Мөнгийн дайтай хүрэл ба хүрэл царайлсан мөнгө
Ямар ч юм сайжрах тийшээ явдаг нь үнэн байна. Манай хамтлагууд “амьд хөгжим”-тэй тоглолт хийж байна. Хүн тавьдаг газар хэсүүчилж явсан аятай “үхсэн” хөгжим чагнаж байснаа мэдэхээр жаахан айдас төрөх юм, гэхдээ яахав. Яг л ухаалаг гар утас гарсны дараа гарт байгаа утас маань тэнэг болохыг мэдэх үед төрдөг сэтгэгдэл шиг.
Зарим юм ухаарч гүйцэх аргагүйгээр сайжирч байна. Манай дуучдын цөөнгүй нь “ам барьж” дуулдаг болсон гэх юм. Ухаан хүрэхгүй юм, амаа барьчихаар хаагуураа дуу нь гараад байна аа.
За энэ ч яахав. Өөр сайхан юм бишгүй байхад тэрийг ярина аа. Манай тамирчид олимпид зүгээр л “сайхан оролцоод” л ирдэг байсан бол медаль зүүгээд харьдаг боллоо. Дээхнэ үед аятайхан оосор олж ирэхээр мордсон аятай “Медалийн оосроос атгаад алдчихлаа” гэсээр ирдэг байснаа бүр больжээ.
Тэгж ярих юм бол манай тамирчид жирийн нэг медаль хүртсэнгүй. “Мөнгийн дайтай хүрэл”, “алтын дайтай мөнгө” гэдгийг нь зүүсэн гэнэ. Хэрвээ алт авсан бол тэр нь юуны дайтай байхыг бүү мэд. Ингээд бодохоор “юуны дайтай юу” болох нь мэдэгдэхгүй юмыг аваагүй нь зөв тул алтан медальгүй ирсэн нь жинхэнэ монгол ухаан байжээ гэлтэй.
Цаашлуулаад харахад манай бусад тамирчид тавын дайтай зургадугаар байр, хүрлийн дайтай тавдугаар байрыг эзэлсэн гавъяатай болж байна. Мөн ялсны дайтай хий мөргөж, сүүлээсээ хоёр дахийн дайтай эцсийн байрыг эзэлж явсан нь тодорхой.
Нөгөө талаас манай тамирчдыг ялсан этгээдүүдэд “хүрэл царайлсан мөнгө”, “мөнгөны л үнэ хүрэх алт” ногдсон байна. Түүнчлэн тэд “тавдугаар байртай дүйх хүрэл медаль”-аа зүүчихсэн улайсхийгээд явж байх болтой.
Мөн “Лондоны олимпийн дэвжээ манайханд хатуу байна” гэсэн дүгнэлт үзэгч-тамирчин, мэргэжилтнүүдийн дунд гарсныг мартаж болохгүй. Дараа дараагийн олимпийн дэвжээг зөөллөх асуудлаар одооноос хөөцөлдөхгүй бол эцсийн эцэст хохирдог гэлцэж байна. Эсвэл өд сөдөөр дэвжээ хийгээд түүнээ аваачаад барилдаж болох эсэх асуудлыг судалмаар байна. Мөн медалиа өөрсдийн зардлаар хийгээд өөрөө авч болдог эсэхийг мэдэх. Тэрчлэн олимпийн медаль хийхэд манайх алт нэмэрлэсэн нь үнэн юм бол учир байдлаа хэлээд нэгийг гуйгаад авч болоогүй л юм байх даа.
Олон улсын олимпийн хорооноос манай санал санаачилгыг амьдралд хэрэгжүүлэн олимпийн медалийн тогтолцоонд инноваци хийгүүштэй. Тухайн төрөлд хоёр хүрэл медаль өгөх мөртлөө мөнгө, алт нь нэг нэг байгаа нь тааруухан юмс нь дундаж болон сайнаасаа олон байдаг гэсэн агуулгатай болж байна. Ингээд бодохоор хорвоогийн тааруухан хүмүүс нь дундаж болон онцчуултайгаа харьцуулахад хоёр дахин олуул байдаг мэт мессэжийг түгээж байгаа нь олимпизмийн ариун сурталтай зөрчилдөж байгаа юм. Ийм үзэл санаа амь бөхтэй байгаа цагт бүс нутгийн хямрал, терроризмтай тэмцэх тухай бодолтгүй. Уул нь бэлэг дэмбэрэл талаасаа бол тухайн төрөл, жин тус бүрт гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл гардуулж байвал сая төгс төгөлдөр болох юм.
