...Байшинд орвол тэнтийсэн муухай боровтор өнгийн чоно дээшээ хараад унтаж байна. Тэгснээ тэр 2-н орж ирэх чимээнээр тамшаалан хөрвөөж нэг хөлөөрөө нөгөөхөө маажив...
2 анчин ч цочин зогтуслаа. Нэгнийх нь энгэр дээрх АТГ (анчдын төв газар) гэсэн тэмдэг нь салганан чичрэх аж. Нөгөөгийх нь АТГ гэсэн тэмдэг нь салганан чичрэхгүй байна. Тэр анчин нь зоригтой юм байна. Тэхдээ аргагүй дээ, ач охин нь хааяа ирдэг ганц бие эмээ л аж төрж баймаар байшинд тийм муухай том чоно байжаахаар чинь хэн ч бэргэнэ шд.
Тэр 2 бооди лангуэжээр ярилцав: "Яах вэ одоо" гэж нэг нь хөмсгөө хөдөлгөхөд, "зугтаая" гэж нөгөө нь хариу хөмсгөө хөдөлгөв. "Алааяяаа!" гэж эхнийх нь чихээ хөдөлгөхөд, "яаж дээ өөрсдөө алуулуул яана!" гэж нөгөө нь уруулаа өмөлзүүллээ. Тэгтэл эхнийх нь "хм! аймхай амээркийн шонхорррр!" гэж сахлаа сүртэй гэгч нь нэг хөдөлгөөд буугаа мөрнөөсөө шийдэмгий мулталж чонын духанд тулгалаа..

-Чоно чи сэр! Бууж өгч амиа хорло!

харин чоно янцаглан хөрвөөж цаашаа хараад хурхирч гарав. Анчин тэсэлгүй хөлөөрөө нуруу руу нь хоёр гуруу нудрав. Харин чоно баруун хойд хөлөөрөө тийрэх гэв. Анчин бүр багтартлаа уурлаж бөгс рүү нь хамаг хүчээрээ утаа саагтал амбаардчихлаа.

Чоно толгойгоо данхагнуулан сэрж, өндийн суугаад маанаг нүдээр мань 2-г анивчин ширтэнэ. Анивчих тоолонд нүднээс нь пок пок гэсэн дуу гарах аж..

-Юун хүмүүс гараад ирвээ энчодоо?

-Бид анчид байнннн! Энэ бууг хар.

-Ааан, сайм байцгаануу. Гэж чоно бялдуулчлан босож, - энэ манайх, манайд гэртээ байгаам шиг л тухлаарай. Юу уухуу?

-Дуугаа тат, арагшаа хараад арав алх! Хэмээн зоригт анчин чанга хэлээд нөгөөдөө, алив чи очоод дагзанд бай зураадах гэлээ.

Чоно нэгийг сэтгэнгүүтээ хөмсгөө зангидан уурлаж араа шүдээ гарган: "Та 2-г идлээ би, яг одоо идэхжээнэ!!!!" гэж чанга дуугаар архирсанд 2 чихэнд нь нэг нэг буу тулгагдан замаг тачигнах нь тэр. Воолк гарах гарцгүй болжээ.

Тэр үхтлээ айн, хойшоо нэг гишгэснээ гэнэтхэн өрөвдөм дуу гаргаж, -"та нар чинь арай эмэгтэй чоныг.... арай ч дээ би чинь бас ,... эмэгтэй ш дэээээ" хэмээн орь дууу тавин уйллаа. 2 анчин гайхахын ихээр гайхаж, бие бие рүү гээ харна.

-Чи нээрэн эмэгтэй гэж үү?

-Тийн би эмэгтэй. Харах уу түгүүл?

-Өө хэрэггүй хэрэггүй гэж зоригт анчин сандран хэллээ. Чоно зальт инээмсэглэл завьжиндаа тодруулан мөнөөх өрөвдөм хоолойгоороо:

-за би харанхуй болохоос өмнө дэлгүүр яваад ирий, эмэгтэй болхоор айгаад байх юм, тараг ацарч мааск тавькуолл.... гээд үүд рүү хартал хажууд нь:

-чи түрүүн харуул хар гэснүү, аийн?!" гэсэн тэсгэлгүй садар дуу гарах нь тэр... Хартал нөгөөх анчин нь малгайгаа базлан малийж зогсоно. Чоно гэнэтхэн жинхнээсээ уур нь хүрч "май чи ингээд хар!!" гээд тэр анчны эрүү рүү ганцxан өлгөж цохиод цонх руу ухасxийлээ. Яахы нь хараад зогсож байсан зоригт анчин ч самбаатай хүн тул дор нь хүзүүгээр нь оосорлож унагаав.

