Алс хойд хаадуудын нутгаар
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Скандинавын хойгийн орнууд буюу Монголын эртний түүхэнд “Алс хойд хаадуудын нутаг” гэж тэмдэглэсэн Швед, Норвегийн хаант улсуудаар аялаад ирлээ.

Нэгэн үе манайхан хойд талдаа Оросоос өөр нөхөргүй, социализмаас өөр түүхгүй юм шиг явлаа. Гэтэл аль хэдийнэ ардчиллын замыг сонгож эдүгээ баяжиж, бас жаргаж суугаа Оросоос чанагших Швед, Норвеги улс хаантай бол хаантай, парламенттай бол парламенттай, дэлхийн хамгийн баян, дээр нь аз жаргалтай амьдралтай улсуудаар ”Алс хойд хаадуудын орон” хэмээн нэрлэгддэг юм байна.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Лу.Болд, Швед улсад Скандинавын орнуудыг хариуцаж суугаа элчин сайд Б.Энхмандах болон дулаан, цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл, аялал жуулчлал, ус, салхи, хот байгуулалт, зам, төмөрлөгийн үйлдвэр, уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг бизнесменүүд бүрэлдэхүүнд нь орж, Монголбанк, Төрийн банк, Төрийн өмчийн хорооны төлөөлөл ч багтсан юм. Монгол Улсыг маань Норвеги, Шведийнхэн Чингэсийн империйн гал голомт, Азид анхны ардчилсан орон гэдгээр нь мэддэг төдийгүй манай Ерөнхийлөгчийн айлчлалыг ихээхэн хүндэтгэж байв. Ерөнхийлөгч түүний багийнхан их хурдтай, зав зайгүй, чадварлаг ажиллана. Алс хойд нутгийн хаадуудын нутаг Норвеги, Швед улсын угсаа залгамжилсан хаадуудаас эхлээд парламентын дарга, Ерөнхий сайд болон холбогдох сайдуудтай уулзах уулзалт. Тэдгээр оронд ажилладаг олон улсын хүний эрхийн, сонгуулийн байгууллагуудын уулзалт, бизнес худалдааны форумуудад оролцсон эрхмүүдээс коммунист дэглэмтэй байсан Монгол Азидаа анх удаагаа ганц ч цонх хагалалгүй ардчилсан хувьсгал хийсэн, Азийн ардчиллын “Сувдан шигтгээ “ гэсэн магтаалын үг дуулах сайхан байв.
Норвеги улс таван сая хүнтэй, нийслэл Осло хотдоо 600 мянга нь амьдардаг Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 53 мянга 500 ам.доллор, Швед улс есөн сая хүнтэй, нийслэл Стокольм хотдоо гурван сая шахам нь амьдардаг. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 40 мянга 400 ам.доллартай тэнцэж байна. Албан бус мэдээгээр манайтай харьцуулбал ажил хийдэг бүртгэлтэй иргэд нь дунджаар сард 5-12 сая төгрөгийн цалин авдаг ч цалингаа голж хэрүүл тэмцэл хийн Засгийн газраа загнаж сууцгаадаг аж. Нийгмийн хамгаалал тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг нийгмийн хариуцлагын мөнгө гэж олгодог юм байна. Хойд нутгийн хаадуудын Засгийн газрын гишүүдийн 50 гаран хувь нь сайд болон томоохон агентлагийн дарга голдуу л эмэгтэйчүүд байлаа. Тэд өөрсдөө үүнийгээ жендерийн бодлого гэж ярих боловч, хажуунаас нь хархад өөр бодол төрнө. Гэр бүл , үр хүүхэд нь элдэв юмаар дутахгүй нөхцөлд эрчүүд нь усан онгоц худалдаж аваад өөрийн дураар аялж жуулчилж, уран баримал, зураг, зохиол бүтээл, гүн ухаан, ан агнуур оролдсон шигээ жаргаж явна уу гэхээс төрд ажиллаж үйлээ үзэж хариуцлага хүлээх нь эмэгтэйчүүд бололтой.
