ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫН БОЛЗОЛ
Монгол оронд атар газар эзэмшсэний 50 жилийн ойн баяр уржнан болсон. Энэ үеэр байгууллага, засаг захиргааны нэгж, хамт олноос олон жил үр бүтээлтэй ажилласан нийт 500-гаад хүнийг хөдөлмөрийн баатарт тодорхойлж нэр дэвшүүлсэн гэдэг.
Монгол оронд атар газар эзэмшсэний 50 жилийн ойн баяр уржнан болсон. Энэ үеэр байгууллага, засаг захиргааны нэгж, хамт олноос олон жил үр бүтээлтэй ажилласан нийт 500-гаад хүнийг хөдөлмөрийн баатарт тодорхойлж нэр дэвшүүлсэн гэдэг. Тодорхойлуулагсад анхан ба дунд шат дамжлагуудыг төвөг чирэгдэлгүй даван гарч бүгд Ерөнхийлөгч дээр ирж овоорчээ. Ерөнхийлөгч бүгдийг нь зөвшөөрч гарын үсэг зурах эрхтэй ч энэ арай хэтэрсэн эрүүл биш алхам болно. Тэгээд 500-аас нэг азтай нөхөр л энгэрээ цоолуулж бусад нь гомдогсод, хүлээгсэд болон хувирч байгаа юм. Хэн нэгнийг буруутгаж зөвтгөе гэвэл Ерөнхийлөгчид хамаатай. Эцсийн эцэст тэр нөхөр л шийдэх юм чинь. "Таны тодорхойлолт бүх шат дамжлагыг амжилттай даван туулж, одоо зөвхөн нэгдүгээр хүн л гарын үсэг зурах үлдчихээд байгаа" гэж малигар дарга нар бүгд дээшээ хуруугаа заана. Энэ нь шагнуулах гэж байгаа, шагнах гэж буй, шагналд тодорхойлогсдод аль алиныг нь их эвгүй байдалд хүргэдэг.
Төрийн одон медалийн тухай хууль гарч олон өөрчлөлт хийгдэх юм билээ. Одон медаль өөрчлөгдсөнөөр урьдын гавьяа хүчингүй болохгүй. Цаашид төр иргэдээ шагнахаа больж байгаа биш, улам боловсронгуй болгох санаа яваад байгаа.
Шинээр гарах ба хуучин уламжлал хоёрт хоёуланд нь орхигдоод байгаа сэдэв бол аливаа шагналыг яасан гэж өгөх, ямар тохиолдолд олгох тухай нь их бүрхэг юм билээ. Тэгж байгаад нэг нөхөр гэнэт шийтгүүлдэггүй ч гэнэт шагнуулж олныг алмайруулах явдал байсгээд л болдог нь нууц биш. Зарим хүн нийгэмд үнэлж баршгүй хувь нэмэр оруулснаа мэдээгүй өдий хүрсэн байдаг байхад зарим нь огт гавьяа байгуулаагүй мөртлөө өөрийгөө тодорхойлоод хөөцөлдөөд гүйдэг. Харин ч дээгүүр доогуур явж хэл ам хийж зорьсондоо хүрдэг жишиг хэзээнээс байсан. Орчин үед өөрийгөө тодорхойлж амбицтай байх нь зөв гэдэг болсноос хойш хуучинсаг бидний хэллэгээр "хэтэрхий увайгүй, ичгүүр сонжуургүй" байдал газар авчихлаа.
