МУУХАЙ МУИС
Хэн ч мэдээгүй, хэнээр ч хэлэлцүүлээгүй ийм том шийдвэрийг “хуйвалдаан” гэдэг болохоос “шинэчлэл” гэж лав хэлэхгүй байх.
Сүүлийн үед хэвлэлээр МУИС –ийн хамаг “бузар булхайг” илчиллээ. Энэ “бузар муухайг” өөрчлөх гэсэн “шударга шийдэмгий” хүмүүс “шинэчлэлийг чангаагч” нарын эсэргүүцэлтэй тулгарав. Улмаар ТВ –ээр ярьна, интернэтээр цацна, сонинд ярилцлага өгнө. Гэхдээ арай дэндүүлээд байгаа учир өөрийн хэдэн бодлоо хэлэе.
“МУИС –ийн гурван багшид нэг дарга ногддог” гэнэ. За энэ ёстой хар PR. Тэнхимийн эрхлэгчдийг даргад тооцсон бололтой. Тэнхимийн эрхлэгч ердөө 20 – 30 мянган төгрөгний нэмэгдэлтэй, бусад багш нартай яг ижилхэн хичээл зааж, яг ижилхэн ажил хийдэг. Тэнхим гэдэг нэгжийг хариуцах эзэнгүй орхиж болохгүй. Манай тэнхимд лав PhD багш нар нь хоёр хоёр жилээр ээлжлээд л хийчихдэг юм. Тэнхимийн тоо олон гэдэг нь харин үнэн. Гэхдээ хүн цөөтэй тэнхимүүд нэгдэх процесс явагдаад эхэлсэн. МКС дээр гэхэд математикийн зургаан тэнхим нь “Онолын”, “Хэрэглээний” гэж хоёрхон хэсэгт нэгдэж байгаа. Тэгээд ч ер нь тэнхимийн эрхлэгч гэдэг татварын байцаагч шиг “цавчаа цалгиатай” орон тоо биш, хүн дурлах юмгүй. Баяжиж хахсан, үнэтэй жийп унадаг тэнхимийн эрхлэгч, декан, сургалтын албаны дарга би лав мэдэхгүй. Ямартай ч зардалын үүр уурхай болсон юу ч хийдэггүй “дарга” биш л дээ.
“Гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан багш нарыг гадуурхдаг” гэнэ үү? Үнэндээ эрдмийн зэрэгтэй багш нарын 60 – 70 хувь нь гадаадад PhD, ScD хамгаалсан байдаг. Байгалийн ухааныхан бол 80 – 90 хувь ч хүрч магад. Монголдоо доктор хамгаалсан цөөхөн хэд нь бусдыгаа гадуурхан хяхаж хавчих юм гэж үү? МУИС –ийн ихэнхи багш шинжлэх ухаанд сэтгэлээ зориулсан хүмүүс байдаг нь харин маргаангүй үнэн юм шүү. Ер нь улс төрчид, сэтгүүлчид сэнсаци дагаж худал үнэн чалчиж байхад судлаач эрдэмтэдээс л бодитой мэдээлэл гардаг юм.
“МУИС оюутнуудыг хэрхэн алдаг вэ? Комунист угшилтай доктор професорууд, Ном уншдаггүй мангар багш нар...” гэх мэтээр лав оллоо.мн дээр дараалсан хоёр нийтлэлд бичжээ. ТВ –ээр ч захирал нь МУИС –ыг хэтрүүлж муулах юм. БШУЯ –ы Б.Насанбаяр дарга бол бүүр аймар ярилцлага 24цаг.мн дээр өгсөн байсан. Шинэчлэх шаардлагатай, их муухай бузар зүйл гэдгийг олонд ойлгуулах зорилготой биз. Ер нь яг юу болоод өнгөрөв?
