Уух ухамсар
Мань мэтэд нь сар бүрийн 1 –нд ганц шил пиво ч олдохгүй мөртлөө архаг алкаашууд болон төрийн томчууд дураараа л уудаг. Хууль ийм байдаг юм уу?
“Залуус автуусанд ахмад хүнд суудал тавьж өгөх ухамсраа гээж, би лав залуудаа эмгэн өвгөнтэй суудал булаалдаж яваагүй” гэж өмнөх үеийнхэн халаглана. Социализмын үед Таван шараас Оффицер ороход ердөө 20 минут л зарцуулна. Автуусаар 10-20 минут явахад суух зогсохын ялгаа үгүй социализмын үед суудал тавьж өгөх нь тийм ч төвөгтэй биш. Харин одоо!? “Ухамсар доройтсон” шалтгаан нь замын түгжрээ, хотын тэлэлт байж магадгүй. 20 – 30 минут биш 2 – 3 цаг зогсох нь нэлээд хүндрэлтэй. Тиймээс ч залуус арын суудал руу алалцдаг, худлаа унтаж буй царайлдаг г.м. “ухамсар дорой” үйлдэл гаргана. Замын түгжрээтэй холбоотой энгийн шалтааныг “Монголчууд нийтээрээ сэтгэхүй доройтсон”, “21 –р зууны боловсролын уналт” гэх мэт сүржин тайлбарлах хэрэггүй. Автобусны чихэлдээн, замын түгжрээ улам нэмэгдсээр л байх юм бол суудал тавьж өгөх “ухамсар” доройтсоор л байна. Зам сэлүүхэн болчихвол социализмын сайхан “ухамсар” эргээд дээшилнэ.
Амьдрал дээшлээд, ажил ихэсвэл дагаад хүний ухамсар дээшилж уух нь багасдаг. Харин амьдрал уруудаад, ажил олдохгүй бол “ухамсар доройтож” ууна. Аан харин хааяа даа баярламаар санагдаж, найз нөхөдтэйгөө гарах нь цэвэр “ухамсарт үйлдэл”. Ухаандаа “ухамсар доройтож” уух нь л хамгийн их асуудал дэгдээдэг, өнөө хоёр нь гайгүй. Хамгийн гол нь уух ч тэр, ухамсар ч тэр нийгмээ дагаж л урсахаас биш уриа лоозон орилоод, Facebook –ээр лайк цуглуулаад “ухамсартай” болчихгүй.
Улаанбаатар хот 300 мянган машинтай болсон. Хар үгээр бол 300 мянган жолооч цагаан сараар лав архи уухгүй гэсэн үг. Өглөө 9 –өөс орой 9 хүртэл айл хэслээ ч гэсэн 3 – 4 айлаар л орж амжиж байгаа биздээ. Учир нь бид ихэнхи цагийг айлд биш, замын түгжрээнд зарцуулдаг болсон. Иймээс нэг айлд бууз “тавиад гаргах” хооронд л саатна. Зарим айлууд хамаатнуудаараа нийлж ресторанд шинэлж, золгодог хэвшил хэдэн жилийн өмнөөс дэлгэрэв. Ерөнхийдөө цагаан сарыг улам цомхон, бие чилээхгүй, гэхдээ бас нэгэндээ баярхаж тэмдэглэх хандлагатай. Үр дүнд нь өнөө муу архины хэрэглээ буурч, дээлийн торго хөөрөгний даалин өнгө нэмж буй нь сайшаалтай. Хэдэн жилийн өмнөх шиг зочин ирэх тоолонд бүтэн шил Хараа, Ерөөл задалдаг байсан нь больж, буузны дараа ганц үрүүнк үнэтэй гадаад архи хундгалдаг моод дэлгэрчээ. Энгийнээр хэлбэл “том цагаан сараас ухаалаг цагаан сар луу” жинхэнээсээ шилжсэн ч юм шиг. Цагаан сараар бүгдээрээ ажиглая л даа, манайхан хир их уух нь уу.
Ер нь хэн л архидалтанд дуртай байх билээ. Архаг архичид нь хүртэл “Би бол өнгөрсөн хөөн, залуус л битгий уугаасай...” гэж Монголын архидалтанд санаа зовнидог юм, хэдэн УИХ гишүүн л шаналаад нойргүй хоноод байгаа юм биш. Сүүлийн үед “хуурхай хууль гарна”, “суманд ганц, хороонд ганц архины дэлгүүртэй болно” г.м. шуум твитэрээр явах боллоо. Монголын залуучуудын холбооны тэргүүн нь “Архины эсрэг маш хатуу хууль хэрэгтэй” гэх. “Шаг үүсээд, хүмүүс хордож үхвэл яах вэ?” гэхээр өөдөөс “Архидалттай хийх тэмцэлийг хохирол багатай л давах ёстой...” гэсэн фашист юм жиргээд сууж байгаа нь лав нэг учиртай. Иргэдийн амьдрал ерөнхий сайдын хэлсэн шиг жаргалтай биш ч ТВ9, ТВ5 –аар гардаг шиг арай ч сүйрчихээгүй байна. Уг нь манайд “21 хүрээгүй хүнд архи зарахгүй” гэсэн гайгүй сайн хууль байдаг, хэрэгжүүлдэггүй л болохоос. Сар бүрийн 1 –нд эрүүлжүүлэгддэг хүмүүсийн тоо лав жирийн үеийнхээс бага биш гэнэ лээ. Мань мэтэд нь сар бүрийн 1 –нд ганц шил пиво ч олдохгүй мөртлөө архаг алкаашууд болон төрийн томчууд дураараа л уудаг. Хууль ийм байдаг юм уу?
Тамхины хатуу хууль бидэнд өгөөжөө өгсөөн, ядаж л дотор татахаа больсон. Гэхдээ одоо гадаа татахыг нь хуулиар зөвшөөрөх, эсвэл тамхины тусгай цэгүүд гаргахгүй бол хаа сайгүй хууль зөрчигдөж байна. Хууль зөрчигдөх үйлдэл хэвшил болох нь миний бодлоор хамгийн муу. Хороонд ганц архины дэлгүүртэй байх ёстой гэсэн ланжгар хатуу хууль баталчихвал хорооны архины дэлгүүрийн тоо хэдээр цөөрч магадгүй л юм. Орой 8 цагаас баар, рэсторан хаах ёстой гэсэн хатуу хууль гаргачихвал зарим баар хаалгаа жаахан эрт барьж мэдэх л юм. Гэхдээ хууль ийм байдаг гэж үү? Архидалттай хатуу тэмцэх гээд утаатай тэмцдэг шигээ бүтэлгүйтэж, хэдэн дарга нь дээлээ нөмөрч, хэдэн залуус найрканд хордвох вий л гэж.
хуулийн хариуцлага
Зочин
Гааяа
Зочин
Zoloo
Haha
Sotslizsmiin bus xeden minit yavdag baisan bodoj
Bitii medemhiir
Arhag alkaash
Зочин
Дутуу сурсан
uwuu
Зочин
Zo zo
turuu
Batbold
Batbold
Batbold
Batbold
Др
Зочин
Зочин
зочин
zuv khun
zuv khun
Зочин
dood mald
Bayaraa
Uulgui yaahav dee
Зочин
ANHAAD
ANHAAD
ХУЖАА ЛУУХААА
Зочин
MCRAE_ZORIGO ХОР НАЙРУУЛАГЧ ХУЖАА
ХУЖАА
луухаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганаа
А
Багш
Зочин
Зочин
...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
odon
Boldoo
Зочин
IHRA