Архидалтаас аврагдъя гэвэл Шведийн хуулийг хуулчих
Их Оросын хойно орших Швед, их Оросын урд орших Монгол хоёр цаг агаар, хүн амын тоо, том гүрний түрэмгийлэлд өртсөн зэрэг түүхээрээ адилхан санагдана. XVII, XVIII зууны үед Оросын цагаан хаан газар нутгаа хойд мөсөн далай хүртэл тэлэхээр зуун жилээр Шведүүдтэй зууралдан тулалдаж ялжээ.
\”Алс хойд хаадуудын нутгаар“... тэмдэглэлийн үргэлжлэл\
Их Оросын хойно орших Швед, их Оросын урд орших Монгол хоёр цаг агаар, хүн амын тоо, том гүрний түрэмгийлэлд өртсөн зэрэг түүхээрээ адилхан санагдана. XVII, XVIII зууны үед Оросын цагаан хаан газар нутгаа хойд мөсөн далай хүртэл тэлэхээр зуун жилээр Шведүүдтэй зууралдан тулалдаж ялжээ. Ялагдсан Швед Скандинавын хойгийн газар нутагтайгаа үлдсэн байна. Цагаан хаанаас авахуулаад, коммунист Орос, Монголыг өөрийн болгохоор мөн л 100 жил улайран дайрсан. Монгол коммунизмын хөлд сүйдсэн боловч эдүгээгийн газар нутагтайгаа үлджээ. Шведүүд эдүгээ коммунизм , водка хоёроос үхтлээ айдаг. Тэднийхэн коммунизмыг нь нутагтаа оруулаагүй боловч, водка\ Этилийн спиртыг устай хольсон цагаан архи\-г нь дийлэлгүй оруулчихжээ.Харин манайх бол коммунист дэглэмийг нь водкатай нь цуг аваад найзалчихсан. Шведүүд этилийн спиртийг химийн зэвсэг гэж үздэг байна. Этилийн спиртийг хүний мэдрэлд шууд нөлөөлдөг химийн хорт бэлдмэл гэдгийг нь ойлгожээ. \ялангуяа хүйтэн устай хольбол\ мэдрэлийн эд эсийг гэмтээж донтон болгох төдийгүй удам урагт нөлөөлөх хүчтэй. Энэ химийн зэвсэг жижиг үндэстнийг устгахад зориулагдсан гэж ойлгуулжээ. Харин манайх цагаан архийг юун химийн зэвсэг гэж үзэх бүүр ундааны дээд гэж хүнсний дэлгүүртээ худалдана. Ерөнхийлөгчийн санаачилсан Архигүй Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулийн төслийг УИХ-д оруулах гэж байгаа, Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа Шведийн архитай хэрхэн тэмцэж үр дүнд хүрсэн тухай тэдний төрийн бодлого, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзан туршлагыг нь судалж, яахаараа архидалтгүй улс орон байдаг байнаа гэж гайхсан. Би энэ тэнүүгээр хүн амьтнаас асууж дэлгүүр, ресторануудаар нь орж явлаа. ХХ зууны эхэнд ердөө хоёрхон сая хүнтэй үлдсэн Швед архин далайд умбаж байжээ. Нэг хүнд 46 литр архи согтууруулах ундаа оногдож байв. Хамгийн гайхалтай нь өнөөдөр манай улсад яг адилхан нэг хүнд бас 48 литр согтууруулах ундаа оногддог биз дээ. Швед улс Архины тухай хуулиа тав, зургаан удаа өөрчилжээ. 