Ялгаварлал
Монголын өглөө хоригдож баригдсан тухай мэдээгээр л эхлэдэг болжээ. Хэн нэгнийг хорьсон, хэд хэдээр нь суулгасан гэх хар мэдээ л сонинуудын нүүрийг эзэлж байдаг боллоо. Саар мэдээ сайнаасаа илүү хурдтай түгдэг өвөрмөц онцлог өнөөдрийн монголын нийгмийн ерөнхий уур амьсгалыг тодорхойлж байна.
Өмнөтгөл

Сүүлийн үед МИАТ-ийн хэрэг гэх маш том дуулиан дэгдээд байна. Баахан холбогдогч хоригдсон. Арваад хүнийг аваачаад хорьчихсон. Үе үед МИАТ-ийг удирдаж байсан дарга нарыг эхнэрүүдтэй нь хамт хөтлөлцүүлээд шоронд хийчихлээ. Улс төр дагасан асар том сүлжээ бүхий уг хэрэгт ахиад ч нэжгээд холбогдогчид шинээр татагдах бололтой. Татагдана гэдэг нь хоригдоно л гэсэн үг. Мэдээж шалгах ёстой, бүх сүлжээг нь дагаж нэг бүрчлэн илрүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. МИАТ бол үе үеийн эрх баригчдын тоглоомын талбар байсан уу гэвэл байсан. Улс төрийн томилгоогоор ирж зайдалж байгаад л явцгаадаг. Түр ирдэг, туйлж байгаад явж оддог. Хөлд нь салбар үрэгддэг нь үнэн. Мэргэжлийн, шударга хүн бол байнга л шахагдаж, хавчигдаж, халагдаж, хэлмэгдэж байдаг. Одоо тэдгээр удирдлагуудын хэн нь хэн байсан нь бүгдийн нүдэн дээр харагдаж байна. Эмгэнэлтэй л юм. Хэрэгт сэжиглэгдэн баригдаж хоригдсон хүмүүсийн араас баалж байна гэж бүү бодоорой. Яг энэ айл дээр бол олон жил хуримтлагдсан ужиг асуудлууд байсан юм шүү гэдгийг л хэлж байгаа юм. Одоо Эрдэнэт үйлдвэр тойрсон хорин жилийн сүлжилдэж хэрэлдсэн хууль бус бизнесийг илчилж тавих цаг бас болсон байх. Холбогдогчид нь төрийн дээд төвшний нөхдүүд л байх вий. Эрдэнэтэд ноёрхлоо тогтоох нь эрх барихын төлөөх тэмцэлтэй л эн зэрэгцдэг тэмцэл шүү дээ. Энэ тухай жич бичье. Өгүүллийн маань санаа “Хорь хорь бас дахин хорь” бол огт биш. Хоморголж, улс төржиж, ялгаж, түүж шалгаж байгаа явдлыг би буруушааж байгаа юм. учир нь шударга ёсыг тогтоох тухай гадагшаа хашгираад, дотогшоо улайн цайм намчирхаж, улс төржиж байгааг нь иргэд асар их шүүмжилж байна. Шударга ёсны нөгөө тал улс төржилт биш. Шударга ёсны нөгөө тал хонзогнол биш. Шударга ёсны нөгөө тал алагчлал биш. Шударга ёсны нөгөө тал шударга ёс өөрөө л юм.
Ялгаварлал 1
Монголчууд хүний мууд дурлахыг үзэж чаддаггүй сайхан араншинтай. Тэр сэтгэл зүйгээс нь болоод хууль гууль болдог тааруу жишиг тогтсон ч байж мэдэх юм.
