Хэн нь гоё биш, юу сайн бэ?
ЗГХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд болж “зэрэг нэмээд” даруй долоо хоног өнгөрөв. Дахиад долоо хоногийн дотор мань хүн кабинетаа бүрдүүлж, парламентаар батлуулах ёстой.
ЗГХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд болж “зэрэг нэмээд” даруй долоо хоног өнгөрөв. Дахиад долоо хоногийн дотор мань хүн кабинетаа бүрдүүлж, парламентаар батлуулах ёстой.
Уг нь Ч.Сайханбилэгийн танхимыг бүрдүүлэх ажиллагаа аль долоо хоногийн өмнө, УИХ түүнийг Ерөнхий сайдаар томилдог өглөө дуусчихсан юм шүү дээ. УИХ дахь МАН-ын бүлэг “Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байсан хүнийг Ерөнхий сайдаар дэвшүүлж болохгүй. Хаалгаар гаргахаар тооноор ороод ирэв” энэ тэр гээд чуулганы хуралдааныг хаясны дараа, бүлгийн дарга Ц.Бямбацогт “МАН шинэ Засгийн газарт орохгүй” гэж мэдэгдэл хийхээс бол бүр өмнө... Х.Баттулгаас бусад АН-чууд, Г.Уянгаас бусад “МАХН, МҮАН”-чид, ИЗННН, бие даагчид нийлээд “энэ Засгийн газрыг бид цааш нь дэмжиж авч явна” гээд сонголтоо хийчихсэн. Товчхондоо МАН-аас бусад нь.
Гэвч манай улс төрчдөд ямар урьдчилан тааж болохуйц зүйл, тоглоомын дүрэм энэ тэр гэж байх биш. Хаягдсан 50 хүн нь эвлэж нийлээд засгаа байгуулчих болоод ирмэгц хаяад гарсан “сөрөг хүчин”-чүүд нь эргэж орж ирээд “Бид ч гэсэн засагт орно” гээд хөлөө жийгээд суучихсан. Засгийн газарт чинь хоёр жилийн баталгаа өгье, оронд нь таван яам авна аа гэж байна. Эгээ л нэг адууныхаа эрлээс эргэж ирсэн айлын эзэн шиг. Энэ чинь л манайхны хийдэг, мэддэг чаддаг “улс төр” шүү дээ. Ингэснээр Ардчилсан намд, МАХН ба МҮАН-д оногдож байсан сайдын суудал, яамдын тооноос дахиад 50 хувийг нь “тонож” таарах нь. Танах биш, тонох... Зөв, Ардчилсан намын фракциудад дахиад нэг сургамж. Засгаараа, намаараа наадвал ийм л хоржоонтой байх нь. ИЗН л хөөрхий, жинхэнээсээ “тал дугуй” дээр мордох нь дээ.
Гэхдээ МАН-ын нөхдүүдийн хүсч байгаачлан Сангаа ав, Шадраа ч ав, Боловсролоо ав, Хууль зүйгээ ч ав гээд хошуу дэвсээд гүйвэл энэ Засгийн газар өөдлөхгүй. Өөдлөх байтугай байгуулагдах ч боломжгүй. Зи-тэйгээ, Сайханбилэгтэйгээ, МАН-тайгаа, Мэ.Энхболдтойгоо бултаараа унана. Дөнгөж эхэлж байгаа боловсролын шинэчлэл, дундаа ч ороогүй яваа хуулийн салбарын өөрчлөлтүүд бүгдээрээ зогсоно. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа ЗГХЭГ-ын даргад С.Баярцогтыг нэр сонсогдож эхлэхэд намынх нь зарим нөхдүүд “Засаг муухай харагдана, оффшор дансыг нь яах юм” гэж ярихыг сонсоод хөх инээд хүрсэн. Тэгж яривал энэ засагт, энэ УИХ дотор сайхан харагдах нэг ч хүн байхгүй. Гаднаа ч байхгүй. Муухайгаа бол харуулдгаа харуулчихсан. Бүр хангалттай харуулсан. Харин юу сайн бэ, юу хийх вэ гэдэг тухай яривал өөр хэрэг.