1955 оноос архинд төрийн монополь тогтоожээ. Этилийн спиртийн үйлдвэрийг ч, этилийн спиртийг устай холиод зардаг водка гэгч хорыг бол үйлдвэрлэх худалдаалах, импортлохыг хоригложээ. Хэдийгээр архинд хордсон ч архи, спиртийн үйлдвэрүүдийг хаасны төлөө шведүүдүүд эсэргүүцэж бослого гаргаж, ажил хаялт зарласангүй. Манайх ийм хууль гаргавал ард түмэн өлсгөлөн нь зарлаж, уул уурхайгаас илүү ашиг олж байгаа архи спиртийн үйлдвэрийн эзэд боож үхнээ дээ. Тэднийхэн цаг хугацаа өнгөрөх тутам хатуу хуулиа аажуухан зөөллөөд байв. Яг одоо бол спирт архины үйлдвэрүүдээ хувьчилж, жижиглэн худалдаанд нь төр монополь тогтоожээ. Архины бүх дэлгүүрийг хуулиар төр мэдэлдээ авчээ. Архины худалдаагаа либералчил гэж Европын холбоо дарамт үзүүлээд байхаар нь бас ард түмнээ архигүй амьдарч чаддаг болжээ гэж үзээд хуулиа арай зөөллөөд дэлгүүрийнхээ тоог нэмээд байна. Саяхнаас архийг захиалгат худалдаа болгож гэрт нь хүргэж өгөх, онлайнаар ч гэсэн худалдаа хийдэг болдог болсон байна. Манай архины хуулинд 2500 хүнд нэг архины дэлгүүр оногдоно гэжээ. Архины дэлгүүр хаана байхыг хэдэн хүнд нэг архины дэлгүүр байх ёстойг тэнд тоог нь заадаггүй юм байна. Хамгийн ойрхон архины дэлгүүрт зорьж очихын тулд машинаар 15-20 минут давхина. Манайх шиг хүнээр нь тооцвол ойролцоогоор 200 мянган хүний дунд архины дэлгүүр оногдож байна билээ. Жижиглэн худалдаандаа архины төрлийн ундаа нийлүүлдэг 149 брокерын пүүс ажиллаж тэд үйлддвэрлэгч, импортлогч нартай гэрээ хэлцэл хийж байна. Архины худалдааны бүх ашгийг төр авч, архины чанар, стандарт мөрдүүлж, дэлгүүр бүрт лаборатори ажиллуулж, чанарын мэдээллээр иргэдээ хангах үүргийг мөн л төр хүлээнэ. Орлогын зохих хувиар архидалтаас хүүхэд, залуучуудаа хамгаалах, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх сан байгуулдаг юм билээ. Нэр төрлийн хувьд 7000 нэр төрлийн архи байдаг. Градусын хувьд 4-61 градус хүртэл архиар үйлчилнэ. Архины дэлгүүр хаана хэд байхыг төр биш тэр компани бодлогоор тогтооно. Томоохон зочид буудал, аялал жуулчлалын бүс нутгуудад ойрхон дэлгүүрүүд ч бий. Зарим тосгонд архины дэлгүүр байхгүй байдаг. Архины дэлгүүр их хүнд сурталтай. Хагас, бүтэн сайнд ажиллахгүй. Үнийн хямдрал зарлахгүй, хоёр сагс архи авбал нэг архи үнэгүй өгнө гэхгүй, залуучуудын иргэний цахим үнэмлэхийг үзэж мэдээллийг авч үлдэж худалдаа хийнэ. Ихэнх дэлгүүр бар, ресторонаас цагаан архи эрээд олохгүй мөртлөө, жуулчны вазын ойролцоо дэлгүүрт цагаан архи байж л байх. Үнийн хувьд арай дэндүү. 500 граммын 37 градусын цагаан архи манайхаар хөдөлмөрийн хөлсний доод түвшинтэй тэнцүү буюу сарын 150 мянган төгрөгийн тэтгэвэртэй хөгшчүүд сарынхаа тэтгэврээр ганц л шил архи авна. Бар, ресторанд сууж байгаа улсууд нь цагаан архи уухгүй улаан, цагаан вино захиалах юм. Архидалтаас улс орноо яаж аварсан тухай туршлагаа ярьж байгаа Швед нөхөд нэг л юмыг анхааруулсан. Хүчтэй градустай архийг орлуулах хүний биед зохимжтой, дарс бага градусын пиво зэргээр эхлээд үйлчлэх хэрэгтэй гэж байна. Жишээ нь, манайхаар бол нэрмэл, монгол архи, айраг, пиво, бараашиг гэж болох юмуу даа. Иргэддээ. архины чанар, стандартыг, гаргаж авсан технологийг нь мэдээлэх шаардлагыг хуулиндаа суулгадаг байна. Монголчууд л хойно хагас, бүтнээр архидах аргаа олоод байдаг ажээ. Финланд, Орос руу аялах усан онгоцонд суучихна. Тэндээс орос водкагаа бөөндөж аваад ирдэг байна. Тэнд хэдэн жил болоод ирэхээр аяндаа водкагаа санахаа больж хаяа нэг пиво, вино уучихаад орчиндоо зохицон амьдарч чаддаг гэв. Шведэд харласан нэг монгол залуу ийм онигоо, онигоо бишээ болсон явдлаа ярив. Мань нөхөр зургаан жилийн өмнө хэдүүлээ нийлж төрсөн өдрөө тэмдэглэжээ. Навс авч. Гэтэл маргааш нь нэг нь айхтар шартаж цагаачлалын албаны улаан загалмайн эмчдээ үзүүлжээ. Уусан архиныхаа хэмжээг хэлж, гурван шил цагаан архи ууснаа хүлээжээ. Эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийнхэн ч сандраад явчихжээ. Дусал мусал, эм тариа хийж сэхээнд хоёр хонуулаад амралтанд явуулчихжээ. Тэнд тусгай өрөөнд хоёр долоо хонож, өдөр бүр амиа хорлож болохгүй тухай хичээлд суулгаж, зугаалуулж сэтгэл засал хийжээ. Эмнэлгээс гарахад нь амиа хорлох оролдлого хийж болзошгүй иргэний бүртгэлд оруулж, тусламж дуудах зөвлөх үйлчилгээний компанитай түншлүүлсэн гэж манай нөхөд ярьж байна билээ. Улс орон нь архины асуудалгүй болсон гэдгээрээ дэлхийд Норвеги, Швед жишээ болдог. Дугуйг дахин зохиох хэрэггүй. Цөөхөн үндэстнээ мөхөөлгүй архины хөнөөлөөс авч үлдье гэвэл Шведийн хуулийг хуулаад л тавьчих.
Зураг. Бигеландын уран баримлаас.

\Үргэлжлэл бий\
Зураг. Бигеландын уран баримлаас.
VTUmjHiRJuxSOBg
king
Bathuud
Зочин
Зочин
UTAA spirt Uran
UTAA spirt Uran
Undesnii shuudan sonin 246-d
USA-s
Swedees Arhidaltiin esreg huuliin zuvleh urih
çî÷èí
Mongold
12nastai suragch eruuljuulhed
Chingis khaan aildsan ni
22 jil nairka uusandaa
Зочин
Зочин
Sain zasaglal avrana
Sain zasaglal avrana
Haranhin zasaglal
Uder bur amia horloj bolohgui
Huiten usaar nairka hiih
Sosormaa zuvleh gaihsan bna.
Sosormaa zuvleh gaihsan bna.
Himiin zevseg hereglehee zogsooyo
Зочин
mongol
apug haaya, spirt bal burmiig haaya
Зочин
Mergen ard
Chingiss khaan aildsan ni
69
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
National tragedy
Mash zuv
Зочин
ard
tsuhorch bui mongolchuudyn 1
Erenhiilogch Elbegdorj Swed norway- ailchilsan ni
Arhinii uildverleliig turuuluulj hugjuulsen mongol
Himiin zevsegt nervegdsen mongol
97000
Arhinii uildveruudee Tur avah tsag boljee
kommunizm VODKA 2-oos uhtlee aidag gejee.
Mongol arhidalt
Ahaha
lucas
sesdem blog shig yum neechuul arih zardag delguure
APU-g ulsiin medeld avaya
swedees
dd
Зочин
Зочин
absolut vodka
Зочин
Зочин
Зочин
swed
Зочин
Зочин
Зочин
Зочин
tt
Зочин