Чонын тархи ой тогтоолтод сайн гэж үнэн үү. Хэрэв сайн бол яаж хэрэглэх вэ?
Чонын тархи бол хордлогын, эмчилгээний, үхлийн тунг нь тогтоосон эм биш. Би хувьдаа үүнд итгэдэггүй. Ой санамж сайжруулах гэж юм уу, тархины хагалгаа, тархины гэмтлийн дараа хүмүүс чонын тархийг хөлдөөж байгаад зайрмаг шиг болгож иддэг гэж ярьдаг. Энэ нь нэгдүгээрт их аюултай.
Чонын тархи бол хордлогын, эмчилгээний, үхлийн тунг нь тогтоосон эм биш. Би хувьдаа үүнд итгэдэггүй. Ой санамж сайжруулах гэж юм уу, тархины хагалгаа, тархины гэмтлийн дараа хүмүүс чонын тархийг хөлдөөж байгаад зайрмаг шиг болгож иддэг гэж ярьдаг. Энэ нь нэгдүгээрт их аюултай. Энэ хавар гэхэд Монгол даяар гурав, дөрвөн газар галзуу чоно хүн, мал руу дайрсан тохиолдол гарсан. Энэ маягаар галзуу өвчин нь хүндрээгүй байсан чонын тархийг идчихвэл галзуурдаг юм уу, өөр бусад халдвар авах аюултай. Хоёрдугаарт чонын тархи хонь, ямаа, адууныхаас ялгаатай юм байхгүй. Тийм болохоор тархи идмээр санагдаад байвал гудамжаар нэг чанасан ямааны, хонины толгой зарж байгаа түүнийг авч, тархийг нь идэж болно. Заавал түүхийгээр нь ид гэсэн гэж ярьдаг юм билээ. Би бол хонь, ямааныхыг ч түүхийгээр ид гэж зөвлөхгүй. Манайхан эргүү өвчин гэж ярьдаг даа. Тэр нь тархинд байгаа бэтэг өвчин л дөө. Тэрнээсээ болоод эргүүтдэг болсон гэсэн үг. Бэтэг юм уу, өөр бусад өвчин авах магадлалтай. Тэгэхээр тархийг идэхдээ заавал болгож идэх хэрэгтэй.
Хонь, ямааны тархинд хүнд хэрэгтэй юм бас бий. Яагаад гэхээр тархинд бусад хоол тэжээлд бага байдаг фосфолипидүүд байдаг. Тэр нь хүнд хэрэгтэй. Гэхдээ эмчилгээний чанар байхгүй л дээ. Хэрэв ой санамжаа сайжруулах шаардлагатай гэж байгаа бол тэрний оронд тархины үйл ажиллагааг дэмждэг эмүүдийг ууж болно. Олон эм байгаа. Ер нь бол тархины үйл ажиллагааг хамгийн сайн дэмждэг эм бол нойр сайн авах, унтаж амрах юм л даа. Хоёрдугаарт тархиа байнга дасгалжуулж байх хэрэгтэй. Хүний булчин төмөр өргөөд дасгалжиж байдаг бол тархи ч бас ажиллаж байж дасгалждаг. Өөрөөр хэлбэл юм уншиж, бодож, сэтгэж байж дасгалждаг. Хэрвээ мартамхай болоод байгаа, ой санамжаа сайжруулъя гэж чонын тархи ууснаар сайжирна гэсэн юм байхгүй.
Хүний мартах, санах нь яг тэнцэж байдаг процесс гэж би дээхэн нэг асуултад хариулахдаа хэлсэн. Төрснөөс хойш өдий хүртэл амьдралд тохиолдох бүх үйл явдлыг санаж байвал тэр хүн галзуурна. Компьютероор бол хард диск нь дүүрээд юм багтахаа больдог. Тэрэн шиг хүн их юм санаад байвал юм тогтоохоо, ойлгохоо болино. Тэгэхээр хүн шинэ мэдээ сонссон хэрээрээ заавал мартаж байдаг.
Орчин үед телевиз гарч ирснээс хойш сүүлийн 40-50 жилийн хугацаанд хүн төрөлхтөн бүх түүхийнхээ үед учирч байгаагүй асар их мэдээллийг интернэт, телевизийн олон суваг, олон сониноос авах болсон. Ялангуяа хот дотор бид сайн, муу мэдээний далай дотор амьдарч байгаа учраас зарим юмаа зориуд мартаж байхгүй бол болохгүй. Дээр үеийн хүн ой тогтоолт сайтай байсан гэдэг. Яагаад гэвэл тэдэнд санах юм бага байсан. Тийм ч учраас мартах нь бага байсан. Хөдөө гэртээ байгаа хүнд цаг агаар, мал хуйгаас өөр санах юм бага байсан. Тийм учраас маш сониуч байсан. Гадна, дотнын олон жуулчин XX зууны эхэн үеийн Монголд ирчихээд монголчуудыг дэлхийн хамгийн сониуч, сэргэлэн хүмүүс байна гэж байсан. Тэр нь угаас сониуч, сэргэлэн үндэс угсаатан гэдэгтэй холбоотойгоос гадна хоёрдугаарт өөрчлөгддөггүй нүүдлийн уйтгартай амьдралтай ч холбоотой. Тэгэхээр орчин үед энэ их шинэ мэдээллийн дундуур явж байгаа үед юмаа мартаж байх ёстой. Хүний нэрийг, утасны дугаарыг мартаж байвал сайн.
Ер нь олж авч байгаа мэдээллээ аль болох зэрэглэж, дугаарлаж байх ёстой. Өөрийнхөө амьдралд үнэхээр хэрэгтэй, чухал, үнэхээр сонирхож цаг хугацаа зарцуулмаар тийм мэдээллийг, ийм үзвэрийг олж сонсч үзэж, тэрийгээ тогтоож байх хэрэгтэй. Бусад хэрэгтэй, хэрэггүй юмыг анзаарахгүй хаяж бай.
Энэ бүхнийг яах гэж хэлж байна гэхээр ой санамжаа сайжруулахын тулд заавал чонын тархи идэх шаардлагагүй. Чонын тархины тухай би өмнө нь ч хэлж байсан. Хүмүүс их иддэг гэнэ лээ. Энэ байдлаараа нэг л өдөр галзуу чонын тархи идсэн хүн Улаанбаатарт баахан хүн хазаад явж байж магадгүй. Үүнээс л болгоомжилж би богинохон хариулах ёстой асуултад дэлгэрэнгүй хариуллаа.
Уг нь тархи идэх нь эртний бөө, цэргийн заншил байгаа юм. Ялагдсан дайсныхаа тархийг идэж, сүнсийг нь авч байна гэж үздэг байсан. Энэ заншил одоо ч Индонез, Полонезийн арал дээр нууцаар хааяа хүн иддэг овог аймагт байдаг гэсэн. Ялагдсан дайсныхаа тархийг идсэнээр оюун ухааныг нь авч, зүрхийг нь идсэнээр эр зориг, хүч чадлыг нь булаан авч байна гэж үздэг гэсэн. Тэгэхээр XXI зуунд Монголын төв Улаанбаатарт ялагдсан чонын тархийг идэж, ой санамжаа сайжруулах гээд байдаг нь юу билээ, хэддүгээр зуун билээ гэдгийг бодох хэрэгтэй.

Мягмарсүрэн
Batdulgoon Dagvadorj
Түвшин
Dash-d
Даш