Гэвч энд хүмүүсийн дургүйцлийг төрүүлж буй нэг өнцөг байгаа юм. Тэр нь хоморголдог, улс төрийн нам хүчнээр нь харгалзаж ялгаж ялладаг явдал. Одоо дандаа МАН-ынхныг л шалгаж, хорьж цагдаж байгаа нь нууц биш. Хүн болгон үүнийг харж байна. Басхүү далдхан зэвүүцэж байна. Жишээ нь, сонгуульд бүгдээрээ л орцгоосон. Бүгдээрээ л ил далд хууль зөрчсөн. Гэвч одоо МАН-ынхныг л онилж байна. Нэг нэгээр нь сугалж байна. АН-ынхан бол халдашгүй юм байна. Бүгд энэ талаар гайхан хэлэлцэж байгаа болохоор ялаварлал хэм хэмжээг аль хэдийнэ давж оджээ.
Орон нутгийн сонгууль боллоо. МАН ялсан аймгууд засаг даргаа томилж чадахгүй гацаанд орчихсон. Яагаад тэр вэ?
Яагаад гэвэл заавал АН-ын хүнээр л засаг дарга тавина гээд гацаачихсан. Хамгийн их шударга ёс номлодог, хамгийн их ардчилал ярьдаг эрх баригчид маань орон нутгуудад ялсан намд эрх шилжүүлдэггүй. Тэр цөөн аймагт МАН-ын хүн Засаг дарга байна уу, АН-ын хүн Засаг дарга байна уу үндсэндээ ялгаа байхгүй. Зарчим л үйлчлэх ёстой. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд аль нь олонхи болсон юм. Аль нь тухайн орон нутгийн ард иргэдийн дийлэнхийн саналыг авсан юм. Тэр намаас л Засаг дарга тавигдах ёстой. Ийм тодорхой асуудал дээр Ерөнхий сайд муйхарлаж буй нь зохисгүй юм. Энэ бол ялгавартай хандлага. Энэ бол ялгаварлал дээд цэгтээ тулсан үзүүлэлт.
Ялгаварлал 2
Төрийн албанд халаа сэлгээ газар авсан. Одоогийн байдлаар ажлаас халагдсан хүний тоо 7000-д хүрсэн гэх мэдээ байна. Аргачлал нь дарамталж байгаад өөрсдөөр нь өргөдөл өгүүлэх. Энэ тухай мэдээллийн хэрэгслүүд хангалттай дуугарч байгаа. Хамгийн сонирхолтой нь хүчээр шахаж гаргаад онгойсон орон болгон дээр АН-ын гишүүд, тэдний ах дүү амраг садангууд чигжиж байгаа явдал.
Энэ улс орныг ийм муухай ялгаварлалаар хучиж болохгүй юм. Ажилгүй болсон хүн хэзээ ч баярладаггүй. Эсрэгээрээ амьдрал ахуй нь унаж, сэтгэл санаа нь хямардаг. Энэ үүднээсээ Монгол оронд санаа сэтгэлийн тэнцвэрээ алдсан 7000 хүн нэмэгджээ. Тоо болгоны ард айл гэрийн амьдрал бий. Энэ тусгал өөрөө Монголд ашигггүй тусгал юм . Одоо МАН-ын баахан хүн шалгагдаж байна л гэнэ. Экс гишүүн Д.Дондогт эрүү үүсгэж л гэнэ. Бас л барьж хорих юм байх. Бүр 10-15 жилийн ял өгөх гэнэ. Д.Дондог хэрэв яллагдвал энэ айхтар юмны ард гарч чадах болов уу. Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга асан, НИТХ-ын дарга асан Т.Билэгт гуайг бас барьж ирэх гэнэ. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан их баривчилгаа явагдах гэнэ. Экс гишүүн, хотын дарга асан Ц.Батбаярыг мөн л эрүү үүсгэн шалгаж байгаа. Экс гишүүн Н.Болормааг мөн л баахан шалгаж, хоргоосон. ТЕГ-ын дарга асан Б.Баттөмөрийг бас л шалгах гэнэ. Энэ мэтээр цувраад л явчих юм байна л даа. Одоо хүмүүс өөр хоорондоо АН-ынхныг яагаад шалгадаггүй юм бэ гэсэн асуулт тавьцгааж байна. Тэд үнэхээр энхийн цагаан тагтаанууд юм уу. Тэд үргэлж л засгийг хамтарч барьж байсан шүү дээ.
