Аваргууд
Дээхнэ баахан шар сонинууд, халуун хөнжил эднүүс л дуртайгаа цуурдаг байснаас мэдээлэл бол яст мэлхий шиг, ганц нэгхэн эх сурвалжтай байж. Хэдэн залуус сүмод явлаа л гэсэн. Сонингийн буланд мэдээлсэн л төдий. Тэгээд сураг алдарсан. Харин 96 онд японы NHK суваг монголд гарч сумог “амьдаар нь” үзсэн юм.
Дээхнэ баахан шар сонинууд, халуун хөнжил эднүүс л дуртайгаа цуурдаг байснаас мэдээлэл бол яст мэлхий шиг, ганц нэгхэн эх сурвалжтай байж. Хэдэн залуус сүмод явлаа л гэсэн. Сонингийн буланд мэдээлсэн л төдий. Тэгээд сураг алдарсан. Харин 96 онд японы NHK суваг монголд гарч сумог “амьдаар нь” үзсэн юм. Ах бид хоёр зэрэгцэж суугаад үзнэ. Кёкүшүзаныг анх хараад, “паах яг япон хүн болцон байна шд” гэж уулга алдаж. Үнэхээр манай үндэсний бөхчүүдээс тэс өөр харагдаж байлаа. Хөлөө өргөхөд нь сунгалттайг нь гайхаад л. Урьд нь төсөөлдөг байсан зүгээр “бүдүүн өөх”-нүүд лав бишээ.
Тэр үе бол махан бөмбөг Конишикигийн зодог тайлсан, Акэбоно, Таканохана их аваргууд ид үе дээрээ, Мусашимару аварга болоогүй залуухан байх үе. Кёкүшүзаны барилдааныг шимтэн үзэж, хааяа Таканоханатай барилдахад нь давчихаасай гэж үнэнхүү хүснэ. Давж өгдөггүй ээ. Таканохана, ер нь тэр озэки, ёкозуна нар нь хүрч гаршгүй оргил юм байна даа гэж бодогддог. Тэднийг давах ямар ч боломжгүй, башёд түрүүлэх бол зүүд юм байна. Кёкшү залуудаа бужигнуулдаг байсан. Зоригтой, сийрэгхэн сэтгэдэг. Уртай. Сүүлдээ бол баараггүй татдаг болсон. Бөхчүүд татдагий нь мэднэ. Татна даа гэж бодсоор дэвжээн дээр гарсан ч нэг л мэдэхэд түрүүлгээ хараад хэвтэж байдаг гэж ярьсан нь бий. Тэр 11 даваа авсан нэгэн башёдоо 10-ыг нь “татсаар байгаад” авсан юм даг. Одоо 90 оны дундаас 200 оны эх үеийн сүмогийн тухай нэвтрүүлэг, кинонд түүний амттай, уран барилдаанууд ихээр орсон байдаг. Тэр Таканоханагаас бусад өөрийн үеийн бүх аваргуудыг хаяж явсан хүн.
Дараа нь макүүчид гарч ирсэн Кёкүтэнхо урьд нь бөхөөр хичээллэж байгаагүй хэрнээ төдий амжилт гаргасанд нь бид дуртай байдаг байлаа. (Харин нас хэвийж ирээд түрүүлчихнэ гэж ёстой хэн ч санаагүй биз. Сүмогийн дэвжээг бурхан Монголд өгчихжээ. Хэн хүнгүй баярлаж, ”за Цэвэгнямынхаа түрүүг нэг угаачий” гэж гүрүүшкээ харшуулж байлаа).
Тэгж байтал 2000 оны хавиар манай 6 залуу заан гэдэг шиг Кайо, Мусояма, Чиотайкай, Точиазүма, Таканонами нарын үе эхэлсэн. Паах, дийлдэшгүй амьтад, шилдгүүд! Тойрч үзэлцээд л. Доогуур нь бас баахан аймар амьтад.
Удалгүй монголын гуравдахь бөх макүүчид барилдлаа гэж шуугисаар Аса гарч ирэв. Аягатай усанд дусал цус дусчих шиг л тэс өөр өнгө аяс ороод ирсэн. Нөгөө мундагуудаас бэргэж байгаа ч юм алга. Зэрлэг бар шиг барилдаантай, сэтгэл зүй гэж зүгээр хад. Зэрэгцэж гарсан “найз” нь Котомицүки. Үнэхээр шаламгай, дайчин, ухаалаг бөх. Эхэндээ тэр хоёр өгөө аваатай үзэж байснаа сүүлдээ аварга нь аваргынхаа замаар явж, нөгөө нь тэгээд тэгсгээд дунджаас дээгүүрхэн байсаар карьераа дуусгасан.
