Афганистан. Эггэрс бааз
Эггэрс бааз Кабулын ногоон бүсд байдаг. Ийшээ очихын тулд эхлээд Кабулын нисэх буудалд бууна. Тэнд нь бас цэргийн бааз байх ба нэрийг нь Каяа гэнэ. Энд манай 50 орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэдэг. Тэд нисэх буудлын хэд хэдэн хаалгыг хамгаалж ажилладагаас нас барсан цэргүүдийг гаргадаг хаалга нь өдөр бүр “зорчигчтой” байдаг гэсэн нь нуруу хүйт оргиулав.
Эггэрс бааз Кабулын ногоон бүсд байдаг. Ийшээ очихын тулд эхлээд Кабулын нисэх буудалд бууна. Тэнд нь бас цэргийн бааз байх ба нэрийг нь Каяа гэнэ. Энд манай 50 орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэдэг. Тэд нисэх буудлын хэд хэдэн хаалгыг хамгаалж ажилладагаас нас барсан цэргүүдийг гаргадаг хаалга нь өдөр бүр “зорчигчтой” байдаг гэсэн нь нуруу хүйт оргиулав. Энд нисдэг тэрэгний сургалт явуулахаар монголын 6 цэргийн техникч ажиллаж байгаа. Тэдний хичээлийн байр баазаас гадагшаа хэдэн км буюу афгануудын дунд байдаг. Шавь нар нь гэж баахан сахал үс болсон нөхөд, аль нь хэзээ буу гаргаж ирээд багшийгаа нухчихийг таахын аргагүй. Учир нь тийм явдал нэг биш гарч байж. Манайхан гар буугаа биенээсээ хэзээ ч салгадаггүй. Цай кофенд урихад нь ч зөвшөөрч болдоггүй дүрэмтэй. Хордуулахыг хэн байг гэхэв. Нийт төгсөгчдийн 20 хувь нь л афганы армид алба хашиж, үлдсэн нь нисдэг тэрэг яаж ажиллуулахыг сурч аваад л сураг алдардаг гэнэ лээ.
Каяагаас Кабулын төв рүү явах болж машинд хуваагдан сууж эхэллээ. Гэтэл би ийш тийшээ хэрэгт дурлаж эргэлдсээр байгаад сүүлдэн машинд багтсангүй, хамарны урдуур хуягласан хүнд хаалга тасхийтэл хаагддаг байгаа. Арай ч дугуй унаад дагаад яв гэхгүй байлгүй гэсэн бодол минь зөв болж нэг унаа олдсон ч тэрийг нь хараад шалчийж орхисон. Учир нь тэр зүгээр л нэг “тоёота пикап” байв. Надад баахан кран, траншэйны нүх, дүрэмгүй машинуудын дундуур нүдээ боогоод явах шиг л аймшиг төрөв. “Гүэ энэ чинь....” гэж бувтнамар аядан араасаа түлхүүлэн явах өөрийгөө хөндлөнгөөс харсан бол лав инээдээ барах байх. Ашгүй тэр офицерийн “зүгээрээ, наадах чинь битүү хуягласан. Шилий нь тогшоод үз” гэсэн үг намайг арай жаахан тайвшрууллаа. Нээрээ ч харахад шил болохоос тогшход бол 64-ийн тоосгон хана шиг дүлий дүмбэ оргих аж. Намайг суулгаж өгөөд хаалга хаах зуураа түүний нэмж хэлсэн нь:
-Хуяглаагүй машинаар явна гэж саналтгүй, цаадуул чинь буудаад унадаг юм...
Кабул хотын дундуур 20 минут явж Эггэрс баазад хүрнэ. Машин болгоны дээр пулемётчин зогсож явна. Харин манайх байхгүй. Миний суусан машины америк жолооч ба хажуугийн цэрэг хоёр өөрсдийгөө танилцууллаа, “би Шон, энэ Жон”. Шон Жон фирмийн нэр энд санаандгүй ингэж таарчээ.
