Эдийн засгийн алуурчид аа! Эх орончийнхоо ажлыг хийгээч ээ!
Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1.5 хувиар нэмлээ. Ийм мэдээг сонссон олон нийтийн дунд “Мөнгөний бодлогын хүүг нэмсэн бол муу” гэсэн ойлголт байдаг. Энэ үнэн. Товчхондоо хоёр муу хувилбараас арай дээрийг нь сонгосон хэрэг л дээ. Төгрөгийн ханшаа тогтворжуул гэж Монголбанкнаас шахсан.
Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1.5 хувиар нэмлээ. Ийм мэдээг сонссон олон нийтийн дунд “Мөнгөний бодлогын хүүг нэмсэн бол муу” гэсэн ойлголт байдаг. Энэ үнэн. Товчхондоо хоёр муу хувилбараас арай дээрийг нь сонгосон хэрэг л дээ. Төгрөгийн ханшаа тогтворжуул гэж Монголбанкнаас шахсан. Сөрөг хүчнийхэн, иргэд, чухам хэн гэдгийг цохоход хэцүү ч үүнийг л хүсээд байв. Гэтэл энэ нь төлбөртэй, том болзолтой хүсэлт байв. Гадаад валютын нөөц багасч санхүү бүхэлдээ хямарсан нь дээр үү. Аль эсвэл инфляцийн дарамтыг бизнес эрхлэгчдэд үүрүүлж ажилгүйдлийн хэмжээг нэмэх үү гэдэг сонголт хийхэд хүрэв. “Сонголттой байгаа нь их юм, сонголтгүй ч хүндрэл амьдралд олон таардаг” хэмээн өөрсдийгөө тайвшруулаад дөрвөн сар хэлэлцсэний эцэст бодлогын хүүг 12 хувьд хүргэлээ.
Бодлогын хүүгийн өсөлт инфляцийг тогтворжуулах, чадвал бууруулах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлдэг үйлчилгээтэй маш гашуун эм юм. Өөрөөр хэлбэл, сэжиг бүхий “маш их” хэмжээний хөрөнгө оруулалт гэнэт цутгахгүй л бол, эсвэл О.Чулуунбат шиг гадаад валютын нөөцөө барьцаалаад санхүүжилт олж ирж Засгийн газрыг баярлуулахгүй л бол өөр гарц байгаагүй. Монголбанк бие даасан хараат бус байдлаа хамгаалж зөв бодлого явуулахын тулд энэ удаад Засгийн газартай олон удаа хэлэлцэж байж энэ шийдвэрт хүрсэн бололтой. Харин УИХ-ын тухайд үүргээ биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан гэхээс өөр юу гэх вэ.
Дээхнэ би “Range rover”, “Excel”-ийн үнийн талаар бичиж байсан даа.Сануулбал, “Range rover”-ийн үнийг Монголын автомашины дундаж үнийн жишиг болгон зарласнаар “Excel”-ийн үнийг өсгөөд байсан тухай юм. Харин одоо тэрхүү санаатайгаар буруу харьцуулалт хийж зохиомлоо үнэ ханшийг хөөрөгдсөний үр дүн гарч инфляци өссөөр байна. Энэ инфляци “Range rover”-ийн хэрэглэгчдэд хамаагүй. Тэд чинь “G class” сонгож улам дээшлээд харин “Excel”-чүүд “Prius”-ийн төлөө, түүнээс илүүд хүрэхээр зүтгэж байна. Гэтэл үнийн өсөлт тэдний авдаг цалин, бусад ашгаас нь залгисаар...Өөрөөр хэлбэл бага орлоготой иргэдийг дундаж орлоготны эгнээнд дэвшүүлэх гэсэн оролдлогыг төрийн хүнд суртал, УИХ-ын гишүүдийн “чухал ба чухал бус”-ыг ялгах чадвар гацаасаар байна.