Норвеги түүхэндээ Шведийн хаант улсын нэг хэсэг байжээ. Норвегийн үндсэн иргэд тусгаар тогтноё гээд хэл ам татлаад байхаар нь 1905 онд Хойд мөсөн далайд ойрхон ашигт малтмал үгүй, ой, усаар хүрээлэгдсэн газар нутгаас тасдаад өгчихсөн гэнэ. Гэтэл Норвегийн нутгаас гэнэт хэмжээгүй их газрын тос, байгалийн хий олгойдоод Яг манай Оюу толгой, Таван толгой шиг азтай Норвеги байгалийн баялгаа багтааж чадахаа больж амьжиргаа нь Шведээсээ тасраад явчихжээ. Эртний Монголын түүхэнд будар будар цастай бурхан бумбын орон, алс хойд нутгийн амар амгалан хаадын орон гэж гардаг нь эдүгээ дээрх орнуудыг хэлж байж дээ гэж өөрийн эрхгүй бодно. Г.Д Зөвлөлт маягийн түүхээр хүмүүжсэн бид Скандинавын хойгийн хаант улсын тухай бичихдээ одоо хүртэл Швед, Норвегийн вант улсууд гэж доош нь хийдэг. Угсаа залгамжилсан хаантай, ардчилсан сонгууль парламентын засаглалтай хил хязгаартай хүн амьдрах таатай нөхцөл хөгжлөөрөө тасраад явчихсан, авлигагүй, ардчилсан шударга нийгэм эдгээр алс хойд нутгийн хаант улсаас сурах авах юм их байна. Магадгүй эдгээр орон ардчилсан Монгол Улсыг Азид гарах хамгийн боломжтой гарц буудал гэж харж байж болох юм. Дээд хэмжээний айлчлал доорхи томоохон асуудлуудад ач холбогдол өглөө.
Нэг. БАЯЛГАА ХАРААЛ БИШ ЕРӨӨЛ БОЛГОСОН НОРВЕГИ
Газрын баялаг гэхээр юмгүй улс орны ирээдүй хоосон айл шиг хэцүү, харин баялагтай мөртлөө түүнийхээ ашгийг яахаа мэдэхгүй хэрүүл тэмцэл хийсэн улс орон түүнээс хэцүү юм. Хоёрдахийг нь Монгол Улс залхтлаа амсаад байна. Ихэнх улстөрчид, улстөрждөг хүмүүс эх орноо баялгийн хараал хүрлээ, голланд өвчин туслаа гэж муу ёрлоно. Дэлхийд өөрийн орныхоо баялгаа буруу зардаг Голланд өвчин гэж байхад байгалийн баялгаа зөв зарж яваа “Норвеги эмнэлэг” гэж байна. Дөч гаран жилийн өмнө 1969 оны арванхоёрдугаар сард Норвегийн хойд далайгаас “Фелепс” хэмжээгүй их газрын тос оллоо гэж эрх баригчдадаа мэдээлжээ. Манай Оюу толгой нээгдлээ гэдэг шиг. Норвегийг дэлхий сонирхоод ирэв. Норвегийн эрх баригчид байгалийн баялагтайн бүх зовлон, жаргалыг өнгөрсөн 40 жилийн хугацаанд туулжээ. Норвегийн хамгийн итгэлтэй давуу тал бол асар их баялагтай болохоосоо өмнө ардчилсан орон болж чаджээ. Эхлээд ардчилсан орон болж чадаад дараа нь баялаг нээгдвэл яваандаа ч гэсэн баялгаа хараал биш ерөөл болгож чаддаг байна. Газрын баялгийнхаа хуулийг дөрвөн удаа ч өөрчлөөдөхжээ. Мөн л манайх шиг хэрүүл тэмцэл дунд 1996 он хүрч байж “Газрын баялгийн тусгай сан“ байгуулав. Тэгэхдээ эрх баригчид нь гурван бодлого дээр хатуу тохиролцсон байна. 1. Энэ баялаг бол Норвегийн ард түмний өмч, 2. Энэ баялаг бол Норвегийн ирээдүй үед оногдоно. Түүний тулд арвижуулна. 3. Норвегиос бусад гадаад оронд хадгалж арвижуулна. Улс төрийн намууд, хаан, ард түмэнтэйгээ ийнхүү ярилцаж хууль хийв. 1996 оны зургадугаар сард 300 сая ам.