-Хамтарсан засгийн газарт багтсан МАХН-ынхан нэрээ солиод арилаад өгвөл ан ганцаараа үлдэнэ-

Монгол Улсын түү­хэнд хүссэн хүсээгүй гар­гасан амжилт, гарзадсан амь, их бүтээн байгуу­лалт бас будлиулж хэл­мэгдүүлж явсан түүхээрээ МАХН шиг жин дарж, зин­даа тогтоох улс төрийн нам үгүй. Гэтэл одоо энэ намынхан бараг нэгэн зууны түүхээсээ татгал­заж нэрээ солих гээд эхэл­лээ. Их хэлмэгдүү­лэлтийн үед үр хүүхэд нь хүртэл эх эцгээсээ тат­галзаж, овог нэрээ өөр­чилж байсан шиг тэртээ хориод онд өвгөдийнхөө байгуулсан МАХН-аас өнөө цагийн залгамж­лагчид нь татгалзаж эхэлж байна. Улс төрийн намуудын хувьд нэрээ сольж, нэгдэж хувьсч бо­лох ч тодорхой шалтгаан цаг үеийн өөрчлөлт байн­га нөлөөлж байдаг. Со­циалист тогтолцоо зад­ран унаж, монголчууд замнах замаа өөрөөр тогтоож байх түүхэн цаг үед МАХН нэрээ өөр­чилж, хувьсгалт гэсэн үгнээсээ татгалзаж бай­сан бол ойлгож болох байлаа. Харин одоо нү­дэнд ил харагдах тухайл­сан нөхцөлгүй атлаа МАХН нэрээ өөрчлөхөөр илт яарч байна. Хамтар­сан Засгийн газрын ав­тор нь болсон тэд  МАХН нэрээсээ хуйлран зугтаж байхад АН-ынхан л ган­цаараа юуг ч мэдрэхгүй, юуг ч ойлгохгүй эзэнгүй арал дээр суугаа мэт авирлах нь сонин. Улс төрийн намуудын үйл ажиллагааны хамгийн том шалгалт бол сон­гууль байдаг. Ард түм­нийг нүдгүй чихгүй мэт бодож, эрх мэдлээ хэт­рүү­лэн  нэгэнт саналаа өгсөн бол бандан тас гэж аашилж байх үед хэн ч юу ч хэлэхгүй байх ч сон­гуулийн маргааш өдөр л газар хатуу байдгийг дэн­дүү сайн ойлгуулчихдаг билээ. Одоо тэрхүү шал­галтын өдөр дөхөж бай­гааг арай олон оймс элээж, унаж, босч үзсэн ах намынхан анзаараад нүхээ малтаж байна. Ха­рин хүний барьсан гэрт орж суучихаад учраа мэдэхгүй байгаа хүргэн мэт АН-ынхан алмайтсан хэвээрээ л. Аягүй бол хоосон буурин дээр үл­дэж цэвэрлэгээ хийсээр хоцрох дог оо. Ард түмэн дөрвөн жилийн өмнө өг­сөн саналынхаа үр дүнг харж, дүнгээ тавихад бэлд­сээр сууна. Хэрэв сонгуулийн үйл явцад булхай ороогүй л юм бол хүмүүс МАХН-д дийлэнх саналаа өгсөн байгаа. Тиймээс МАХН-ын ам­лаж байсан амлалт, хэлж байсан зүйлс хэрхэн бие­лэгдсэнийг шалгаж таа­рах байх. Бас хариуцлага тооцох ч байх. Нөгөө талаас стандарт бусаар байгуулагдсан ч гэсэн цаасан дээр албан болго­сон Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбө­рийн биелэлтийг харна гэх хүмүүс ч байх биз. Гэвч нөгөөх амлаад бай­сан, Хамтарсан Засгийн газрын голлох хүч болсон МАХН нь нэрээ солиод алга болчихвол нэр нь хэвээрээ үлдсэн АН дээр ял нь бууж таарна. Харин үүнийг АН-ынхан мэдэрч ча­дахгүй байгаа юм уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлээд байгаа юм уу 20 жилийн ойгоо тэм­дэглэхэд л анхаараад гүйгээд байх юм.

