Атгагч Нүдэн хоёр
“Өгүүлбэр” харин зурагтай, хүснэгттэй, урт үгтэй янз бүр байх нь мэдээж. Бодлого бодохын тулд эхлээд ядаж “юу асуугаад”, “юу бодуулах” гээд байгааг нь ойлгох хэрэгтэй гэсэн үг л дээ.
Ийм бодлого бий. Атгагч Нүдэн хоёрын урд долоон ширхэг зоос байх бөгөөд дараах дүрмээр зооснуудыг хувааж авах ёстой. Атгагч хүссэн тоогоороо зоос атгана, харин Нүдэн түүний атгасан зоосыг хараад хэн авахыг нь шийднэ. Нэг нь атга зоос авсан бол дараагийн атгалтыг нөгөө нь авна. Зөв тоглож чадвал Атгагч хамгийн ихдээ хэдэн зоос авах вэ?
Тайлбарлая, Яаж ч бодсон Атгагчид хавьгүй илүү боломж бий. Мэдээж Атгагч эхлээд бүх зоосыг атгачихвал Нүдэн шууд өөртөө авч, Атгагч хоосон хоцорно. Түүнчлэн 4, 5, 6 зоос ч атгахгүй. Учир нь өөрт нь боломж бага байгааг Нүдэн мэдэх учир ийм атгалтуудыг уухайн тас өөртөө авна. Атгагч 3 –ыг атгавал яах вэ? Нүдэн өөртөө авна, үгүй бол тэр бүр ч цөөн зоостой хоцорно. Улмаар атгагч үлдсэн 4 зоосыг бүгдийг атгаж өөртөө авсанаар тоглоом дуусна. Нүдэнд 2 зоос, өөртөө 5 зоос өгөх боломж Атгагчид бий болов уу? Атгагч эхлээд 2 зоос атгая. Тэгвэл Нүдэн түүнийг Атгагчид өгнө. Атгагч дараагийн атгалтыг Нүдэнд өгөх учир хамгийн бага буюу 1 зоос атгана. Одоо 4 зоос үлдлээ. Эндээс Атгагч 2 зоос атгавал Нүдэн мөн л өөртөө авчихна. Тиймээс 1 зоос атгана. Нүдэн түүнийг Атгагчид өгнө. Үлдсэн 3 зоосноос Атгагч мөн л хамгийн бага буюу 1 зоос атгаж Нүдэнд өгнө. Харьцаа 3 – 2 ба 2 зоос үлдсэн. Энэхүү хоёр зоосыг хоёуланг нь Атгачихвал Нүдэн өөртөө авчихна. Тиймээс Атгагч ганцыг л атгаж, үлдсэн ганц зоосыг Нүдэн авна. Атгагч хичээсэн ч Нүдэн өмнөх шиг 3 зоосоо л авлаа... Гэх мэтээр бүх тохиолдолыг тооцож үзэхэд Атгагч хамгийн ихдээ 4 зоос, Нүдэн 3 зоос л авах болно. Хоёул энэ бодолтыг дотроо хийсэн тул хэн хэнийхээ цагийг үрэлгүй Атгагч эхлээд шууд 3 зоос атгаж Нүдэн түүнийг нь авсанаар тоглоомоо дуусгаж, эв найртайгаар гар барилцана.
Зоосны тоо 100 ширхэг байвал яах вэ? Атгагч бүгдийг биш 7, 10, 15 гэсэн атгалт хийдэг тохиолдолд яах вэ? Эхний 25 зоос дууссаны дараа Атгагч, Нүдэн хоёр байраа сольж тоглодог яах вэ? Гэх мэтээр бодлого өргөжиж болно. Энэ бол дунд сургуулийн математикийн олимпиадын бодлого. Уншигчдаа чилээхгүйн үүднээс маш хялбаршуулж үндсэн санааг нь илэрхийлсэн юм. Дэлхийн мисст оролцсон манай хүүхэн танилцуулгандаа баахан “аай ... аайй ... аайй...” гээд хэлээ хазаад байдаг шиг “атгагч... атгагч...” гээд нуршаад байгаа дээрхи хэдэн өгүүлбэр нь математикийн бодолт. А4 цаас дүүрэн “нийтлэл” бичээд бүтэн оноо авдаг матемакийн олимпиадын бодлого олон. Яг адилхан бодолттой хэрнээ “дутуу тайлбарласан” –аас болж оноогоо алдах нь түгээмэл. Товчхондоо Монгол хэлэндээ муу бол математиктаа гавихгүй. Гэхдээ Монгол хэлэндээ сайн гэдэг нь Монгол хэлний хичээлд сайн гэсэн үг биш. Угаас өнөөгийн дунд сургуулийн сурах бичгийг баргийн академич ойлгодоггүй юм. Ер нь математикт өгүүлбэртэй бодлогыг түрүүлж бодсон хүүхэд цаашид бусдаасаа тасардаг. “Өгүүлбэр” харин зурагтай, хүснэгттэй, урт үгтэй янз бүр байх нь мэдээж. Бодлого бодохын тулд эхлээд ядаж “юу асуугаад”, “юу бодуулах” гээд байгааг нь ойлгох хэрэгтэй гэсэн үг л дээ.