долларын сан байгууллаа. Хэн нь ч аваад идсэнгүй. Хоосон амлаж 21 мянгаас эхлээд нэг нэг саяар нь тараасангүй. Дээрх сангийнхаа дүрэм зарцуулалтыг хатуу бөгөөд нэгбүрчлэн маш хатуу чанд боловсруулсан гэнэ. Газрын тос, газ зэрэг баялгийнхаа хуримтлалын мөнгөнөөсөө 60 хувиар нь гадаадад хувьцаа худалдаж авъя. 35 хувийн үнэт цаас авая, Ердөө таван хувийг нь үл хөдлөх хөрөнгө авнаа гэж тохиролцжээ. Бүх компаниуд Норвегид харьяалагдаж, Норвегийн компани байна. Норвегид үйл ажиллагаагаа явуулдаг компанийг Норвегийн компани гэж үздэг. Г.Д Газрын тос, газны том компаниуд үүсэхдээ эхлээд бүгд төрийн өмчийн компани байжээ. Одоо газрын баялаг олборлодог аж ахуйн нэгжүүдийг өмчийн байдлаар ангилбал төрийн өмчийн 100 хувийн хөрөнгөтэй нэг, Төрийн өмчийн 78 хувийн хөрөнгөөр нэг, үлдсэн 80 гаран аж ахуйн нэгжийн төрийн өмчийн оролцоо 36-аас 18 хувьтай байгаа гэлээ. Манайхаар стратегийн ордуудын хувиар арав тэднийхээр бол “газрын баялагийн тусгай сан”-г бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдэд ганцхан том шаардлага тавьдаг байна. Ядаж роялтын татвар авдаггүй ч нийт ашгийн 78 хувийн татварыг үг дуугүй төлүүлж дээрх санг бүрдүүлдэг ажээ. Бусад аж ахуйн нэгж 28 хувийн татвар төлнө. Одоо Норвегийн “газрын баялгийн тусгай сан 650 тэрбум ам.долларын хуримтлалтай байна. Парламент, Засгийн газар нь 650 тэрбум ам.долларынхаа дөрвөн хувийг нь зарцуулахаас өөрөөр хэнбэгуай ч өөрөөр гар хүрэхгүй хууль хийсэн аж. Бусад их мөнгийг гадаадад эргэлдүүлж үржүүлэх хуультай юм байна. Манай Ерөнхийлөгч, Төсвийн байнгын хорооны дарга, Гадаад хэргийн сайдтайгаа парламентын ордноор ороход Норвегийн парламент нөгөө дөрвөн хувийн орлого 30 шахам тэрбум ам. доллароо зохицуулаад 650 тэрбум ам. доллараа яаж өсгөх тухай яриад сууж байна билээ.
Зураг. Вегиландын үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх уран баримлуудаас танилцуулж байна.

- Баялгийг хараал биш ерөөл болгож чадсан Норвеги
- Архидалтаас ангижиръя гэвэл алс Шведийн хуулийг хуулаад тавьчих.
- Хүн амаа хөрөнгө орлоготой нь бүртгэлжүүлсэн нь хууль бус орлого хийгээд ядуурлаас салгасан
- Төрийн дээр эмэгтэй хүн байна.
- Зөвлөх үйлчилгээний компаниудад төр ажлаа шилжүүлжээ.
- Зээлийн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг энд биш тэнд хэрэгжүүлчихжээ.
- Шүүхийн хараат бус тогтолцоо, шударга нийгэм
- Манай үнэт баялаг бол, ардчилал, дээр нь ашигт малтмал, нар, салхи, усны эрчим хүч .
Нэг. БАЯЛГАА ХАРААЛ БИШ ЕРӨӨЛ БОЛГОСОН НОРВЕГИ
Газрын баялаг гэхээр юмгүй улс орны ирээдүй хоосон айл шиг хэцүү, харин баялагтай мөртлөө түүнийхээ ашгийг яахаа мэдэхгүй хэрүүл тэмцэл хийсэн улс орон түүнээс хэцүү юм. Хоёрдахийг нь Монгол Улс залхтлаа амсаад байна. Ихэнх улстөрчид, улстөрждөг хүмүүс эх орноо баялгийн хараал хүрлээ, голланд өвчин туслаа гэж муу ёрлоно. Дэлхийд өөрийн орныхоо баялгаа буруу зардаг Голланд өвчин гэж байхад байгалийн баялгаа зөв зарж яваа “Норвеги эмнэлэг” гэж байна. Дөч гаран жилийн өмнө 1969 оны арванхоёрдугаар сард Норвегийн хойд далайгаас “Фелепс” хэмжээгүй их газрын тос оллоо гэж эрх баригчдадаа мэдээлжээ. Манай Оюу толгой нээгдлээ гэдэг шиг. Норвегийг дэлхий сонирхоод ирэв. Норвегийн эрх