МАН-ын дарга өчигдөрхөн телевизэд өгсөн ярилцлагадаа Улс төрийн намуудын хуулиа өөрчлөх, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ, Засгийн газар хоёроо байр байр байранд нь тавих, парламентын засаглалыг сонгодог утгаар нь бий болгох тухай ярьж байна лээ. Уг нь шинэ юм биш л дээ. Засаг огцорсны дараахан УИХ-ын залуу гишүүдээс уг уриалга гарсан. Эхлээд бодлогоо цуглуулья, дараа нь хүнээ ярья гэж. Огцрохоос нь өмнө АН, МАХН хоёрын байгуулсан гэрээнд ч зарим нь багтсан. Урагшлуулаад харвал Н.Алтанхуягийн Засгийн газрын анх УИХ-аар батлуулсан мөрийн хөтөлбөрт ч уг асуудлууд байгаа. Угаасаа МАН-ын хувьд улс төрийн том бодлого, шинэ үзэл санаа гаргахаасаа илүү хэн нэгний гаргаж ирсэн бодлого, концепцийг хажуугаас нь дэлсэхдээ л сайн. Гэлээ гээд яах вэ, бодлого нь байхгүй ч кноп нь тэдэнд байгаа хойно. Хөгжүүлж дэвжүүлээд сүйд болдоггүй юмаа гэхэд хойш татах чөдөр тушаа болчихгүй байх нь АН-д ашигтай.
Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдаж, засагт хамтрах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнээс өмнө хэдэнтээ хуралдсан намын Удирдах зөвлөл нь Ардчилсан намын удирдлагуудтай өгөө аваа, наймаа тохироогоо аль хэдийн хийсэн байж таарна. Харин тэр тохирооных нь ард намын даргын яриад байгаа бодлого, түүнийг нь хэрэгжүүлэх чадамжтай, хүсэл эрмэлзэлтэй хувь улстөрч, баг хамт олон бий юу гэдэг л анхаарал татаж байна. Монголын улс төрд өнөөдөр гоё харагдах хүн нэг ч байхгүй. Харагдаж болох байсан заримыг нь өөрсдөө, намаараа, нийгмээрээ шороотой хутгаад дууссан. Тиймээс шинэ засагт дандаа гоё хүмүүс оруулаад гоё харагдуулна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Энэ засагт орсон хэн ч гоё харагдахгүй. Харин муу хэлэгдэж, муухай харагдсан ч ажил хийдэг, ажлаа мэддэг хүн л юу юунаас илүү хэрэгтэй. Ард иргэдийнхээ амьдралыг алд дэлмээр өөд татаад, элгээр нь хэвтүүлчихсэн эдийн засгаа эргүүлээд босгоод ирдэггүй юм гэхэд ядахдаа өөрсдийнхөө гишгэх гишгэхгүй газар, хийх хийхгүйн хил заагийг гаргаад тоглоомын дүрмээ тодорхой болгочих хэрэгтэй шүү дээ. Ард иргэдийнхээ амьдралыг алд дэлмээр өөд татаад, элгээр нь хэвтүүлчихсэн эдийн засгаа эргүүлээд босгоод ирдэггүй юм /угаасаа тэгж чадах ч үгүй/ гэхэд ядахдаа өөрсдийнхөө гишгэх гишгэхгүй газар, хийх хийхгүй үйлдлийн хил заагийг татаад тоглоомын дүрмээ тодорхой болгочих хэрэгтэй шүү дээ. Аварч байна гээд нэмж алаад байх хэрэггүй л гэсэн үг. Энэ чинь төр гэж өөрийгөө нэрлэдэг нөхдүүдийн түмэндээ хийж байгаа том буян. “Улсынхаа төлөө” засагт орохоос татгалзаж, бас “улсынхаа төлөө” эргэж ирсэн МАН-чууд ядахдаа үүн дээр АН-ыг, шинэ Засгийн газрыг түшиж тулаасай даа. Түүнээс биш хэн нь хэдэн яамтай, хэдэн “дээлтэй” байх нь маньд ямар хамаатайв!
2014.11.28
unshigch
Зочин
Sanal 1 bn
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
зочин
Овоо
Haha
Зочин