Улс төрийн намуудын удирдагчдын явуулга, бодлого ердөө л хувь хүний шинж чанартай адилхан харагдаад байх юм. Тэр нь аливаа сонгууль хаяанд ирхэд юмуу, албан тушаалд өрсөлдөхөд бүүр ч тод илрэх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд нэр дэвшүүлнэ. Мэдээж өнөөдөр улс төрийн намуудыг хэн удирдаж байна тэр хүн л ”Ерөнхийлөгч” болохоор хүч, авьяасаа үзнэ гэсэн үг. МАХН-ын хувьд бол эмгэнэлтэй л дээ.
Улс төрийн намуудын удирдагчдын явуулга, бодлого ердөө л хувь хүний шинж чанартай адилхан харагдаад байх юм. Тэр нь аливаа сонгууль хаяанд ирхэд юмуу, албан тушаалд өрсөлдөхөд бүүр ч тод илрэх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд нэр дэвшүүлнэ. Мэдээж өнөөдөр улс төрийн намуудыг хэн удирдаж байна тэр хүн л ”Ерөнхийлөгч” болохоор хүч, авьяасаа үзнэ гэсэн үг. МАХН-ын хувьд бол эмгэнэлтэй л дээ. МАХН-ын дарга ”аав” нь байхгүй орон шоронд явчихсан. Гэвч МАХН-ын гэртээ үлдсэн хэдэн муусайн өнчин хүүхдүүд нь аавыгаа суллуулах гээд чадаагүй ч гэсэн “сайн эцэг”-ийн босгож өгсөн өөрийнхөө орон гэрийг аваад л явж байгаа. Авч явах явахдаа бүүр парламентад суудалтай “Шинэчлэлийн Засгийн газрын мөнгө санхүүгийн авдрын түлхүүрийг атгасан сайд”-тай ямар ч намын доор орохооргүй явна. Гэтэл ойрноос МАН-ын дарга Ө.Энхтүвшин МАХН-ын гэр орноор бууж мордох болж, өнчин хэдэн хүүхдүүдэд нь хайрлая гээд гуйх, гүйх боллоо. Энхтүвшин бол өөрөө том үзэл сурталч. МАН-ын даргын талын үзэл сурталчид гэнэт МАХН-ын гишүүдийг жигтэйхэн санаy хайрлаж, өрөвдөх нь юуных вэ. Товчхондоо Ерөнхийлөгчийн сонгууль ойртсоных. Манайтай нийлчих л гэнэ. Манай хаяанд буучих л гэнэ. Нэг цусны нэг удмын улс чинь тусдаа байгаад яах вэ л гэнэ. Эцэг эх, элэнц хуланц нэгтэйгээ сая л үгүйлж хайрлаж явдгаа радио, телевизээр зарлан хоргоох боллоо. Уран үгтэй гэж жигтэйхэн. Өвөг дээдэс нэгтэй нь үнэн л дээ. МАН-ынхан ялангуяа Энхтүвшин цус генээ санасан мөртлөө МАХН, МАН болсон саяхны түүхийг мартаж боломгүй. Түүхээс: Нэг л өглөө өтөлсөн МАХН-ыг хар нутаг дээр Энхбаяртай цуг хаяад МАН-ынхан нүүсэн. Ийм шийдвэр гаргах МАН-ын их хурал дээр одоогийн МАН-ын дарга Ө.Энхтүвшин МАН-ын дарга болноо гээд Сү.Батболд даргатай өрсөлдөж байв даа. Харин муу нэрт луу данст Н.Энхбаяр ганцаараа нутаг дээрээ торойтол үлдсэн нь үнэн. Ер нь Н.Энхбаяр, Энхтүвшингийнхээ занг хар залуугаас нь мэдмээр юм. Энхбаярыг Ерөнхий сайд намын дарга хийгээд ид мандаж явахад жигүүр, мэгүүр байгуулж янз бүрээр аашилж байж юманд хүрдэг. Хамт явсан нөхдөдөө гэнэт нэг саймширснаа мурьдаг, өөрт ашигтай үедээ эргэж сайрхдаг гээд олон нандин зан түүнд бий гэлцдэг юм. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцсон Сү.Батболд, У,Хүрэлсүх нарт МАН яаран хариуцлага тооцож Ө.