Дагвааг бараг озэки автлаа зөвхөн зоригоороо, давна гэсэн хатуу сэтгэлээрээ л ялж байсан болуу гэж бодно. Учир нь Асагийнх гэх барилдаан төлөвшөөгүй байсан санагддаг. Харин озэки болсон үеэсээ ёстой баараггүй бааварладаг болсон. Өрсөлдөгчийгөө бариа зөрүүн дээр биш барьж, базаж хаядаг болов. Арван шаттай гишгүүр байлаа гэхэд Аса 10 дахь дээр нь зогсож, дараагийнх нь арай чүү 6 юм уу 7 дээр л зогсож байх шиг. Точиазүмаг түүний хамгийн сайн өрсөлдөгчид тооцно. Гэлээ гээд тэр Асаг жаахан “удаан л тэсэхээс“ биш өгөө аваа ярихгүй. Котоошюүг гарч ирэхэд нь бид, “за энэ л эвгүй дээ” гэж түгшдэг байсан. Аса нэг удаа зөрж маваши атгаад бүр унасан. Гэвч дорхноо барилдааных нь аргыг олж түүдэг шиг л өнхрүүлдэг болчихсон доо. Бүгдээрээ л дэвжээн дээр гарангуутаа зөөлөн унахаа бодож эхэлдэг байсан гэхэд хилсдэхгүй.
Анх удаа монгол хүн дээд зиндаанд түрүүлсэн башё зүүд биелэх шиг л, монголд олимпийн аварга төрөх шиг л арьс бэржийлгэж, зүрх хөөргөж байлаа. Бярны цуглуулга Ваканосатог эгц мордож зүтгэсээр байгаад тас гэдрэг нь унагасан... харин монгол хөвгүүдийн мөнхийн алдрыг сүмогийн хатуу дэвжээн дээр босгосон.
Дагваад хүнээс өндөр нуруу, хүмүүн бусын бяр байгаагүй. Харин аваргын зүрх, аваргын сэтгэл байжээ.
Давгаа сүмог орхиход Даваажаргал нулимс унагаж, “энэ цагаас эхэлж Хакухо, Асашёрюү гэсэн хоёр хүний өмнөөс барилдах болно” гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш дөлгөөн дүртэй Даваагаас догшин салхи сэвэлзэж харагддаг болсон. Тэр өрсөлдөгчгүй үлдсэн. Гэвч Аса тэр хоёрын зогсож байгаа шатыг байнга хөдөлгөж тэнцвэрийг нь алдуулж эхэлсэн бас нэгэн залуу байсан нь мөн л монголын хүү Бямбадорж.
Ама-г жин нэмчүүл алаад өгнөө гэж бүгдээрээ ярьдаг. Манай байрны дүү л дээ. Долоо билүү наймдугаар ангид байхад нь автуусанд кондуктор, “өөрийгөө 10 жил гэхээсээ ичээч” гээд чимхэж байхыг нь харсан юм. Тэр том амьтанд хэн итгэхэв, туулай байна л гэж бодно. Сүмод явсан том эр харин аварга ах нарынхаа хажууд нарийхан гэж жигтэйхэн. Хэдэн жил ингэж явлаа. Хоёр удаа түрүүлж ч үзэв. Озэки ч боллоо. Арай болоогүй байжээ. Гэхдээ оргил руу тэмцдэг нь аваргын сэтгэл. Тэр нэг л мэдэхэд оргилыг эзэгнэн, ханхайгаад гараад ирлээ. Хэдэн өрсөлдөгчдөө тарааж шидсээр, тэр дундаа ид яваа аваргыг давж аварга болов.
Сүмогийн ертөнцөд гоморхосон монгол хүмүүсийн сэтгэл тайтгарч байгаа нь мэдрэгдэж байна. Ахиад хоёр аварга, сайхан даа. Монгол наадмын дэвжээ шиг өег болоод ирлээ. Дагваа аварга уржигдар Японыг зорьж өчигдөр твитэр хуудсандаа ийм зураг байршуулжээ. Тэр гурав гэж, өдийд амаа чилтэл буу халж, жаргаж байгаа гурван уул суугаа биз ээ.
хүндэлдэг уншигч
Бодол
Зочин
Зочин
Mgljet
батжаргал
hm
Yoyo
Зочин
Зочин
Lol
Зочин
Зочин
bayaraa
Зочин
ami
Сумо бөх
Зочин
Зочин
ЖЭКЭЭ
tamir
Ankhaa
Жаргал
Bayarlah hereggui ee
Зочин
Зочин