Манайхан хүүхдээ хар багаас нь Англи, Хятад, Орос хэлний сургуульд явуулдаг болж. Ийм сургалтыг ч төр нь хүлээн зөвшөөрөх юм. Гэтэл Японд хүүхдийг 5 –р анги хүртэл нь огт гадаад хэл заадаггүй. Бүр 6 –р ангиас нь эхлүүлэх талаар нэлээд хүчтэй маргаан өрнөсөн. Хэлээр зөвхөн ярьдаггүй, хамгийн гол нь хэлээр юмыг бодож сэтгэж, төсөөлдөг гэдгийг бид анзаардаггүй. Хэлийг эрэмдэг сурсан хүүхэд “Аав is angry, гэхдээ he smile, smile нь яг инээд биш, сонин ууртай, нэг тийм bad...” гэсэн үгсийг л тархиндаа эргэлдүүлж эвлүүлнэ. Харин эх хэлээ илүү мэддэг хүүхэд зүгээр л “Аав цухалдаж байна” “Аав бухимдаж байна” гээд л боллоо. Бодол гэдэг чинь хоорондоо холбогдсон үгс л юм шүү дээ. Хүүхэд алхам алхамаар амьдралыг таньж байна гэдэг нь нэг нэгээр шинэ үг, шинэ өгүүлбэр мэдэж авч байна л гэсэн үг. Гэтэл тэрхүү суурь ухамсар нь гадаад, Монгол холилдсон эмх замбараагүй бол яах вэ?
Тахианы байранд өссөн нэг хүүг яаж ч нийгэмшүүлэх гээд чадаагүй ба төдөлгүй нас барсан тухай гунигт түүхийг сонсч л байсан биз. Ширэнгэнд 13 настайдаа хаягдсан жаалыг гучин жилийн дараа 43 настайд нь олбол бүх үгээ мартсан ба машинаас айж орилох г.м. олон хүндрэл гарна. Гэхдээ ядаж “хүн” болсон хойноо хаягдсан учир эргээд “амьдарна”. Харин 7 настай хүүхэд 12 хүртлээ ердөө таван жил тахианы байранд амьдрахад л бүх зүйл дуусах нь тэр. Бүх юмны суурь бүрэлддэг энэ хэдхэн жил хамгийн чухал. Хүүхэд “A dog is running” гэдэг өгүүлбэр орчуулахаас өмнө “Нохой”, “Гүйх” гэсэн Монгол үгнүүдээ гүйцэт ойлгох хэрэгтэй. Энд нэг их эх оронч үзэл яриагүйг ойлгоорой. Магадгүй Монголыг “Not Place to Live” гэж боддог хүмүүс хүүхдээ багаас нь Америк, Хятадад өсгөж болно. Хамгийн гол нь ямар нэг хэлийг “Эх Хэл” болгож төгс эзэмшээгүй хүүхэд инженер болоход тун хүнд. Хуульч, сэтгүүлч, эдийн засагч болох тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Бүр байг гэхэд орчуулагч хийж ч чадахгүй. “Англиар ойлгох амархан, ойлгосоноо Монголоор илэрхийлэх хамгийн хэцүү” гэж найзууд ярьдаг. Хар багаас нь харь хэлээр угжсан хүүхдүүд ирээдүйд бусдаас нэг л дутуу, “эрэмдэг” сэтгэхүйтэй болох вий.
Эцэст нь хэлэхэд, Айфоон, Самсунгийн шинэ загварууд шиг олон “дур булаам” бүтээгдэхүүнүүд цаашид дэлхийд үйлдвэрлэгдэнэ. Нано технологийн хир татдаггүй хувцас, нянгаас хамгаалах гэрийн лабаротори, хагараад шууд хийлэгддэг машины дугуй... гээд л. Бид өөрсдөө ямар нэг зүйл хийж бүтээхгүй бол бусдын хийсэн рүү л шуналын нүдээр өлөнтөнө. Дэлхийд зарчихмаар зүйл бүтээхийн тулд бүх нийтээрээ өндөр боловсролтой байх хэрэгтэй. Боловсрол гэдэг нь зүгээр л нэг хичээлд явах, диплом өвөртлөх гэж ойлгоод хайхрахгүй тал нийтэд байх шиг. Боловсрол гэдэг чинь амьдрах арга, бусдыг дийлэх хүч. Чоно бэлтрэгэндээ шархадсан туулай авчирч “тоглуулдаг” нь “боловсрол олгож” буй хэрэг. Амьтны хүрээлэнгийн бэлэн хоолонд өссөн чоно “боловсролгүй” учир зэрлэг байгальд шууд өлбөрч үхнэ. Харин хамгийн эхэнд, хамгийн гүйцэт эзэмших ёстой боловсрол нь яахын аргагүй эх хэл. Эх хэлээ суралц гэдэг нь Нууц товчоо чээжилж, уран зохиол туурви гэсэн үг биш. Математикийн бодлогоны өгүүлбэр ойлгодог, түүхийн үйл явдал уншаад санаагаа хэлчихдэг, ер нь ямар ч өгүүлбэрийг уншаад ойлгочихдог, ойлгосоноо илэрхийлчихдэг эх хэлний чадвартай байх ёстой л гэсэн үг.
таалагдлаа
энхбаатар
биби
me2
aav-d
Зочин
Тэрсүүд
хөдөөний хүн
Зочин
unen
Ganaa
Ganaa
жиргээч
aav
aav
Хмм
Яг үнэн
зочин
зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
Ах
666
Зочин
123
асуулт байна
Зочин
munhuu
Зочин
Зочин
...
Зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин
Сайханаа
Ёстой сайхан
Зочин
Зочин
Зочин
Зочин
munkhuu
Зочин
turuu
GOODLUCK
GOODLUCK
Зочин
нийтлэлч
чээж нь зөв
зориг
чээж нь зөв
zov
aso
Зочин
Зочин
ok