Ямар ч улс төрийн намын гол зорилго нь төрийн эрх мэдлийг авах явдал байдаг. Төрийн эрх мэдлээ дангаараа авч чадвал бүх тоглоом тэд­ний дүрмээр явна. Эрх мэдэл нь ч тэдэнд, бас хариуцлагаа ч тэд үүрнэ. Бас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь нээгдэнэ. Гэвч АН 2008 оны мажоритар тогтол­цооны сонгуулиар дээрх боломжийг авч чадаагүй. Тэгсэн атлаа сонгуулийн булхай, долдугаар сарын 1-нд ардчилсан гэгдэх Монгол оронд шүүхийн ямар ч шийдвэргүйгээр буудуулан нас барсан хүмүүсийн хэргийг бос­голгүй дарах хуйвал­даа­ны төлөөсөнд Хамтар­сан Засгийн газарт багт­сан түүхтэй. Алдаа гар­гасан ч алдаагаа засч чаддаг байх нь хамгийн чухал чанар гэгддэг. Тэг­вэл АН-ынханд гаргасан алдаагаа засах боломж байна. Засгийн газрыг хянах хэмжээнд тэнцүү нөхцөлөөр Засгийн газ­раа байгуулж чадаагүй­гээс хойш хариуцлагаа хамтдаа хүлээнэ гээд байх нь ч утгагүй. Тэгээд ч хамтарсан Засгийн газ­рыг байгуулсан МАХН, АН хоёрын МАХН гэдэг нам нь нэрээ солиод алга болчихвол АН л хамаг ял дээр нь үлдэнэ.

АН-ынхаан,  үүнээс нь өрсч та бүхэн Засгийн газраасаа гарвал яасан юм бэ. Сонгогчдынхоо хүссэнчлэн сөрөг хүчнээр ажиллах ёстой гэсэн даалгавраа гүйцэтгэж эхэлбэл ямар вэ. Хэзээ ч үгүй байснаас хоцорсон нь дээр гэсэн утгатай зүйр үг англи хэлэнд бий. Түүн шиг хоцорсон ч гэсэн сөрөг хүчний ажлаа хийж эхлээч ээ. Түүнээс сон­гогчдын даалгавар, на­мынхаа жирийн гишүү­дийн итгэл үнэмшил, да­раа дараагийн сонгуу­лийн үр дүнг золиослоод жонон царайлаад яваад баймааргүй байна. Ба­руун түмэн, Зүүн түмэн гэж нэрлэгддэг ч зүүн гараас л хаан ши­рээнд эзэн суу­даг, баруунаас зүүн рүү л абшиг татвар урсдаг бай­сан билээ. Хамтар­сан Засгийн газар нэртэй ч өнгөрсөн жилүү­дэд МАХН зүүн гарынхан байж, та бүхэн ганц жононтой дагаж хошгирч ирлээ. Тиймээс АН-ын­хан Хамтарсан Засгийн газар гээд эн тэнцүү эрх, эн тэнцүү хариуцлага гэсээр хоосон буурин дээрээ хоцорч үлдэхээ­сээ өмнө сэрэх хэрэгтэй.

Монголчууд хэзээнээс хээрийн боохой дагаад явчихсан гэрийн нохойд дургүй байдаг. Хээрийн амьтнаасаа түрүүлж, гэ­рийн нохойг хороох ёстой ч гэлцдэг. Тиймээс АН-ынхан хамтарсан Зас­гийн газар гэж хөлөө хугалах гээд гүйсээр байх юм бол ирэх 2012 оны сонгуулиар хамгийн тү­рүүнд булшлагдах аюул­тай юм. Энэ тоглоомд оролцсоноороо АН-ын гишүүд Засгийн газарт багтсан ба багтаагүй  гэд­гээрээ хагаралдаж эхэл­лээ. Ирэх сонгуульд улс төрийн намынхаа хувьд амжилт гаргах итгэл үнэм­шил намын гишүүдийн хувьд ч ардчиллыг дэмж­дэг олон мянган хүмүү­сийн хувьд ч алга бол­чихлоо. Хүний буурин дээр хоцорч үлдэхээсээ өмнө сэрээч ээ, АН-ын­хаан...