баригчид байгалийн баялагтайн бүх зовлон, жаргалыг өнгөрсөн 40 жилийн хугацаанд туулжээ. Норвегийн хамгийн итгэлтэй давуу тал бол асар их баялагтай болохоосоо өмнө ардчилсан орон болж чаджээ. Эхлээд ардчилсан орон болж чадаад дараа нь баялаг нээгдвэл яваандаа ч гэсэн баялгаа хараал биш ерөөл болгож чаддаг байна. Газрын баялгийнхаа хуулийг дөрвөн удаа ч өөрчлөөдөхжээ. Мөн л манайх шиг хэрүүл тэмцэл дунд 1996 он хүрч байж “Газрын баялгийн тусгай сан“ байгуулав. Тэгэхдээ эрх баригчид нь гурван бодлого дээр хатуу тохиролцсон байна. 1. Энэ баялаг бол Норвегийн ард түмний өмч, 2. Энэ баялаг бол Норвегийн ирээдүй үед оногдоно. Түүний тулд арвижуулна. 3. Норвегиос бусад гадаад оронд хадгалж арвижуулна. Улс төрийн намууд, хаан, ард түмэнтэйгээ ийнхүү ярилцаж хууль хийв. 1996 оны зургадугаар сард 300 сая ам.долларын сан байгууллаа. Хэн нь ч аваад идсэнгүй. Хоосон амлаж 21 мянгаас эхлээд нэг нэг саяар нь тараасангүй. Дээрх сангийнхаа дүрэм зарцуулалтыг хатуу бөгөөд нэгбүрчлэн маш хатуу чанд боловсруулсан гэнэ. Газрын тос, газ зэрэг баялгийнхаа хуримтлалын мөнгөнөөсөө 60 хувиар нь гадаадад хувьцаа худалдаж авъя. 35 хувийн үнэт цаас авая, Ердөө таван хувийг нь үл хөдлөх хөрөнгө авнаа гэж тохиролцжээ. Бүх компаниуд Норвегид харьяалагдаж, Норвегийн компани байна. Норвегид үйл ажиллагаагаа явуулдаг компанийг Норвегийн компани гэж үздэг. Г.Д Газрын тос, газны том компаниуд үүсэхдээ эхлээд бүгд төрийн өмчийн компани байжээ. Одоо газрын баялаг олборлодог аж ахуйн нэгжүүдийг өмчийн байдлаар ангилбал төрийн өмчийн 100 хувийн хөрөнгөтэй нэг, Төрийн өмчийн 78 хувийн хөрөнгөөр нэг, үлдсэн 80 гаран аж ахуйн нэгжийн төрийн өмчийн оролцоо 36-аас 18 хувьтай байгаа гэлээ. Манайхаар стратегийн ордуудын хувиар арав тэднийхээр бол “газрын баялагийн тусгай сан”-г бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдэд ганцхан том шаардлага тавьдаг байна. Ядаж роялтын татвар авдаггүй ч нийт ашгийн 78 хувийн татварыг үг дуугүй төлүүлж дээрх санг бүрдүүлдэг ажээ. Бусад аж ахуйн нэгж 28 хувийн татвар төлнө. Одоо Норвегийн “газрын баялгийн тусгай сан 650 тэрбум ам.долларын хуримтлалтай байна. Парламент, Засгийн газар нь 650 тэрбум ам.долларынхаа дөрвөн хувийг нь зарцуулахаас өөрөөр хэнбэгуай ч өөрөөр гар хүрэхгүй хууль хийсэн аж. Бусад их мөнгийг гадаадад эргэлдүүлж үржүүлэх хуультай юм байна. Манай Ерөнхийлөгч, Төсвийн байнгын хорооны дарга, Гадаад хэргийн сайдтайгаа парламентын ордноор ороход Норвегийн парламент нөгөө дөрвөн хувийн орлого 30 шахам тэрбум ам. доллароо зохицуулаад 650 тэрбум ам. доллараа яаж өсгөх тухай яриад сууж байна билээ.
Үргэлжлэл бий.
Зураг. Вегиландын үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх уран баримлуудаас танилцуулж байна.
Зочин
Irgen
Dashtseren Ta Norway,Swediin gaihamshigiig
Arhidaltaas Swed huuliar
asar ikh yalgaatai baina
Mongol arhidalt ba bayalagiin haraal
Ardchilaltai uls BAYALGAA haraal BISH eruul
Зочин
Зочин
delgermaa
Bek
soni
kjl
Зочин
Зочин
зочин
Çî÷èí
Зочин