Замд харагдах нийслэл хот манай ядмагхан хотын зах шиг, зарим газраа тэрнээс дор. Даавуу татаж сүүдэрлэсэн контейнэрхуу юманд ил худалдаа хийдэг юм байна. Зарах юм нь өнгө өнгийн баахан алчуур, ус ундаанууд голцуу. Кола нэлээн арвин харагдна. Нэл шороо манарсан гудамжаар нь ядруухан хувцас хунартай хүүхэд хөгшид л холхино. Залуус нь дайн дажнаас болоод хурдан хөгширчихөөд явж байгаа ч юм билүү гэж бодогдов. Эсвэл ууландаа нуугдаад бэлтгэл хийж байгаа. Гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр нэгнээ алж хядах өвчинд нэрвэгдсэн улс гадныхныг нутагтаа жаалуулахаас ч яахав. Үйлийн үр үү энэ. Саяхан л эх орон нэгтнээ шашны урсгал өөр, монгол царайтай гэж ад үзэн аймаглан устгаж явсан талибан эрс одоо эвслийн цэргийнхэнд шахуулан партизаны дайн хийж байгаа нь тэднийг “эх оронч” харагдуулж байна. Харин энгийн афган хүмүүс өдгөө амар жимэр аж төрж хүүхдүүдээ гэрээсээ гаргахаас айхгүй болжээ. Бас орчин үеийн сургуулиуд байгуулагдаж хүүхдүүд хэвийн боловсрол эзэмшиж байгаа.
За тэгээд бид ирэх газраа ирж, бөөн хамгаалалтын дунд бид монгол цэргийн байрлал руу орсон. Мөнөөх сүрт жагсаал, рапорт болж өнгөрлөө. Дараа нь монгол гэрт зочилж буузаар дайлуулав. Хаа явсан газар биднийг “ёстой цэргийн дарга” гэж бодох явдал энд ч гарлаа. Ахлагч нар хажуугаар өнгөрөхдөө ёсолно. Сууж байхад нь дөхөөд очвол дэрхийтэл босоод зогсчихно. Гэтэл би жишээ нь цэргийн хүнийг зүгээр “харж байсан” л болохоос өөр юу ч мэдэхгүй нэгэн билээ. Зүүн гараараа ёсолчихоогүй байгаа л гэж бодохоос хэтрэхгүй. Хамгийн анхны олдсон боломж дээрээ л “бид цэргийн хүмүүс бишээ...” гэж ярьсаар явсан.
Эггэрс баазад дөчөөд орны 7 мянга гаруй цэрэг бий. Энэ хүмүүсийг санаа амар байлгах, шөнө бүтэн нойртой хонуулах ажлыг монголын зуугаад цэргийн албан хаагчид хариуцна. Ангийн захирагч дэд хурандаа П.Ариунбат зөвхөн энэ баазын бус нийт Афганд алба хааж байгаа 400 гаруй монгол залуусын тэргүүн нь. Мундаг залуу. Миний хувьд цэргийн хүн гэхээрээ л “цэргийн” байдаг гэсэн ойлголт маань Афганд ирээд будаа болсны бас нэг жишээ. Америк, Германд цэргийн сургууль дүүргэсэн хэлтэй устай мэдлэгтэй залуус зөндөө байна.
Нэг афган нэг талибан.
Монгол цэргийн байрлал ба үндсэн бааз хоёрын дундуур 10м хэртэй өргөн гудамж тусгаарлана. Тэр нь Кабул хот гэсэн үг тул түүгээр нэвтрэх бүр хамгаалалт авна. Орох гарах хаалган дээр Афганы үндэсний армийн цэргүүд эсвэл хамгаалалтын албаны нөхөд бүрэн зэвсэгтэй зогсож байдаг. Тэд ёстой л “зогсож л байдаг” даа. Цэргийн хүний шинжгүй, ууцаа үүрэн АК-гаа савчина. Хажуугаар гарсан хүн болгонтой маазарч, инээд алдана. Харин нэгэн яриа сонссоноос хойш тэдний хажуугаар гарах болгондоо хэрэв нохой юм сан бол сүүлээ хавчиж, чихээ хулмайлгадаг болсон билээ. Офицер ярих нь: “Эд нарт итгэлтгүй. Нэг л өглөө ирээд бүгдийг нь шүршиж орхино. Нэг бол өөрсдөө талибаны тагнуул байсан, эсвэл гэр бүлээ барьцаалуулаад хүчээр тийм юм хийнэ. Америкийн олон албан хаагчид ажлынхаа байран дээр энэ нөхдийн суманд амиа алдсан даа...”. Өчигдөр инээгээд салсан эр өглөө нь ирээд есөн америк офицерийг буудаад алчихсан нь саяхны явдал. Гээд тэднийг ажиллуулахгүй бол болохгүй. Нутгийн иргэдэд ажил олгоно гэдэг сайн санаатайгаа харуулах гол үзүүлбэр билээ.