Төлбөрийн тэнцэл -646 сая ам.долларын алдагдалтай байхад алдагдлыг багасгаж ядаж (+) үзүүлэлттэй болгохын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эсвэл зээлээ нэмж урсгал зардлын алдагдлыг нөхөхөөс өөр ямар арга нээсэн юм бол. Хэрэв нээгээгүй бол ам.долларын ханшийг тогтворжуулах, бууруулах тухай бодох ч эрхгүй болчихоод байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 64 хувиар буурчихсан. Тодруулбал 708 сая ам.доллар “ор тас алга болжээ”. Нөхцөл байдал ийм байхад Өрийн удирдлагын тухай хуулийг баталж амжилгүй УИХ-ын гишүүд амарчихлаа. Хэрэв дээрх хуулийг баталчихаад амарсан бол Засгийн газар тодорхой төслүүдэд баталгаа гаргаж өгөх, хувийн хэвшлийнхэн гаднаас бие даан зээл авах, бонд гаргах эрх зүйн боломж нь нээлттэй үлдэх байв. Энэ тохиолдолд УИХ-ынхан Засгийн газар, Монголбанкныхныг шүүмжлэх, хариуцлага тооцох бүрэн эрхтэй байхсан. Гэтэл өнөөдөр хариуцлага хүлээх субъект нь УИХ өөрөө болчихоод байна.
Одоо тэд хоёр хөршийн айлчлалуудад найдаад байгаа бололтой. Оросын талаас “Шатахууны үнийг чинь боломжтой болохоороо төлье, хойшлуулж өгөөч” гэж гуйх биз. Тэд ямар болзол тавихыг, манай саналыг хүлээж авах эсэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ л горь тасарсан нэг арга мөн.
Хятадын тал нүүрсний импортын төлбөрөө бүрэн төлөхгүй байгаа, өмнөх хугацаанд үүсгэсэн өрөө бүрэн төлж дуусгаагүй байгааг Си Зиньпиний айлчлалаас хүлээж байгаа нь ойлгомжтой. Гэвч “өрөө нэхэхэд” тохиромжтой үе мөн эсэхэд эргэлзэхээс яалтай вэ. Магадгүй, Оросын В.Морозовын нэгэн адил “Монголын тал үүргээ биелүүлээгүй шүү дээ” гэж амыг нь таглах магадлал өндөр байна. Бодлогогүй төр гэж үүнийг хэлдэг болохоос Монголбанкны бодлого буруудаад байгаа юм биш гэдгийг эндээс харж болно. Бэлэн мөнгө л өгч байвал ямар ч хэлэлцээрт гарын үсэг зураад байхын цаана “Бид хоёр хөрштэй” гэдгээ мартсан, тиймээс ч Оросын талтай хэлэлцээр хийж дуусаагүй байхад Хятадуудын Засгийн газартай хийсэн хэлэлцээрээ ажил хэрэг болгочихъё гэж Ерөнхий сайд хэрхэн улайрсныг бид харсан.
Мөн айлчлалын өмнөхөн Хятадын төрийн мэдэлд 67 хувь нь атгагдсан байдаг “Bank of China”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Монголын 40 орчим компани нийт гурван тэрбум ам.доллар зээлэх хүсэлт ирүүлчихээд байгаа шүү” гэж анхааруулав. Дээр нь 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг урьдчилсан байдлаар амлаад байгаа Хятадын төрийн өмчит “Sinopec” компани Монголын талтай нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Ямартай ч “томоохон үнийн дүнтэй хөрөнгө оруулалт”-ыг дагуулж буй Хятадын даргын айлчлалтай ямар нэг сэжмээр холбоотой биз ээ.
Монголын Засгийн газар ард түмнийхээ өмнө 100 хоногийн дотор эдийн засгийн хүндрэлээ даван туулах “тэнсэн” авчихаад байгааг мэдсэн хөрш орны дарга “Хүссэн зүйл чинь надад байна” хэмээн харуулаад ямар болзол тулгах бол гэдэг л сонин байна. Өөрөөр хэлбэл “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэсэн В.Якунины үг аль ч хөрштэйгээ харилцахад хамаатай.
Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулагчдын тавьсан асуудлыг УИХ эцэслэн шийдээгүй. Тэднээс доллар өгнө гэж хүлээснээс Арбитрын шүүхээр хэргээ шийдүүлээд хэдийг нэхэмжлэх бол гэдгийг сонирхох нь амархан болчихоод байна. Оюутолгойд хандах манай хандлага бол гадаадын хөрөнгө оруулагчдын Монголыг харах толь билээ.
