Алтыг идэж болохгүй, гэвч...
Энэ тухай би гэхэд дөнгөж өнгөрсөн зунаас л бодож эхэлсэн нь хачирхалтай юм шүү. Монголын алтны магнат гэгддэг МАК компанийн говийн бүсэд барьж байгуулсан барилгын том үйлдвэрүүдийг харж яваад төрсөн бодол. Алтыг идэж болохгүй, өмсөх ч аргагүй, гэвч...
Энэ тухай би гэхэд дөнгөж өнгөрсөн зунаас л бодож эхэлсэн нь хачирхалтай юм шүү. Монголын алтны магнат гэгддэг МАК компанийн говийн бүсэд барьж байгуулсан барилгын том үйлдвэрүүдийг харж яваад төрсөн бодол. Алтыг идэж болохгүй, өмсөх ч аргагүй, гэвч... Монголын алтыг ачиж дуусгасан хэмээн арван хэдэн жил хараалгасан МАК компани өнөөдөр Монголын барилгын үйлдвэрлэлийн хамгийн том нийлүүлэгч болчихлоо. Хэн ч байсан хажуугаар нь нүдээ аниад өнгөрөхийн аргагүй үнэн бол энэ.
Саяхан мэргэжил нэгт нөхрийн маань бичиж нийтлүүлсэн нэгэн ярилцлага анхаарал татав. Улс төрийн хүрээнд “Мо дарга” нэрээр алдаршсан эрхэм Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт байх Бүрэнхааны фосфоритын ордоос болж өөрийг нь зургаан жилийн дотор 127 удаа зөвхөн “Өнөөдөр” сонинд бичсэн, 22 удаагийн баримтат кино хийж телевизийн эфирээр цацсан тухай “гомдлоо” ярьжээ. Харин цагдаа, тагнуулаас хэн нь хэдэн удаа шалгасан тухай яагаад яриагүй нь гайхалтай. Сайд, ялаа хоёрыг сониноор алж болно гэж угаасаа үгтэй.
Ярилцлагад дурьдагдсан зарим нэг түүхийн талаар би ч бас хальт мулт сонсож л байсан юм. Мо даргыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болсны дараа манай нэг сэтгүүлч орж уулзсан юм гэнэ лээ. Хэвлэлийнхний ярьдаг “хамтран ажиллах тухай” л асуудал юм болов уу гээд уулзтал “Бүрэн хааны ордоо зарчих, би зуучлаад өгье” гэсэн гэж байгаа. Бас л дээгүүр “сэвдэг” нөхдүүд манайхны дотор хэзээнээсээ байсан бололтой. Хоёр хүний бодсон бодол, ярьсан яриа зөрөөд ирэхээр сэтгүүлч нь өөртөө байгаа ганц зэвсгээр сүрдүүлэн дуу хураагчаа асаагаад “Чи Монголын баялгийг зарж идсэн муу луйварчин, яаж наад ордоо өөрийн болгосноо хэл” хэмээн дайрч, тэгээд бөөн хэрүүл шуугиан болоход Мо дарга Төрийн ордны хамгаалалтын албыг дуудаж, сүрдүүлэгчдийг өрөөнөөсөө хөөж гаргасан гэдэг. Одоо ч болохнээ шалгаад үзвэл хамгаалалтын албаны рапортад бичигдсэн л байдаг байлгүй. Тэр байтугай сэтгүүлчдийн өмссөн банзлынх нь урт богиныг хэмжиж байгаад чирч гаргадаг чухал ажилтай улс хойно.
Тэр үеэс л хойш мань Мо-г ангуучлах ажил эхэлсэн шиг байгаа юм. С.Баярын Засгийн газрын эхэн үед “Далай ээжийг хамгаалах” ч билүү, “Хөвсгөл далай хөдөлгөөн” ч билүү нэртэй нэг ТББ-ын тэргүүн хатагтай ордонд ажилладаг баахан сэтгүүлчдийг ойр ойрхон дуудаж Бүрэнхааны ордын талаар баахан аман ухуулга хийдэг байсныг санаж байна. Үр дүн нь дээр хэлсэн нийтлэл, нэвтрүүлгүүд. Гэхдээ ард нь манайхан биш, Хятадын компаниуд байсан бололтой юм билээ.
Бусдыг нь сайн мэдэхгүй ч Бүрэнхааны ордын хувьд бол би арай илүү мэдэх юм, Хөвсгөлийн хүүхэд гэдэг утгаараа. Хөвсгөлийн фосфоритын орд гэхээр манайхны олонхи нь Ц.Балдорж агсны аль 1990-ээд оны эхээр бичиж нийтлүүлсэн “Далай ээж цаазын тавцанд” алдартай нийтлэлээр төсөөлдөг. Энэ нийтлэл ч тухайн үедээ үүргээ гүйцэтгэж, Хатгал сумын Жанхайн даваа, Хөвсгөл далайн урд биеийг ороосон фосфоритын том ордыг ашиглахад бэлэн болоод байсан орос ах нараас Далай ээжийг маань аварсан билээ.
