“Инженер” гэх Бат шударга хүн мөн үү
Мөн улсын хөрөнгийг завшсан байдалд нь эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, актууд байсаар атал өнөөдрийг хүртэл алдаагаа арилгаагүй байна. Ийм хүнийг төрийн албанд нь заавал буцаан томилуулах гэсний цаана улс төрийн учир шалтгаан бий гэдгийг олон нийт мэддэг.
“МИАТ” ХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн дарга Ц.Бат “Захиргааны чөлөөтэй байх хугацаандаа өөрийн албан ажилтай холбоотой мэдээ, мэдээллийг twitter цахим хуудсанд зөвшөөрөлгүй нийтэлж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг удаа дараа зөрчин компанийнхаа бизнесийн нэр хүндэд халдсан, дотоод нууцтай холбоотой мэдээллийг задруулсан гэх шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сард ажлаас халагдсан байдаг. Энэ асуудал Батын гомдлоор шүүхээр хэлэлцэгдэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс “Нэхэмжлэгч Ц.Батын хариуцагч “МИАТ” ХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэр гаргасан байдаг.
Гэтэл Ерөнхий сайд “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг “Чи том алдаа гаргажээ. Ц.Батыг ажилд нь эргүүлэн томил” хэмээн үүрэгдсэн байна. Энэ тухай Г.Жаргалсайхан салбарын сайддаа учирлан тайлбарласан ч хуульч мэргэжилтэй сайдын хувьд “Шүүхийн шийдвэрийг яах болж байна” хэмээн амаа таглуулжээ. Үнэхээр ч Ерөнхий сайдын утсаар ярьсан “дарамтан даалгавар”-ыг хүлээн авбал Г.Жаргалсайхан захирал шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр өөрөө хариуцлага хүлээх учиртай. Тэгээд ч “МИАТ” компанийн хөдөлмөрийн гэрээ, компанийн нууцлал, дотоод журмаар хамгаалагдсан бизнесийн мэдээлэл бол тоглоом биш. Тэр тусмаа Төрийн өмчит компанийн хувьд энэ бол маш чухал асуудал юм.
Мөн улсын хөрөнгийг завшсан байдалд нь эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, актууд байсаар атал өнөөдрийг хүртэл алдаагаа арилгаагүй байна. Ийм хүнийг төрийн албанд нь заавал буцаан томилуулах гэсний цаана улс төрийн учир шалтгаан бий гэдгийг олон нийт мэддэг. Тухайлбал УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвийн Оюунгэрэлийн дүү Цэдэвийн Батыг “эрхлүүлэх” гэж Төрийн өмчит компанид албан тушаалд томилох, тэр нь эрхэлсэн байгууллагын дүрэм, журмаа үл хүндэтгэн ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж түүнийг эргүүлэн томилох юм бол ардчилал, шударга ёс гэж хаана байгаа юм бэ. Нарийндаа Ц.Оюунгэрэлийн “кноп” Ерөнхий сайдад барьцаалагдаж МИАТ төрийн өмчит компанийн газрын даргын томилгоон дээр дэнслэгдчихээд байсныг олон нийт мэдэж байсан. Эцэстээ энэ бүхэн хууль, шүүх шийдвэр гарчихсан байхад байхад түүнийг зөрчөөд Ц.Батыг ажилд нь ав гэж үүрэгдэж болох уу.
Хамгийн гол нь энэ бүхний цаана Ц.Бат хуучин ажилдаа эргэн орохоос илүүг санаархаж өөрийгөө Г.Жаргалсайханы оронд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдох цаг ойрхон ирсэн хэмээн ярьж яваа аж. Магадгүй угийн энгийн биш сэтгэлийн хөөрөлтэй тэрбээр Г.Жаргалсайхан захирлыг өөрийг нь халах тушаалыг үзэглэсэнд эгдүүцсэндээ тэгэв үү гэж бодож болох ч Ерөнхий сайд хүртэл түүний төлөө Төрийн өмчит компанийн захирлыг утсаар загнаж зандарч байгаагаас үзвэл Ц.Бат үнэхээр том хамгаалагчтай бололтой. Гэвч Ерөнхий сайд шүүхийн шийдвэрийг зөрчин байж Ц.Батыг Г.Жаргалсайханаар солих тэнэг шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна. Хэрэв ийм зүйл болбол Монголын төр үнэхээр төрлийн алба болоод “кнопны наймаалцлын цаадах ашиг хонжоо”-н дээр дэнжигнэж байна гэж үзэхээ аргагүйд хүрэх нь. Ингээд Ц.Батыг ажлаас халах болсон шийдвэр, мөн ажилд нь эргүүлэн томилох үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг та бүхэнд хүргэе.
Зочин
Сэтгүүлчээ мөнгө өгий
zochin
Jenco ovogt Gansuhiin Orgilmaa
zochin
гомо
эгчтэйгээ хамт дуугээ алсан ш тээ
Мэргэн
Аагий
Зочин
Зочин
Зочин
Захиалгат нийтлэлч
Зочин
bold
Зочин
Зочин
Зочин
Zochin
JENCO BOLON MAFIA
zochin shde
YMxий яHxAH
buzar em
zolboo
Зочин
ЦФУФЦ
bayar
@@@@@
1115
Bat enginer
Зочин
Oil
Зочин
Зочин
Зочин
Hudaldagdsan gichii
Зочин
Зочин
Зочин
монгол эр
жиргээний маанаг
Бат инженер чинь захиалгат "аллагад" өртөөд
Хэн ч биш
Санал
энэ нэг бузар авгай
Зочин
3
Gansuh
Зочин
Зочин
энх
Зочин
zochin
Зочин
dfgdfgбж
Зочин
Зочин
Зочин
wefew
зүмбэр сүмбэр
Зочин
goyo
монгол
Хүний өмнөөс хүн зуудаг турхиралтаар архирдаг тийм
njuty
njuty
njuty
ee baabaraa
zochin
иргэн
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
zochin
Zochin
Nogara
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН ЖС ЖС
ЗОЧИН ЖС ЖС
ойлгосонгүй
agree with you