Хонконг дахь аяллаа өндөрлөе
Хонконг, Макао дахь гэр бүлийн аяллаа өндөрлөлөө. Судалж үзүүштэй, олзуурхууштай юм бишгүй нэг таарч байлаа.
Хонконг, Макао дахь гэр бүлийн аяллаа өндөрлөлөө. Судалж үзүүштэй, олзуурхууштай юм бишгүй нэг таарч байлаа. Тэр болгоныг энд багтаахыг зорьсонгүй. Бас сурталчилгаа хийхийг бүр ч зорьсонгүй. Алжаал тайлуулах зорилгоор зөвхөн бямба, ням гаригт толилуулж байсан, байгааг бодолцоод Та бүхэн тааллаараа авсан биз гэж найдна.
Хүн ам нь маш нягт суурьшсан, газар нутаг гээд гайхуулаад байх юмгүй, алга дарам газар яахлаараа тийм сайхан аж амьдралыг төвхнүүлээд, онгон байгалиа хэвээр нь хадгалаад байж болдог юм бол оо гэж эрхбиш Та эргэцүүлж байгаа бол миний зовлогоо зовоож нийтлэл бичиж толилуулсны маань үр дүн гарч байгаа нь тэр гээд бодчих.
Гудамжинд гуйлга гуйгаад траншейгаар хоног төөрүүлээд хог ухаад явж байгаа хүн ганцыг ч Хонконгод олж харсангүй, эмзэг давхарга гэж тэнд алга. Хүн амын 90-ээс дээш хувь нь дундчууд гэнээ. Дундчууд олонхи болоод ирэхээрээ нийгэм хамгийн тогтвортой болж, хөгжил цэцэглэл нь хангагддаг гэх онол чухам тэнд хэрэгжиж байх шиг. Энэ бол яалт ч үгүй судлууштай туршлага.
Манай дипломатчдын аж төрдөг Лантау арлын орон сууцны хорооллын зураг дор нэлээдгүй тавигдаж байна. Та төсөөл дөө, орон сууцны газар, манайхны 0.7 га гэдэг шиг юм тэнд даан ч алга, тэр мэдээж. Тэгээд яаж тэр их хүнээ, хааш нь шингээж суулгасан хэрэг вэ? Бод доо, 70 давхар орон сууцны зургийг би хэргээр энд тавилаа. Давхартаа 10 айл байдаг гээд бодоход нэг орцонд 700 өрх суурьшиж таарна. Тэдэн дотор манайхны дипломатчид ч бас аж төрж байна. Тохилог, цэвэрхэн, бүх үйлчилгээ нь нэг дор тийм шилмэл сууцнууд ярайх аж. Тэр өндөр дээрээс доошоо татаж авсан усан бассейн байна. Би хүүтэйгээ өдөржин тэнд сэллээ. Яг далай шиг эрэг хавиараа элстэй юм шигээр чулуугаар шигтгэж тэр усан санг бүтээсэн ба миний хүү сэлж байгаа зургийг Та сайн ажаарай. Тэр усан сан, цаана нь сүглийх асар өндөр байшин сууц гээд.
Хонконгод тусгай хэлмэрч газарч хөлслөхгүйгээр аялаад хоттой танилцах нэг боломж байнаа. Юу гэвэл тэр эрээн мяраан хоёр трамвай байна. Түүнд суугаад нэг захынх нь эцсийн буудал орчихоод буцаад тэр замаар нөгөө эцэс ороход Хонконг арлын төв, төвийн бүх гудамж зам, цэцэрлэг, тэр олон шилэн барилга байшин хөшөөг үзчих боломжтой юм билээ.
Хонконгийн далайн зураг байна. Манай улсын Ерөнхий консулынхан бүх бүрэлдэхүүнээрээ байна. Бидэнд зориулж пикник зохиосон юм, далайн эрэгт. Бид ч мэддэг шүтдэгээр нь Улаан тэнгистэйгээ харьцууллаа. Улаан тэнгист 20-30 метрийн гүн дэх далайн амьдралыг өнгөтөөр харж болдог бол энд энэ их булингартай шар усан дотор шумбаж яваад өмнөх гараа ч харахгүй юм билээ. Гэлээ гээд цэвэр агаар, ширэнгэн ой, саарал элс уйдахаар юм ер биш гэсгээд тайлбараа дуусгая. Зурагнуудыг тааллаараа хүлээн авна уу.