Өнөөдөр дуулиан болж буй МИАТ-ын хэрэг дээр гэхэд нэгийн зэрэг сайд, нэгийн зэрэг том банкны эзэн шалгагдах нь тодорхой харагдаж байна. Гэвч үзүүр нь АН-ын нөлөө бүхий улстөрч, банкны эзэн хоёрт хүрч чадах уу. Бараг хэдэн гүйцэтгэгч барьж хорьсноор л дуусах болов уу даа. А.Гансүх сайд энэ хэргийн тухайд нэн баяртайгаар “Засаг солигдсоны буянд л энэ хэрэг илэрлээ шүү” гэж мэдэгдэж байх юм. Зарим талаар энэ үнэн ч байж болно. Гэхдээ хийж байгаа мэдэгдэл нь асар улс төржсөн, нийгмийг хувааж талласан, өс хонзон тарьсан мэдэгдэл. Төрийн сайд хүний нэгдүгээр зарчим улс төржилт биш. Төрийн сайд хүний хэл ийм хорон, нийгмээ сэрдхийлгэсэн өнгө аястай байх ёсгүй.
Төгсгөл
Хуулийн тэгш хэрэгжилт л энэ улс оронд тогтох ёстой. Хуулийг хувааж таллаж хэрэгжүүлдэггүй. Хуулийн тусах гэгээ яг л алтан нар шиг адилхан биднийг гийж байх ёстой. Төр энэрэнгүй байх ёстой. Төр ард иргэддээ хойд эх шиг хандаж болохгүй. Ямар төр байна, албат түшмэдүүд нь яг тийм байдаг байна. Жишээ нь, Хууль зүйн сайд гэхээрээ л араа шүдээ тачигнуулсан, харгис хатуу хүн байх ёстой юм уу. Хууль зүйн сайд хүн харин ч хүнлэг хүн байх ёстой. Ирлэсэн тонгорог шиг хатуу зарчимч байхын сацуу цаад дотор хүнээс нь энэрэл ханхалдаг байж хуулийн хэрэгжилт иргэдэд зөв тусна. Тэд ямар ч хар сэргүйгээр шийдвэрийг нь хүлээж авна. Нэг талдаа нэг шат ахиж харагдавч нөгөө талдаа нийгмийг айлгаж ичээсэн, санаа сэтгэлийн дарамт нэмсэн явдлууд их болж байна. Хууль зүйн сайдад захиа илгээсэн хэргээр шалгагдаж буй эмэгтэйд зандачлах гэсэн байж болшгүй ял тохжээ. Юун зандачлах вэ. Тэр эмэгтэй санаа сэтгэлийн хүнд дарамтад орсны улмаас биеэ барьж дийлэлгүй тийм алхам хийсэн байх. Эрүүл мэндийн хувьд ч асуудалтай байсан гэж сонссон. Хэрвээ тэр эмэгтэйд 12-17 жилийн сонсгосон нь үнэн бол би үнэхээр харамсаж байна. Гэмшиж, харуусч, яахаа мэдэхгүй байдалд орон уйлж суугаа л нэг ээж шүү дээ. Түүнийг уучилчих Х.Тэмүүжин сайдад тийм ч хэцүү зүйл биш. Харин ч эсрэгээрээ нийгэмд гоё харагдана Олон эхчүүд уяран хайлна. Энэрэх нинжин сэтгэлээ эх хүнд ядаж гаргах хэрэгтэй. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр экс тэргүүн хатагтай О.Цолмонд бас өөрт нь мессеж бичсэн хэргээр эрүү үүсгэж байгаа дуулдлаа. Мессеж бичсэн, захиа өгсөн хэргээр хүүхнүүд биднийг шорон оронд хийгээд яах юм. Бид бие биенээ шорон руу илгээгээд л байх юм бол эцэстээ Монгол шоронжсон л орон болно. Шоронжсон орон болох нь бидний хүссэн Монгол ерөөсөө биш шүү дээ.