Өөрийгөө эрхэмлэдэг багашаархан залуу хотын автобусанд үнэгүй явдаг эрх бүхий "Нийслэлийн хүндэт тэмдэг"-ээр шагнуулж байгаа юм. Зогсоо зайгүй өөрийгөө тодорхойлж, сонин хэвлэлээр нэрээ гаргаж, зурагтаар нүүрээ харуулж гүйсээр байгаад энэ мэтчилэнгийн хэд хэдэн "гавьяа" аль хэдийнэ байгуулаад амжчихсан, мань мэт дэргэд нь ромбоноос өөр энгэртээ зүүх юу ч үгүй нүүрээ хийх газаргүй ичээд цохиж явах жишээтэй. Тэгээд одоо тэнэг хүн шиг тэмдэг олж зүүхгүй бол "Та залуудаа шоронд сууж байгаад гарч ирсэн юм уу? Яагаад шагнуулаагүй өдий хүрдэг билээ?" гэх янзтай.
Одон тэмдэг нь социализмын үеийн моралын урамшуулал одоо зах зээлд ач холбогдолгүй гэж ярьдаг боловч яг цагаа тулаад ирэхлээр авахгүй гэдэг хүн байдаггүй л юм билээ. Тэгэхээр энэ шагнагдах уламжлал ач холбогдолгүй болтлоо өдий. Харин хүмүүс тухайн ажил төрлийн салбартаа чухам юу хийгээд ямар шагналд хүрч болох боломжоо цалин шигээ тодорхой мэддэг болчихвол хаа хаанаа амар байгаа юм. Хамгийн гол нь тэр л их хэцүү гээд байгаа юм. Хуучин цагт нэгдлийн малчинд хөдөлмөрийн баатрын болзол бол бараг ойлгомжтой байсан бололтой. Ямартай ч их спортын талбарт олимп дэлхийн аваргын медальд хүрсэн тамирчин гавьяатын болзлыг хангачихдаг. Тэрнийг нь хорин нас хүрээгүй байсан ч өгөөд байгаа. Нэгэнт тодорхой олны өмнө ил гавьяан дээр бол авахаа хүрвэл хэдэн ч хүн алдар гавьяагаа үнэлүүлж болно. Манай хөлбөмбөгчид Бээжинд олимпийн аварга болчихсон бол ганц ахлагчийг нь биш 22 хүнд хөдөлмөрийн баатар өгөхөөс өөр яах юм. Гэтэл 50 атарчин тариачингийн алдар гавьяаг хэмжих хэмжүүр алга. Тэднийг литрлэх үү, метрлэх үү бүү мэд.
Хамгийн их "шагналын хур" унамтгай урлагийнхныг одоо чухам яахаа мэдэхээ байчихаад байна. Дуу хуурын ач гавьяагаар ард түмэн олон нийтийн юу нь дээшилж улс орны хөгжил цэцэглэлтэд ач холбогдол өгсөн эсэхийг хэмжээд баршгүй биш мэдэж баршгүй юм даа. Ганган хүнд гархи, дуучин хүнд гавьяат чимэг гээд бид бүр заншчихсан, нөгөөдүүл нь нэхээд сурчихсан, нөгөө төр нь өгөөд хэвшчихсэн ойлголт. Гэхдээ сонгодог урлаг, сонгодог хөгжим, математик, онцгой ховор мэс засал гэх мэт мэргэжлийн бус хүн ойлгоход бэрх салбарууд дээр лаг лаг шийдийн хариуг гаргасан бараг суут хүмүүс зөндөө байдаг юм билээ. Иймэрхүү салбарынхныг араас нь хөөцөлдөж байж алдар гавьяаг нь зүүх хэрэг гардаг.
Боловсрол, эрүүл мэндийн салбар дээр тоон ба чанарын үзүүлэлтийг нь тоолж байгаад норматив тогтоочиход болмоор санагддаг. Нийт төдөн хүний амь аварч үүнээс нэн хүнд төчнөөнийг сэхээсэн байхад таныг ингэж үнэлнэ. Багш таны нийт шавь нар хэд хүрэв. Түүнээс хэд нь шоронд, хэд нь мэргэжлийг чинь өвлөсөн эсэх, хэн гэдэг мундаг нөхрийн багш нь явж вэ гээд л тооччиход нэг багцаа гараад ирнэ. Гэхдээ энэ бүгдийг хэвлэлээр тендерийн зарлал шиг ил тод гаргаж өгөх хэрэгтэй. Хэвлэлд гарсан мэдээллээс илүү амжилттай багш эмч гараад ирвэл бас түүнээ хугацаа алдалгүй мэдэгдэнэ. Дараа нь хяналтынхан үнэн эсэхийг нь батлаад дунд шатанд бүх асуудал цэгцэрчихнэ. Намайг шагнах болов уу яах бол гэж горьдох асуудал байхгүй. Хажуугаар нь бас энэ шагналын ченж гэж нэг юм явдаг гэсэн шүү. "Найрааны начин" ганцхан муу нэрт бөхчүүдийн дунд л байдаг юм биш.
