Хаврын нялх халгай, халиараар хуушуур хийж идвэл ядаргаанд сайн гэдэг. Үнэн үү?
60,70 кг жинтэй байсан найзууд маань одоо 100 кг гарчихсан байна лээ. Тэгэхээр 70 кг жинтэй байсан хүн 110 гарчихсан явж байна гэдэг нь унтсан ч, явсан ч, хэвтсэн ч дөчийн бидонтой ус тэврээд явж байна гэсэн үг. Энэ нь өөрт нь хэцүү. Ингэж таргалсны учир нь хоол тэжээлтэй шууд холбоотой.
60,70 кг жинтэй байсан найзууд маань одоо 100 кг гарчихсан байна лээ. Тэгэхээр 70 кг жинтэй байсан хүн 110 гарчихсан явж байна гэдэг нь унтсан ч, явсан ч, хэвтсэн ч дөчийн бидонтой ус тэврээд явж байна гэсэн үг. Энэ нь өөрт нь хэцүү. Ингэж таргалсны учир нь хоол тэжээлтэй шууд холбоотой. Би энэ бүхнийг холоос эхэлдгийн учир нь монголчууд аль болохоор уламжлалт хоолоо идэж байх ёстой гэж зөвлөх дуртай. Тэгж байж эрүүл чийрэг, жин нэмэхгүй, аюулт өвчинд нэрвэгдэхгүй, ходоод гэдэс, зүрх судас, сахарын өвчинд өртөх нь бага байна. Монголчууд шар будаатай банштай цай, борцтой шөл, халгай, халиартай хуушуур хоол л иддэг уламжлалтай байсан. Өвөл, урт хаврын дараа зооринд байгаа мах, жимс, ногоонд витамин гэх юм ер байхгүй. Тэгэхээр тэрийг нөхөж олж авахын тулд монголчууд нялх халгайтай хуушуур их иддэг. Судалгаагаар, халгай бол яах аргагүй маш их С витаминтай, Р витамин, тэр байтугай В-гийн төрлийн витаминуудтай гэдэг нь нотлогдсон.
Байгалийн витамин болохоор зүгээр л дээ. Амт шимт ч сайтай. Мөн халиартай хуушуур сайн. Халиар, халгайтай хуушуур идэхээр андашгүй шинэ ногоо идсэн мал шиг л тэнхээ сайжирч, сэргээд ирнэ. Дээр нь шинэ цагаан идээ идэх нь зөв. Хүүхэд төрсний дараа эхийн хөхнөөс эхэндээ маш их уураг гардаг. Дараа нь өндөр хэмжээний уурагтай сүү гараад, аандаа сүү болдог. Үнээ тугалласны дараа уургийг нь идэх сайн. Малын сүү хамгийн өндөр шим тэжээлтэй, уурагтай дээр нь витаминтай, микроэлементтэй. Тийм учраас аль болох шингэн сүү авч ууж байх хэрэгтэй. Үнээний уураг бага зэрэг идэж байвал хурдан тамир тэнхээ орно. Ялангуяа өндөр настай хөгшчүүл, бага насны хүүхдэд өгөөрэй.
Залуучууд ч халгай, халиартай хуушуур, шинэ уураг идвэл тамир тэнхээтэй болно. Сүүлийн үед надад үзүүлсэн олон хүн ядраад, нойр хүрээд байна гэж хэлж байгаа. Тэгэхээр урт хаврын дараа хүн бүр л ийм байдаг. Халгай, халиартай хуушуур ядаргаа амархан тайлна, бие организм сэргэнэ, дархлааны систем сайжирна. Ер нь л уламжлалт хоолоо сонгож, зун болохоор цагаан идээ, сүү, тараг, айраг, ааруул сайн идэж байх хэрэгтэй. Зун хамгийн эхэнд гарч ирдэг гүзээлзгэнээс авахуулаад аньс хүртэл жимс, самар сайн ид. Хавар борц сайн ид.
Монголчууд 1990-ээд оны дундаас хойш огцом таргалж, түүнээсээ болж зүрх судасны өвчлөл дөрөв дахин, чихрийн шижин өвчнөөр өвдөх нь тав дахин нэмэгдсэн. 1990 он гэхэд Улаанбаатарын хүн ам 500 мянга хүрэхгүй байсан бол одоо бол сая гаруй болоод байна. 1990 оноос хойш бидний хоол тэжээл маш олон төрөл, элбэг дэлбэг болсон. Бид өглөө хоол биш хөнгөн цай ууж, өдөр их юм идэлгүй явж байгаад орой нь гурилтай шөл иддэг, мах чанадаг, хааяа нэг бууз, цуйван иддэг байсан. Дээр нь уламжлалт хоолоо иддэг байсан. Гэтэл ийм байснаа болиод жилийн дөрвөн улиралд дээд гурилын талх, боов, төмс иддэг болсон. Үүнээс шалтгаалаад зүрх судасны өвчин ихэсч, маш олон хүн таргалсан.