Түрүүчийн долоо хоногт МУИС –ын багш нарын Facebook хуудсанд “МУИС –ын ихэнхи сургуулийг татан буулгаж, дөрвөн том сургуульд нэгтгэх...” тухай удирдах зөвлөлийн тогтоол тавигдаж шоконд оруулав. Урьдчилаад бэлдчихсэн тогтоолд ТУЗ –ийн гишүүд гарын үсэг зурах л дутуу байсан. “Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухаан”, “Хэрэглээний шинжлэх ухаан”, “Хуулийн сургууль”, “ЭЗ бизнесийн сургууль” гэж дөрвөн супер сургууль байгуулах ёстой гэнэ. ТУЗ –ийн хурлаар яаж шийдсэн нь тодорхой биш. Жирийн багш байтугай салбар сургуулийн захирлууд, эрдмийн зөвлөлийн гишүүд хүртэл хов жив, facebook –ээс харсан төдий мэдээлэлтэй. Хэн ч мэдээгүй, хэнээр ч хэлэлцүүлээгүй ийм том шийдвэрийг “хуйвалдаан” гэдэг болохоос “шинэчлэл” гэж лав хэлэхгүй байх.
МУИС –ийн төлөөлөн удирдах зөвлөл 21 гишүүнтэй. Үүнээс ХЗЯ, БШУЯ, ЭЗХЯ гэх зэрэг яамдын газрын дарга болон төрийн нарийнууд, ерөнхийлөгчийн зөвлөх, ШУА ерөнхийлөгч, ҮСХ дарга, МОХ –ы ерөнхийлөгч г.м. төрийн төлөөлөл 11 байна (төр үүсгэн байгуулагч). Дээрээс нь багш нарын төлөөлөл 5, оюутнуудын төлөөлөл 4, төгсөгчдийн төлөөлөл 1 (МЗХ –ы ерөнхийлөгч) байх аж. ТУЗ дахь багш, оюутнууд ийм дөрвөн “супер” сургууль байгуулах санал гаргахгүй. Төрийн төлөөллийн ихэнхи нь юун МУИС –д санаа тавихтай мантай завгүй хүмүүс. Ажиглаад байх нь ТУЗ –ийн гишүүн БШУЯ –ны газрын дарга Б.Насанбаяр, захирал А.Галтбаяр, дэд захирал Л.Мөнх-эрдэнэ нар хамгийн гол “шинэчлэгчид” бололтой. Б.Насанбаяр мүүний шашны урсгалын томоохон төлөөлөгч гэдгийг “Үндэстний Тойм” сэтгүүлд маш тодорхой баримттай дурдсан. Угаас сайнгүй нэртэй хүн. Харин А.Галтбаяр бол надад хичээл зааж байсан хүндэлдэг эрдэмтдийн нэг. Яагаад Б.Насанбаярын бодлогод тэгтлээ автсаныг ойлгоогүй. Л.Мөнх-эрдэнэ дэд захиралыг ёстой мэдэхгүй. Ямартай ч нийгмийн ухааны эрдэмтэн гэсэн. Тэд юуны төлөө ингэж улайрав? Яагаад хэнийг ч сонсохгүй байна вэ? Санал болгосон тогтоолд нь өөр ноцтой зүйлс ч бичигдсэн харагдсан.
Багш нар бүгд л реформ, шинэчлэлийг хүсч байгаа. Гэхдээ “ядаж Байгаль, Нийгэм, Хүмүүнлэг гурваа салгаад, ЭЗ бизнес, Хууль, Хэрэглээний ШУ гэсэн зургаан сургуультай байж болдоггүй юм уу” гэсэн санал хэлэхэд “үгүй заавал дөрвөн сургууль байх ёстой” гэж хатуу гөжүүдлэсээр л. Заавал дөрөв байх ёстой юм бол “Байгаль”, “Нийгэм, Хүмүүнлэг”, “Эдийн засаг”, “Хууль” гэж ангилж болох тухай учирлахад огт хүлээж аваагүй. “Яамны бодлогыг дагаж байгаа... гадаадад ийм салбарууд байж болдог...” гэхээс өөр тайлбар хэлэхгүй. Яагаад???
Хоёр захирал салбар сургуулийн багш нартай энэ долоо хоног дамнаж уулзалт хийв. Гэхдээ “санал сонсох” биш “санал тулгах” байдлаар, нэлээд дорд үзсэн хандлагатай байх юм. Бүр онцгүй нь хэвлэлээр өөрсдийгөө хамгийн “шударга шинэчлэгчид” болгон таниулж, МУИС –ийг бүр дэндүү гутаасан нийтлэл, нэвтрүүлгүүдийг улайран цацаад байгаа явдал. Үүнээс үүдэж элсэгчдийн дунд МУИС –ийн нэр хүнд унавал хэн хариуцах вэ? Байгууллагын нэр хүндэд хэтэрхий халдсаных нь төлөө оллоо.мн сайтыг шүүхэд өгсөн ч болохоор харагдана лээ.