Энхтүвшин намын дарга болж эцэсгүй мөрөөдлөө биелүүлэх шатан дээр хөл тавьсан. Харин дараа нь болсон орон нутгийн сонгуулийг яах аргагүй Энхтүвшин удирдсан. Үр дүн нь 22 жилийн турш орон нутагт 90 хувиас дээш санал авч байсан МАН анх удаа 35 хувийн санал авав. Харин МАН-ын үзэл сурталчид юу гэнэ вэ. Энхтүвшин сайн удирдсаны ачаар МАН орон нутгийн сонгуульд амжилттай оролцож яллаа ч гэх шиг. Энхтүвшин намын даргын албыг Сү.Батболдоос авахдаа Байгаль орчны сайд асан Цогтбаатарыг ерөнхий нарийн бичгийн даргаар тавина гэж тохирсон гэдэг. Гэтэл намын даргаа авсан хойноо мурьж өөр тохироонд орчихсон гэж намынхан нь шуугиж байна. Одоо Энхтүвшинд Сү.Батболд, У.Хүрэлсүх нарыг тоглоомноос гаргахөд нөхөн орж ирэх бүлэг тоглогчид хэрэгтэй. Үүнийг Энхбаярын намынхнаар орлуулна гэж тооцжээ. МАХН, МАН хоёрын гишүүд нийлье, буцаад нэг гэрт оръё гээд байгаа нь тэдний санал ч биш ердөө Энхтүвшин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө тэгэхэд л МАХН-ын дэмжлэг хэрэгтэй гэсэн тооцоо. Үүнийгээ ч нууж чадсангүй. Ө.Энхтүвшин саяхан гишүүд дэмжигчдэдээ бичсэн захиандаа “Нийлэхэд цаг хугацааны асуудал бий. Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл болж орох нь хэрэгтэй” гэжээ. Энхбаяр МАХН-ыг зовлогоо зовоон, золигт гаран байж босгосон.
Энхтүвшин Энхбаярт золгох гэж очихдоо, би дэвшинэ намаа миний төлөө санал өгүүлээрэй гэж хэлж чадаа болов уу, үгүй болов уу. Тэгээд ч Энхбаяр та нар ямар үедээ зайл гэж аль муугаар дуудан хөөж туучихаад юу болоод гэнэт манай руу гүйгээд байна гэж хэлэхтэйгээ байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрлөө л бол маргааш нь МАН-ынхан МАХН-ыг баяртай гэнэ. Ц.Нямдоржийн зүйрлэлээр далай, шалбаагтай холилдохгүй гээд л. Энхтүвшин МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд л ашиглаад орхино гэдгийг МАХН-ынхан гадарлана даа. Энхтүвшингийн энэ “эзгүйчлэл” хүссэн хүсээгүй МАХН-ынхныг хоёр хуваана. Зарим нь МАН-д нийлээд явна гэж байхад, өрхийн тэргүүн байхгүй ч гэсэн өөрийнхөө гэрийг МАН-ын хаяанд барихгүй гэсэн шазруун хэсэг бий. Тэгээд ч МАН, МАХН-ыг гуйх нүүргүй болсон. Ямар нүүрээрээ Энхтүвшин, Энхбаярыг эзгүй хойгуур гэр оронд нь үлдсэн хүүхдүүдэд тал засаад унав аа. Монголчууд гэрийн эзнийг нь орон шоронд орсон, цэрэг цуухад явсан хойгуур нь эзгүйчилж байгаа хүнд дуртай байдаггүй. Энхтүвшин Энхбаярыг эзгүйчилж байна гэдгийг МАХН-ын зовлон үзсэн гишүүд дэмжигчид мэдэж л баймаар юм.
Зочин
Зочин
Зочин
Dash
Зочин
dogii
bi
irgen
Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглалын ялгаа 1
Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглалын ялгаа 2
namiin gishuun
ovoo
Ok
Ok
Ok
Зочин
Зочин
уншигч
Зочин
зочин
RAVDAN