Харин эдүгээ “Өнөөдөр” сонинд санаатай, санаандгүй андуурч бичээд байдаг Бүрэнхааны орд бол Хөвсгөл далайгаас 120 км, аймгийн төв Мөрөн сумаас 5 км-т орших огт өөр орд юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Аймгийн төвөөс баруун хойшоо Хатгал тосгон руу явах яг зам дагуу Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Мөрөн сумын хил залгаа нутагт уг ордын лицензийн талбай байдаг. Орон нутгийнхан бол үүнийг андуурч эндүүрээд байхгүй л дээ. Өнөө хэр нь Бүрэнтогтох сумын төсвийн дийлэнхийг уг ордын ашиглалтаас бүрдүүлж байдаг, ажлын байр олноор бий болгосон гээд нутгийнхан ам сайтай байдаг.
9000 орчим га талбай бүхий уг ордын лицензийг бүр 1998-1999 оны үед “Талст Маргад” гэж Монголын компани Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас авч, дараа нь УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батхишиг 2003 онд тус компанийг худалдаж авсан байдаг юм. Голомт банкинд тавьсан өр зээлтэй нь хамт. Нам нь сонгуульд ялагдаад өөрөө ажилгүй, дээр нь Америкт өчнөөн жил сураад ирсэн том хүүд нь ажил олдохгүй байхаар хүний л эцэг юм чинь хүүгээ ажилтай болгохыг хүснэ. Гэхдээ “Наймаа панз хийнэ гэвэл би чамд мөнгө зээлэхгүй. Дэлгүүр, гуанз ажиллуулдаг юм гэвэл тэр мөнгөө өөрөө олоорой. Харин өөрийгөө шалгаж чадах томхон төсөл олоод ирвэл аав нь чамд мөнгө зээлнэ” гэсэн байдаг юм. Тэгээд хүүгийнх нь олж ирсэн компани нь “Талстмаргад”.
Түүнээс хойш арав гаруй жилийн дотор хайгуул, өрөмдлөгийн ажилд гэхэд 30 гаруй сая ам.доллар зарцуулсан байдаг. Өрөмдлөгийн ажил угаасаа өртөг өндөртэй. Нэг метр гүн өрөмдлөг хийхэд 200 ам.доллар төлдөг. Хайгуул хийж нөөц тогтоохын тулд хэдэн зуун метрээр нь өрөмдөж таарна. Дээр нь арван жилийн дотор улсад төлсөн лицензийн төлбөр ч бас л чамгүй л байгаа. Өмнө нь лиценз эзэмшиж байсан компани ч бас л энэ мэт шалтгаанаас болж зээлээ төлж чадалгүй зарахад хүрсэн биз.
“Талстамаргад” компанийн лицензийн талбайг тойроод Хятадын гурван компани лиценз эзэмшиж байсны нэг нь хоёр жилийн өмнө Хонконгийн компанид лицензээ зараад гарч явжээ. Бид л нүдээ аниад өнгөрснөөс Монголын фосфоритын ордыг хятадууд 70 сая ам.доллараар зарсан тухай мэдээлэл Www.bloomberg.com сайтад аль хэдийн нийтлэгджээ. Бүрэнхааны орд руу чиглэсэн сонины нийтлэлүүд, телевизийн нэвтрүүлгүүд ч бас энэ зүгээс санхүүжүүлилттэй байжээ гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Учир нь уг орд болоод Батж.Батбаяр гишүүнийг тойрсон хэвлэлийн дайралт болгоны дараа Хятадын компаниудаас төлөөлөгч ирж, лицензээ зарахыг хүүгээс нь шаарддаг байсан тухай нууж хаалгүй ярьсан байна лээ. Б.Батхишигийн хувьд тэдэнд хэлсэн эцсийн үг нь “Та нар мөнгөө аваад гараад явчихна. Харин би яах юм, эндээ л амьдарна шүү дээ” гэдэг хариулт. Хэний хүү ч байлаа гэсэн өнөө маргаашийн хэдэн цаасны хожоо харж лицензээ зарчихаад бүх насаараа “эх орноо худалдсан” нэр зүүж амьдрахыг хүсэхгүй биз дээ. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэж ярьдаг ч ингэж лав биш./Ер нь бол 2000 оноос өмнө Монголын хамгийн баян хүн Батж.Батбаяр байсан байж магадгүй. Бүр 1990 оноос өмнө өөрийн бизнесээ эхлүүлж, хими цэвэрлэгээ, угаалга, алт зэсийн наймаа, ноолуур гээд тэр үед хийж болох бүх бизнесийг хийж хөлжсөн хүн бол “молекул” хочит Батбаяр буюу Мо дарга. Тиймдээ ч өнөө үеийнхэн нь түүнийг Монголын хамгийн анхны тэрбумтнуудын тоонд оруулдаг/ Тэр тусмаа бүтэн арван жилийн ажил, амьдралаа зориулж, хөрөнгө мөнгөө зарцуулчихаад шүү дээ.
Анх 150 сая тонны нөөцтэй гэгдэж байсан Бүрэнхааны ордын нөөцийг шинээр тогтоож, 190 сая тонн мэдээлсэн байна. Оросуудын ашиглахад бэлэн болоод байсан Хатгалын орд бол үүнээс 10-11 дахин их буюу хоёр тэрбум тоннын нөөцтэй гэгддэг. Гэвч уг орд яг Хөвсгөл далайн эрэг дагуу учраас байгаль орчны хувьд ашиглах боломжгүй, лав одоохондоо. Хожим байгаль орчинд нөлөөлөлгүй ямар шинэ технологи гарч ирээд, хэн хэзээ ашиглана гэхийг бас яаж мэдлээ.
Уг нь бол фосфоритын бордоо үйлдвэрлэнэ гэдэг боловсруулах үйлдвэрийн хувьд тийм ч өндөр ашигтай биш. Харин нийт үйлдвэрлэл, эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө бол хамгийн ашигтай бизнес. Фосфоритын бордоо үйлдвэрлээд жилдээ 100 сая долларын ашиг олж байхад энэ нь цаагуураа нийт эдийн засагтаа арван тэрбумын ашиг авчирах боломжтой. Өнөөдөр Монголын тариаланчид жилдээ дөнгөж данган 300 мянган тонн бордоо хэрэглэдэг. Түүнийгээ 100 хувь Оросоос авдаг. Гэхдээ нийт тариаланчдын өчүүхэн хэсэг нь буюу зөвхөн нарийн ногоо тариалдаг хэсэг нь л энэ өнөдр үнэтэй бордоог ашигладаг. Одоо зах зээл дээр нэг тонн нь 550 ам.доллараар үнэлэгдэж байгаа /хаврын улиралд илүү өснө/ бордоог дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл тонныг 250-300 ам доллараар борлуулах боломжтой. Ингэвэл зөвхөн нарийн ногоо тариалдаг хэсэг нь биш, үр тариалангийн компаниуд ч бордоо хэрэглэх боломжтой гэсэн үг. Газрын үржил шим нэмэгдэж, газар тариалан хөгжиж, алсуураа эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, сайн чанарын махны экспортын тухай ч ярих боломжтой болно.
Уг нь ийм л алсын хараатай бизнес, хөрөнгө оруулалтыг бид дэмжих ёстой. Хэн нэгнийг сонингоор цохиж алах тухай биш, харин ирээдүйн үр ашгийг нь тооцож суух ёстой цаг үе. Өнөөдөр жишээ нь “Талстмаргад” компани дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Английн нэр хүндтэй компаниар ТЭЗҮ-ээ хийлгээд дуусчихсан, АНУ-д түүхий эдийн дээжээ явуулаад бүтээгдэхүүний технологийн судалгаа хийлгэчихсэн, үүгээрээ дэлхийн зах зээл дээрээс дор хаяж 700 сая ам.долларын хөрөнгө босгох тухай ярьж байна. /”Инержи Ресурс” гэж хувийн компани ч гэсэн ингэж л босч ирсэн шүү дээ/ Дээр нь “Стратегийн ач холбогдол бүхий” ордын тоонд ордог учраас төр үүний 34 хувийг эзэмшилдээ авч таарна. Тэр нь шударга ч бай, шударга бус ч бай хуулиараа ийм. Монголын төрийн зүгээс санаа тавих ёстой ажил бол энэ. Бусдыг нь тэртэй тэргүй хувийнхан өөрсдөө хийгээд, хөрөнгөө босгоод явж байна. Харин төр өөрийнхөө оролцоог яаж бий болгох, яаж үр ашигтай байлгах тухай л ярих ёстой цаг. Хэн нэгнийг сонингоор цохиж алах тухай биш, огт өөр түвшний яриа хэлцэл явж байх ёстой цаг үе.
Муу ч, сайн ч Монголын бизнесмэнүүд энэ улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа. Илүү соёлжсон, илүү үр ашигтай, илүү ухаалаг бизнес рүү хөл тавьж эхэлж байна. Харин түүнд нь төрийнхөн нь ч бай, төрийн бусчууд нь ч бай нэмэр болдоггүй юмаа гэхэд нэрмээс болчихгүй байх юмсан. Аль алиных нь нэрийг барьж хувийн ашиг сонирхол, хүсэл шуналаа гүйцэлдүүлэх гэдэг хуучин арга барилаасаа салахсан. Эх орончийн нэр барьсан бүхэн эх оронч байдаггүй гэдгийг бидний олонхи нь мэддэг болсон. Энэ чинь л ирж яваа цаг шүү дээ.

Эсэргүү
озко
Өнөөдөр сониныг дэмжинэ
Өнөөдөр сониныг дэмжинэ
Ц
Хууль зүйн сайдын зөвлөх ийм юм бичиж болох уу
Mo♥Temuujin
temuujin ♥Mo
Өнөөдөр гэж үеэ элээсэн сонин болио
Оюунэрдэнэ гэж авгай улаан рекет ш дээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
bi unshmargvi bn
Зочин
Зочин
asuudal
Zuraach
ABCD-korea-gaas
Oвоо
Зочин
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Гана
Зочин