Хувийн болоод улсын бүх л салбар түүн дотроо мэргэжил ажлын байр болгоноос амжилтад хүрэх ямар боломж байна тэрний дээд хязгаарыг гаргуулаад авчих хэрэгтэй. За би нэг газар үйлчлэгч байлаа гэж бодъё. Үйлчлэгчээ хийгээд "Яаж би Амитаба шиг" гавьяат болж чадах вэ? Энэний хариуг олоод өгчих л дөө. Их л хэцүү байх байх. Гэсэн ч болзол олдож л таарна. Сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэхэд хэн нь илүү вэ гэж ухаан зарах шаардлага байдаггүй. Харин ажиллагаа л их ордог. Ер нь төрийн хишиг хүртэгсдийг шалгаруулахдаа олон нийтийн санал асуулга, хамт олны тодорхойлолт, оны шилдэг зэрэг төрөл бүрийн аварга болох, хэвлэлээр өөрийгөө байн байн сурталчилсан зэргийг үндэслэх юм бол шагнал эзнээсээ төөрчихдөг. Тэнд ихэвчлэн худлаа, зориуд зохион байгуулсан арга хэмжээнүүд өрнүүлдэг бөгөөд дараа нь бөөн хэл амны бай болох нь олонтаа. Ямар ч мэргэжилд харгалзаж үзэх нийтлэг эрх ашиг бол тэр энэ орны хүү нь болж төрснөөрөө биднийг юугаар гялайлгасан, бусдын төлөө гэх сайхан сэтгэл нь бодит эсэх хоёр л юм. Хэдийбээр өөрийнхөө төлөө ажилласан ч нөгөө талдаа нийгэмд ашигтай үйлсэд шагналын утга учир оршдог байх.
Иргэн бүр ямар гэм хийж шийтгүүлэхээ мэддэг хуультай мөртлөө ямар алдар гавьяанд хүрч болох гэрэлт зам нь хаягдчихаад байна. Хүмүүс хэрэг төвөгт орохгүйн төлөө бус сайн үйлс бүтээх, түүнийгээ үнэлүүлдэг гэгээн амьдралыг зорилгоо болгосон нийгэмд аж төрөх ёстой биз дээ.
Бүх ажилд хөдөлмөрийн баатар болох болзол батлагдлаа. Болзлын эхний давааг давагсад гараад ирлээ. Тийм ч олон хүн гарч ирэхгүй нь мэдээж. Одоо харин тэднийгээ баатар болсон болоогүй хамаагүй сонгуульд өрсөлдөж байгаа мэт сурталчилж олны танил болгоод авах хэрэгтэй. Зарим нэг нь "Наадах чинь тэгж яривал ингэж байсан новш шүү" гэж шүүмжлэг, хамаагүй. Үнэндээ одооны зарим алдартнуудыг өөрийн салбарынх л биш бол танихгүй юм. Таньдаг болчихвол ядаж зам тавьж өгч баймаар байх юм.
Нэг иймэрхүү арга хэмжээ авбал төрийн шагналын нэр хүнд өсч, өгсөн авсандаа өлзий болмоор ч юм шиг бодол төрнө. Цааш дэлгэрүүлээд өөр гоё санаа байвал нэмэрлээрэй таминь.