Сонгууль миний дуранд
Улс үндэстнээрээ бултаараа наадмаа хийж, баярлаж цэнгэж байгаа энэ үед огтын тайлбаргүйгээр нэг цогц зураг сонирхуулъя гэж шийдлээ. Гэхдээ энэ бол хилийн чанадад суугаа олон мянган монголчууддаа зориулж байгаа зурагт нийтлэл болно.
Улс үндэстнээрээ бултаараа наадмаа хийж, баярлаж цэнгэж байгаа энэ үед огтын тайлбаргүйгээр нэг цогц зураг сонирхуулъя гэж шийдлээ. Гэхдээ энэ бол хилийн чанадад суугаа олон мянган монголчууддаа зориулж байгаа зурагт нийтлэл болно. Гарчгаасаа эхлээд Монгол дахь уншигч үзэгчдэд маань бол огтын сонингүй, ерөөсөө ч сонин биш. Тэд маань бүтэн сар хагас энэ сэдвээр амьсгаллаа шүү дээ. Гэтэл хилийн чанадад суугаа монголчуудад бол шинэвтэр уйдахааргүй сэдэв байж болно. Та тааллаараа хүлээн ав. Эхний зураг дээрхи тэнгэр, тэнгэр дэх тэр үүлс, тэр цаана цухуйх нарны гэрлийг Та уран сайхны бүтээл гэж ойлгож болно. Гэхдээ бас гарчигт нэрлэсэн тэр үйл явдал энэ тэнгэрийн үүлс шиг өрнөсөн гээд бодчих.