-Аа муу дээрэмчин! Бас хуурах санаатай, чамайг эмэгтэй гэвэл эрэгтэй чоно олдохоо болих байх. Сүүлчийн үгээ хэл!

Гэтэл чонын гэдэс төвөлзөн хөдөллөө. Дотроос нь жижхэн охины бүгтхэн дуу гарч, - "хүн байнуу, эмээ битрийг авраарай, битэр чонын гэдсэнд байшүү, хүүе, хэээлп, полицияааа..." гэж орилж байлаа. Зоригт анчин эргэлзэх ч юмгүй бүснээсээ чинжаалаа суга татан чоно руу очиж шууд л дүрэх гэв. Чоно булан руу ухран зугатаж, харин энэ үед нөгөө анчин ард нь очин 4 хөллөөд чоныг тас гэдрэг нь саваагаад хаялаа. Багалзуур дээр нь нэг нь гишгэнгээ аманд нь бууныхаа бөгсийг дүрж, нөгөө нь сүүлнээс чангааж хутгаа өндөөр гэгч далайв. Тэр 2 ёстой л эд бад хийж байна.

-Ахххыгааакы.....

-Ай?

-Ахххыгааак яаааа.....

-Аий?

-Ахххыгааакы!!!!!! гэж чоно ундууцан хэллээ.

-Энэ одоо юүгээдийнаа, гээд анчин бууныхаа бөгсийг автал чоно хахаж цацаж, огин барин байж хэлсэн нь:

-Цахилгаантай шдээ!

-Юун цахилгаан бэ бассс?!!!

-Цахилгаан, яагаав. Цахилгаанааа тайлаа л гаргачий шд одоо. Харкуу юу..... гээд чоно босч зогсоод гараа цээж рүү гээ явуулан үсэн дундаасаа цахилгааны түгжээ олж бариад шархийтэл доошлуулан тайлав. Чонын гэдэс онгойж улаан малгайт охин эмээ 2 газар тонгорцоглон уналаа. Охин унангуутаа салгалан эргэж чонын гэдэснээс малгайгаа гаргаж авав. Харин чоно цахилгаанаа татан, хүзүүнийхээ тэнд тас хийтэл коноопдох нь нэн ч сүртэй..

Саяхан чонын гэдэснээс унасан эмээ охин 2 аажуухан өндийв. Тэр 2 -н нүд нь сүүмийцэн босч ирснээ гараа урагш нь сунгаж үсэрсээр байгаад хаалгаар гараад явчлаа. Зоригт анчин араас нь гарч, харин нөгөө анчин чонотой үлдэв. Тэр малгайгаа базан, садар хоолойгоор ичингүйрэн байж хэлсэн нь:

-Хүүе чонохон минь чи эрэгтэй байсан ч хамаагүй ээ!......

Эээ гэгээмнээ! гэж чоно дуу алдаад сүүлээ чавын чанга гавчин үзүүрий нь амандаа зуун ой руу чавхдан алга боллоо.

Харин зоригт анчин эмээ ач охин 2-н араас очиж нэг нэг сайн алгадаад, эмээг нь бүр нэмээд 2 удаа хүчтэй амбаардаж байж нэг сэхээж авсан гэдэг.

Ийнхүү ганцаардан хоцорсон өрөөсөн анчин бүтэлгүй сохор дурлалдаа автан солиорсныг эс тооцуул бүх юм сайхнаар төгсөж, зоригт анчин ч замаа хөөн алга болж, ач охин эмээ 2 байшингийхаа үүдэнд гараа даллан үлдсэн боловч удкуу хэрэлдээд охин нь хаалга саван гарснаар бүх юм байрандаа орсон гэнэ лээ. Эмээтэйгээ муудалцангуутаа бүр ацарсан хуушуураа нэхсэн гэнэ лээ шүү.


ps: Тэр солиорсон анчин яасны нь исто мидкүэ. Заза намагт живүүлчий. Тэхкүү бол дуусга гээд зүүдэнд тамлааяна. Тэр намагт живсий шүү за.