Сургалтын төлбөр бараг 30 – 40 хувь нэмэгдсэн ч алдагдалтай ажилласан гэнэ. Гэтэл багш нарын цалинг огт нэмээгүй шүү дээ. “Зарим оюутнууд төлбөрөө төлөөгүйгээс алдагдалтай ажилласан...” гэх сонирхолтой тайлбарыг дэд захирал Ч.Нарантуяа мэдэгдсэн. “Баярцогтын эхнэр Ч.Нарантуяа лав олигтой юм хийхгүй ...” гэж твитэрт шуугиад байсан нь ортой ч юм шиг. “Сургууль, тэнхимүүд зөвхөн МУИС –ийн төлөө ажилладаг байсан. Харин одооноос бид оюутнуудын төлөө ажиллах болно...” гэсэн хэтэрхий популист юм А.Галтбаяр багш ярилцлагандаа дурдсан байх юм. Магадгүй төр өмчөө мэдэж байгаа юм болов уу даа. Юу л болох гээд байна даа. “Шинэчлэгчид” гэх Б.Насанбаяр, А.Галтбаяр, Л.Мөнх-эрдэнэ нар лав нэг юмыг улайран зорьж буй нь илт, харин үнэхээр МУИС –ийн төлөө ажил мөн үү? Өөрсдөөс нь юм асуухаар ерөөсөө хариулахгүй, ер нь зүгээр л "хэнийг ч тоохгүй" байгаа гэнэ билээ.
Эрдмийн зөвлөл: “МУИС –аа хамтраад хэлэлцээд шинэчлэе, бидний саналыг сонсооч...”
Удирдлагууд: “Та нарт тийм эрх байхгүй. Бид шийдчихсэн, одоо шинэчлэнэ. Байгаль Хүмүүнлэг Нийгмийн ухааны сургуулиуд нэгдэх ёстой. Энэ бол яамны (Б.Насанбаяр даргын) бодлого...”
ТВ, интернет, хэвлэлээр: “МУИС сөнөж байна... Шинэчлэлд саад хийгээд байна. Тэнхимийн эрхлэгч гэдэг олигархи дарга нар МУИС –аар дүүрлээ... МУИС –д элсвэл амьдарлаа ална...”
Мүүний шашныг анх илчилсэн 2011 онд Д.Батбаярын бичсэн нийтлэл
Мүүний шашин ба Б.Насанбаярын тухай
хуулийн хариуцлага
chukcha
Зочин
bi bayan bish ee
АА
Будилаан таригч сайд огцор
ZARIM 1 N IH HUTSAHIIMAA.
Жу
Зочин
uvsaas
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Muis & ShUA
zochin
Муис
Муис
ogtsor
Erguu matar
огцруулах хэрэгтэй
tugsugch
tugsugch
Unshigch
sanal
Зочин
Зочин
Балдан
Багш
Багш
ШУТИС бас дарга голдуу сургууль
Зочин
иргэн
Зочин
Зочин
Зочин
mn
Зочин
энэ бичиглэл таалагдлаа дээрээс копидов
Zochin
Zochin
Zochin
hm
Зочин
ЗОЧИН
Amjilt husye
Uneniig bichij
Хийрхэл
Хийрхэл
иргэн
иргэн
Оюутан
Зочин
Bagsh
Хэтрүүлэг
Зочин
Зочин
hmm
Зочин
Зочин
Зочин
munkhuu
д.Эрка
ГАНТӨМӨР огцор
ГАЛТБАЯР ОГЦОР
Зочин
Баянмөнх
Үнэндээ хоцрогдсон газар шүү дээ
suvd
Nasanbayar
monx
Багш
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
уудаг
mius
Зочин
Зочин
Зочин
dul
Зочин
Зочин
багш
Зочин
Зочин
Зочин
Зочин
Залуу
11111111111
багш
Zochin
МУИС төгсөгч
Зочин
Базараа
зочин
өмхий хужаа
Зочин
Guest
Зочин
shinechlel uneheer heregtei
ЗОЧИН
so
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
зочин
Зочин
зочин
анхааруулга
zochin
hi
munkhuu
Зочин
tomjaal
Зочин