Уг нь нөхцөл байдал тартагтаа тулчихаагүй. Зэсийн экспортын орлого оны эхнээс 87 хувиар өссөн. Алт тушаалтын хэмжээ хагас жилийн байдлаар 4.1 тонноор өссөн нь өнгөрсөн оны эхний хагастай харьцуулбал 65.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ онд 30 гаруй тонн алт олборлох зорилго нь биелбэл Монголбанкны гадаад валютын нөөц нэг орчим тэрбумаар нэмэгдэх боломжтой гэцгээж байна. Мөн уул уурхайн салбараас эхний хагас жилийн байдлаар 481 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Энэ тоо сүүлийн хагас жилийн хугацаанд нэмэгдэх төлөвтэй байгаа зэргээс харвал Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсы үр дүн гарчээ. Зөвхөн нэг хуульд өөрчлөлт оруулж хаалтыг сэтэлснээр эдийн засагт ийм үр дүн гарч байна. Мөн Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатайгаар 200 сая ам.долларын хөрөнгө босгохоор Credit Suisse банктай хамтран ажиллахаар болсон.
Харамсалтай нь ам.долларын ханш өссөөр байгаа нь үнэн. Гэхдээ дээрх өгөгдсөн нөхцлүүд дээр ямар ч мэргэн тоглогч гацаанаас гаргахад бэрх байна. Наад зах нь Өрийн удирдлагын тухай хуульд шууд хөрөнгө оруулалт болон хувьцааны хөрөнгө оруулалт авахын тулд авч буй зээлүүддээ Засгийн газрын баталгаа гаргуулах асуудлыг УИХ-аар шийдүүлэх хэрэгтэй.
Төсвийн тухай хуульд ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар тооцоолсноо болон зардлаа ядаж 20 хувиар бууруулах даалгавраа биелүүлээгүйгээ УИХ хүлээн зөвшөөрөх биз ээ. Энэ бүхний дараа хөрш орны төрийн тэргүүнүүдтэй гар барих, яриа хэлэлцээр хийх нүүртэй болох нь лавтай. Засгийн газар ээлжит бус чуулган зарлавал ямар дарааллаар тулгамдсан асуудлуудаа шийдүүлэх жагсаалтаа гаргачихлаа. Одоо УИХ-ын эрхэм гишүүд цуглаж суугаад товчлуур дарж өгч буян болох л үлдэв. Тэд хариуцлага хүлээж сураагүйг сонгогчид мэднэ. Харин “G class”-ийн хэрэглэгчид хуулийн хаалтаа сэтэлчихвэл “Prius”-чүүдийн эрх ашгийг хамгаалах цорын ганц тусламж тэр л болчихоод байна.
Нэгэн түүхийг дурсахад А.Батсүх гэдэг хүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоход буюу 2006 онд инфляци зургаан хувьтай байсан. Гэтэл 2008 оны сүүлчээр инфляци 34 хувь болтлоо өссөн. Бодлогын хүүг нэмж аймшигтай дарамтад нэрвэгдээд ажлаа өгсөн тэрхүн инфляцийг 21 хувь хүртэл бууруулаад өөрийн хүсэлтээр ажлаа өгч байв. Түүнийг ажлаа өгөх үед Монгол Улсын гадаад валютын цэвэр албан нөөц 639 сая ам.доллар байлаа. Сонин дурсамж байгаа биз. Төсвийг нь танаж өгөхгүй, бэлэн мөнгө тараагаад байгаа хөрс суурин дээр тэр өөрөөр яаж ажиллах байсан гэж. Өнөөдөр эдийн засгийн мэдээ, мэдээллүүдээс манайхыг сүйрч байна гэж хэлэх лав болоогүй. Тэр үед манай улс 639 сая ам.долларын нөөцтэй байсныг сонсоод шоолж инээх хүн олон байгаа байх. Гэвч улстөрчдийн тарьдаг балаг хэвээрээ. Төсвөө танаж өгөхгүй. Бондын хөрөнгийг хамаагүй зарцуулж халалт үүсэх боломжийг хангалттай дэвсэж өгч байна.
Гэхдээ тэр үеийг өнөөгийнхтэй шууд харьцуулж болохгүй. Наад зах нь тэр үед бид эрэлтээр өдөөгдсөн инфляцитай тэмцэж байсан бол одоо ханшийн сувгаас үүдэлтэй инфляцитай тулгарах эрсдэлтэй болж байна. Үүнээс ч аюултай зүйл нь гэвэл долларын ханш огцом өсч, ханшийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж эхэлсэн нь төгрөгийн үнэгүйдлийг дагуулж магадгүй шинж тэмдгүүд илрээд эхэлсэн гэнэ. Мэргэжлийн хэллэгээр үүнийг “currency crisis” буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн хямрал гэдэг аж. Төгрөгийг хамгаалах, валютын нөөц шавхагдахын хэрээр ийм хямрал дагалдаг байна.