Үгүйдээ л медаль тус бүрийг гурван зэрэгтэй болгомоор. Жишээ болгож мөнгөн медалийг аваад үзье. Хүрэл шиг мөнгө (өнөө манай тамирчныг ялсан нөхөр авдаг шиг), мөнгө шиг мөнгө (энэ бол ойлгомжтой), алтын дайтай мөнгө (манай тамирчны авдаг) гэх мэт. Хүрэл ч яахав нэгийг нэмээд болчихно. Харин алтан медалийн дээр юм байхгүй учраас тэргүүн зэргийнхийг нь “хошойгийн дайтай алт” гэвэл болох мэт. Мөн цаашид олимпийн хүндэт алтан мөнгөн медалиуд бий болгож олон жил олимпид идэвхтэй, тасралтгүй оролцсон болон хандив өргөсөн тамирчдад олгож байгууштай.
Тамирчдын авсан медалийн талаар “үнэн хэрэгтээ манай ард түмний авсан медаль” , “ард түмнийхээ өмнөөс энэ шагналыг хүртсэндээ баяртай байна” гэхчлэнгийн сайхан үгс дуулдаж байна. Тамирчид ч үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийхгүй юм. Энэ үгийг дуулаад ард түмний “нэг ширхэг” болохынхаа хувьд их урамтай байгаа ба тэдэнд олгож байгаа мөнгөн шагналаас өөрт ногдох хэсгээр юу юу авахаа тооцоод сууж байна. Медалийг нь заавал зүүнэ гэхгүй ээ. Харин шагналын орон сууцанд нь зохих оочерийн дагуу бусад хоёр сая гаруй иргэнийхээ адил найман жилд нэг удаа очиж хоноход болохгүй нь юу билээ?
Медальтай тамирчдад цалин өгнө гэснээс болоод хотын бүх офис эзгүйрлээ. Гудамж талбайгаар нэг л их биеийн тамир хийсэн, гар дээрээ суниасан улс. Медальд санаатай юм байхаа...
Zochin
Зочин
зочин
Зочин
ner
Зочин
Зочин
goyo goy
goyo goy
yooh
ето Заяа
shooter
Зочин
Зочин
G-s ganbold
Зочин
Зочин
Зочин
Зочин
Choijoo
Зочин
Цэндоо Улиастын амбаны Цзян Дао хужаагийн шээс
чойжоо
ТҮВШИНБАЯР...
Зочин
Зочин
Зочин
Зочин
IRGEN
UNSHIGCH
Erdenet
bayaraa
obor
Зочин
Зочин
Зочин
Зочин
rfh
rfh
rfh
d temuujin
d temuujin
d temuujin
Зочин
Гавъяат Цэнддоо
Зочин
Mongol huu
Зочин
н
Зочин
dald or
Зочин
zochin
Boldoo
Зочин
Зочин
Эрдэнэ
Зочин
Зочин
HARIU BICHEEREE
НИЙТЛЭЛЧИЙН ДАЙНЫ КОММЕНТЧИН
ЦЭНДДООГЫН ДАЙТАЙ ЭХЛЭН БИЧИГЧ
Д ХАРАА
Warta
Зочин
Зочин
mira
Зочин
Зочин
Зочин
irgen
Гавъяат Цэнддоо
THANKS MR. TSENDDOO
THANKS MR. TSENDDOO
THANKS MR. TSENDDOO
THANKS MR. TSENDDOO
Болиоч
Болиоч
Зочин
Зочин
Зочин
delgermaa
Зочин
зочин
Номин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Б.Цэнддоо - би бол би
Зочин
Чимэгээ
анхаа
Зочин
Лхагваа
э
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bat-enh
Зочин
Зочин
Зочин
ah ni bna
hariulaach
bux
olymp
bicheech
bicheech
ha ha
hot
Çî÷èí
Çî÷èí
aagii
sonom
huls hudulmur
Hhhh
Hhhh
hahahahah
энхээ
hehe
Таалагдсангүй
Цэнддоод
Мал Цэнддоод
Цэнддоод
Цэнддоо
Зочин
tuvshin
сайхан хэллээ
Зочин
Зочин
Зочин
1233
Ганаа
зочин
ЖЭК
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ганчимэг
Bayaraa
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
сэтгүүлч Ганчимэг та уншигчдаа хүндлэнэ үү
кхл
ЖЭК
Зочин
Зочин
Болиоч
Зочин
Warta
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mash sain
zochin
Зочин
Зочин
Ард түмнийхээ өмнөөс барилдсан нтр
Baagii
Зочин
zochin
Зочин
Goyo bichjee
Goyo bichjee