Тиймээс л энд “нэг афган бол нэг талибан шүү” гэсэн яриа гарчээ. Бас бидний байрласан байрны шат, байшин, мөн баазын гадна хашааны дээгүүр нэл ногоон “даавуу” татчихаж. “Аа аргагүй, их халуун газар. Сүүдэрлэхгүй бол хүн амьтан толгой нь эргэж унана” ухааны юм эхэндээ бодсон нь алд дэлэм зөрсөн байжээ.
-“Энэ чинь мэргэн буудагчаас хамгаалсан халхавч шүү дээ”.
Бид яван явтлаа ахиж байрныхаа тагтан дээр гарч тамхилахаа больсон.
Энд мөнөөх дурлаад байсан хуяг дуулгаа үзэн ядаж эхэллээ. Угаасаа л цэрэг хувцас, гуталдаа түүртэж байсан бидэнд дээрээс нь 20 кг ачаа бол ахадсан хэрэг. Аппарат үүрэн 40 градуст явж ирчихээд хантаазаа тайлахад кительний цамц шал нойтон болсон байдаг. Харин манай цэргүүд дээрээс нь 5 дайз сум, бас бус хэрэглэл, 4 шахам кг буугаа барин 24 цагийн үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ дасчихдаг ч биз. Яст мэлхий хуягаа тээршаадгүй шиг J.
Холбоотой нийтлэлүүд:
АФГАНИСТАН
АФГАНИСТАН. ТЕРМИЗ
АФГАНИСТАН. ЦЭРЭГ ЭРС
Эггэрс бааз дахь монгол цэргийн байрлал. Эндээс баазын үндсэн хашаа руу орохын тулд эгнэсэн хамгаалалт дундуур гүйх хэрэг ч гарна.
Цэргийн байранд байдаг олон санамж бичгийн нэг.
Тугийн ёслол хийхийн тулд анги даяараа үүрийн 4 цаг 20 минутад сэрэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөм сайхан үйл явдал
Харахад энгийн ч хазахад хатуу эд дээ. Цонхных нь шил лавтай 1-1,5см зузаан.
Баазын ойролцоо нутгийн иргэд учир битүүлэг бөөгнөрөөд байна гэсэн мэдээгээр манай харуулынхан 2 цагийн турш тасралтгүй ажиглав. Гэвч тэд холын нэгэн тосгоноос дарга нь эрхийг нь зөрчөөд байгаа талаар гомдол мэдүүлэхээр ирэгсэд байлаа.
Монголын далбааг хаалганыхаа гадна асаасан энэ “тэрэг” манай эргүүлийн салааных.
Улс төрийн хувьд тун найдваргүй этгээд”-үүд дээ эд.
Манайхан эргүүлээс буухдаа дурсгалын зураг татахыг бидэнд зөвшөөрөв. Магадгүй таны танил, ах, дүү байж ч мэднэ.
Хамгаалалт, эргүүл, ямар нэг өндөржүүлсэн ажиллагаанаас бууж ирсэн цэрэг буугаа аюулгүй болгохдоо хүхээгэнд сум үлдсэн эсэхийг энэ нүх рүү хий буудан шалгадаг.
Цагийн байдал үүсвэл “амраа салаа”-ныхан хорогдох байранд орж дараагийн тушаалыг хүлээх ёстой.
Зүүн талд дэд хурандаа Ж.Баясгалан, дунд нь Бригадын генерал Д.Энхбаатар, баруун талд нь америкийн цэргийн офицер Дэйвид нар байна. Харин тэр гурван бүсгүй бол америкийн армийн албан хаагч, монгол үндэстнүүд. Орчуулга хийдэг.
Ахлах ахлагч Эрдэнэболд иракт алба хааж байхдаа дуулгандаа буудуулан амьд гарсан хашир цэрэг. Дуулга нь цоороход 1мм хүрэхгүй зузаан үлдсэн байсан гэнэ. Тэр америк монголын зочдод зориулан тайзнаас шүлэг уншиж өглөө.
Зочин
Зочин
Зочин
Bayarbold
Зочин
Зочин
mercedes
mercedes
Зочин
lady
Mongol tsereg
Зочин
Зочин
BJ
Canada
baaska
Duulga
Зочин
Зочин
hm
Зочин
zochin
bayarma
монгол үндэстэн
бахархалтай
Amgaa