Төгрөгийн өгөөж үлэмж муудаж, төгрөгийн хадгаламж долларт шилжээд эхэлсэн. Төрөөс харилцахад баталгаа гаргаагүй байх үед харилцах нь хадгаламж болж хувираад хадгаламжийн хэмжээ зохиомлоор нэг хэсэг өсч байсан. Гэтэл сүүлийн үед банкны системийн төгрөгийн харилцах ч тэр, хадгаламж ч тэр аль аль нь буураад эхэлсэн. Олон нийтийн дунд төгрөгт итгэх итгэл эрс суларч байгаагийн илрэл л дээ. Хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 13 хувь, инфляци 20 хувь байгаа үед төгрөг тэртэй тэргүй эерэг өгөөж авчрахгүй байгаа. Гэхдээ л өмнө нь төгрөг ингэж банкны системээс зугтдаггүй л байсан. Байдал үнэхээр ноцтой, түгшүүртэй болж байгаа биз?
Валют зохицуулалтын тухай хуулиа харъя. Монголбанк улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй гэж уг хуулийн 8.2-т байна. Гэтэл одоо өнөөх гадаад нөөцийг нь хасаад сууж байна. Яагаад? Засгийн газар гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах буюу уг хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлээгүй. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн 6.1-д валютын талаарх төрийн бодлогыг тодорхойлох гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн онд мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах бодлого баталж өгдгийг хэлж байгаа хэрэг. Тэгэхээр төгрөгийн ханшийг тогтворжуул гэсэн үүрэг даалгавар ерөөсөө энэ хуульд Монголбанкинд өгөгдөөгүй байна. Гэвч төгрөгөө хамгаалах үйлдэл хийдэг. Харин УИХ баталж өгсөн бодлогодоо үнэнч байж чадах уу. Засгийн газар үүргээ биелүүлсэн үү гээд харахаар “Үгүй” байгаа биз.
Одоо Засгийн газарт нэг аврах гарц харагдаад байгаа нь Монголбанкнаас зээл хүсэх явдал байх. Амархан шүү. Гэхдээ инфляци өндөр үед төсвийн алдагдлыг ийм замаар санхүүжүүлбэл төгрөгийн ханшид дарамт учирна. Өнөөх цаламдах гээд байгаа зүйлээ сансрын хөлөгт хийгээд нисгэсэнтэй адил. Энэ бүхний гол алдаа нь сүүлийн жилүүдэд мөчлөг дагасан буруу бодлого явуулсан, төсвийг хэт тэлсэнтэй холбоотой. Үүнтэй холбоотойгоор гар, хөлөө “хүлүүлчихээд” байгаа бидэнд одоо олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж урт хугацааны хямд зээл авахаас өөр зам үлдсэнгүй.
Цаадуул чинь төсвийн сахилга батын талаар хатуу болзол тавина. Тэр дүрэм журмыг манай улстөрчид дагаж чадна гэдэгт эргэлзэж л байна. Хамгийн эхлээд УИХ ажлаа хийх хэрэгтэй байна. Бүх “дайсан”-уудаас эдийн засагт хамгийн том хохирол учруулагч нь улстөрчид л байдгийг олон жил харлаа. За, эх орончид минь амласан шигээ бай. Ажлаа хий. Найр наадмыг чинь идэх биш, одоо хангалттай.

iljhsfEBJRJ
bayak
bayak
bayak
bayak
ccc
bi mongol hun
Зочин
зочин
халамцуу бааги
Зочин
Зочин
Amgaa
bayar
Сэтгүүлчдээ жаахан юм унш
NUAMAA
NUAMAA
Зочин
зочин
Э.Батзориг
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch
ТЭдийн засгийн алуурчин гадны гар хөл биз
Turiin daisan
uuruu
Zochin
Zochin
Зочин
Ганзаа
Ганзаа
Уншигч
бат
Зочин
Зочин
Зочин
Aagii
Зочин
Зочин