Миний хоолой байнга, жаахан даарахаар л өвдчихдөг байсан. Гэтэл хоёр жилийн өмнө яргуй идсэнээс хойш ер өвдөөгүй. Тэр байтугай хоолойны мах том байсан нь одоо алга болсон. Би яргуйнаас болсон болов уу гэж бодож байгаа. Үнэхээр яргуй хоолойн өвчинд сайн уу?
Хоолойны махны тухай асуулт их ирдэг учраас би яргуйн тухай гадаад, дотоодын судалгаануудыг их уншиж байсан. Яргуйг 1960, 1970-аад он хүртэл үнэхээр эмчилгээнд хэрэглэдэг байсан юм билээ. Гэхдээ хоолойны маханд хамаа байхгүй, өөр эмчилгээнд. Угаас хоолойны мах өвдөнө гэдэг нь стрептококийн нянгийн халдвартай холбоотой. Гэтэл яргуй нянд ямарч нөлөө үзүүлдэггүй.
Яргуйг гөлгөр булчингийн агшилтыг сайжруулах эмчилгээнд хэрэглэдэг байсан юм билээ. Тийм учраас давсаг, гэдэсний булчин сулрах өвчнүүдийн үед хэрэглэж байсан гэдэг. Яргуйн яг тэр эмийн нөлөө үзүүлдэг бодисыг глантамин гэдэг. Спиртэнд уусдаг бодис л доо. Гэхдээ эмчилгээний нөлөөнөөс илүү хортой нөлөө нь давамгай байдаг учраас 1970-аад оноос хойш эмчилгээнд хэрэглэхээ больсон юм билээ. Яргуйнаас илүү сайн, өөрөөр хэлбэл булчин сулрах, давсагны болон гөлгөр булчин сулрахад илүү сайн нөлөөлдөг өөр эмүүд гарч ирсэн учраас яргуйг хортой нөлөөтэй гээд хэрэглэхээ больсон. Тэгэхээр энэ хүний хувьд хоолойны маханд нь яргуй нөлөөлөөгүй байх.
Магадгүй хоолой өвддөг нас нь өнгөрөөд, өөрөө эрүүлжиж чийрэгжиж, сайн амраад, дархлаа нь сайжраад гайгүй болсон болов уу гэж бодож байна. Тэрнээс биш яргуй идсэнээс болоод гүйлгэх, бүдүүн гэдэс шархлах, үрэвсэх, тэр байтугай мэдрэлийн системд ч нөлөөлж, ухаан санаа хямрах зэргээр нөлөөлж, өөрчлөлт өгдөг болохоор яргуйг дангаар нь иддэг эмчилгээ хийхгүй байсан нь дээр. Ялангуяа яргуй ургаж байгаа үед үүнийг сайн анхааруулж хэлмээр байна. Хоолойны маханд яргуй иднэ гэхээсээ илүү пенициллин-жи эмчилгээ зуун хувийн үр дүнтэй шүү.
Дөчин нэгэн яргуйг цэвэр архинд 21 хоног дараад уухад зүрхний өвчинд тустай гэх юм. Бас ууланд ургасан яргуйг долоон ширхэгийг байгальд байгаагаар нь идэхэд сайн гэдэг?
Яргуйг Европын ч бай, дорнын уламжлалт анагаах ухаанаар ч бай, хамгийн их судалсан ургамлын нэг. Монгол анагаах ухаанаар бол яргуй нь халуун чанартай, цус бага зэрэг шингэлдэг гэдэг нь батлагдсан. Тэгэхээр цусаа шингэлэх гэж байгаа бол заавал яргуй идэж ходоод гэдсээ шархлуулж байснаас аспирин уучихаж болно гэж хэлмээр байна. Яргуй их халуун чанартай ургамал. Тэгэхээр хордож, харшил авч болно.
Зүрхний инфаркт буюу хийн алдалттай хүн хаврын яргуй идсэн ямааны 30 гр халуун цусыг жил бүр уухад сайн гэх юм. Энэ үнэн үү?
Гөрөөсний цус ууснаас энэ нь арай соёлтой байж мэднэ. Цусыг нь л уухын тулд гөрөөсийг заавал устгахгүй, ямаанаас шприцээр 30 гр цусыг нь соруулж аваад ууж болох юм. Уухгүй л бол болохгүй гэж бодоод бүр болохгүй байгаа бол шүү дээ. Түүнээс биш ямааны цус уусан ч малын өвчин халдаж болно. Цэцэг, годрон, бруцеллёз авах магадлал өндөр.