь өөрөө алуулна. За яахуу тэгж хэнхдэг рүү гээ өшиглүүлээд босоод ирдэг нь бий л дээ зайлуул. Бөглөрч минчийсэн юм чааваас, нүднийх нь үзүүрт цагаан гэрэл харагдаад морины диваажин цаана нь байх шиг байсийшүү гэж дараа нь ярьдийн. Аа наадах чинь килийнк үхэл л байна гэж би хэлдийм даа. Тэхдээ хэрэгт дуртай 2 хөлтнүүд морь үхэхийг харах гэж шамбааралдаж агаары нь бөгөлдгүү бол өшөө олон морь эргэж ирэх байсийм. Ёо цээж цээж, баахан батриулжээж босч ирлээ. Тэр муу 44 арзмээрийг дараа нь тангарнаа гэцэн явжаахгүй юу. Гэснээс нэг юм сонирхуулчих уу, энчээ байжээхдаа үхтлээ жаргасан тарган цатгалан, ааштай мааштай, хаздаг моринууд чинь үхэхээрээ тамд очоод үхтлээ уралддаг гэсэн кккк. болж.
Яг одоо би амарчаагаа чигсн ахиа л намайг ийм юмнууд хүлээжаагаа. Манай эзэн намайг хавар цагаан сараас эхэлж зовоогоо л 5 сарын сүүлч хүртэл л жоохон амсxийлгэдэг. Тэгээ л тэрнээс хойш энд тэнд авч яваа л шороонд хутгаад эхэлдийн. Удкуу наадам болно. Намайг бүр маангар хол давхиулийшд, ээ ям даа ям гэж! Давхихгуу бол зодно. Чулуу шиг хатуу сураар бөгс ураа л хаяжаагаам чинь. Гүрийгээд хэвтчиж болжийн л даа, даанч “өө энэ муу адсагаар хуушуур хийгээд идчий” гэншд. Тэгээ л айсандаа ийм амьдрал туулжийна даа.
Уйлах нээ, нүд бүрэлзээдийн. Гомджийн. Хурдан өвөл нь болоосой. Даардаг чигсн энүүний хажууд жаргал.
Ижийгээн дагаад эрхлээд гүүжээсэн гуруухан жилийн өмнөх цаг үе минь. Надтай ихэр төрсөн унага нутагтаан байгаа. Намайг холын хүнд зараад битоёрыг салгаал хаясан. Хэдий хол байгаа ч хуваагдсан эс шиг мэдэрдийн түүнийгээ. Уулзаад хуртай сайхан зуны өдөр өнжин цуг байж, нойтон сахлаг өвс идэж, толгойгоо хаялан давхихын сан.
Ер нь би эндээс зугатаагаад, хонины хашин морь болох хүсэлтэй. Нойрмог харагдсан чигсн, ингэж тураалд орж гунхалзаж явсанаас хол дээр. Ёооё өлсөж үхэх нээ, энэ цулбуураа мэрж үздиймүү... түй юүү вэ энэ!
Зочин
Aranzan